| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10079/И |
| Дугаар | 192/ШШ2026/02150 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2026/02150
2026 02 25 192/ШШ2026/02150
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ** тоот хаягт байрлах, А ХХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** тоот хаягт байрлах, К ХХК /РД:**/-д холбогдох,
16 880 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Г.Г нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А ХХК нь К ХХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан лед дэлгэц дээр 112 хоногийн хугацаанд реклам, сурталчилгаа байршуулах ажлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийхээр тохиролцсон. Гэрээний дагуу нийт үнийн дүн 26 880 000 төгрөг бөгөөд үүнээс 10 000 000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 2025125424 А ХХК тоот дансанд хүлээн авсан. Гэрээнд заасны дагуу лед дэлгэцээр реклам, зар сурталчилгааг 112 хоногийн хугацаанд цацаж ажлыг гүйцэтгэсэн. АХХК нь удаа дараалан нэхэмжлэх явуулсан. Гэвч К ХХК нь ажлын хөлсний үлдэгдэл болох 16 880 000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй болно. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч төлөхгүй байгаа тул К ХХК-аас үлдэгдэл төлбөр болох 16 880 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжилсэн 16 880 000 төгрөгийг дараах байдлаар хуваан төлөхөөр харилцан тохиролцож байгаа болно. Үүнд, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцож зөвшилцөв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан 16 880 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А ХХК-ийн нэхэмжлэлтэй, К ХХК-д холбогдох 16 880 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 300 000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3 016 000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 121 175 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ