2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/00551

 

2026               01                12                                              192/ШШ2026/00551                                  

 

Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,** байрлах “М ” ХК /РД:*****8/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоотод оршин суух У-ийн Т /РД:МЗ*****3/-д холбогдох,

 

16,033,278.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч У Т нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-05-16-нд 6*****5 тоот ”Цахим зээлийн гэрээ”-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1.9%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6*****5 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 178 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6*******5 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2026-11-15-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6***5 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 14,119,642.9 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,821,766.39 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 66,869.01 төгрөг, нотариатын төлбөрт 25,000, Нийт 16,033,278.25 төгрөгийг Зээлдэгч У- Т-с гаргуулах.” гэжээ.

Талууд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...У.Т миний бие М ХК-ийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 16,033,278.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 18 сарын хугацаанд хувааж төлөх буюу 2026 оны 02 дугаар сараас эхлэн сар бүрийн 10-ны өдөр 890,738 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М  ХК нь У.Т-д холбогдуулан 16,033,278.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,033,278.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сараас эхлэн 2027 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 890,738 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. М ХК-ийн нэхэмжлэлтэй У.Т-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч У.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,033,278.25 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сараас эхлэн 2027 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 890,738 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,116 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Т-өөс улсын тэмдэгтийн хураамжинд 119,058 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 119,058 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       О.ЧУЛУУНЧИМЭГ