Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1009

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ******* *******гийн “Гадаадын иргэн, харъяатын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Гадаадын иргэн, харъяатын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “…тус шүүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ******* *******гийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харъяатын газрын даргад холбогдох “Гадаадын иргэн, харъяатын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэг хянагдаж байна. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Г*******ийн нэхэмжлэлтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ******* *******д холбогдох иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан дээр хариуцагч ******* *******гийн хүсэлтийг хүлээн авч, Гадаадын иргэн, харъяатын газарт хилээр гарахыг түдгэлзүүлэх саналыг цуцлахаар шүүгчийн захирамжаар хүргүүлсэн.

Ийнхүү хариуцагч Гадаадын иргэн, харъяатын газрын даргын тушаал гарч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ******* *******гийн Монгол Улсын хилээр гарахыг түр түдгэлзүүлсэн тушаалыг хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэгч ******* ******* нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ******* *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э******* нь Гадаадын иргэн, харъяатын газрын даргад холбогдуулан гаргасан “Гадаадын иргэн, харъяатын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э******* нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурсан болно.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1, 66.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ******* *******гээс Гадаадын иргэн, харъяатын газрын даргад холбогдуулан гаргасан “Гадаадын иргэн, харъяатын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                        Н.ДУЛАМСҮРЭН