| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2405022400703 |
| Дугаар | 2025/ДШМ/1241 |
| Огноо | 2025-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/1241
2025 10 30 2025/ДШМ/1241
Д.Д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Б.С.,
шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч Л.Бурмаа,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1974 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.н гаргасан давж заалдах гомдлоор Д.Д-д холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д, ................ оны .....дугаар сарын ........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математикч мэргэжилтэй, ам бүл 5, ......... хүүхдийн хамт .......... дүүргийн 3....дугаар хороо, ........ хороолол, ...........байрны ........ тоотод оршин суух хаягтай,
Урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар Д.Д.д 02 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:............/.
Шүүгдэгч Д.Д. нь 2024 оны .......дугаар сарын .........-ний өдөр ........... дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ хүнсний захын гадна машинаа аятайхан байршуулсангүй гэх асуудлаас болж маргалдаж хохирогч Б.С.н нүүрэн тус газарт цохиж, нүүрийг нь маажиж, цохиж биед нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд талын зовхинд зулгаралт, баруун нүдний доод зовхи, амны баруун булан, эрүү, баруун бугуй, зүүн шуунд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Д.н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч ........... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Д.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.г Улаанбаатар хотын ............ дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 1 /нэг/ сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Д.д сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Д. нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д.с 150,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.С.д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.С.нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.С. давж заалдах гомдолдоо: “…Б.С. миний бие сэтгэл санааны хохирол гаргуулах хүсэлтэй байна. Нүдний бүрхүүлийн дээд зовхин дээр хумсаар маажсан тул цаашдаа хараанд нөлөөлөхөөр байгаа. Нүдний зураг, нөхөн төлбөрийн талаарх баримтыг хавсаргав. Мөн чихний хэнгэрэг жижиг цоорсон. 202........0...... сард эмчийн үзлэгээр бүтэн байсан. 202.......оны эмчийн үзлэгээр цоорсон байдалтай байна. Эмчийн үзлэгийн талаарх СД бичлэгийг хавсаргав.” гэжээ.
Хохирогч Б.С. шүүх хуралдаанд: “...2..... оны 0... дүгээр сарын 01-ний өдөр миний биед шүүгдэгч Д.Д.м халдсаны улмаас сэтгэл санаа болон эрүүл мэндийн ноцтой хохирол учирсан боловч анхан шатны шүүхээс хэргийг хангалттай шийдвэрлээгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон хохирол төлбөрийг бүрэн хангаж шийдвэрлээгүй бөгөөд шүүгдэгч Д.Д.г хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ.
Шүүгдэгчийн Д.Д.н өмгөөлөгч Л.Бурмаа шүүх хуралдаанд: “… анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д.г хүний биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Д.Д. үйлдсэн гэмт хэрэгтээ чинь сэтгэлээсээ гэмшдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар хохирогчид 150,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хэргийн материалаас харахад хохирогч Б.С. болон түүний нөхөр нарын зүгээс Д.Д.н унаж явсан тээврийн хэрэгсэл, эхнэрийн царай зүсийг доромжилсон учраас хэрүүл маргаан үүсэх шалтгаан нөхцөл болсон. Хохирогч нүдэндээ маажуулсны улмаас нүдний хараа муудсан гэж их хэмжээний мөнгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлтээр нүдний хараа муудсан талаар тогтоогдсон зүйл байхгүй, хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаарх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй учраас хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Д.Д.м нь ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр .....дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ хүнсний захын гадна машинаа байршуулсан асуудлаас болж маргалдаж хохирогч Б.С.н нүүрэн тус газарт цохиж, нүүрийг нь маажиж, биед нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд талын зовхинд зулгаралт, баруун нүдний доод зовхи, амны баруун булан, эрүү, баруун бугуй, зүүн шуунд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.С.с “... зах дээр очоод машинаа байрлуулах гээд байж байтал үл таних цагаан өнгийн машинтай хүн хажууханд ирээд орилоод байсан. Тэгээд би машинаасаа буугаад манай нөхөр машинаа байрлуулж байхад нөгөө цагаан өнгийн машинаас үл таних эрэгтэй бууж ирээд “пизда, аятайхан машинаа тавьчихгүй” гээд орилоод манай машин руу шүлсээ хаясан ба манай нөхөр бид 2 тэр үед юм хэлээгүй. Тэгээд бид хоёр зах руу орох гэтэл нөгөө үл таних залуу араас хүрч ирээд “машинаа аятайхан тавьчихгүй пизда нар чинь” гэхээр нь би “чи одоо ямар аймар юм бэ” гэж хэлтэл намайг түлхсэн ба тэр үед манай нөхөр тэр залууг “чи болиоч” гэж хэлтэл тэр залуу манай нөхрийн хоолойг нь боож багалзуурдаад, тэр залуутай хамт явж байсан эхнэр нь бололтой эмэгтэй бууж ирээд над руу дайраад хумсаараа баруун нүд хэсэгт, 2 гарын шуу хэсэгт маажсан. Мөн гуя хэсгийг хөхрүүлж, нүүр рүү цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 23-24/,
гэрч Г.Л. “...би “за одоохон тэгшлээд тавих гэж байна” гэж хэлээд машинаа тэгшилж тавьтал тэр залуу миний хажууд машинаа байршуулж тавьчихаад машинаасаа эхнэрийнхээ хамт бууж ирээд “ийм том зогсоолд машинаа тавьж чадахгүй орк пизда вэ” гэх зэргээр доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би нэг их тоолгүй ........ зах руу эхнэрээсээ түрүүлээд алхсан. Тэгтэл манай эхнэртэй нөгөө эмэгтэй, эрэгтэй 2 маргалдаад байх шиг байсан ба манай эхнэрийг нөгөө үл таних эмэгтэй үсдээд авсан. Тэгэхээр нь би буцаж очоод салгах гэхэд үл таних залуу намайг боогоод, эхнэрийг маань нөгөө хамт явж байсан эмэгтэй нь хэд хэдэн удаа маажсан. Мөн тэр залуу намайг боож байхад эмэгтэй нь намайг маажсан. . ...” гэх мэдүүлэг /хх 27/,
гэрч Г.Э. “...тэр цагаан машин 2 машин багтах зайнд машинаа голлуулаад тавьчихсан. Тэгэхээр нь би машин дотроосоо “машинаа жаахан шахаад тавьчих” гэж хэлтэл цагаан машины жолооч их л ууртай “шахаад зогслоо шүү дээ” гээд амандаа пизда гэж хараах шиг болсон. Тэгээд цагаан машин дотроос эмэгтэй, эрэгтэй хоёр хүн гарч ирсэн бөгөөд эмэгтэй нь “нээх хачин машин унаж, хачин юм хажуудаа суулгачихаад пизда чинь” гэж хэлэхээр нь би эрэгтэйд нь хандаж “чи наад эмэгтэйнхээ амыг хамхиач, хүний эхнэр доромжлоод” гэж хэлтэл тэр эрэгтэй “чи миний эхнэрийг доромжиллоо” гээд надтай маргалдсан. Бид хоёрыг маргалдаж байх хооронд манай эхнэр нөгөө эрэгтэйн эхнэртэй барьцалдаад үснээсээ зулгаалцсан. Манай эхнэр тэр эмэгтэйн хэд, хэдэн газарт маажчих шиг болсон. ...” гэх мэдүүлэг /хх 31-32/,
Д.Д.н яллагдагчаар өгсөн “... хохирогч Б.С. намайг “халтар хүүхэн” гээд араас доромжлоод байхаар нь түүнтэй маргалдаж биед нь гэмтэл учруулсан... ” /хх 75/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7464 дугаартай дүгнэлт “... Б.С.н биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун нүдний доод зовхи, амны баруун булан, эрүү, баруун бугуй, зүүн шуунд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” /хх 46/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Д.д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Д.н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Д.Д.хохирогч Б.С. маргалдан биед нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд нь зовхинд зулгаралт, баруун нүдний доод зовхи, амны баруун булан, эрүү, баруун бугуй, зүүн шуунд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Хохирогч Б.С.с “...гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хохирол учирсан, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол гаргуулах хүсэлтэй байна...” гэх давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх, шүүх хуралдааны товыг хохирогч Б.С.д хуульд заасан хугацааны дотор мэдэгдсэн байх бөгөөд хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн, мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч хэргийн материалтай танилцаад хүсэлт байхгүй гэжээ. Шүүх хохирогч Б.С. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол хор уршигтай холбоотойгоор 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч хохирол төлбөртэй холбоотойгоор 150,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д.с 150,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.С.д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.С. нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд хохирогч Б.С.н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж, шүүгдэгч Д.Д. нь анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол 150.000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР