| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03040/И |
| Дугаар | 192/ШШ2026/02151 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2026/02151
2026 02 25 192/ШШ2026/02151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Б овогт Ч.О /**/, Б овогт Т.Х /**/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Х.Х, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Х.Д нарыг эх Ч.О-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Х.Х, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Х.Д нарыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй байвал амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Т.Х-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.О-ийн хүү Х.Х-ийн сургалтын төлбөр, Х.Д-ийн сургалтын төлбөр болон бусад хэрэглээний зардал, түрээсийн төлбөр, зээлийн төлбөр нийт 103 022 822 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох ** тоот хаягт байрлах, Ү-** дугаарт бүртгэлтэй орон сууц, ** тоот хаягт байрлах, Ү-** дугаарт бүртгэлтэй орон сууц, ** агуулах, ** тоот автозогсоол, ** улсын дугаартай Коёота Кроун маркийн автомашин тус тус хариуцагч Т.Х-ийн өмчлөлд,
-** тоот хаягт байрлах, Ү-** дугаарт бүртгэлтэй орон сууц, ** тоот хаягт бүртгэлтэй Ү-** дугаарт бүртгэлтэй орон сууц, ** тоот хаягт бүртгэлтэй Ү-** дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон ** нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Э-** дугаарт бүртгэлтэй, ** дугаартай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ч.О, хүү Х.Х, охин Х.Д нарын өмчлөлд тус тус үлдээж, 54 900 000 төгрөгийн тавилга, эд хогшлоос ногдох хэсэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Т.Х-ийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан ** тоот 4 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах, ** тоот хаягт байршилтай 15 м.кв талбайтай, автозогсоол, **тоот хаягт байршилтай 7,67 м.кв талбайтай агуулах, ** тоот хаягт байршилтай 166,88 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, Ланд круйзер 300 маркийн машиныг тус тус хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцож, ногдох хэсгийг гаргуулах, ** тоот орон сууцыг хуваарьт хөрөнгөд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 209 416 төгрөгийн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 139 216 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ч.О-д олгож, хариуцагч Т.Х-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.О-д олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ