Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 277

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

хохирогч А.Батболд, түүний өмгөөлөгч Д.Ганбат /№1216/,

иргэний хариуцагч Г.Мөнх-Өлзий,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг /№1953/,

нарийн бичгийн дарга Т.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Тайж овогт Ал-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811001800102 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, хүүхэд нарын хамт амьдрах,  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадваргүй, Тайж овогт А-ийн Б-/РД: /,

 

Шүүгдэгч А.Б нь онц харгис хэрцгий аргаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 69-942 тоотод хохирогч А.Батболдын нүүрийг заазуураар зүсч, бие махбодийн нүүр хэсэгт олон тооны шарх гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

хохирогч  А.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө 03 цагийн үед байхаа гэртээ унтаж байхад манай найз А.Б гэрт орж ирсэн би түүнд гэрийнхээ түлхүүрийг өгчихсөн байсан тэрээр түлхүүрээр хаалга онгойлгож орж ирснээ түмбүүчигнээс ногоон өнгийн бариултай заазуурыг аваад чи намайг яагаад ингээд байгаа юм бэ чи намайг ингэж байхаар алчих гээд заазуур барьсан. Бид 2 уг өдрөөс 2 хоногийн өмнө байхаа маргалдсан байсан юм. Тэрнээс болоод л А.Б ийм үйлдэл хийх болсон. Би түүнийг тайвшруулах гээд байсан чинь болж өгөхгүй улам чанга чанга дуугараад байхаар нь гэрээсээ гаргаад үүд рүү гаргасан чинь Байгалмаа миний үснээс зулгаасан. Би зөрүүлээд түүнийг үсдээд уурандаа биеэ барьж чадахгүй нүүрний орчимд нь нэг удаа цохисон. Харин Байгалмаа гартаа байсан заазуураар миний нүүрний орчимд 7-8 удаа зүссэн. Тэгж байхад  нийтийн байрны галч эгч ирснээ -та нар яагаад зодолдоод байгаа юм бэ хүмүүс амарч байна дуртай юм бол гарч зодолдоцгоо гэж хэлсэн. Тэгээд бид 2 зодолдохоо болиод би гэртээ орсон харин Байгалмаа гараад явсан...

... Байгалмаа бид 2 хэрэг болохоос 2 хоногийн өмнө маргалдсан бөгөөд анх маргааныг Байгалмаа эхлээд бид 2, янхан гичийгээр нь дуудацгаасан юм тэр хэрүүл явсаар байгаад 08-ны шөнө 03 цагийн үед А.Б манай гэрт ирсэн тэгээд л энэ асуудал үүссэн... Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гэхдээ би өөрийн нүүрийг хутга мэсээр зүсүүлсэндээ гомдолтой байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 23-25х/,

гэрч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой Батболдын гэрт очсон чинь тэрээр гэртээ ганцаараа унтаж байсан. Би Батболдод хандаж -чи яахаараа намайг 01 дүгээр сарын 06-ны өдөр болон 08-ны өдрүүдэд мессежээр доромжлоод байдаг юм бэ гэж хэлээд маргалдсан би түүнийг айлгах гэж шүүгээнээс нь ногоон өнгийн иштэй заазуур барьсан чинь намайг түлхэж унагаагаад үсдээд чирэхээр нь биеэ хамгаалаад түүний нүүрийг маажсан, би заазуураар түүний нүүрийг зүсээгүй. Батболд намайг үсдээд чирж байхад нийтийн байрны галч эгч та нар больцгоо гэж хэлсэн.тэгсэн чинь Батболд болиод би гартаа байсан заазуурыг шүүгээнд буцаагаад хийчихээд гэрээс нь гараад өөрийнхөө гэр лүү явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-30х/

гэрч З.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ... Би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 69-р гудамжны 942 тоот хаягт орших нийтийн байрны галчаар ажилладаг... А.Батболд 6 дугаартай өрөөнд ганцаараа амьдарч байсан... 2018 оны 01 дүгээр сарын 08-ны шөнө нилээн орой болсон байсан бид нар унтаж байсан ойролцоогоор шөнө 03 цаг болж байсан болов уу хүмүүс орилолдоод хэрэлдээд байхаар нь гэрээсээ /гарахад/ нийтийн байрны коридорт 6 дугаартай өрөөний залуу болох А.Батболд нэг эмэгтэй маргалдаад хоорондоо зодолдоод байхаар нь би тэр хоёрт хандаж та 2 больцгоо хүмүүс амарч байна гэж хэлээд Батболдыг гэрт нь оруулаад нөгөө хүүхнийг нь нийтийн байрнаасаа гаргаж явуулсан. Тэр үед уг эмэгтэй гартаа хутга барьсан байсан хутгыг нь би аваагүй өөрөө газарт хаячих шиг болсон. Тэр орой Батболдын нүүрийг анзаарч хараагүй маргааш нь билүү нөгөөдөр нь билүү А.Батболдын нүүрийг харсан чинь нүүрээ маажуулчихсан юм шиг нүүр нь эрээн болсон байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/.

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1256 дугаартай дүгнэлтэд: “...1.А.Батболдын биед нүүрэнд олон тооны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 36х/, эд марийн баримтаар хураагдан ирсэн ногоон пивор бариултай заазуур 1 ширхэг, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, тэмдэглэд болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.Б нь хувиййн таарамжгүй харьцааны улмаас хохирогч А.Батболдтой маргалдаж улмаар түүний бие махбодийн нүүр хэсэгт заазуураар олон удаа зүсч, олон тооны зүсэгдсэн шарх гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн нь нотлогдон тогтоогдсон боловч Шүүх сэтгэц эмгэг судлалын №281 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “А.Б нь тархины гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн органик эмгэг. Шинж тэмдгийн уналт, зан төрхийн өөрчлөлт, бухимдал сэтгэцийн эмгэгтэй байна. 13 настайдаа зам тээврийн осолд орсоны улмаас дээрхи эмгэгтэй болсон байна. Уг эмгэг нь тодорхой үе шатгүй болно. А.Б нь 1999 оноос хойш унаж татдаг өвчтэй болсон уг өвчин нь хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байна. А.Б нь хэрэг хариуцах чадваргүй байна. А.Бд Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Харин ар гэр асран хамгаалагч болон мэдрэл, сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байх шаардлагатай байна.” /хх-ийн 123-126х/ гэх дүгнэлтийг үндэслэн түүнийг гэм буруутайд тооцож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

     

Хохирогч А.Батболд нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол байгаа. Цаашид гоо сайханы хагалгаанд орно. Тиймээс нэхэмжлэх зүйлтэй гэх боловч хохиролын талаарх баримтаа хавтас хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Б нь энэ гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан нь мэрэгжлийн байгууллагын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба уг дүгнэлтээр А.Бг эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн дүгнэлт, мөн өөртөө болон бусдад аюул учруулахааргүй гэж шүүх үзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг байнгын сэтгэцийн эмчийн хяналтанд байлгаж, түүний төрсөн эх Г.Мөнх-Өлзийгийн халамжинд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн пивор бариултай заазуур 1 ширхэгийг А.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг байх ба мөрдөгч эд мөрийн баримтаар хураан авсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн эд зүйл усгах комисст шилжүүлэн устгуулах нь зүйтэй байна.