2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2026/01317

 

 

 

 

 

2026 01 29

  192/ШШ2026/01317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн дугаар хороо, Н өөрийн байранд байрлах,  регистрийн дугаартай, ХК,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн  дугаар хороо, Үйлдвэдугаар байр, хаягт байрлах, регистрийн дугаартай, К ХХК нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн  дугаар хороо, Үйлдун/ хотхонтоот хаягт оршин суух,  регистрийн дугаартай, Д овогт С Б

 

Хариуцагч:Баянзүрх дүүргийн угаар хороо,  дугаар хороолооот хаягт оршин суух,  регистрийн дугаартай, Б Бовогт Пын Т

 

Хариуцагч:Баянзүрх дүүргийн  дугаар хороо, 1 дугаар хороолол, т хаягт оршин суух,  регистрийн дугаартай, Б Б овогт Пн Сарт холбогдох

 

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаар орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянгол дүүргийн 2т орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч МХК-ийн төлөөлөгч Б.З

нэхэмжлэгч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Э

хариуцагч С.Б, түүний өмгөөлөгч Г.Г

хариуцагч, хариуцагч П.Тн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С

хариуцагч П.Т, П.С нарын өмгөөлөгч Г.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Зшүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХК нь Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт My town орон сууцны төслийг 2014 оноос хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар 768 орон сууц ашиглалтад орсон байна. Энэ байрнуудаас 108 дугаар, 139 тоот, 67,09 м.квталбайтай, 3 өрөө орон сууцыг бусдад худалдахаар Ма ХК огт гэрээ байгуулаагүй, түүнтэй холбоотой төлбөр мөнгө орж ирээгүй. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсныг 2022 оны 9 дүгээр сард тус компани мэдэж, дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт тавьж хувийн хэргийг харах гэсэн боловч үзүүлээгүй, гэрчилгээг харуулсан. Иймд гэрчилгээ гарах болсон гол шалтгаан болох гэрээ, хүсэлт зэргийг үзүүлээд өгөөч гэж хүсэлт гаргаж харахад миний гарын үсэг биш бөгөөд албан бичиг хуурамч байсан. Дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэс нь бүрдэл шалгах болохоос хуурамч бичиг баримт тогтоодог газар биш хэмээн хуулийн байгууллагад хандахыг зөвлөсөн. Ингээд 2022 оны 10 дугаар сард эхний ээлжинд Цагдаагийн байгууллагад хандаж мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байх үед 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх шинжилгээний шинжээчийн 72 дугаар дүгнэлт гарч, энэхүү дүгнэлтээр хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд миний бие бөгөөд тэр үед Д.Тэрх, үйл ажиллагааг түр өгсөн байсан. Шинжээчийн дүгнэлтээр Д.Т гарын үсэг, хэв загвартай тохирохгүй байна гэж үзсэн. Мөн М ХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт төлбөр тооцоо дууссан талаарх албан бичиг болон иргэн Д.Сн нэр дээр гэрчилгээ гаргаж өгнө үү гэх хүсэлтийг энгийн хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гардаг. Үүнээс үзэхэд гэрээ болон албан бичиг хуурамч гэдэг нь тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэж дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх асуудлыг түдгэлзүүлж өгөх хүсэлт гаргахад Цагдаагийн байгууллага болон Прокурорын газраас албан бичиг ирсэн тохиолдолд түдгэлзүүлнэ, өөр боломж байхгүй гэдэг хариу өгсөн. Гэтэл 2022 оны 9 дүгээр сард Цагдаагийн байгууллагад хандахаас өмнө дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газраас Д.С руу залгаж, Д.С М ХК-д ирж надтай уулзсан. Д.С хоёр орон сууцанд гэрчилгээ гарсан, 96м.кворон сууцыг буцаагаад өгье, 67,09 м.квталбайтай, 3 өрөө, 139 тоот орон сууцыг авмаар байна гэдгээ илэрхийлсэн. 2022 оны 9 дүгээр сард надтай ирж уулзах энэ хугацаанд Д.Сөөрийн төрсөн ах П.Т бэлэглэлийн гэрээгээр орон сууцаа өгсөн байсныг сүүлд хавтаст хэргээс мэдсэн. 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр П.ТС.Б руу худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байсан. Энэхүү хугацаануудад Цагдаагийн газарт мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байсан. Тухайн үед мэдэхгүй байсан ч судалж үзэхэд Д.Сманай байгууллагын борлуулалтын албаны дарга байсан Т.М үгсэн хуйвалдан нийлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч, барьцаалж санхүүгийн эх үүсвэр авах зорилгоор хийсэн дүр үзүүлж гэрээ хийсэн гэдгийг сүүлд ойлгосон. Иймд гэмт хэргийн улмаас М ХК-ийн өмч болох 139 тоот орон сууцыг МХК мэдээгүй байхад миний зөвшөөрөлгүйгээр өөр өмчлөгчид шилжсэн байгааг хууль зөрчсөн гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хариуцагч нараас үл хөдлөх хөрөнгөө буцаан авах нэхэмжлэл гаргасан. М ХК-ийн 2016-2022 оны татвараар баталгаажсан тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн. Татвараар баталгаажсан тайланд баригдсан, ашиглалтад орсон орон сууц МХК-ийн тайланд тусгагдсан эсэх, борлогдсон эсэх, үлдсэн эсэхийг харахын тулд нотлох баримтаар шаардсан гэж ойлгож гаргаж өгсөн. МХК-ийн My Town орон сууцны хотхоны төслийг манай компанийн хөрөнгө оруулагч Хонконгийн Кэй ти олимпик инвестмент компанитай хамтран ажиллаж хэрэгжүүлсэн учраас Куолимпик инвестмент компани My town хотхоны төслийг 100 хувь санхүүжүүлж, хөрөнгө оруулалт оруулсан учраас хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулах болсон. Төслийг хэрэгжүүлэхийн тулд Хонгконгийн компани нь Монгол улсын хуулийн дагуу 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай К уг төсөлд зориулж Монгол улсад байгуулсан. К нь 2014 оноос эхлэн өнөөдрийг хүртэл төслийг хэрэгжүүлэх бүх санхүүжилт, бүх барилгын ажилд хамтран оролцож энэ бүтээн байгуулалтыг хийсэн. К ГХОХХК нь Монгол улсад мөрдөгдөж байгаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, олон улсын стандарт, дүрэм, журмыг баримталж санхүүгийн гэрээ, тайлан гаргаж ирсэн. Нэгэнт төслийг санхүүжүүлж, бүтээн байгуулалтад оролцсон учраас хуримтлагдсан зардлыг компани дээр нь бүртгээд, барилга ашиглалтад орсон үед улсын комиссын актын дараагаар өөрийн тайланд бараа материал нэрээр бүртгэж авсан. Материал импекс ХК-ийн тайланд байхгүй шалтгаан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиараа нэг гүйлгээг хоёр компани давхардуулж хэрэг бүртгэж болохгүй гэдэг утгаараа бүртгээгүй. Материал импекс ХК хамтран ажиллах гэрээнийхээ дагуу борлуулалт хийж, борлуулсан мөнгөө буцааж КГХОХХК буюу хөрөнгө оруулагчдаа шилжүүлж, түүнээсээ борлогдсон орон сууцаа шилжүүлж аваад борлуулалтдаа тооцож, татварын тайланг үүсгэсэн. Эдгээр баримт нь М ХК, К ГХОХХК-ийн 2016 оноос 2022 оны татвараар баталгаажсан тайлангаас тодорхой харагдана. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдсэн өртгийн падаан, өөрөөр хэлбэл борлогдсон бол хувь хүнд ибаримт бичигдэх ёстой. Маргаан бүхий 108 дугаар байрны 139 тоотод ибаримт бичигдээгүй, ибаримт шивэгдээгүй гэдэг нь борлогдоогүй гэсэн үг. Тайлан дээр үлдсэн барилгуудын дотор 139 тоот орон сууц өнөөдрийг хүртэл борлогдоогүй гэдгээр үнэлэгдсэн байна. Кунлунгуотай инвестмент ХХК-ийн хамтран нэхэмжлэгчээр оролцох болсон шалтгаан нь Материал импекс ХК-ийн нэхэмжлэлийг дэмжиж, өөрийн оруулсан хөрөнгөө буцааж авах, оруулсан хөрөнгийн дагуу баригдсан барилгаас үр ашиг хүртэх эрх нь хөндөгдөж байгаа учраас М ХК-ийн нэхэмжлэлийг дэмжиж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа. Иймд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаар орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, 108 дугаар байр, 139 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч М ХК-ийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг бүрэн дэмжиж санал нэгтэй байна. Нэмэж хэлэхэд К ГХОХХК, Материал импекс ХК-ийн хооронд зарагдаагүй байрны Б1, Б2, Б3 гэдэг нь 108, 109, 115 дугаар байрыг хэлж байгаа бөгөөд хоёр компанийн хоорондын тооцоогоор зарагдаагүй гэдгийг хэлж байна. Хавтаст хэргийн 174 дүгээр талд КГХОХХК-ийн 2016 оны жилийн эцсийн тайлан, 199-200 дугаар талд маргаан бүхий рон сууцыг К ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг орлогод авсан баримт байгаа. Тухайн үед байрны дугаараар биш байрны м.кв-аар мэдээллээ оруулсан бөгөөд маргаан бүхий орон сууц нь 67,09 м.кв орон сууц юм. Манай компанийн зүгээс улсын комисс ажиллаад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрсдийн баланс тооцоонд бүртгэж авсан. Үүнээс хойш 2023 онд Материал импекс ХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэхэд зарагдаагүй харагдаж байна. Хоёрдугаар хавтаст хэрэгт М ХК-ийн 2016 оноос 2022 оныг дуустал нийт санхүүгийн тайлан, борлуулалтын задаргааг хавсаргасан. Материал импекс ХК-ийн 2018 оны тайланд бусад барааны орлого буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийт борлуулсан барилгын жагсаалтад маргаан бүхий 139 тоот байхгүй учраас борлуулагдаагүй гэсэн үг. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагч П.Титгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд энгийн, ажилчин айлын хүүхэд, өдий хүртэл ажлаа хийж цалингаас цалингийн хооронд амьдардаг. 2018 онд МХК-ийн борлуулалтын албаны дарга Т.М гэдэг хүнтэй танилцсан. Т.М манайх байр борлуулдаг гэдгээ надад хэлсэн. Манай аав гадаад харилцааны яаманд жолооч хийдэг байсан. Ийм байрнууд зардаг тухай, ямар нөхцөлөөр авдгийг судалж ипотекийн зээл, биет төлөлт, компанийн хувийн лизингээр авч болно гэдгийг аавдаа хэлсэн. Ингээд уг орон сууцнаас авахаар болж, миний бие 6 дугаар сард МХК-д очиж байр авах сонирхолтой байна гэдгээ илэрхийлж нэг м.кв2 байрны мэдээллийг авч, ах, аавтайгаа ярилцаж эхлээд нэг байр авъя гэж ярьж байгаад хоёр байр авахаар болсон. Т.М хүсэлтээ бичээд өгчих тэгээд гэрээг хийж, урьдчилгаа мөнгийг хэлсэн заавраар төлөөрэй гэсэн. Тухайн үед М ХК дээр очиход Т.М гадна хоёр эмэгтэй байсан ч нэрийг нь санахгүй байна. Байр захиалах гэрээнд тэр хоёр гарын үсэг зурсан, би мөн гарын үсэг зурж, аман байдлаар хугацааг тохирч Т.Мөбэлнээр болон дансаар мөн МаХК-ийн данс руу мөнгө хийж байсан. Би тэр үед гараараа өргөдөл бичиж өгсөн. Т.Мхэд хоногийн дараа гэрээ болсон ирээд гарын үсэг зураарай гээд баталгаажуулж, манайх Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэс рүү албан бичиг явуулна гэсэн. Гэрээ нь орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ гэж байсан. Би амьдралдаа анх удаа л байр авсан, надад ийм зүйлүүд бүрдүүлдэг гэж хэлээд Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт очиж хүсэлтээ өгөөд, тэмдэгтийн хураамж төлөөд гэрчилгээг гаргуулж аваарай гэсэн. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 139 тоот, 3 өрөө орон сууцны гэрчилгээ миний нэр дээр гарсан. Анх яагаад хоёр байр худалдаж авахаар болсон бэ гэхээр нэг байрыг би авч, нөгөө байрыг манай ах авахаар болсон. Манай ах миний нэр дээр хоёр байрны үл хөдлөхийн гэрчилгээг гаргая, батлан даагч болохоор чинь чиний нэр дээр гаргая гэж хэлсэн, төлбөр дууссаны дараа надаас шилжүүлж авна гэж тохирсон. Төлбөр дууссаны дараа би ахдаа бэлэглэлийн гэрээгээр байрыг шилжүүлсэн, ах өөрөө С.Б гэдэг хүнд байраа зарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, компанийн дотоод асуудлыг би мэдэхгүй, би байр авах хүсэлтээ бичиж өгсөн, байруудыг үзэж сонголтоо хийж бүх материалыг бүрдүүлж өгсөн, М ХК-ийн борлуулалтын захирал бичгүүдийг аваад Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гэрчилгээг гаргуулаад аваарай гэж хэлсэн, ийм л зүйл болсон. Миний хувьд компанийн бичиг баримтыг хуурамч гэдгийг мэдэх ямар ч боломж байхгүй. Нэг байр 134,180,000 төгрөг, 1м.кв2 2,000,000 төгрөгөөр бодож хоёр байрны төлбөрт 268,360,000 төгрөг төлсөн. Надад хүнийг хулхидах хүмүүжил байхгүй, миний аав ээж ч тэгж өсгөөгүй, үнэнч шударгаар яв, худлаа битгий хэл гэж захиж явсан. Анх ах аав хоёрт хэлж 1м.кв2 үнэ, байрыг авах нөхцөл боломжийн талаар хэлсэн, эхлээд нэг байр авъя гэхэд боломжоороо төлнө, хоёр байр авъя гурван талаасаа босгоё гэсэн. Төлбөр төлсөн баримтыг харвал Материал импэкс ХК-ийн дансанд болон борлуулалтын албаны дарга Т.М данс руу шилжүүлсэн байгаа. Би ч боломжтой үедээ мөнгө шилжүүлж байсан, ах ч боломжтой үедээ мөнгийг шилжүүлж байсан. Бид хоёрын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ хуулийн дагуу байгуулагдсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эдийн засагч мэргэжилтэй. Маргаан бүхий 139 тоот байрыг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэн П.Т худалдах, худалдан авах гэрээний дагуу Х ХК-ийн ипотекийн 6 хувийн зээлээр 200,000,000 төгрөгөөр тохиролцож, 200,000,000 төгрөгийн 30 хувь болох 60,000,000 төгрөгийг цалингийн зээл, машинаа зарж, аав ээжийнхээ тэтгэврийг зээлж төлсөн. Миний хувьд эхнэр, хоёр охинтойгоо амьдардаг 2020 оны 8 дугаар сараас эхлэн зарын дагуу 139 тоотыг түрээсэлж байсан. Миний бага охин 11 настай, унаж татдаг өвчтэй, байнгын эмчийн хяналтад байдаг. Байрны эзэн болох П.Тр байраа зарах гэж байна, та боломж бололцоогоор төлөөд авах уу гэж санал тавьсан. Энэ талаар яагаад ярьж байгаа вэ гэхээр МХК энэ байрны талаар огт сонсоогүй, мэдэхгүй гэж ярьж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Худалдаа хөгжлийн банк ХК уг байрны өмчлөлийг шалгаж байж надад зээл олгосон. Энэ байр миний, миний өвчтэй охины өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд миний өмчлөлийн эд хөрөнгөд өөр этгээд халдахыг хүлээн зөвшөөрөхгүй. Анх 2018 онд уг орон сууц бусдад зарагдаж, 2,3 хүн дамжиж, 2023 онд намайг худалдаж авах үе хүртэл тус компани юу хийж байсан юм бэ, манайхыг түрээсэлж, дараа нь худалдаж аваад амьдарч байхад нэг ч хүн ирж байрны талаар асуугаагүй. Харин 2024 оны 1 дүгээр сард нөгөө 5 орон сууцны хүмүүс хаалга тогшиж орж ирснээр ийм асуудал байсан гэдгийг анх мэдэж, гэртээ ороод Д.С ийм асуудал үүсээд байна, юу болоод байгаа юм бэ гэхэд төлбөр тооцоо ямар ч асуудалгүй, борлуулалтын албаны дарга Т.Мнас барсантай холбоотой жижиг асуудал байгаа тухай ярьсан. П.С ч гэсэн ийм асуудалтай байр байсан талаар хэлсэн бол би худалдаж авахгүй байх байсан. Миний хувьд шударга өмчлөгч тул нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 514 дүгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаар шинжээчийн дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/155 дугаар комиссын акт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШЗ2025/0 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 161 дүгээр итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 25/55 дугаар тодорхойлолт, К ХХК-ийн гаргасан нэхэмжлэл, К ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн барилгын салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ, Хөх хотын нэмэлт гэрээний нэмэлт №1 гэрээ, К ХХ-ийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25/027 дугаар итгэмжлэл, КХХК-ийн 2022 оны жилийн санхүүгийн тайлан 3 дугаар хавтаст хэргийн 65 дугаар талаас 79 дүгээр тал, Кунлунгуотай интестментс ГХО ХХК-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан 3 дугаар хавтаст хэргийн 80 дугаар талаас 97 дугаар тал, К ГХО ХХК-ийн 2020 оны жилийн санхүүгийн тайлан 3 дугаар хавтаст хэргийн 98 дугаар талаас 117 дугаар тал, Ку ГХО ХХК-ийн 2019 оны жилийн санхүүгийн тайлан 3 дугаар хавтаст хэргийн 118 дугаар талаас 138 дугаар тал, К ГХО ХХК-ийн 2018 оны жилийн санхүүгийн тайлан 3 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр талаас 154 дүгээр таГХО ХХК-ийн 2017 оны жилийн санхүүгийн тайлан 3 дугаар хавтаст хэргийн 155 дугаар талаас 200 дугаар тал зэргийг,

Хариуцагч нараас хариуцагч С.Бхариу тайлбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/0152/000383/2023 дугаар орон сууцны зээлийн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ЗБ/0152/000383/2023-1 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгаа, ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 7-470/353 дугаар Худалдаа хөгжлийн банкны зээлийн шийдвэр гаргасан тухай мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0204 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 000869099 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, П.Т 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д.Солгосон итгэмжлэл, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Голомт банкны банкны төлбөрийн баримт, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Голомт банкны банкны төлбөрийн баримт, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШЗ2025/5312 дугаар шүүгчийн захирамж, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч С.Батцэнгэлийн гаргасан хариу тайлбар, С.БХудалдаа хөгжлийн банкны дансны хуулгууд, Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт, 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх С.Батцэнгэлийн Худалдаа хөгжлийн банкны зээлийн дансны хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, П.Төгөлдөрийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, 00393989 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Альфа долгион мэдрэлийн эмнэлгийн эмчилгээний баримтууд зэргийг нотлох баримтаар хавсаргасан байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШЗ2025/23270 дугаар захирамжаар шаардсан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1209082 дугаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Улаанбаатар хотын банкны 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн орлогын мэдүүлэг, П.С 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, П.С иргэний үнэмлэхийн хуулбар, М ХК-иас Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст гаргасан 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 357 дугаар хүсэлт, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2018/380 дугаар орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 3/808 дугаар тодорхойлолт, My town хотхоны зохион байгуулалтын зураг, 000632761 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11-1348846 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Капитрон банкны орлогын мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 39/02 дугаар Бичил санхүүгийн хөгжлийн төв ба Ази капитал корпорэйшн ББСБ ХХК нарын хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 39/02-1 дугаар Бичил санхүүгийн хөгжлийн төв ба Ази капитал корпорэйшн ББСБ ХХК нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 11-1894811 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Монгол Улсын сангийн яамны 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зээлийн барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг, 11-1348832 дугаар барьцаалбар, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 11-1926195 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн орлогын мэдүүлэг, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0386 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 000632761 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 000869099 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11-2357319 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, төлбөрийн баримт, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 11-2411792 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, хөрөнгийн нэмэлт мэдээлэл, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн төлбөрийн баримт, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0204 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 7-470/353 дугаар Худалдаа хөгжлийн банкны зээлийн шийдвэр гаргасан тухай мэдэгдэл, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 000869099 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 11-2413944 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, хөрөнгийн нэмэлт мэдээлэл, төлбөрийн баримт, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, 2413944 дугаар барьцаалбар, 5520 дугаар хүсэлт, М ХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаар гэрчилгээ хүчингүй болгуулах тухай албан бичиг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 861 дугаар шинжээчийн дүгнэлт, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 242 дугаар албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 08-ны 4171 дугаар Улсын байцаагчийн дүгнэлт, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 387 дугаар Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс С.Б, М.Б нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 386 дугаар Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс МХК-д хүргүүлсэн мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 382 дугаар Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Мик актив гучин хоёр ТЗК-д хүргүүлсэн мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 383 дугаар Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Хаан банкны Жаргалант тооцооны төвд хүргүүлсэн мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 389 дугаар Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс С.Б хүргүүлсэн мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 384 дугаар Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Худалдаа хөгжлийн банк ХК-д хүргүүлсэн мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаар Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Хаан банк ХК-ийн Да хүрээ салбар тооцооны төвд хүргүүлсэн мэдэгдэл, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэн Т.Мүргүүлсэн, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 390 дугаар Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс иргэн С.Санжмятавд хүргүүлсэн мэдэгдэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2024/8929 дугаар захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/15618 дугаар итгэмжлэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/8294 дугаар нэхэмжлэлийн хувь хүргүүлж хариу тайлбар гаргуулах тухай албан бичиг, М ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 395 дугаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 44 дугаар дүгнэлт, тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШЗ2025/51841 дугаар захирамжаар шаардсан МХК-ийн 2016 оны жилийн санхүүгийн тайлан 1 дүгээр хавтаст хэргийн 231 дүгээр талаас 245 дугаар тал, МХК-ийн 2017 оны жилийн санхүүгийн тайлан 1 дүгээр хавтаст хэргийн 246 дугаар талаас 2 дугаар хавтаст хэргийн 25 дугаар тал, М ХК-ийн 2018 оны жилийн санхүүгийн тайлан 2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар талаас 74 дүгээр тал, М ХК-ийн 2019 оны жилийн санхүүгийн тайлан 2 дугаар хавтаст хэргийн 75 дугаар талаас 148 дугаар тал, МХК-ийн 2020 оны жилийн санхүүгийн тайлан 2 дугаар хавтаст хэргийн 149 дүгээр талаас 196 дугаар тал, Ма ХК-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан 2 дугаар хавтаст хэргийн 197 дугаар талаас 3 дугаар хавтаст хэргийн 43 дугаар тал хүртэл нотлох баримтууд ирснийг хэрэгт хавсаргасан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ХК, КуХК нар хариуцагч С.Б П.Т, П.С нарт  холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, 108 дугаар байр, 139 тоот, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх дараахь хуульзүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М ХК-ийн өмч болох Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, 108 дугаар байр, 139 тоот, 3 өрөө орон сууцыг бусдын өмчлөлд 2018 онд шилжсэнийг тус компани мэдээгүй, өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсныг эрүүгийн журмаар шалгах явцад мэдсэн. П.С нь манай байгууллагын борлуулалтын албаны дарга байсан Т.Мөнхжаргалтай үгсэн хуйвалдаж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч, барьцаалж санхүүгийн эх үүсвэр авах зорилгоор дүр үзүүлж гэрээ байгуулсан. Уг гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн гарын үсэг болон холбогдох бичиг баримт хуурамч гэдэг нь эрүүгийн журмаар шалгахад тогтоогдсон тул хууль зөрчиж хийсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, энэхүү гэрээг үндэслэн хийсэн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, 108 дугаар байр, 139 тоот орон сууцны өмчлөгчөөр МХК, К ХХК-ийг тогтоолгоно гэж тайлбарласан.

3.Хариуцагч, хариуцагч П.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ ... Т.М манай компани байр борлуулдаг гэж надад хэлснээр 2018 оны 6 дугаар сард миний бие МХК-д очиж байр авах сонирхолтой байгаагаа хэлж, нэг м.кв-ын үнийн мэдээллийг авч, ах, аавтайгаа ярилцаж байгаад нэг байрны нэг м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр бодож 134,180,000 төгрөг буюу хоёр байрыг 268,360,000 төгрөгөөр авахаар болсон. Т.Мкомпани дээр ирж, гэрээгээ байгуул гэж хэлсний дагуу тус компани дээр очиход хоёр эмэгтэй байсан ба гэрээнд гарын үсэг зураад өгсөн, би мөн уг гэрээнд гарын үсгээ зурсан, түүнээс хойш Т.М бэлнээр болон М ХК-ийн данс руу орон сууцны үнийг шилжүүлж байсан. Миний хувьд компанийн бичиг баримт хуурамч гэдгийг мэдэх ямар ч боломж байхгүй. Гэрээ байгуулж, гэрээнд гарын үсгээ зурсан, мөнгөө шилжүүлж байрны өмчлөгч болсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

4.Хариуцагч С.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ ... Анх энэ байрыг зарын дагуу түрээсэлж байсан ба дараа нь байрны эзэн болох П.Т байраа зарах гэж байна, та боломж бололцоогоор төлөөд авах уу гэж санал тавьсан. Ингээд 139 тоот орон сууцыг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэн П.Т худалдах, худалдан авах гэрээний дагуу Худалдаа хөгжлийн банк ХК-ийн ипотекийн 6 хувийн зээлээр 200,000,000 төгрөгөөр тохиролцож, 200,000,000 төгрөгийн 30 хувь болох 60,000,000 төгрөгийг цалингийн зээл, мөн аав ээжийнхээ тэтгэврийн зээл авч, машинаа зарж төлсөн. Худалдаа хөгжлийн банк ХК, уг орон сууцны өмчлөлийг шалгаж надад зээл олгосон. Миний хувьд шударга өмчлөгч, миний өмчлөлийн, миний өвчтэй охины өмчлөлийн эд хөрөнгөд өөр этгээд халдахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

5.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.

6.Мс ХК, П.С нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2018/380 дугаар бүхий орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Нарны зам 16/5, М ХК-ийн эзэмшил газарт баригдаж буй орон сууцны барилга буюу В3/108 байр, 2 орц, 8 давхар, 139 тоот, 67,09 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг, нэг м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр тооцож, нийт 134,180,000 төгрөгөөр худалдахаар тохирч, гүйцэтгэгч талыг төлөөлж үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Т, У.Б нөгөө талаас П.Снар гарын үсэг зуржээ.

 

7.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Д.С манай байгууллагын борлуулалтын албаны дарга байсан Т.М үгсэн хуйвалдан, нийлж хуурамч бичиг баримт үйлдэн, М ХК мэдээгүй байхад тус компанийн өмч болох 139 тоот орон сууцыг миний зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулан өөрийн өмчлөлд авсан нь хууль бус, өөрөөр хэлбэл МХК, Д.Срын хооронд байгуулсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Д.Сс П.Тт бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, П.Т С.Б худалдсан худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагавар болох үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулах буюу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж шаардлагаа тодорхойлж, нэхэмжлэлээ дэмжсэнийг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

8.Нэхэмжлэгч тал 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 139 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Д.С нэр дээр гарсныг 2022 оны 9 дүгээр сард мэдэж дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт тавихад тус байгууллага бүрдэл шалгах газар болохоос хуурамч бичиг баримт тогтоодог газар биш гэж хуулийн байгууллагад хандахыг зөвлөснөөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж тайлбарлав.

 

9.Цагдаагийн байгууллага тус гомдлыг шалгах явцад Ма ХК, П.Сарын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2018/380 дугаар орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээний гүйцэтгэгч тал болох Материал импэкс ХК-ийг төлөөлж үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Т гарын үсэг зурсан эсэхэд маргаж, шинжээч томилоход 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 72 дугаар шинжээчийн дүгнэлтээр Д.Т гэх гарын үсгийн загваруудтай бүтцийг илэрхийлсэн ерөнхий шинж тэмдгүүдээрээ өөр байх тул харьцуулан шинжлэх боломжгүй, Ма ХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт төлбөр тооцоо дууссан талаарх албан бичиг буюу иргэн Д.С дээр гэрчилгээ гаргаж өгнө үү гэх хүсэлтийг энгийн хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна гэх шинжээчийн дүгнэлт гарчээ.

10.Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 514 дүгээр прокурорын тогтоолоор Т.Мь М ХК-д борлуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа компанийн эд хөрөнгийг дур мэдэн зарцуулж, хуурамч материал бүрдүүлэн бусдад зарж борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн болох нь тогтоогдож байгаа боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 9/8936 дугаартай албан бичигт М овогт Т М 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нас барсан талаарх лавлагаа ирүүлсэн байна. Иймд дээрх хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд болох Т.М нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэж, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байна. /х.х 4-12 дугаар тал/

11.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж, 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тус тус заажээ.

 

12.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд тус компанийн барьж буй барилгаас 139 тоот 3 өрөө орон сууцыг МХК бусдын өмчлөлд шилжсэн, гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэдгийг хожим мэдэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар дээрх нөхцөл байдал илэрсэн, тодруулбал Д.Т тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа, тухайн үед Д.Тэрх үүргийг түр өгсөн байсан боловч Д.Т гэрээг байгуулаагүй, гэрээнд зурсан гарын үсэг Д.Ту биш гэж тайлбарладаг боловч уг гэрээнд Д.Т.Бнар гарын үсэг зурж, тус компанийн тамга дарагдсан байх бөгөөд энэ байдалд гэрээний нөгөө тал П.Сг буруутгах боломжгүй юм.

13.Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т ...Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй... гэж заажээ.

14.Хариуцагч П.С ... тус компанийн борлуулалтын албаны дарга Т.Мтанилцаж манайх байр борлуулдаг гэхээр нь байр авах сонирхолтой байгаагаа илэрхийлэн м.кв-ын үнийн мэдээллийг авч, ах, аавтайгаа ярилцан очиж үзэж, улмаар худалдан авахаар болж, түүний хэлснээр хэд хоногийн дараа компанитай гэрээ байгуулна, гэрээнд гарын үсэг зураарай гэхэд нь очиход хоёр эмэгтэй гэрээнд гарын үсэг зурж, миний бие мөн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулж, Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт очиж хүсэлтээ өгөөд тэмдэгтийн хураамж төлөөд гэрчилгээг гаргуулж аваарай... гэж хэлсэн гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч М ХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь тус компанийн борлуулалтын албаны дарга Т.М, улмаар компани дээр ирж гэрээгээ байгуулаарай гэж хэлснээр үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Тунгалаг гэрээ байгуулсан гэх ойлголтыг хариуцагч П.С өгөхөөр нөхцөл бүрдүүлсэн байх тул байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд гэрээг байгуулсан гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.

15.Нөгөө талаар М ХК-д борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан Т.М компанийн эд хөрөнгийг дур мэдэн зарцуулж, хуурамч материал бүрдүүлэн бусдад зарж борлуулсан буюу хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч тэрээр нас барснаар хэрэг бүртгэлийн хэргийг хаасан гэж уг тогтоол болон эрүүгийн журмаар шалгах явцад тогтоогдсон гэх дээрх баримтуудад үндэслэж тайлбарлаж байгаа нь эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон үйл баримт ба эдгээр нь иргэний хэргийг шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй юм.

16.Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарлаж байгаачлан гэрээний нөгөө тал болох П.Стус компанийн борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан Т.М хуйвалдаж, хуурамч нотлох баримтад үндэслэж гэрээг хийсэн, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул М ХК, П.С нарын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй, энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

17.Нэхэмжлэгч тал дээрх гэрээний дагуу Д.Стус компанид 134,180,000 төгрөгийг төлөөгүй, хожим буюу 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 62,892,900 төгрөг төлсөн гэж, хариуцагч П.С тус компанийн борлуулалтын албаны даргаар ажиллаж байсан Т.М бэлнээр болон дансаар мөнгө шилжүүлж байсан, улмаар компанийн дансанд 62,992,900 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан болно.

18.Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, 108 дугаар байр, 139 тоот орон сууцны өмчлөгчөөр П.Санжмятав 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдэж, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр П.Сн нэр дээрх Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/,  орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг П.Т бэлэглэсэн болох нь талуудын хооронд байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0386 дугаар үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

19.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-т ...Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ... гэж зааснаар тэдний хооронд бэлэлглэлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг хуульд нийцүүлэн хийсэн байна. 

 

20.Улмаар П.Т нь дээрх бэлэглэлийн гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжиж ирсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-220506372 дугаарт бүртгэж, өмчлөгч болсон үл хөдлөх эд хөрөнгийг С.Б худалдахаар 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулжээ.

 

21.Уг гэрээгээр худалдагч П.Т Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, 108 дугаар байр, 139 тоот, 67,09 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан авагч С.Бд 200,000,000 төгрөгөөр худалдаж, С.БХудалдаа хөгжлийн банк ХК-иас 6 хувийн ипотекийн зээл авч, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр П.Т Худалдаа хөгжлийн банкны 416067571 тоот дансанд урьдчилгаа төлбөр 60,000,000 төгрөг гэж, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр П.Т Хны 416067571 тоот дансанд 140,000,000 төгрөгийг зээл олголт гэж тус тус шилжүүлсэн нь П.Т харилцах дансны хуулгаар тогтоогдож байна.

 

22.Өөрөөр хэлбэл П.Т, С.Бнарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, С.Б гэрээний дагуу төлбөрийг төлөхийн тулд Худалдаа хөгжлийн банкнаас зээл хүсэж, дээрх худалдах худалдан авах гэрээг санхүүжүүлэх зорилгоор 140,000,000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэснээр зээл авч төлбөрийг бүрэн төлж, С.Б өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь тэдний хооронд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 7-470/353 тоот зээлийн шийдвэр гаргах тухай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

 

23.Иймд П.С, П.Т нарын хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, П.Т, С.Бнарын хооронд байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлэн хуульд нийцүүлэн хийсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

24.МХК, П.С нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 2018/380 дугаар бүхий орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй, тийм нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасантай нийцэхгүй байх тул П.С, П.Т нарын хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, П.Т С.Бнарын хооронд байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагавар болох Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, 108 дугаар байр, 139 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай М ХК, КХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

25.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М ХК, П.С нарын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, П.СП.Т нарын хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, П.Т, С.Банарын хооронд байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай  МХК, КХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,986,800 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН