| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2026/01093/И |
| Дугаар | 192/ШШ2026/00630 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2026/00630
2026 01 14 192/ШШ2026/00630
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28 926 592 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 28 926 592 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2 410 500 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2 410 500 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2 410 500 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2 410 500 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2 410 500 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2 410 500 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2 410 500 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 2 410 500 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 410 500 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2 410 500 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2 410 500 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2 411 092 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч К ХК-ийн урьдчилан төлсөн 302 583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200100941 тоот данснаас 151 291.5 төгрөг, хариуцагч Б.Б-аас 151 291.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ