Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01118

 

 

 

Х.Гнэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00828 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Гхариуцагч Х К ТХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон олгогдоогүй цалинд 30 160 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Алтансүх, түүний өмгөөлөгч С.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Х.Г миний бие 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 29 тоот тушаалаар Х К Т" ХХК-д хуулийн зөвлөхөөр, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар гүйцэтгэх захирлаар тус тус томилогдон ажиллаж байгааад тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/18 дугаар шийдвэрээр үүрэгт ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн. Миний бие ямар нэгэн байдлаар сахилгын зөрчил болон эд хөрөнгийн дутагдал гаргаж байгаагүй. Ажиллаж байх хугацаанд сарын 1 000 000 төгрөг, гар утасны 60 000 төгрөг, унааны 100 000 төгрөг, нийт 1 160 000 төгрөгийн цалин авдаг байсан боловч 2017 оны 01 дүгээр сараас хойш ажлаас чөлөөлөгдөх хүртэл нийт 23 cap 15 хоногийн цалин урамшуулал, мөн ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан 2 cap 15 хоногийн хугацааны цалин хөлс болох 26 сарын цалин урамшууллыг нэхэмжилж байна. Иймд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1 160 000 төгрөг* 26 cap = 30 160 000 төгрөгийг хариуцагч Х К ТХХК-аас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Иргэн Х.Г нь Х К ТХХК-д 2004 оноос хуулийн зөвлөх, гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байсан. Тус компани нь шүүхийн шийдвэрээр данс нь хаагдан ажилчдадаа цалин хөлсөө төлж чадахгүй явсаар байгаад хамгийн сүүлд гүйцэтгэх захирал Х.Гыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар ажлаас нь чөлөөлсөн. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Гыг тус компанийн 33.3 хувийн хувьцаа эзэмшигч Г.Абид халсан бөгөөд тухайн өдөр ямар ч хууль сануулалгүй гэнэт халсан нь үнэн. Иймд Х К ТХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Ач гэсэн хариуцлага хүлээх ёстой. Мөн Х.Г нь гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байхдаа ямар нэг зөрчил гаргаагүй, шийтгүүлж байгаагүй бөгөөд тус телевизийн хувьцаа эзэмшигч Д.Б миний бие тус компанид хувьцаа эзэмшиж орохоос өмнө харин ч компанийн үйл ажиллагаа, шүүх хуулийн ажиллагаанд сайн оролцож компанид их хувь нэмэр оруулж байсан нь үнэн байсан бөгөөд өмнөх хувьцаа эзэмшигчид хүртэл урамшуулал болгон орон байраар шагнаж байсан. Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг буруу гаргасан болохоо хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг Х К ТХХК -д холбогдуулан гаргажээ. Компанийн тухай хуульд зааснаар компанийн гүйцэтгэх захирал нь уг компанийн төлөөлөн удирдах зөвлөлтэй Иргэний хуульд заасны дагуу даалгаврын гэрээгээр компанийг ашигтай ажиллах үүргийг компанийн үүсгэн байгуулагчдын өмнө хүлээдэг. Гэтэл Х К ТХХК-ийн дүрэмд ТУЗ байдаггүй. Нэхэмжлэгч Х.Г нь компанийн 66.66 хувийн хувьцааг эзэмшигч Д.Бтай 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулан гүйцэтгэх захирлаар ажиллахаар компанийг улсын бүртгэлд бүртгүүлж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болсон. Х.Г нь гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа компанийг ашигтай ажиллуулж чадаагүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх үүргийг хэрэгжүүлж чадаагүйн улмаас цалин хөлсөө авах боломж алдагдсан. Тус компани нь дүрэмд заасан үйл ажиллагаагаа явуулж чадахаа больсон, их хэмжээний өртэй болсон. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, иргэний эрх зүйн харилцааны дагуу шаардах эрх үүсэх учиртай. Иймд Х К ТХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчинтэй байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х К ТХХК-аас 27 008 301 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Гад олгож, Х.Гнийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хугацаагаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч Х К ТХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3 151 699 төгрөгийн болон 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.Гаас 373 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагч Х К ТХХК-аас 363 191 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Гад олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдач этгээд Г.А давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Х К Т" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01//18 дугаар шийдвэрээр хууль бусаар чөлөөлөгдсөн гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч Х.Г нь 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Х К ТХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, тус компанийн 66.6 хувийн хувьцаа эзэмшигч Д.Бтай гэрээ байгуулж компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргийг хүлээсэн байдаг. Х К ТХХК-ийн дүрэмд ТУЗ-тэй байхаар зохицуулагдаагүй бөгөөд дүрмийн 8.2-т Компанийн гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчидтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулна гэсэн байхад зөвхөн компанийн нэг хувьцаа эзэмшигчтэй нь гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсаныг шүүх үндэслэх хэсэгтээ ... гэрээ байгуулсаныг Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.8-д заасан бүрэн эрхийн хүрээнд томилсон гэж үзнэ. гэж илт хууль бус дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдлаас илтэд зөрүүтэй байна. Учир нь Компанийн тухай хуульд компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох гэсэн зохицуулалт байхгүй бөгөөд гэрээгээр олгогдсон эрх, үүргийн үндсэн дээр гүйцэтгэх удирдлага компанийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулах үүргийг компанийн хувьцаа эзэмшигчдын өмнө хүлээдэг. Мөн компанийн дүрмийн 4.4-д Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээнэ." гэж тодорхойлсоноос үзэхэд нэхэмжлэгч Х.Г нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгээгүй, хөлсөөр ажиллаж гэрээгээр компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүргээ хэрэгжүүлж чадаагүй тул компаниас хөлс шаардах үндэслэлгүй. Хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн хоёр талын гэрээ бөгөөд энэ гэрээний дагуу гүйцэтгэх захирал компанийн дүрэмд заасан үйл ажиллагааг зохион байгуулах, үр дүнд нь компаниас гэрээгээр тохирсон хөлсийг авах эрхтэй байсан. Гэтэл компани 2017 оны 01 дүгээр сараас хойш дүрэмд заасан гадаад худалдаа, кабелийн болон олон сувгийн агаарын телевизийн үйл ажиллагааг явуулаагүй. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлийг ... компанийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/18 дугаар шийдвэрээр үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзсэн. Анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нэхэмжлэгчийн ашиг сонирхол, хууль ёсны эрхийг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр зөрчсөн эсэх, уг шийдвэр хууль бус болохыг тогтоосны эцэст ажил үүргээс чөлөөлөгдөхөөс өмнөх хөлсийг гэрээний дагуу шаардах эрхтэй байсан эсэхийг шалгаагүй. Мөн шүүх нэхэмжлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагын талаар шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Хэрэв ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага гаргасан бол хөдөлмөрийн эрх зүйн харилцааны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэж шүүхэд хандсан байх учиртай. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн тус 2018 оны 01/18 тоот ХЭХ-ийн шийдвэрийн 2-т нэхэмжлэгчийн ажилласан хугацааны тооцоог дуусгахаар шийдвэрлэсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй ... гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэсэн ажилласан хугацааны тооцоог дуусгах гэдгийг анхан шатны шүүх гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгчийн өмнө компани үүрэг хүлээсэн мэт тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах үеэс ажил үүргийн хувьд зайлшгүй шаардлагатай байсан компанитай холбоотой гэрчилгээ, тусгай зөвшөөрөл тамга, тэмдэг, санхүүгийн тайлан зэргийг хүлээн авч тооцоо дуусгах ойлголтыг тусгасан болохоос биш 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарах хүртэлх хугацаанд гэрээнд заасан хөлсийг олгохоор шийдвэрлэсэн ойлголт биш. Нэхэмжпэгч Х.Г гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа татвар болон нийгмийн даатгалын холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлан мэдээг хуулийн хугацаанд гаргадаггүйн улмаас өрөнд оруулж, компанийн дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлгүй байхад хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуулийн хугацаанд зарлан хуралдуулалгүй хуульд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй. Гэтэл ашиг сонирхол нэгдмэл компанийн 66.6 хувийн хувьцаа эзэмшигч Д.Битгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон төлөөлөгч А.Зүмбэрэл нь тус компанийн 33.3 хувийн хувьцаа эзэмшигч Г.Аминий хууль ёсны эрх ашгийг зөрчиж нэхэмжлэгчтэй Эвлэрлийн гэрээ" байгуулсан бөгөөд уг гэрээнээс харахад эвлэрэх бус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үр дагавар бий болгосон байсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х.Гажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон олгогдоогүй цалин хөлсд 30 160 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х К ТХХК зөвшөөрч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Аэс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Х К ТХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх13-19/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээний хугацаанд ажил гүйцэтгэсний хөлсийг шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Х К ТХХК-ийн дүрмийн 6.1, 6.3-т компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх, компанийн гүйцэтгэх захирлыг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр сонгож, гүйцэтгэх захиралтай хувьцаа эзэмшигчид гэрээ байгуулна гэж заасан боловч хариуцагч Х К ТХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б, Г.А нар нь тухайн үед компанийн хувьцаа эзэмшигч байсан С.Огэгчийг оролцуулан тус компанийн ТУЗ-ийн хуралдааныг 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийж нэхэмжлэгч Х.Гыг тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар шийдвэрлэж, түүнийг хөлсөөр ажиллуулах гэрээг ТУЗ-ийн дарга бөгөөд 66.7 хувийн хувьцаа эзэмшигч Д.Б 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулжээ./хх9-18/ Компанийн дүрэмд ТУЗ-тэй байх талаар заагаагүй, тухайн үед компанийн эрхийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлж байсан тухай баримтыг хэргийн оролцогчид шүүхэд ирүүлээгүй тул тус компанийн хувьцаа эзэмшигчид нь нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлаар Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т заасны дагуу сонгож, хэрэгжүүлэх бүрэн эрх, цалин урамшууллыг тогтоосон гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээгээр компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн төсөл, гүйцэтгэл болон санхүүгийн тайланг Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх .., зэрэг үүргийг, ажил олгогч нь гүйцэтгэх захирлын гүйцэтгэж буй ажил үүргийн явц, түүний гүйцэтгэлд хяналт тавих, компанийн үйл ажиллагааны үндсэн зорилт, стратеги төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэхэд гүйцэтгэх захирлын саналыг авах, ажлын үр дүнг харгалзан шагнал, урамшуулал олгох, сарын цалин 1 000 000 төгрөг олгох, ажлын үр дүнг харгалзан компанийн санхүүгийн байдал, тухайн үеийн нөхцөл бололцоог харгалзан үзэж цалингийн дүнг өөрчлөх үүрэг тус тус хүлээсэн бөгөөд гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан байна. /хх13-18/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бол, гуравдагч этгээд Г.Анэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгээгүй, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанийг ашигтай ажиллуулж чадаагүй тул хөлс шаардах эрхгүй. Компани их хэмжээний өртэй, үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон.., хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь бусад хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хөндөж байна гэж маргажээ.

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр Х.Гыг Х К ТХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, ажилласан хугацааны тооцоог 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж дуусгахаар шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг гуравдагч этгээд Г.Азөвшөөрч гарын үсэг зурсан байна. /хх19/

 

Хариуцагч Х К ТХХК-аас 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр А.Зүмбэрэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар компанийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон бөгөөд төлөөлөгч нь өөрт олгосон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч шүүх хэргийн оролцогчдын тайлбар, талуудын тохиролцоог харьцуулан дүгнэж ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу биш. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний харилцаа талуудын хоорондох гэрээний 4.3, Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болох бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв тул шийдвэрийн тогтоох хэсэгт ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

 

Нэхэмжлэгчийн цалин хөлстэй холбоотой шаардлагыг шүүх хариуцагчаас гэрээ цуцлах хүртэлх хугацаагаар тооцоолон олгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Х К ТХХК-ийн хувьцаа эзэмшигчид нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлахдаа түүний ажилласан хугацааны тооцоог 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж дуусгахаар шийдвэрлэсэн бөгөөд ажилласан хугацааны тооцоонд гэрээгээр олгохоор тохиролцсон цалин хөлс, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийн төлөлт орно. Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сараас хойш цалин хөлс аваагүй, хэрэгт цалин хөлс олгосон гэх баримтгүй тул шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 27 008 301 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг гэрээний 4.5, 4.6, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэв.

 

Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй байхын зэрэгцээ хариуцагчийн зөвшөөрөл түүний эрх ашгийг хэрхэн зөрчсөн талаар бие даасан шаардлага гаргаж мэтгэлцээгүй байна.

 

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/00828 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363 191 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ