| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2409036071134 |
| Дугаар | 2025/ДШМ/1197 |
| Огноо | 2025-10-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/1197
2025 10 14 2025/ДШМ/1197
М.А холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор П.Отгонбаатар,
шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 2025/ШЦТ/2031 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлоор М.А холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
О овогт М.А, ... оны ....дугаар сарын ......-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт .. аймгийн .... сумын .... дугаар баг, Эмт, ....... гудамжны ..... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ......... дүүргийн .... дугаар хороо, , ..... дүгээр байрны .......тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй /РД:...... /,
Шүүгдэгч М.А. нь үргэлжилсэн үйлдлээр ... оны ...дугаар сарын ....-ны өдрөөс ... оны ...дугаар сарын .......-ний өдрийн хооронд ......... дүүргийн ......... дугаар хороо, ......... дүгээр хороолол, .........байранд үйл ажиллагаа явуулдаг “.........” барьцаалдан зээлдүүлэх газрын байранд ................ “материал татаж авах мөнгө хэрэгтэй болоод байна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 8,700,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь .......... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч М.А. үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О. овогт М.А. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Алтаншагайд оногдуулсан хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А 8,700,000 төгрөгийг гаргуулан хохирогч .......... олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Ал.н өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдолдоо: “1.Анхан шатны шүүхээс Ц.А. оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна. Шүүхээс шүүгдэгч Ц.А. эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн байдаг.
2.Шүүгдэгч Ц.А.нийгмээс тусгаарлаж, хорих ял оногдуулж хорих байгуулагад хорьж цагдах зайлшгүй шаардлага бол байгаагүй. Ц.А. нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж ирсэн ба хохирлоо төлж барагдуулна гэдгээ мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхийн танхимд ч илэрхийлсээр байсан. Энэ нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж ял шийтгэл оногдуулаагүйд гомдолтой байна.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3-5 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж заасан байна. Түүнчлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан
гэмт хэрэг үйлдсэн хүнд 450 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болох заалттай. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хүмүүжлийн шинж чанартай эрүүгийн хуулийн эдгээр заалтуудын бүх шаардлагыг шүүгдэгч Ц.А. хангасан байтал шүүх эдгээр заалтуудаас сонгож хэрэглэлгүй гагцхүү хорих ял оногдуулж, хорихоор шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.Шүүгдэгч Ц.А. нь ам бүл 2, бага насны хүүхдийнхээ хамт амьдардаг. Ц.А. нь өрх гэрийн тэргүүн бөгөөд хүүхдээ асарч сувилах, хооллож ундаалах, өсгөж хүмүүжүүлэх цэцэрлэгт нь хүргэж өгч авч байх үүргээ биелүүлэх учиртай. Дөрвөн настай хүүхэд аавгүйгээр зургаан сарын хугацаагаар бусадтай амьдрах нь түүнд нэн хүндээр тусах болно. Шүүгдэгч Ц.А. хувийн байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна.
5.Монгол улсын эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц цээрлүүлэх биш гэмт хэрэгт холбогдсон иргэдээ бас нийгэмшүүлэхэд оршдог. Шүүгдэгч Ц.А. зан үйлээ засах сургалтанд хамруулж, шүүхээс нэг удаа боломж олгож, нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй болох юм.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1-р зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээнд шүүгдэгч Ц.А. хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухаарч ойлгон гэмшиж байгаа болон хохирлоо барагдуулна гэдгээ амлаж байгаа байдал зэргийг харгалзан үзэж, түүнд нэг удаа боломж олгон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08-р сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2031 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Миний бие Монгол улсад ирээд удаагүй байсан учир хууль, дүрэм журмыг мэдэхгүй гэмт хэрэгт холбогдсон. Би хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулах болно. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч М.А. өмгөөлөгч Н.Намжилцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж харамсаж байгаа. Тэрээр хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, торгох ял, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжтой. Гэтэл анхан шатны шүүхээс хүнд ялын төрөл болох хорих ял оногдуулсаныг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршдог. Шүүгдэгч М.А. нь бага насны хүүхэдтэй, миний үйлчлүүлэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын цаана хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа болохыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.
Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн, эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Шүүгдэгч М.А. холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал болон хэргийн талаар нотолбол зохих байдал зэргийг тогтоох ажиллагаа зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.А. нь ... оны ... дугаар сарын .....-ны өдрөөс ..... оны ........ дугаар сарын .......-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр ........ дүүргийн ......... дугаар хороо, ..... хороолол, ...... байранд үйл ажиллагаа явуулдаг “.......” барьцаалдан зээлдүүлэх газрын байранд .......... “материал татаж авах мөнгө хэрэгтэй болоод байна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 8,700,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь .... дугаартай данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогч .............. “…... оны ...... дугаар сарын ......-ны өдөр А. гэх залуу манай ажил дээр ирээд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь машинаа аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд ажил дээр машинаа аваад бичиг баримттайгаа ирэхэд нь би машиныг нь найзыгаа гэрийнхээ гадаа аваачаад тавьчих, дараа нь авсан ч хотын төвд ойрхон юм байна гээд найздаа өгөөд явуулсан. Ингээд 7 удаагийн давтамжтай нийт 8,700,000 төгрөгийг Хаан банкны ........тоот данс руу шилжүүлж ....... дүүргийн ........дугаар хороо, ......... дүгээр хороолол ......... байрны гадна машин болон түлхүүр, бичиг баримтын хамт авсан. Тэгсэн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр А.нь над руу ....... дугаарын утсаар залгаад машин дотор бичиг баримт үлдээсэн байна авах гэсэн юм гэхээр нь ...... дүүргийн ....... дугаар хороо ........ дүгээр байрны дэлгүүрт А.д итгээд түлхүүрийг нь үлдээгээд явсан. Тэгсэн А. нь надад худал хэлэн машинаа хулгайлан авч явсан ба мөнгөө өгөөгүй одоог болтол алга болсон. Эхний ээлжинд надаас 4,500,000 төгрөгийг авъя харин шаардлагатай бол ахиад мөнгө авна шүү гэж хэлээд машины түлхүүр болон бичиг баримтыг нь үлдээгээд мөнгөө аваад явсан. Дараа нь хэд хоногийн дараа над руу утсаар яриад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд хэд хэдэн удаа авсан. …100.000 төгрөг, 200.000 төгрөгийг авсан бөгөөд түүнээс хойш би дахин мөнгө зээлээгүй зээлээ зогсоосон. Урьд нь таньдаг байсан болохоор би итгээд мөнгө өгөөд явуулсан юм...” гэх мэдүүлэг, гэрч П.Д. “...Тухайн тээврийн хэрэгслийг А. нь барьцаанд тавьсны дараагаас тухайн машин манай гэрийн гадаах зогсоол дээр хэд хоног байж байсан. Нэг өдөр гэрээс гарах гэтэл Э. над руу залгаад А өнөөдөр очих байх машины түлхүүрийг нь гаргаад өгөөрэй гэж хэлэхээр нь би гарах ажилтай байсан тул байрны доод талын дэлгүүрийн худалдагчид түлхүүрийг нь үлдээгээр явсан. Тэгсэн А. нь тухай тээврийн хэрэгслийг унаж яваад цааш зарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх27/, мөнгө шилжүүлсэн талаар дансны хуулга, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.А.н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч М.А. нь “.........” барьцаалдан зээлдүүлэх газрын байранд Д.Э.с “материал татаж авах мөнгө хэрэгтэй болоод байна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 8,700,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь .......дугаартай данс руу шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон, энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг мөн үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх шинж тогтоогдоогүй тул прокуророос түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хүрээнд явагдаж, шүүгдэгч М.А.г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч М.А.н өмгөөлөгч Н.Намжилцогт “...М.А.г бага насны хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа байдлыг нь харгалзаад хорихоос өөр төрлийн ял оногдуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.
Шүүгдэгч М.А. нь хохирогч Д.Э.т хохирол учруулаад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байгаа хэдий ч тухайн хохирлоос огт төлөөгүй өнөөдрийг хүрч байгаа нөхцөл байдал тогтоогддог. Хохирогчид хохирол төлөхөө илэрхийлнэ гэдэг нь бодитой, ямар эх үүсвэр орлогоос хохирлыг ямар байдлаар яаж төлөхөө нотлох баримтаар нотолж илэрхийлэх бөгөөд төлнө гэдгээ илэрхийлж байна гэдэг үг нь дангаараа хохирлыг нөхөн төлөх боломжтой гэдгийг илэрхийлэхгүй, шүүгдэгч М.А. нь өнгөрсөн хугацаанд хохирлоос тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, төлж барагдуулахыг эрмэлзсэн үйлдэл гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн бага насны хүүхдийн хамт хоёулаа амьдардаг гэх боловч энэ байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “хүүхэд ээж дээр ........аймагт байгаа, өөрөө Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа” гэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.А.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирол төлөгдөөгүй нөхцөл байдал, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн дөрвөн төрлийн ялаас хорих ялыг сонгож, 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээнээс 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчлөн хөнгөрүүлэх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.А.д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүхээс шүүгдэгч М.А.г үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаагүй орхигдуулсан, мөн шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтад шийтгэх тогтоол бичих аргачлал, журмыг зөрчсөн байх тул тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “шүүгдэгч О. овогт М.А.г үргэлжилсэн үйлдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А.г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч М.А.н өмгөөлөгч Н.Намжилцогтоос гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно” гэж заасан тул шүүгдэгч М.А.н ..... оны 0..... дугаар сарын ........-ны өдрөөс ...... оны ....... дугаар сарын ..........-ний өдөр хүртэл цагдан хоригдсон .........хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 2025/ШЦТ/2031 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалт болох “Шүүгдэгч М.А.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг, ... “шүүгдэгч . А.г үргэлжилсэн үйлдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалт болох “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А.г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А.н өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А.н 2025 оны .... дугаар сарын .....-ны өдрөөс 2025 оны ...... дугаар сарын .....-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт ....... хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР