2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2026/02147

 

2026           02               25                                                  192/ШШ2026/02147                                 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ** тоот хаягт оршин суух, З овогт Б.Д /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ** давхарт байрлах, Т ХХК /РД:**/,

 

Хариуцагч: ** тоот хаягт оршин суух, О овогт Э.И /РД:**/ нарт холбогдох,

 

38 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Д-ийн нэхэмжлэлтэй Т ХХК нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч Э.И-аас татгалзаж байна гэв.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн үнийн дүн болох 38 000 000 төгрөгийн 3 000 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 35 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 11 500 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 11 500 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 12 000 000 төгрөгөөр төлөхөөр эвлэрэн хэлэлцэв.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Т ХХК, Э.И нарт холбогдуулан 38 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагч Э.И-аас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын 3 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 35 000 000 төгрөгийг хариуцагч Т ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 11 500 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 11 500 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 12 000 000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б.Д-д төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   Б.Д-ийн нэхэмжлэлтэй, Т ХХК, Э.И нарт холбогдох 38 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Э.И-аас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын 3 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 35 000 000 төгрөгийг хариуцагч Т ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 11 500 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 11 500 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 12 000 000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б.Д-д төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 173 975 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ