| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10028/И |
| Дугаар | 192/ШШ2026/00297 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2026/00297
2026 01 06 192/ШШ2026/00297
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: ** тоот хаягт оршин суух, С овогт Г.З /РД:**/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** байранд байрлах, Б ХХК /РД:**/-д холбогдох,
** байрны өмчлөгчөөр тогтоож, Б ХХК-аас ** байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад холбогдох бичиг баримтыг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.З би Б ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц худалдан авах гэрээ байгуулан ** тоот орон сууцыг 64 430 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулан тэр өдрөөс эхлэн орон сууцандаа орж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Г.З би гэрээний үүргийн дагуу төлбөрөө 100 хувь төлсөн. Б ХХК-аас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардсан боловч өнөө маргааш гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймээс Г.З намайг ** байрны өмчлөгчөөр тогтоож, Б ХХК-аас ** байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад холбогдох бичиг баримтыг гаргуулан өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд Г.З-ын нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох "** байрны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргуулахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлага иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Худалдан авагч Г.З нь орон сууцыг худалдан авсан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.З нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ** байрны өмчлөгчөөр тогтоож, Б ХХК-аас ** байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад холбогдох бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.З-ын нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох ** байрны өмчлөгчөөр тогтоож, Б ХХК-аас ** байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахад холбогдох бичиг баримтыг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.З-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 430 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 215 050 төгрөг, хариуцагч Б ХХК-аас 215 050 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.З-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ