2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2026/02099

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 25 192/ШШ2026/02099

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хатанбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ********************************** байрлах ***********************-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***************** /РД: ************/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 39,251,287.41 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****,

Хариуцагч: *****

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ***************ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ************* нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023 оны 03 дугаар сарын 03-нд 7106357944 тоот "Цахим тээлийн гэрээ"-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 7106357777 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 3,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 02 дугаар сарын 25-нд 7106305297 тоот "Цахим зээлийн гэрээг байгуулж 3,070,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 02 дугаар сарын 25-нд 7106302421 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 02 дугаар сарын 25-нд 7106303651 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 07-нд 7106396378 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2,500,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 09-нд 7106422105 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 10-нд 7106374604 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 10-нд 7106428835 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2,070,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,808,050.0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 230,529.0 төгрөг, нийт 2,038,579.0 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 7106357944 тоот "Цахим зээлийн гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 02-нд, 7106357777 тоот "Цахим зээлийн гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 02-нд, 7106305297-100 "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2014 оны 02 дугаар сарын 05-нд 7106302421 тоот "Цахим зээлийн гэрээний хугацаа 2014 оны 02 дугаар сарын 05-нд 7106303651 тоот "Цахим зээлийн гэрээний хугацаа 2014 оны 02 дугаар сарын 05-нд 7106396378 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 7106422105 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 7106374604 тоот "Цахим тээлийн гэрээ"-ний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 7106428835 тоот "Цахим тээлийн гэрээ"-ний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар тээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч ********* нь зээлийн гэрээний үүргийг 32 хоног биелүүлэхүй тул шүүхийн журмаар 7106357944 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,000,000.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,866,180.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 264,818.47 төгрөг, 7106357777 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 3,000,000.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,799,271.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 397,227.94 төгрөг, 7106305297 τοστ гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,789,387.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,597,889.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 380,130.41 төгрөг, 7106302421 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,817,191.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,692,435.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 247,641.98 төгрөг, 7106303651 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,817,191.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,692,435.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 247,641.98 төгрөг, 7106396378 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,308,515.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,095,895.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 302,339.48 төгрөг, 7106422105 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,843,328.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,673.554.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 241,568.29 төгрөг, 7106374604 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,850,298.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,679,875.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 242,174.64 төгрөг, 7106428835 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,406,040.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,721,084.56 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 249,866.49 төгрөг төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 39,251,287.41 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ************ нь ************* хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, энэхүү гэрээний дагуу цахимаар нийт 9 удаагийн гүйлгээгээр зээл авсан. ************ нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй хугацаа хэтэрч хоёр жил болсон учир шүүхэд хандсан. Зээлийн хугацаа хэтэрсэн хугацаанд хариуцагчид зээл төлөх шаардлага, анхааруулга болон зааврыг удаа дараа гаргаж байсан. Нэхэмжлэгчээс *********** холбогдуулан нийт 39,251,287.41 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Үүн дээр улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байна. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд тус банк бус санхүүгийн байгууллагаас урьд нь зээл аваад цаг хугацаанд нь төлж байсан. Би тэтгэвэрт гарсны дараа санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж зээл төлөхөд хүндрэлтэй болсон. Би тус байгууллагад нөхцөл байдлаа хэлж хүүг зогсоож өгөх, зээлийн төлөлтийг зохицуулж өгөх хүсэлтийг гаргасан боловч шүүхэд хандсан байна гэв.

 

Хариуцагч шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд тус банк бус санхүүгийн байгууллагаас урьд нь зээл аваад цаг хугацаанд нь төлж байсан. Би тэтгэвэрт гарсны дараа санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж зээл төлөхөд хүндрэлтэй болсон. Би тус байгууллагад нөхцөл байдлаа хэлж хүүг зогсоож өгөх, зээлийн төлөлтийг зохицуулж өгөх хүсэлтийг гаргасан боловч шүүхэд хандсан байна. Би зээлийн тооцоолол болон зээл авсан дээрээ маргахгүй байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 7/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 5-6/, 2021 оны 8 дүгээр сарын 24-ний өдрийн №Р20141241 тоот хэрэглээний зээлийн эрхийн гэрээ /хх9-11/, цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх 12-29/, хариуцагч ************ зээл олгосон шилжүүлгийн баримт.

 

4. Хариуцагчаас шүүхэд гаргасан нотлох баримт байхгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч ************ 39,251,287.41 төгрөг гаргуулах тухай ***********************-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

1. Нэхэмжлэгч ****************** болон хариуцагч ************ нар 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр №Р20141241 дугаартай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулжээ. Уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1-д зааснаар ... зээлдэгч нь энэхүү гэрээний хугацаанд 24/7 буюу 7 хоногийн бүх өдрүүдэд хоногийн 24 цагийн аль ч хугацаанд шаардлагатай үедээ Simple app-аар дамжуулан цахимаар зээлийн хүсэлтийг илгээх замаар тухай бүр санал болгосон зээлийн нөхцөлөөр хэдэн ч удаа зээл авч болох гэж заасны дагуу хариуцагч *********** нь 2023 оны 03 дугаар сарын 03-нд 7106357944 тоот "Цахим тээлийн гэрээ"-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 7106357777 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 3,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 02 дугаар сарын 25-нд 7106305297 тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 3,070,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 02 дугаар сарын 25-нд 7106302421 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 02 дугаар сарын 25-нд 7106303651 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 07-нд 7106396378 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2,500,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 09-нд 7106422105 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 05-нд 7106374604 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2023 оны 03 дугаар сарын 10-нд 7106428835 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2,070,000 төгрөгийн зээлийг сарын 2.65%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохирчээ.

 

2. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, Банк, эрх бүхий этгээдээс мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д ... зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно гэж заасанд тус тус нийцсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулаагүй хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэлээ.

 

3. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээх ба нэхэмжлэгч ***************** нь хариуцагч *************гэрээний үүрэг буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

4. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэж заасан бөгөөд зохигч энэ талаар №Р20141241 дугаартай Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-д харилцан тохирсон байна. Ийнхүү тохирсон ёсоор нэхэмжлэгч нь 7106357944 тоот цахим гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,000,000.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,841,786.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 291,389.98 төгрөг /хх-13/, 7106357777 тоот цахим гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 3,000,000.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,762,679.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 437,085.15 төгрөг /хх-15/, 7106305297 τοστ цахим гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,789,387 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,585,264.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 415,895.38 төгрөг /хх-17/, 7106302421 тоот цахим гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,817,191.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,684,212.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 270,941.67 төгрөг /хх-19/, 7106303651 тоот цахим гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,817,191.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,684,212.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 270,941.67 төгрөг /хх-21/, 7106396378 тоот цахим гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,308,515.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,122,188.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 332,516.51 төгрөг /хх-23/, 7106422105 тоот цахим гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,843,328.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,691.148.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 265,619.79 төгрөг /хх-25/, 7106374604 тоот цахим гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,850,298.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,704,354.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 266,406.56 төгрөг /хх-27/, 7106428835 тоот цахим гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,406,040.0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,739,079.34 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 273,144.77 төгрөг /хх-29/ шаардсан нь нэмэгдүүлсэн хүүд хууль болон гэрээгээр тавьсан хязгаарыг зөрчөөгүй байна.

 

5. Хариуцагч нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ болон цахим зээлийн гэрээг байгуулсан, зээл олгосон, хүлээн авсан, зээл болон зээлийн хүүгийн тооцооллын талаар маргадаггүй ба үндсэн хүү ба нэмэгдүүлсэн хүүгийн дүнг иргэний эрх зүйн шударга ёсны зарчим, талуудын эрх, үүргийн тэнцвэртэй байдлыг харгалзан үзэж бууруулж өгөх гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргадаг. Энэ талаар холбогдох баримт, тайлбарыг шүүхэд гаргаагүй ба шүүх хуралдаанд шинээр гаргах хүсэлт, нотлох баримт байхгүй гэх байр суурьтай оролцсон.

 

6. Талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтыг судлахад, хариуцагчийн шүүхэд гаргасан иргэний эрх зүйн шударга ёсны зарчим, талуудын эрх, үүргийн тэнцвэртэй байдал алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү хэт өндөр гэх агуулга бүхий тайлбар нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон бусад баримтаар үгүйсгэгдэж байна. Тодруулбал, хариуцагч нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр 9 удаагийн хүсэлт /хандалт/-аар цахим зээлийн гэрээ байгуулж, зээл авсан байх ба эдгээр гэрээд заасан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн буюу зөвхөн нэг удаа эргэн төлөлт хийсэн нь үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү өндөр болох шалтгаан болжээ. Түүнчлэн, хариуцагчийн тэтгэвэрт гарсны дараа санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж зээл төлөхөд хүндрэлтэй болсон гэх тайлбарын хувьд, энэ байдал нь гэрээний үүргийг зөрчихөд хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй бөгөөд санхүүгийн хүндрэл үүссэн, эсхүл гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

7. Иймд хариуцагч ************** үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 39,241,287.41 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****************-д олгох нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгч өөрт учирсан хохиролд нотариатын зардалд 11,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагаа нотлоогүй буюу холбогдох баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй боловч хариуцагч уг хохирлын талаар эс зөвшөөрч тайлбар, татгалзал гаргаагүй, мөн зээлийн гэрээний үүргээ шударгаар биелүүлээгүй хариуцагчийн буруутай үйлдэл тогтоогдож байх тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ************** 39,251,287.41 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **************-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 354,151 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 354,151 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *************-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАТАНБАТ