| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/11017/И |
| Дугаар | 192/ШШ2026/00527 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2026/00527
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Л.Даваадоржид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25 897 157 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Даваадорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 25 897 157 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 2 158 100 төгрөгөөр хуваарийн дагуу төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 436 төгрөгийн 50 хувь болох 143 718 төгрөгийг хариуцагч Л.Даваадоржоос, үлдэх 143 718 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ