| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2210028560005 |
| Дугаар | 2025/ДШМ/1223 |
| Огноо | 2025-10-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/1223
2025 10 21 2025/ДШМ/1223
Б.М, Б.М,
Х.Ш, Г.А нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Тогтох /цахимаар/,
шүүдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Баттулга,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1910 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч БМ гаргасан давж заалдах гомдлоор Б.М, Б.М, Х.Ш, А.А нарт холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. А, 2...... оны ............ дүгээр сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .........настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............ 2 дугаар курсын оюутан, ам бүл 7, ............ нарын хамт .............үүргийн ........... дугаар хороо, ....... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, (РД:................);
2. М, ......... оны ........ дугаар сарын ........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ......... хамт ........... дүүргийн ........... дугаар хороо, ............ тоотод оршин суух хаягтай,
Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 909 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан (РД:.............);
3. . М, ......... оны ......... дугаар сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхо ажилгүй, ам бүл 5, ............. хамт ................ дүүргийн ......... дугаар хороо, ............ тоотод оршин суух хаягтай,
Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 2 жил 09 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, сургалт-хүмүүжлийн байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ............ -ний өдрийн 133 дугаар магадлалаар анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэснээс 7 сар 17 хоногийн үлдэгдэл ялтай (РД:...............);
4. Ш, ...... оны ...... дугаар сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, .......ажилтай, ам бүл 5, ....... нарын хамт ..........дүүргийн ......... дугаар хороо, .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, (РД:.........);
Холбогдсон гэмт хэргийн талаар:
1. .М.нь Г.Б.бүлэглэн .......оны ....... дугаар сарын ..........-наас ......-нд шилжих шөнө хохирогч Б.Сэргэлэнгийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг отверкаар хагалж, хууль бусаар нэвтрэн орж 350,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийн хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,
- .......оны ...... дугаар сарын ......-наас ........ны шилжих шөнө хохирогч ......... тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалж, нэвтрэн орж 228,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийн хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,
- ....... оны ....... дугаар сарын .........-нөөс ..........нд шилжих шөнө хохирогч М.А. тээврийн хэрэгслийн жолоочийн талын жижиг цонхыг хагалж, онгойлгон дотроос нь “...........” маркийн андройд хөгжим, бэлэн 170,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 660,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. ........ нар нь бүлэглэн ....... оны ...... дугаар сарын ........-наас ..........нд шилжих шөнө хохирогч .......... эзэмшлийн тээврийн хэрэгслийн зүүн талын жижиг цонхыг хагалж, хаалгыг онгойлгон орж дотроос нь нэвтрэн орж, “.............” маркийн андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 580,000 төгрөгийн хохирол учруулсан,
- ...... оны ..... дугаар сарын ........-ний шөнө хохирогч Ц.Г. эзэмшлийн автомашины гурвалжин шилийг хагалж нууцаар, хууль бусаар хөгжмийг хулгайлж 410,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. ........ нар нь бүлэглэн ...... оны ..... дүгээр сарын ........-нөөс .......-нд шилжих шөнө хохирогч ........ эзэмшлийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан,
- ........ оны ....... дүгээр сарын ........-ний шөнө хохирогч ......... эзэмшлийн тээврийн хэрэгслийн зүүн талын жижиг цонхыг хагалж, хаалгыг онгойлгон орж дотроос нь “......” маркийн андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,319,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ,
........... дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч ............ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч ....... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч ........ 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж ялын хугацааг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ...... 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялын хугацааг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ......... нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч ....... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1175 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 17 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 7 сарын хорих ялыг нэмж нийт эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 17 /арван долоо/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......... оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ........ оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ........ цагдан хоригдсон 231 /хоёр зуун гучин нэг/, өсвөр насны шүүгдэгч ........ цагдан хоригдсон 280 /хоёр зуун ная/ хоногийг тус тус тэдний хорих ял эдпэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ......... нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........ нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ......... нийт 1,388,800 төгрөгийг гаргуулан хохирогч ........ 175,000 төгрөг, хохирогч ....... 114,000 төгрөг, хохирогч ........ 330,000 төгрөг, хохирогч ....... 193,400 төгрөг, хохирогч ......... 136,700 төгрөг, хохирогч ........ 439,700 төгрөг тус тус олгуулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ........ нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ........ нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ........... авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч .......... авсан цэргийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ......... давж заалдах гомдолдоо: “Миний бие .............. нь 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/1910 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зүйл ангиар зүйлчлэгдэн 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие энэхүү холбогдсон хэрэгтээ туйлийн их гэмшиж, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа харамсаж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй ухаарч ойлгосон гэдгээ илэрхийлж байна. Энэхүү холбогдсон хэргийнхээ хохирлыг нөхөн төлж барагдуулсан бөгөөд миний бие өндөр настай эмээ болон жирэмсэн эхнэрийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг тул гэр бүлийн минь байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч ......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хоригдсон 10 сарын хугацаанд маш их зүйлийг ойлгож, ухаарлаа. Эндээс гараад чин шударгаар ажиллаж, амьдарна. Миний бие өндөр настай /87 настай/ эмээ, 6 сартай жирэмсэн эхнэрийн хамт амьдардаг. Хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч .......... өмгөөлөгч .......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 8.5 дугаар зүйлийг журамлан ......... хуулиар оногдуулж болох хамгийн хөнгөн ял шийтгэлийг оногдуулсан. Харин .......... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг журамлан ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдаан болох үед .......... нь төлбөрийн чадваргүй улмаас 6 хохирогчийн хохирлыг төлж барагдуулаагүй байсан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзсэн. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзсэн учраас давж заалдах гомдол гаргаагүй. ........... нь өнөөдрийн байдлаар 5 хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан, 1 хохирогчтой холбогдож хохирлоо төлөх гэсэн боловч холбогдож чадахгүй байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хохирол нөхөн төлсөн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх эрхтэй учир үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэжээ.
Прокурор Б.Тогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... ............... гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. .......... нь нэр бүхий 7 хохирогчид 1.388.800 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч энэ хохирол төлбөрийг шүүхийн шатанд төлж барагдуулаагүй. ......., түүний өмгөөлөгч ....... нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж хүсэлт гаргасны дагуу урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. ........... оны 01 дүгээр сарын ........-ны өдрөөс 2025 оны ........ дугаар сарын ............-ний өдрийг хүртэл нэр бүхий 7 хохирогчийн хохирлыг төлж барагдуулах боломжоор хангасан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан болох үед хохирогч нарын хохирол төлбөрийг төлөөгүй байсан. ........... нь хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн тус хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд ял оногдуулсан. Шүүгдэгч ........ нь хохирогч ......... учирсан хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч ........ нь хохирогч нарт 1.388.800 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч .......... учруулсан 175.000 төгрөгийг төлж барагдуулаагүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүгдэгч ............. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ............ 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж ялын хугацааг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан.
Түүнчлэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан.
Шүүгдэгч .............. нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1175 дугаартай шийтгэх тогтоолоор бүлэглэн, зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөлд байдалд хамаарахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч ............ нь бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт шүүхээс хоёр дахь удаагаа ял шийтгүүлж байгаа нөхцөл байдал тогтоогдох бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч .............. нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнг түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэсэн атлаа ял оногдуулахдаа дахин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хариуцлагыг зорилго, шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохироогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч ................ гаргасан “хорих ялын хугацааг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, шүүгдэгч ........... нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч .................. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1910 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч ................ гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.
2.Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР