| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/09517/И |
| Дугаар | 192/ШШ2026/00686 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2026/00686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн******* дугаар хороо, тоотод оршин суух, ******* ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн дүгээр хороо, тоотод оршин суух, Арвисын******* /рд:/-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25 934 726 төгрөг гаргуулах тухай үндсэн, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 16 723 700 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Эрдэнэбат, хариуцагч А.Яруунай, хариуцагчийн өмгөөлөгч О.Баяржаргал, гэрч П.Эрдэнэчимэг, Б.Бат-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Наянбуу нь хариуцагч А.Яруунайд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25 934 726 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Иргэн А.Яруунай нь Б.Наянбуу надтай Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн дүгээр хороо Бугын ам хаягт байрлалтай 40х15 хэмжээтэй өвлийн хүлэмжийн суурийн ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 10 дугаар сарын 10, 2021оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийж гүйцэтгэхээр 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний 2.2-т зааснаар хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200мкв байрны бүрэн цутгамал болон хүлэмжийн цутгамал 30м ханын ажил 200мкв байрны шал цутгах 400мкв хүлэмжийн хөрс хуулж дулаалах, суурийн гаргалгааны нүх гаргах ажлыг гэрээнд заасан хугацааны дагуу хийж гүйцэтгэсэн боловч захиалагч тал А.Яруунай нь гэрээний 4.1-д заасан заалтыг зөрчиж нийт төлөх ёстой ажлын цалин хөлс болох 41.000.000 /дөчин нэгэн сая / төгрөгөөс 18.100.000 /арван найман сая нэг зуун мянган төгрөг/ төгрөгийг төлөөгүй. Гэрээний 5.3-т заасны дагуу "Цагаан хүүш ХХК -иас хэв хашмалыг байгууламжийн цутгалтад ашиглахаар гарын үсэг зуран хүлээн авсан. Хэв хашмалын төлбөр болох 21.401.820 /хорин нэгэн сая дөрвөн зуун нэг мянга найман зуун хорин / төгрөг төлөх ёстойгоос захиалагч А.Яруунай нь 19.162.400 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл болох 2.239.420 төгрөгийг төлөөгүй. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч А.Яруунай нь олдохгүй болсон. Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 28Ж3-2/3458 дугаартай албан бичгээр А.Яруунай нь Чингис хаан агаарын замын боомтоор 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсын хилээр гарсан болох нь тогтоогдсон. Хэв хашмал авсан Цагаан хүүш "ХХК нь******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэв хашмалын үлдэгдэл мөнгийг хэв хашмалын гэрээгээр хүлээн авсан Б.Наянбуу надаас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гэрээний дагуу алданги тооцон 7.834.726 төгрөгийн Б.Наянбуу надаас гаргуулах шийдвэр гарсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад******* дүүргийн 153-p тойргийн шийдвэр гүйцэтгэгч Х/Ч Д.Даваасүрэнтэй хариуцагч А.Яруунайг ирсэн цагт шүүхэд нэхэмжлэл гаргах хэлцэлтэй миний аав Д.Баярмөнх 7.834.726 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу бүрэн барагдуулсан. Ажлын хөлсний үлдэгдэл 18 000 000 төгрөг, Цагаан хүүш ХХК-д төлсөн 7*******34 726 төгрөг нийт 25 934 726 төгрөгийг хариуцагч А.Яруунайгаас гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү. 2021 оны 09 сарын 30-ны өдөр ажлын гэрээ хийж хэв хашмал угсрах арматурчлал хийж бетон цутгах хэв хашмал хуулах 400мкв хүлэмж ба 200 мкв байшингийн суурь цутгах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний дараа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин хийсэн гэрээ нь 200мкв байрны бүрэн цутгамал 30 метр урт 2.5 м өндөртэй хүлэмжийн ханын цутгалтын ажил байсан. Гэрээний 6.1-д зааснаар захиалагч хэв хашмал бэлдэх үүрэгтэй. Хэв хашмал тэр үед ховор байсан тул бид бүгд хэв хашмалын эрэлд гарсан. Цагаан хүүш ХХК-д хэв хашмал бууж байсан (дамбадаржаад). Би захиалагч А.Яруунайд хэв хашмал байгааг хэлсэн. Захиалагч гэрээ хийхийг зөвшөөрч Б.Наянбуу миний бие гэрээ хийж хэв хашмалыг авсан. А.Яруунай урьдчилгаа төлбөрийг төлсөн. Хэв хашмалыг угсарч бетон цутгалтын ажил эхэлсэн. Бетон ирэхгүй олон хоног саатсан нь үнэн. Бетон зуурмагийн төлбөр төлөгдсөн үед зуурмаг ирдэг байсан. Сүүлийн цутгалтыг 11 дүгээр сарын-ний өдөр авсан. Цаг агаар хасах хэмд орж байсан. Бид цутгалтад бүтээлэг байгууламж барьж хэд хэдэн халаагуур (түрээсийн пуужин) тавьж нэмэх хэмд бариулж цутгалтыг хатаадаг нормчлолыг барьж ажилласан. Хэв хашмалыг 72 цаг дотор хуулдаг нормчлол байдаг. 11 дүгээр сарын 17-ны өдөр хэв хашмал авах ёстой байсан (наалдаж хатдаг) анхааруулж байсан. Сайн хатаана. Би мэдэж байна гээд 11 дүгээр сарын 20-нд хэв хашмалыг авхуулсан. Хэв хашмал хуулах үед тодорхой тооны хэв хашмал эвдэрсэн нь үнэн. 2. Захиалагч******* нь байшингийн болон хүлэмжийн дээвэр хийх санал тавьсан. Үнийн санал тохироогүй учир дээврүүд хийх гэрээг хийгээгүй. Харин цутгалтанд ажиллаж байсан Бүрэнжаргал, Ц.Батбаяр Улаанаа нар аман гэрээ хийж ажиллахаар болсон. Урьдчилгаа 40000007 төгрөгийг миний дансаар дамжуулж авсан нь үнэн. Зориулалтын хэв хашмалаар бетон хийсэн тохиолдолд доголтой муруй цутгагдах боломжгүй. Тухайн үед мэргэжлийн хяналт дуудаад шалгуулах хүсэлт тавьж байсан. Хаягдсан 5м бетон 1.225.000 нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. 5 м.куб бетон хаягдсан бол хүлэмжийн 7м хана дутах ёстой. Нийт шаардлагатай бетоны тооцоог би бодож нийт 153м бетон хэрэгтэй тооцоог бодож өгсөн. 2024 онд дээвэр сольсон гэж байна. Дээврийн ажлыг би хийгээгүй. Ц.Батбаяр гэдэг хүн хийсэн шүү дээ. Батбаяр цаасаар гэрээ хийгээгүй. Улаанаа ажлын хөлсөө аваагүй гэсэн.*******гийн материалд цаасан гэрээ харагдсан. Цагаан хүүш ХХК-д төлсөн 7.834 726 төгрөгийн асуудлаар Иргэн Баярмөнх овогтой Наянбуу 2021 оны 10 сарын 28-ны өдөр бараа материал түрээсээр ашиглах гэрээ хийсэн. Түрээсийн гэрээний нийт төлбөр 21 401*******20 төгрөг төлөх ёстойгоос 19 162 400 төгрөг төлсөн, үлдэгдэл 22 394 207 төлөөгүй удсан учир Цагаан Хүүш ХХК нь******* дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэгийн хууль журмын дагуу гаргасан шийдвэрээр 7*******34 726 төгрөгийг төлөх болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Даваасүрэнтэй ярилцан А.Яруунайгаас нэхэмжилж авах хэлцэлтэй Наянбуугийн аав Д.Баярмөнх төлсөн юм. Иймд ажлын хөлсний үлдэгдэл 18 000 000 төгрөг, Цагаан хүүш ХХК-д төлснөөс гаргуулахаар шаардаж байна.
2. Хариуцагч А.Яруунай нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Тус шүүхэд Б.Наянбуугийн нэхэмжлэлтэй, А.Яруунайд холбогдох 25 934 726 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч танилцаад хариуцагч А.Яруунай би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул доорх хариу тайлбарыг гаргаж байна. 1. Гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан талаар А.Яруунай миний бие Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Бугын ам" хаягт байрлах газарт байшин, өвлийн хүлэмж барихаар бид харилцан тохиролцож 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 м.кв байшингийн шал цутгах, 400 м.кв хүлэмжийн хөрс хуулж, дулаалах, суурийн гаргалгааны нүх гаргах ажил гүйцэтгэхээр тохирсон. Тус ажлыг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр тохирч, ажлын хөлсөнд 21 000 000 төгрөг төлөхөөр тохирсон. Энэхүү суурийн ажил хийхдээ, доголдолтой далий муруй суурь цутгаж, өөр хүмүүсээр барилгын цутгалтын ажил хийлгэх гэж судалсан боловч, бусад хүмүүсийн доголдолтой ажил дээр үргэлжлүүлэн ажил хийхгүй гэж хэд хэдэн барилгын хүмүүс хэлсэн. Иймд, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 200 м.кв байшингийн бүрэн цутгамал болон хүлэмжийн цутгамал 30 м.кв ханын ажлыг гүйцэтгэж хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Ажлын хөлсөнд 20а000 000 төгрөг төлөх, үүнээс урьдчилгаа 6 000 000 төгрөг, хана хучилтын бетон цутгалтын ажил дуусаад үлдэх 00 000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон. Дээрх ажлыг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэхэд дуусгах гэрээтэй байсан. Учир нь би өвлийн хүлэмжээ яаралтай барьж дээврийн ажил хийлгээд тариалалт эхлэх зорилготой байсан юм. Манай улсад өвлийн хүлэмж бага байдаг учир нарийн ногооны үнэ энэ үед буюу өвлийн улиралд маш өндөр байдаг. Энэ үеийг ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэхээр төлөвлөж байсан тул надад ажил гүйцэтгэж дуусах хугацаа нь тун чухал байсан юм. Гэтэл Б.Наянбуу нь ажлыг гэрээгээр тохирсон хугацаандаа гүйцэтгээгүй бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын-ний өдөр дөнгөж бетон цутгалтаа авч, 11 дүгээр сарын 20-ны өдөр хэв хашмалыг хуулж авсан. Энэ нь бетон авсан компанийн баримтаар, мөн хэв хашмал ачиж явуулсан тээврийн төлбөрийн дансны шилжүүлгээр нотлогдоно. Таазны тулгуурыг 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр аваад, асгарсан бетон, хаалганы илүү асгарсан бетоныг цэвэрлээгүй, хананы далий муруйг засаагүй, ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөөгүй явсан. Дээрх хоёр удаагийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд нийт 41 000 000 төгрөг төлөхөөр тохирсон байсан бөгөөд би Б.Наянбууд ажлын хөлс, материалын төлбөр болох*******7*******84 160 төгрөг Б.Наянбуугийн Хаан банкны 5041036103 данс руу 29 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Бид 2 материал авсан тооцоогоо тулгаж, зөрүү мөнгийг ажлын хөлсний мөнгөнд тооцож явж байсан. Бид 2 тооцоо нийлсэн цаас миний ажлын зардал, падаанаа эмхэтгэдэг дэвтэр дотор байна. Банкны дансны хуулга дээр суурийн ажлын үлдэгдэл 400 000 төгрөгөөс 100 000 шилжүүлсэн гүйлгээнээс харахад, суурийн ажлын үлдэгдлийг өгч байсан нь харагдаж байна. Б.Наянбуугийн банкны хуулганаас харахад надаас авсан мөнгөөрөө ажилчдадаа ажлын урьдчилгаа болон хөлсийг шилжүүлж байсан нь харагдаж байна. Мөн доорх 2 гүйлгээ Б.Наянбуугийн дансны хуулга дээр харагдахгүй байна. Хэрвээ би ажлын хөлсийг өгөөгүй байсан бол, Б.Наянбуу ажлаа эхлүүлэхгүй, дараагийн ажлын 2 дахь гэрээг байгуулахгүй байх ба ажилчдынхаа цалинг өгөх боломжгүй, ажилчид нь ажил хийхгүй байх байсан. Ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т "Гүйцэтгэгчийн хийсэн ажлын чанар нь захиалагчид хүлээлгэн өгөх үед ажлын зураг, техникийн үзүүлэлтийн дагуу хийгдсэн байвал зохих бөгөөд цаашид технологийн зохих горим, зориулалтын дагуу ашиглахад гэмтэл доголдол гарахгүй байх ёстой" гэж заасан боловч Б. Наянбуугийн гүйцэтгэсэн ажил нь шаардлага хангахааргүй доголдолтой байсан. Энэ талаар түүнд холбогдож хэлж засуулах гэсэн боловч хариу өгөөгүй. Өөрөөр хэлбэл Б. Наянбуу нь ажил гүйцэтгэхдээ хугацааны хувьд 20 хоног хэтрүүлж ажил хийж дуусгахдаа доголдолтой ажил гүйцэтгэсэн байсан юм. Тэрээр гэрээ байгуулсны дараа ажлаа хийхгүй архи ууж, агсан согтуу тавьдаг, хэрүүл маргаан үүсгэж эд зүйл эвдэлж байсан. Б.Наянбуу нь нэхэмжлэлдээ "...ажлыг гэрээнд заасан хугацааны дагуу хийж гүйцэтгэсэн боловч захиалагч А.Яруунай нь ажлын хөлс 41 000 000 төгрөгөөс 18 100 000 төгрөгийг төлөөгүй" гэж байгаа нь огт үндэслэлгүй. Барилгын зарим материалыг Б.Наянбуу олж би түүнд материалын үнийг нь шилжүүлдэг байсан. Гэтэл түүний шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаас харахад надад барилгын материалын үнийг худал хэлж, надаас илүү мөнгө авч байсан болох нь тодорхой боллоо. Барилгын материал худалдан авсан баримт, падаан гэж өгдөггүй байсан бөгөөд би түүнд итгэн мөнгийг шилжүүлж байсан юм. Б.Наянбуугийн Хаан банкны дансны хуулгыг шүүж үзэхэд материал, тээвэрт 39 540 000 төгрөгийг зарцуулсан байна. Миний шилжүүлсэн*******7*******84 160 төгрөгийн дүн, Б.Наянбуугийн материал, тээвэрт зарцуулсан мөнгөний зөрүү 4 344 160 төгрөг болж байна. 3. "Цагаан хүүш ХХК-д төлсөн 7*******34 726 төгрөгийн талаар Би "Цагаан хүүш ХХК-тай гэрээ байгуулаагүй, тэднээс хэв хашмал хүлээн авч, хүлээлгэн өгөх үүрэгтэй байгаагүй. Б.Наянбуу нь ажлаа хийлгүй архи ууж, ажилчидтайгаа ажлаа хаяж олон хоногоор явж хугацаа алдсантай холбоотой хэв хашмалаа хугацаандаа хүлээлгэн өгөөгүй. Үүнтэй нь холбоотой түүнд алданги, хугацаа хэтэрсэн төлбөр зэрэг гарсан юм. Би хэв хашмал буцаан тээвэрлэх машинуудын төлбөрийг төлж, Б.Наянбуугийн ажилчид барилгын талбайгаас ачиж явуулсан, гэвч хэв хашмалын компани дээр буулгаж өгөхгүйгээр, хэв хашмалыг ачиж явсан машин дээр нь хонуулсан. Хэв хашмалаа өөрөө буцаан хүлээлгэн өгөөгүйтэй холбоотой зарим нь алга болж, Б.Наянбуугийн ажилчид хэв хашмалыг гамгүй ашигласнаас болж хэв хашмалд гэмтэл гарсан. Үүнээс үүдэн дээрх 7*******34 726 төгрөгийн төлбөр бий болсон. Өөрөөр хэлбэл "Цагаан хүүш ХХК-д төлөх мөнгө нь миний хариуцах ёстой мөнгө биш бөгөөд Б.Наянбуугийн хариуцлагагүй байдлаас 100 хувь үүдэлтэй төлбөр байна. Би тохирсон хугацаандаа ашиглах хэв хашмалын төлбөр мөнгийг бүрэн төлсөн байсан. Иймд Б.Наянбуугийн нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин түүнд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч А.Яруунай нь нэхэмжлэгч Б.Наянбууд холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд хаягдал материалын өртөг 5 м.куб бетоны үнэ 1 225 000 төгрөг, хариуцагчийн эвдсэн эд хогшлын зүйл 406 500 төгрөг, илүү гарсан бетон болон хэв хашмалын наалдсан хэсгүүдийг хуулах ажилчдын хөлс 1 000 000 төгрөг, хүлэмжийн үйлдвэрлэл хоцорч, үрсэлгээ өөр газар хийлгэсэнтэй холбоотой зардал*******30 000 төгрөг, яндан өрмөөр нүх гаргуулсан хөлс 780 000 төгрөг, хана, хаалганы доголдлыг засварлах зардал 5 000 000 төгрөг, дээврийг солиход гарсан материалын зардал 7*******43 500 төгрөг, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан хөлс 300 000 төгрөг, шүүхийн материал хэвлэлийн зардал 45 200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 245 101 төгрөг, нийт 17 675 301 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг буюу хариуцагчийн эвдсэн эд хогшлын зүйл 406 500 төгрөг, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан хөлс 300 000 төгрөг, нийт 706 500 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж үлдэх шаардлагаа дэмжиж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэхээр байшин барихаар төлөвлөж Б.Наянбуутай холбогдсон. Тэрээр барилгын ажил хийж байсан туршлагатай, миний хүссэн хугацаанд ажлыг хийж гүйцэтгэх боломжтой гэсэн тул бид гэрээ байгуулах болсон. Ингээд Б. Наянбуутай 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж Хан-Уул дүүргийн дүгээр хороо, "Бугын ам" хаягт байрлалтай газарт ажлын зурагт заасан хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 м.кв байшингийн шал цутгах, 400 м.кв хүлэмжийн хөрс хуулж дулаалах, суурийн гаргалгааны нүх гаргах ажлыг 21 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон. Энэ ажил хийгдсэний дараа 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж, ажлын зурагт заасан хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 м.кв байрны бүрэн цутгамал болон хүлэмжийн цутгамал 30м ханын ажлыг 20 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Тус ажлыг гүйцэтгэгч нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Ажлын хөлсний урьдчилгаа 6 000 000 төгрөг, хана хучилтын бетон цутгалтын ажил дуусаад үлдэх 000 000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч Б.Наянбуу нь гэрээнд заасан ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй бөгөөд бетоныг 2021 оны 11 дүгээр сарын-ний өдөр цутгаж, хэвийг нь 11 дүгээр сарын 20-ны өдөр авсан. Түүний энэхүү хийсэн ажил нь чанар стандартад нийцээгүй, далий муруй, доголдолтой байсан. Энэ нөхцөл байдлыг түүнд хэлсэн боловч үүнийгээ засаж өгөөгүй. Тиймээс Ц.Батбаяртай барилгын ажлын цэвэрлэгээ хийх болон бусад дээвэр, хүлэмжийн ажил хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг нь Б.Наянбуу нь хүлэмжийн угсралтын ажлыг хийх өгөхөөр тохирч надаас 4 00 000 төгрөг нэмж авсан байсан боловч энэ ажлыг хийгээгүй. Тиймээс өөр хүмүүстэй гэрээ байгуулж түүний чанар стандартын шаардлага хангаагүй хаяж явсан ажлыг цэвэрлүүлж, засуулж, янзлуулж, дараагийн ажлуудыг хийлгэсэн. Б.Наянбуу болон түүний ажилчид шинэ гэрээгээр ажлаа хийх гээд ирсэн ажилчдад намайг муулж ярьж, энэ ажлыг битгий хий, эндээс яв гэх мэтээр буцаан явуулсан байхад нь би буцааж авчирч гэрээний дагуу ажлуудыг хийлгэж эхэлсэн. Б.Наянбуу нь ажил гүйцэтгэх үедээ маш хариуцлагагүй байсан бөгөөд архи ууж, өдөр хоног маш их алдсан. Би өвлийн хүлэмж барьж зах зээлийн эрэлт их, нийлүүлэлт бага үеийг ашиглан ашиг олох зорилготой байсан. Тиймээс надад цаг хугацаа маш чухал байсан юм. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр л хананы ажил дууссан учраас түүнээс хойш дээврийн ажлыг өөр хүмүүсээр хийлгэсэн. Гэрээ ёсоор 10 дугаар сарын 31-ний өдөр дуусах ёстой байсан ажил 20 хоног хэтэрсэн бөгөөд цаг агаарын хувьд хасах -5.9 градус байх ёстой байсан цаг агаар 20 хоногийн дараа улам хүйтэрч -19.1 градус болсон байсан. Үүнээс болж дээврийн ажлыг хийхэд нэмэлт маш их зардал гарсан боловч хавар нь дээврээс ус гоожиж дахин ашиглах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл цаг агаар хэт хүйтэрсэнтэй холбоотой дээврийн бетон хөлдсөн байсан бөгөөд дахин шинээр хийх шаардлагатай болсон. Тиймээс 2024 онд дээврийг хуулж, дахин шинээр хийсэн. Хэрэв Б.Наянбуу гэрээгээр тохирсон ажлаа хугацаандаа гүйцэтгэсэн байсан бол надад ийнхүү дээврийг хийхэд нэмэлт зардал гаргах шаардлага байгаагүй. Мөн хугацаа хэтрүүлж ажлаа гүйцэтгэсэн нь миний тариалалт эрхлэх ажилд шууд нөлөөлсөн бөгөөд хүлэмждээ үрсэлгээ хийх боломжгүй болж 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр М.Нарантуяагийн өвлийн хүлэмжид 1200 ширхэг Голланд F1 сортын өргөст хэмхийн үрсэлгээ ургуулж авахаар 750 000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Үрсэлгээгээ Баянчандманьд байршилтай хүлэмжээс машин хөлсөлж очиж авсан шатахууны мөнгө*******0 000 төгрөг болсон. Хэрэв миний хүлэмж хугацаандаа баригдсан бол би өөрөө үрсэлгээгээ ургуулаад өргөст хэмхээ тариалах байсан. Мөн энэхүү өвлийн хүлэмж нь зах зээлд нийлүүлэлт бага байх үеийг ашиглан өндөр үнээр зарах том боломж байдаг тул энэ үеийг ашиглах зорилготой байсан юм. Гэтэл өвөл, хавар ургац авах боломжгүй болсон. Түүнчлэн Б.Наянбуу нь ажлыг мэргэжлийн түвшинд, хангалттай сайн гүйцэтгэж чадаагүй бөгөөд 5м.куб бетоныг хаалганы рамуудыг муу хийснээс болж раам задарч, бетон гадуур асгаж, хаягдал үүсгэсэн, гадаргуу тэгш бус болсны улмаас ханын зарим хэсэгт хайрга, арматур ил гарсан, хаалга тойрсон засварууд гарсан, цутгалт хийхдээ нүх хайрцаглаж үлдээгээгүйн улмаас яндан өрмөөр төлбөртэй нүх гаргуулсан. Мөн ажлын цэвэрлэгээ хийгээгүйгээс болж өөр ажилчид хөлсөлж цэвэрлэгээ хийлгэсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д "Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ" гэж заасныг бүх талаараа ноцтой зөрчсөн бөгөөд ажил хийх хугацаандаа хэд хэдэн удаа согтуу байж маргаан үүсгэж, нэг удаа цагдаад дуудлага өгч байсан. Түүний гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч надад доорx хохирол учирсан байна. Түүний гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч надад хаягдал материалын өртөг 5м.куб бетоны үнэ 1 225 000 төгрөг, Б.Наянбуугийн эвдсэн эд зүйлийн үнэ 406 500 төгрөг, илүү гарсан бетон цэвэрлэх, хэв хашмалын наалдсан хэсгүүдийг хуулах ажилчдын хөлс 1 000 000 төгрөг, хүлэмжийн үйлдвэрлэл хоцорч, үрсэлгээ өөр газар хийлгэсэнтэй холбоотой зардал*******30 000 төгрөг, яндан өрмөөр нүх гаргуулсан хөлс 780 000 төгрөг, хана, хаалганы доголдлыг засварлах зардал 5 00 000 төгрөг, дээврийг солиход гарсан материалын зардал 7*******43 500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300 000 төгрөг, шүүхийн материал хэвлэлийн зардал 45 200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 245 101 төгрөг, нийт 17 675 301 төгрөгийг нэхэмжлэгч Б.Наянбуугаас гаргуулахаар шаардсан боловч эд зүйл эвдэрсэн зардал 406 500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300 000 төгрөг, нийт 706 500 төгрөгөөс татгалзааж үлдэх шаардлагаа дэмжиж байна. Мөн хариуцагч Б.Наянбуу нь миний шилжүүлсэн*******7*******84 160 төгрөг, Б.Наянбуугийн материал, тээвэрт зарцуулсан 39 540 000 төгрөгийн хоорондох 48 344 160 төгрөгийн зөрүүг шалгаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч Б.Наянбуу нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дээврийн ажлыг гүйцэтгээгүй, гэрээгээр тохиролцсон ажлыг доголдолтой гүйцэтгэсэн, түүнтэй холбоотой нэмэлт зардлууд гарсан болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй, хаягдал бетон 5 м.куб болсон гэдгийг тогтоосон баримтгүй, илүү гарсан бетон цэвэрлэгээ, хэв хашмалын наалдсан хэсгийг хуулах, ажилчдын хөлс 1 000 000 төгрөгийн тухайд Б.Наянбуутай байгуулсан гэрээ гүйцэтгэгдэж дууссаны дараа өөр хүмүүстэй гэрээ байгуулж ажилласан бөгөөд тухайн ажлынх нь хүмүүсийн хөлс байна. Хүлэмжийн үйлдвэрлэл хоцорсон, үрсэлгээ өөр газар хийлгэсэнтэй холбоотой зардал гэж*******30 000 төгрөг шаардах боловч маргаан бүхий гэрээг 2021 оны 9, 10 дугаар сард байгуулсан байхад наадмын наадмын үеийн үрслэгээний 830 000 төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Яндан өрөм нүх гаргуулсан хөлс 780 000 төгрөг, хана хаалганы доголдол 5 000 000 төгрөг гэх боловч эдгээр зардал мөн баримтаар нотлогдоогүй. Бидний байгуулсан гэрээнд дээврийн ажил гүйцэтгэх тухай тохиролцоо байхгүй. Улсын тэмдэгтийн хураамжийг шүүх шийдвэрлэнэ. Иймд дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
5. Нэхэмжлэгчээс: 2024.11.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, 2021.09.30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2021.10.20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Б.Наянбуугийн 5041036103 тоот Хаан банк ХК-ийн дансны хуулга, иргэний үнэмлэхийн лавлагаа, фото зургийн хуулбар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.10.29-ний өдрийн 4-155/1395 дугаар хариу мэдэгдэх хуудас, итгэмжлэл,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2023.01.11-ний өдрийн 181/ШШ2023/00171 дугаартай захирамж зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 3-31, 243 тал, 2 хх 5-7 тал,
6. Хариуцагчаас: 2025.05.28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, видео бичлэгийн хадмал бичиг, 2021.09.30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2021.10.20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2021.11.15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банк ХК-ийн гүйлгээний хуулга, А.Яруунайгийн Хаан банк ХК-ийн 5069417281 тоот дансны хуулга, фото зургийн хуулбар, бетон худалдан авсан гэх зарлагын баримт, хэв хашмал зарлагын баримт, цутгалтын тор авсан гэх зарлагын баримт, ажлын зардал, орлогын тооцоо, 2021.09.28-ны өдрийн 15/21 дугаартай Зураг төсөл, боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 56-222 тал/
Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч Б.Наянбуу нь хариуцагч А.Яруунайд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 18 000 000 төгрөг, хэв хашмалын үнэд төлсөн 7*******34 726 төгрөг, нийт 25 934 726 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч Б.Яруунайтай 2021.09.30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Бугын аманд байрлах газарт 40х15 хэмжээтэй өвлийн хүлэмжийн зориулалттай барилгын хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 мкв шал цутгах, 400 мкв хүлэмжийн хөрс хуулж дулаалах, суурийн гаргалгааны нүх гаргах зэрэг ажлыг 2021.10.10-ны өдөр хүртэл хугацаанд 21 000 000 төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэхээр, 2021.10.20-ны өдөр дахин ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 40х15 хэмжээтэй өвлийн хүлэмжийн хананы хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 мкв байрны бүрэн цутгамал болон хүлэмжийн 30 м хананы ажлыг хийж гүйцэтгэх, хугацааг 2021.10.31-ний өдөр хүртэл байхаар, ажлын хөлсийг 20 000 000 төгрөг байхаар тус тус харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу гүйцэтгэвэл зохих ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэсэн хэдий ч хариуцагч Б.Яруунай нь бидний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нийт 41 000 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 18 000 000 төгрөгийг төлөөгүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын хөлсөө шаардах эрхтэй. Түүнчлэн, ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын цутгалтад ашиглахаар Цагаан хүүш ХХК-иас 21 401*******20 төгрөгийн хэв хашмалыг түрээсэлсэн бөгөөд нийт үнийн дүн 21 401*******20 төгрөг болсноос А.Яруунай нь 19 162 400 төгрөгийг төлөөд үлдэх 2 239 420 төгрөгийг төлөөгүй. Цагаан хүүш ХХК нь тухайн төлбөрийг алдангийн хамт надаас гаргуулахаар шүүхэд хандсанаар миний бие 7*******34 726 төгрөгийг төлөх тухай******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.11-ний өдрийн 171 дүгээр шийдвэр гарч, миний аав Д.Баярмөнх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 7*******34 726 төгрөгийг төлсөн. Иймд Цагаан хүүш ХХК-д төлсөн төлбөр 7*******34 726 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Б.Яруунай нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэсэн хэдий ч доголдолтой хийсэн. Тухайлбал, гэрээгээр тохиролцсон хугацааг хэтрүүлсэн, суурийн ажлыг хийхдээ далий мурий цутгасан, илүү хэмжээний бетон асгасан, барилгын талбайн хог хаягдлыг цэвэрлээгүй. Нөгөө талаас ажил гүйцэтгэхэд шаардлагатай зарим бараа материалыг Б.Наянбуугаар дамжуулан бусдаас худалдан авах зорилгоор түүний дансанд 29 удаагийн гүйлгээгээр*******7*******84 160 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл тухайн төлбөрөөс 48 344 160 төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй байгаа нь хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулгаар нотлогдож байна. Иймд ажлын хөлсийг төлсөн гэж үзэж байна. Хэв хашмалын төлбөрийн хувьд, өөрөө хугацаанд нь ажлаа хийж гүйцэтгээгүйн улмаас хэв хашмалд зарим төрлийн гэмтэл үүсэж, хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйн алданги бий болсон. Мөн Цагаан хүүш ХХК-тай гэрээ байгуулсан этгээд нь биш учир тухайн төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч А.Яруунай нь нэхэмжлэгч Б.Наянбууд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд хаягдал материалын өртөг 5 м.куб бетоны үнэ 1 225 000 төгрөг, хариуцагчийн эвдсэн эд хогшлын зүйл 406 500 төгрөг, илүү гарсан бетон болон хэв хашмалын наалдсан хэсгүүдийг хуулах ажилчдын хөлс 1 000 000 төгрөг, хүлэмжийн үйлдвэрлэл хоцорч, үрсэлгээ өөр газар хийлгэсэнтэй холбоотой зардал*******30 000 төгрөг, яндан өрмөөр нүх гаргуулсан хөлс 780 000 төгрөг, хана, хаалганы доголдлыг засварлах зардал 5 000 000 төгрөг, дээврийг солиход гарсан материалын зардал 7*******43 500 төгрөг, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан хөлс 300 000 төгрөг, шүүхийн материал хэвлэлийн зардал 45 200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 245 101 төгрөг, нийт 17 675 301 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг буюу хариуцагчийн эвдсэн эд хогшлын зүйл 406 500 төгрөг, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан хөлс 300 000 төгрөг, нийт 706 500 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж үлдэх шаардлагаа дэмжиж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Б.Наянбуугийн гүйцэтгэсэн ажил нь чанар стандартад нийцээгүй, далий муруй, доголдолтой байсан бөгөөд эдгээр доголдлоо засварлаагүй тул Ц.Батбаяртай барилгын ажлын цэвэрлэгээ хийх, дээвэр, хүлэмжийн ажил хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, илүү гарсан бетон цэвэрлэх, хэв хашмалын наалдсан хэсгүүдийг хуулах ажилчдын хөлс 1 000 000 төгрөг, яндан өрмөөр нүх гаргуулсан хөлс 780 000 төгрөг, хана, хаалганы доголдлыг засварлах зардал 5 00 000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээгээр ажлыг 2021.10.31-ний өдөр дуусгах байсан боловч 20 хоногийн хугацаа хэтэрсний улмаас -5.9 хэм байсан цаг агаар -19.1 хэм хүртэл хүйтэрч, дээврийн бетон хөлдөж дахин хийх шаардлагатай болсон бөгөөд дээвэр солиход гарсан материалын зардал 7*******43 500 төгрөгийн зардал гарсан. Мөн хаалганы хүрээ мод бетон цутгах үед салж задарсны улмаас 5 м.куб хэмжээтэй 1 225 000 төгрөгийн үнэ бүхий бетоны хаягдал үүссэн. Мөн хугацаа хэтрүүлж ажлаа гүйцэтгэснээс болж хүлэмждээ үрсэлгээ хийх боломжгүй болж 2022.02.23-ны өдөр М.Нарантуяагийн өвлийн хүлэмжид 1200 ширхэг Голланд F1 сортын өргөст хэмхийн үрсэлгээ ургуулж авахаар 750 000 төгрөг төлж, үрсэлгээгээ тээвэрлэх зардалд*******0 000 төгрөг төлсөн. Иймд дээрх төлбөрийг улсын тэмдэгтийн хураамжийн 245 101 төгрөгийг хамт нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардах эрхтэй. Харин эд хогшил эвдэлсэн төлбөр 406 500, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан хөлс 300 000 төгрөгөөс татгалзаж байна гэж тайлбарлаж байна.
5. Нэхэмжлэгч Б.Наянбуу нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд дээврийн ажлыг хийж гүйцэтгээгүй гэх үндэслэлээр дээврийг солиход гарсан материалын зардал 7*******43 500 төгрөгийг, хэдий хэмжээний бетоны хаягдал гарсан нь бичгийн баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр 5 м.куб бетоны үнэ 1 225 000 төгрөгийг, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хамаарахгүй буюу гуравдагч этгээдээр өөр ажил гүйцэтгэсэн хөлс гэх үндэслэлээр хэв хашмалын наалдсан хэсгүүдийг хуулах ажилчдын хөлс 1 000 000 төгрөгийг, үрсэлгээ хийлгэсэн цаг хугацаа нь маргаан бүхий гэрээ гүйцэтгэсэн хугацаанд хамаарахгүй буюу үндэслэл шаардлага хэргийн баримтаар тогтоогдохгүй гэх үндэслэлээр 750 000 төгрөг болон шатахууны зардал*******0 000 төгрөгийг эс зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1 2021.09.30-ны өдөр нэг талаас захиалагч А.Яруунай, нөгөө талаас гүйцэтгэгч Б.Наянбуу нарын хооронд Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Бугын аманд байрлах газарт 40х15 хэмжээтэй өвлийн хүлэмжийн зориулалттай барилгын хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 мкв шал цутгах, 400 мкв хүлэмжийн хөрс хуулж дулаалах, суурийн гаргалгааны нүх гаргах зэрэг ажлыг 2021.10.10-ны өдөр хүртэл хугацаанд 21 000 000 төгрөгийн хөлстэйгөөр хийж гүйцэтгэхээр, тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гарын үсгээр баталгаажуулсан, /1хх 4-8 тал/
6.2 2021.10.20-ны өдөр нэг талаас захиалагч А.Яруунай, нөгөө талаас гүйцэтгэгч Б.Наянбуу нарын хооронд Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Бугын аманд байрлах газарт 40х15 хэмжээтэй өвлийн хүлэмжийн зориулалттай барилгын хананы хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 мкв байрны бүрэн цутгамал болон хүлэмжийн 30 м хананы ажлыг хийж гүйцэтгэх, хугацааг 2021.10.31-ний өдөр хүртэл байхаар, ажлын хөлсийг 20 000 000 төгрөг байхаар тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, талууд гарын үсгээр баталгаажуулсан, /1хх 9-13 тал/
6.3 Б.Наянбуугийн эзэмшлийн Хаан банкин дахь 5041036103 тоот данснаас 2021.09.23-ны өдөр 2 300 000 төгрөгийг kuveit ekski гэх гүйлгээний утгаар, 2021.09.24-ний өдөр 40 000 төгрөгийг beton 0 orluulagch гэх гүйлгээний утгаар, 2021.09.27-ны өдөр 1 500 000 төгрөгийг Nayanbugas gazar shoro turgenii am гэх гүйлгээний утгаар, 2021.09.27-ны өдөр 10 000 000 төгрөгийг turgenii am armatur Nayanbugas гэх гүйлгээний утгаар, 2021.09.28-ны өдөр 5*******00 000 төгрөгийг turgenii am Nayanbuu гэх гүйлгээний утгаар, 2021.09.28-ны өдөр 6 073 600 төгрөгийг turgenii am hew hashmal Nayanbuu гэх гүйлгээний утгаар, 2021.09.30-ны өдөр 1 000 000 төгрөгийг turgenii am armatur гэх гүйлгээний утгаар, 2021.09.30-ны өдөр 200 000 төгрөгийг pum teewer turgenii am armatur гэх гүйлгээний утгаар, 2021.10.01-ний өдөр 3 249 000 төгрөгийг Nayanbuu 19 m 250 mark k.s 24 гэх гүйлгээний утгаар, 2021.10.06-ны өдөр 1 156 400 төгрөгийг hew hashmal гүйлгээний утгаар, 2021.10.06-ны өдөр 1 000 000 төгрөгийг armatur hulemj uridchilgaa гүйлгээний утгаар, 2021.10.06-ны өдөр 120 000 төгрөгийг hew hashmal bulan 78 60.40.10х10.20 sh teewer гэх гүйлгээний утгаар, 2021.10.06-ны өдөр 250 000 төгрөгийг turgenii am.had nayakagaas гэх гүйлгээний утгаар, 2021.10.07-ны өдөр 11 500 000 төгрөгийг armatur.10a 5tn гэх гүйлгээний утгаар, 2021.10.07-ны 200 000 төгрөгийг Nayanbuugaas kuveit armatur teewer гэх гүйлгээний утгаар, 2021.10.08-ны 750 000 төгрөгийг zurgiin mungu hulemj bb гэх гүйлгээний утгаар, 2021.10.17-ны өдөр 160 000 төгрөгийг Uugnaad teewer bagaj kuveit гэх гүйлгээний утгаар, 2021.10.23-ны өдөр 280 000 төгрөгийг armatur matagch kuveit гэх гүйлгээний утгатай зарлагын гүйлгээ хийгдсэн, /1хх-17 тал/
6.4 А.Яруунайгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5069417281 тоот данснаас Б.Наянбуугийн эзэмшлийн Хаан банкин дахь 5041036103 тоот данс руу 2021.09.23-ны өдөр 2*******00 000 төгрөгийг Gazar shoroo гэх гүйлгээний утгаар, 2021.09.27-ны өдөр 1 500 000 төгрөгийг Excavator гэх гүйлгээний утгаар, 2021.09.27-ны өдөр 12 985 760 төгрөгийг Armatur гэх гүйлгээний утгаар, 2021.09.28-ны өдөр 6 000 000 төгрөгийг hew hashmal гэх гүйлгээний утгаар, 2021.09.28-ны өдөр 6 000 000 төгрөгийг Armatur гэх гүйлгээний утгаар, 2021.09.30-ны өдөр 2 000 000 төгрөгийг Armatur гэх гүйлгээний утгаар, 2021.09.30-ны өдөр 500 000 төгрөгийг Naykaa duu гэх гүйлгээний утгаар, 2021.10.01-ний өдөр 10 000 000 төгрөгийг Material гэх гүйлгээний утгаар, 2021.10.05-ны өдөр*******72 000 төгрөгийг Material uridchilgaa vldegdel гэх гүйлгээний утгаар, 2021.10.06-ны өдөр 1 276 400 төгрөгийг hew hashmal гэх гүйлгээний утгаар, 2021.10.06-ны өдөр 400 000 төгрөгийг dairga гэх гүйлгээний утгаар, 2021.10.07-ны өдөр 5 000 000 төгрөгийг Armatur гэх гүйлгээний утгаар, 2021.10.09-ний өдөр 7 000 000 төгрөгийг Armatur гэх гүйлгээний утгаар, 2021.10.11-ний өдөр 1 000 000 төгрөгийг Armatur гэх гүйлгээний утгаар, 2021.10.12-ны өдөр 1 500 000 төгрөгийг Armatur гэх гүйлгээний утгаар, 2021.10.16-ны өдөр 1 000 000 төгрөгийг ajil, armatur гэх гүйлгээний утгаар, 2021.10.18-ны өдөр******* 000 000 төгрөгийг ajil гэх гүйлгээний утгаар, 2021.10.20-ны өдөр 1 000 000 төгрөгийг ajil, uridchilgaa гэх гүйлгээний утгаар, 2021.10.22-ны өдөр 5 000 000 төгрөгийг hana huchilt uridchilgaa гэх гүйлгээний утгаар, 2021.10.25-ны өдөр 1 450 000 төгрөгийг 22 аrmatur гэх гүйлгээний утгаар, 2021.10.27-ны өдөр 100 000 төгрөгийг suuri vldegdel 400K гэх гүйлгээний утгаар, 2025.11.12-ны өдөр 2 000 000 төгрөгийг ajil huls гэх гүйлгээний утгаар, 2021.11.17-ны өдөр 500 000 төгрөгийг Tsutgalt huls гэх гүйлгээний утгаар, 2021.11.20-ны өдөр 1 500 000 төгрөгийг Tsutgalt huls гэх гүйлгээний утгаар, 2021.11.23-ны өдөр 3 000 000 төгрөгийг ajliin huls гэх гүйлгээний утгаар, 2021.11.24-ний өдөр 1 000 000 төгрөгийг ajliin huls гэх гүйлгээний утгаар, 2021.11.25-ны өдөр 2 500 000 төгрөгийг hulemj ugsralt гэх гүйлгээний утгаар, 2021.11.26-ны өдөр 1 500 000 төгрөгийг hulemj ugsralt гэх гүйлгээний утгаар, 2021.12.01-ний өдөр 500 000 төгрөгийг Tsutgalt huls гэх гүйлгээний утгатай тус шилжүүлсэн, /хх 100-107 тал/
6.5 2021.11.15-ны өдөр нэг талаас захиалагч А.Яруунай, нөгөө талаас гүйцэтгэгч Ц.Батбаяр нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, 40х10 м хэмжээтэй өвлийн хүлэмжийн угсралт, 40х5 м хэмжээтэй амьдрах байрны дээвэр хийх, барилгын ажлын цэвэрлэгээ хийх ажлыг нийт 12 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, гарын үсгээр баталгаажуулсан,
6.6 2021.12.10-ны өдөр А.Яруунайгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5069417281 дугаарын данснаас 3 000 000 төгрөгийг Ц.Батбаярын эзэмшлийн 5003551562 дугаарын данс руу дээвэр урьдчилгаа гэх утгатайгаар, 2022.01.06-ны өдөр 500 000 төгрөгийг дээвэр гэх утгаар, 2022.01.10-ны өдөр 1 000 000 төгрөгийг дээвэр гэх утгатайгаар, 2022.01.17-ны өдөр 3 100 000 төгрөгийг хүлэмж угсралт гэх утгатайгаар, 2022.01.29-ний өдөр 2 100 000 төгрөгийг хүлэмж угсралт гэх утгатайгаар, 2022.02.12-ны өдөр 500 000 төгрөгийг хүлэмж угсралт үлдэгдэл гэх утгатайгаар, 2022.02.15-ны өдөр 50 000 төгрөгийг хүлэмж угсралт гэх утгатайгаар, 2022.02.17-ны өдөр 1*******50 000 төгрөгийг хүлэмж угсралт, цэвэрлэгээ гэх утгатайгаар тус шилжүүлсэн, /1хх 79-86 тал/
6.7 2022.02.23-ны өдөр М.Нарантуяа, А.Яруунай нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, 1200 ширхэг Голланд F1 сортын өргөст хэмхний үрсэлгээг 750 000 төгрөгөөр ургуулж өгөх тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, талууд гарын үсгээр баталгаажуулсан, /1хх*******7-90 тал/
6.8 А.Яруунайгаас М.Нарантуяад 2022.03.25-ны өдөр 450 000 төгрөгийг, 2022.03.20-ны өдөр 300 000 төгрөгийг үрсэлгээ гэх утгатайгаар, 2022.03.24-ний өдөр Н.Саранчимэгт*******0 000 төгрөгийг бензин үрсэлгээ гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн, /1хх92-94 тал/
6.9 2021.09.28-ны өдөр А.Яруунай, Кон инженер ХХК нарын хооронд ки-15/21 дугаар зураг төсөл боловсруулах талаар захиалагч, ажил гүйцэтгэгч нарын хооронд байгуулах гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байх ба 2021.09.28-ны өдөр А.Яруунайгаас 3 000 000 төгрөгийг, 2021.12.14-ний өдөр 3 500 000 төгрөгийг Н.Дудаарийд ажлын зураг гэх утгатайгаар шилжүүлсэн, /1хх 95-96, 97 тал/
6.10******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн -ний өдрийн 181/ШШ2023/00 дугаар шүүгчийн захирамжаар Цагаан хүүш ХХК-ний нэхэмжлэлтэй, Б.Наянбууд холбогдох түрээсийн төлбөр 2 239 420 төгрөг, гэрээний алданги 1 119 710 төгрөг, эвдрэл гэмтэл тооцох актаар тогтоогдсон 4 406 000 төгрөг нийт 7 765 130 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон, /2хх 5-7 тал/
6.11 Б.Наянбуугийн эзэмшлийн Хас банкин дахь 5003523220 дугаарын данснаас 2021.10.21-ний өдөр нисэх байрны үлдэгдэл мөнгө гэх утгатай 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /2хх 31 тал/
7. Зохигч тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч А.Яруунайгаас нэхэмжлэгч Б.Наянбууд*******7*******84 160 төгрөгийг хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримтад маргаангүй, харин гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэх, дээврийн ажил гүйцэтгэх талаар тохиролцсон эсэх, бараа материалын үнэд шилжүүлсэн мөнгөн хөрөнгөнд ажлын хөлс багтсан эсэхэд маргаантай.
8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Зохигчдын хооронд 2021.09.30, 2021.10.20-ны өдрүүдэд байгуулагдсан гэрээ нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байх ба ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж нь гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон ажлыг хийж, захиалагчид үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хөлсийг төлөх явдал юм.
Хэрэгт авагдсан дансны хуулгаар хариуцагч А.Яруунай нь барилгын материалын үнийг нэхэмжлэгч Б.Наянбууд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгааг харгалзан үзээд захиалагчийн бараа материалаар гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэхээр талууд тохиролцсон гэж үзэв.
9. Ажлын хөлс 18 000 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд,
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх тухай хоёр гэрээний ажлын нийт хөлсийг 41 000 000 /21 000 000+20 000 000/ төгрөг байхаар зохигч тохиролцсон байна.
Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсийг захиалагч дутуу төлсөн гэж, хариуцагч бараа материалын үнэд 48 344 160 төгрөг илүү төлсөн байх тул ажлын хөлсийг нэмж төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан хариуцагч А.Яруунайгийн дансны хуулгаар нэхэмжлэгч Б.Наянбуугийн данс руу 2021.09.23-ны өдрөөс 2021.12.01-ний өдөр хүртэл хугацаанд газар шороо, арматур, хэв хашмал, ажлын хөлс... гэх мэт утгатай 29 удаагийн гүйлгээгээр нийт*******7*******84 160 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Зохигч хэн аль нь маргаан бүхий барилгын ажлын зургийг хэрэгт ирүүлээгүй, талууд төсөв зохиосон эсэх талаар тодорхой тайлбар гаргаж мэтгэлцээгүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий хүсэлтийг гаргаагүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд буюу*******7*******84 160 төгрөгийг хүлээн авсан гэх маргаангүй үйл баримтад тулгуурлан тухайн мөнгөн хөрөнгөөс нэхэмжлэгч Б.Наянбуугийн бараа материалын үнэд зарцуулсан зардлыг хасаж тооцох замаар хэргийг шийдвэрлэв.
Тодруулбал, захиалагч А.Яруунай нь 2021.09.23-ны өдрөөс 2021.12.01-ний өдрийн хооронд*******7*******84 160 төгрөгийг гүйцэтгэгч Б.Наянбууд шилжүүлснээс 2021.09.23-ны өдрийн кувейт экскэ гэх утгатай 1 300 000 төгрөг, 2021.09.27-ны өдрийн түргэний ам гэх утгатай 1 500 000 төгрөг, 2021.09.27-ны өдрийн түргэний ам арматур гэх утгатай 10 000 000 төгрөг, 2021.09.28-ны өдрийн түргэний ам, хэв хашмал гэх 6 773 600 төгрөг, 2021.09.29-ний өдрийн цалин пум буулгасан гэх утгатай 130 000 төгрөг, 2021.09.30-ны өдөр пум тээвэр гэх утгатай 200 000 төгрөг, 2021.10.06-ны өдрийн хэв хашмал Наянбуугаас гэх утгатай 1 156 400 төгрөг, 2021.10.06-ны өдрийн арматур, хүлэмж, урьдчилгаа гэх утгатай 1 000 000 төгрөг , 2021.10.06-ны өдөр хэв хашмал, тээвэр гэх утгатай 128 000 төгрөг, 2021.10.06-ны өдрийн түргэний ам хад гэх утгатай 250 000 төгрөг, 2021.10.07-ны өдрийн арматур 10А-3 гэх утгатай 11 500 000 төгрөг, 2021.10.07-ны өдөр күвейт арматур тээвэр гэх утгатай 200 000 төгрөг, 2021.09.24-ний өдрийн бетон гэх утгатай 40 000 төгрөг, 2021.09.30-ны өдрийн арматур АЦ гэх утгатай 1 000 000 төгрөг, 2021.10.01-ний өдрийн 250 марк бетон гэх гүйлгээний утгатай 3 249 000 төгрөг, 2021.10.08-ны өдрийн зургийн мөнгө, хүлэмж гэх гүйлгээний утгатай 750 000 төгрөг, 2021.10.17-ны өдрийн багаж гэх утгатай 160 000 төгрөг, 2021.10.23-ны өдрийн арматур матагч гэх утгатай 280 000 төгрөг, нийт 38 909 000 төгрөгийг талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд хамааралтай буюу гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэхэд гарсан бараа материалын үнэ гэж үзэхээр байна.
Харин 2021.09.24-ний өдрийн тайны ам хашааны урьд гэх утгатай 1 000 000 төгрөг, 2021.09.25-ны өдрийн тайны ам панер гэх утгатай 100 000 төгрөг, 2021.09.26-ны өдрийн танай ам сангийн гаргалгаа чөдрөө ахад гэх утгатай 464 000 төгрөг, 2021.09.28-ны өдрийн өвөргүнт дүүргэлт гэх утгатай 1 000 000 төгрөг, 2021.09.28-ны өдрийн тайны ам пансаа гэх утгатай 25 000 төгрөг, 2021.10.05-ны өдрийн хандгайт 7м3 250 марк гэх утгатай 1 232 000 төгрөг, Хас банкны 2021.10.21-ний өдрийн нисэх байрны үлдэгдэл мөнгө гэх утгатай 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ зэрэг нь маргааны зүйлд хамааралтай гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 5.3-т гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гүйцэтгэх ажилтнууд, машин техник, тоног төхөөрөмжийг бүрэн бэлдэж, өөрийн арга барилын дагуу зохион байгуулах эрхтэй бөгөөд ажилтнуудын цалин хөлс, нийгмийн даатгал, хоол унаа, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой бүхий л асуудлыг гүйцэтгэгч дангаараа хариуцах үүрэгтэй гэж тохиролцсон байх тул 2021.10.08-ны өдрийн Бүрэнжаргалд кувейт цалин гэх утгатай 1 500 000 төгрөг, 2021.10.11, 2021.10.12-ны өдрийн Бүрэнжаргалд кувейт ц гэх утгатай*******00 000 төгрөг, 1 600 000 төгрөг, 2021.10.16-ны өдрийн кувейт ц булгаа гэх утгатай 1 500 000 төгрөг, 2021.10.22-ны өдрийн Бүрэнжаргалд кувейт цалин урьдчилгаа хана гэх утгатай 3 000 000 төгрөг .... гэх зэрэг зардлууд нь захиалагчийн хариуцан төлөх зардалд хамаарахгүй байна.
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний бараа материалын үнэ болон ажлын хөлсөнд хариуцагч А.Яруунай нь*******7*******84 160 төгрөгийг гүйцэтгэгч Б.Наянбууд шилжүүлснээс барилгын ажил гүйцэтгэх бараа материалын үнэд 38 909 000 төгрөгийг Б.Наянбуу нь зарцуулсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн ажлын хөлс 18 000 000 төгрөг нэмж төлөхгүй гэх татгалзлыг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн ажлын хөлс 18 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
10. Хэв хашмалын үнэд төлсөн 7*******34 726 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,
Нэхэмжлэгч Б.Наянбуу нь хариуцагч А.Яруунайгийн Цагаан хүүш ХХК-д төлвөл зохих хэв хашмал түрээсэлсэн төлбөр 2 239 420 төгрөг, хугацаа хожимдуулсан алданги 1 119 710 төгрөг, эвдрэл гэмтэл тооцох актаар тогтоогдсон 4 406 000 төгрөг нийт 7*******34 726 төгрөгийг төлсөн тул хариуцагч А.Яруунайгаас тухайн төлбөрийг гаргуулна гэж, хариуцагч А.Яруунай нь Цагаан хүүш ХХК-тай гэрээ байгуулсан этгээд биш, нөгөө талаас гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хэв хашмалыг буцаан хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн бөгөөд салгаж авахдаа эвдрэл гэмтэл бий болгосон тул тухайн төлбөрийг хариуцах үндэслэлгүйгээс гадна хэв хашмалын үнийг төлсөн гэж маргасан.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан байна.
Хуульд заасан бусдын өр гэдэг нь хэн нэгний төлбөл зохих үүрэг байх ба төлбөрийг төлсөн этгээд гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь тухайн өрийг сайн дураар төлсөн, төлбөл зохих өөр этгээд нь үүргээ гүйцэтгээгүй, ийнхүү гүйцэтгээгүйн улмаас үүрэг бүхий этгээдийн хөрөнгө үндэслэлгүйгээр нэмэгдсэн, харин төлбөр төлсөн этгээдийн хөрөнгө тухайн хэмжээгээр эд хөрөнгийн алдагдал хүлээж байгаа явдал юм.
Хэргийн баримтаас үзэхэд, хариуцагч А.Яруунай нь 2021.09.28-ны өдөр 6 000 000 төгрөгийг, 2021.10.06-ны өдөр 1 276 400 төгрөгийг хэв хашмал гэсэн утгатайгаар нэхэмжлэгч Б.Наянбууд шилжүүлснээс үзэхэд хэв хашмал түрээсэлсэн зардлыг захиалагч хариуцахаар тохиролцсон гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагчаас хэв хашмал түрээсэлсэн төлбөрийн үлдэгдэл 2 239 420 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, хариуцагч 2021.10.01-ний өдрийн 10 000 000 төгрөгийг хэв хашмалын үнэд төлсөн гэж тайлбарласан хэдий ч тухайн зарлагын гүйлгээ нь материал гэх утгатай байх тул хэв хашмал түрээсэлсэн төлбөрийг төлсөн болох нь тогтоогдохгүй гэж дүгнэв.
Харин хугацаа хожимдуулсан алданги, эвдрэл гэмтэл зэргийг хариуцагч хариуцах үндэслэлгүй бөгөөд ажил гүйцэтгэгч нь хэв хашмалыг цутгалтын ажилд ашиглаж байгааг харгалзан үзвэл түүний ажил гүйцэтгэх хариуцлагатай хамааралтай байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 595 306 төгрөгийг хангах үндэслэлгүй.
11. Сөрөг шаардлагын тухайд, хариуцагч А.Яруунай нь нэхэмжлэгч Б.Наянбууд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд хаягдал материалын өртөг 5 м.куб бетоны үнэ 1 225 000 төгрөг, хариуцагчийн эвдсэн эд хогшлын зүйл 406 500 төгрөг, илүү гарсан бетон болон хэв хашмалын наалдсан хэсгүүдийг хуулах ажилчдын хөлс 1 000 000 төгрөг, хүлэмжийн үйлдвэрлэл хоцорч, үрсэлгээ өөр газар хийлгэсэнтэй холбоотой зардал*******30 000 төгрөг, яндан өрмөөр нүх гаргуулсан хөлс 780 000 төгрөг, хана, хаалганы доголдлыг засварлах зардал 5 000 000 төгрөг, дээврийг солиход гарсан материалын зардал 7*******43 500 төгрөг, өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан хөлс 300 000 төгрөг, шүүхийн материал хэвлэлийн зардал 45 200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 245 101 төгрөг, нийт 17 675 301 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн 706 500 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан.
12. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр захиалагч шаардлага гаргах эрхтэй байхаар зохицуулсан байна.
Хэрэгт авагдсан 2021.11.15-ны өдрийн А.Яруунай, Ц.Батбаяр нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд .... барилгын ажлын цэвэрлэгээ хийх ажил тусгагдсан байх ба А.Яруунайгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5069417281 дугаарын данснаас Ц.Батбаярын эзэмшлийн 5003551562 дугаарын данс руу 2022.02.17-ны өдөр 1*******50 000 төгрөгийг хүлэмж угсралт, цэвэрлэгээ гэх утгатайгаар тус шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдож байна.
Иймд ажил гүйцэтгэх гэрээний доголдолд дээрх зардал хамаарна гэж дүгнэж, нэхэмжлэгч Б.Наянбуугаас цэвэрлэгээний хөлс 1 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч А.Яруунайд олгох үндэслэлтэй.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болголоо. Учир нь:
Хэрэгт авагдсан 2021.09.30-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр талууд 40х15 хэмжээтэй өвлийн хүлэмжийн зориулалттай барилгын хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 мкв шал цутгах, 400 мкв хүлэмжийн хөрс хуулж дулаалах, суурийн гаргалгааны нүх гаргах зэрэг ажлыг, 2021.10.20-ны өдөр байгуулагдсан гэрээгээр талууд барилгын хананы хэв хашмал хийх, арматурчлал, бетон цутгах, хэв хашмал хуулах, 200 мкв байрны бүрэн цутгамал болон хүлэмжийн 30 м хананы ажлыг хийж гүйцэтгэхээр тус тус тохиролцсон, хийж гүйцэтгэх ажлын жагсаалтад дээврийн ажил дурдагдаагүй.
Иймд дээврийн ажлыг нэхэмжлэгч хийсэн болох нь тогтоогдохгүй гэх үндэслэлээр дээврийн доголдол засварлуулсан 7*******43 500 төгрөгийг, бичгийн баримтаар нотлогдохгүй гэх үндэслэлээр яндан өрмөөр нүх гаргуулсан төлбөр 780 000 төгрөг, хаалга, хананы доголдол засварлуулсан 5 000 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгоно.
13. Түүнчлэн хаягдал бетон 1 225 000 төгрөгийн зардлыг гаргуулах шаардлагын хувьд, шүүхээс хийсэн үзлэгээр хаягдал бетон байгаа гэх нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч тухайн бетон нь 1 225 000 төгрөгийн өртөгтэй эсэх нь тогтоогдохгүй байх тул хангах үндэслэлгүй.
14. Мөн хүлэмжийн ажлыг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсний улмаас үрсэлгээ хийлгэхэд гаргасан зардал*******40 000 /750 000+80 000/ төгрөг гаргуулах шаардлагын тухайд,
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр, 222.4-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж заасан байна.
Хариуцагч хүлэмж угсралтын ажлыг хийлгэхээр тохиролцож хөлс 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж, нэхэмжлэгч миний дансаар 4 000 000 төгрөгийг дамжуулан шилжүүлсэн хэдий ч манай ажилтантай аман хэлцэл байгуулж ажил гүйцэтгүүлсэн тул хугацаа хожимдуулсны улмаас учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж маргасан.
Хэргийн баримтаар, 2021.11.25-ны өдөр 2 500 000 төгрөг, 2021.11.26-ны өдөр 1 500 000 төгрөгийг хүлэмж угсралт гэх утгатайгаар хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд хүлэмж угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тухай хэлцэл нэмж байгуулагдсан байх боломжтой хэдий ч тухайн ажлыг хэдий хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон нь тодорхойгүйн улмаас хугацаа хожимдуулсан эсэх нь тогтоогдохгүй байх тул үүргийг хугацаа хожимдуулж гүйцэтгэсний улмаас учирсан хохирол*******40 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй.
Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал нь шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой гарсан зардал байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасанд хамаарахгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж байна.
15. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 101 төгрөгийг гаргуулах нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, харин шүүхийн зардлыг хуваарилах асуудал тул нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүйг тайлбарлав.
16. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 706 500 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгоно.
17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хувьд, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 496 дугаар зүйлийн 496.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А.Яруунайгаас 2 239 420 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Наянбууд олгож, нэхэмжлэгч Б.Наянбуугаас 1 000 000 төгрөг гаргуулан хариуцагч А.Яруунайд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 695 306 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 723 700 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч А.Яруунай нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 706 500 төгрөгөөс татгалзсан татгалзлыг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Наянбуугийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 624 төгрөгийг, хариуцагч А.Яруунайгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245 101 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Яруунайгаас 50 781 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Наянбууд, нэхэмжлэгчээс 28 550 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ