| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/10733/И |
| Дугаар | 192/ШШ2026/00805 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2026/00805
2026 01 16 192/ШШ2026/00805
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** байрлах Т ХК /РД:5******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, **тоотод оршин суух М-лын М /РД:УМ******8/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** тоотод оршин суух Л-ийн Ц /РД:ХЙ*******3/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 53,359,646.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгчтэй байгуулсан №1**0 тоот зээлийн гэрээний дагуу 2023 оны 09 сарын 20-ны өдөр 69,000,000 төгрөгийг хариуцагчийн Т банкны МN*****32 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Т банктай байгуулсан 2023 оны 09 сарын 20-ны өдрийн №1**0тоот хөрөнгө барьцаалсан зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл болох 49,995,745.07 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,314,551.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 49,349.99 төгрөг нийт 53,359,646.25 төгрөг байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч М.М Л.Ц нар нь үндсэн зээлд 19,004,254 үндсэн хүүнд 20,890,809.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 36,941.26 төгрөг нийт 39,932,005.67 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч Төрийн банкны зүгээс хариуцагч М.М, Л.Ц нар нь зээл авснаас хойш 137 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний Хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлбөрийг цаг хугацаанд нь төлөлгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн. Банкны зүгээс зээл төлөх мэдэгдлийг тухай бүрт хүргүүлэн, газар дээрх хяналт, уулзалтыг хийн, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдэж, холбоотой ажилласан. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгүүдэд заасны дагуу М.М, Л.Ц нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлийн төлбөрт болон нотариатын төлбөрт нийт 53,402,646.25 төгрөгийг гаргуулж, Т ХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.М, Л.Ц бид нар Т банкийн шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага болох 53,359,646.25 төгрөг болох мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн ** тоотод байрлах Ү-2***1 дугаартай 49.52 м.кв 3 өрөө байрыг үүргийн гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тк ХК нь хариуцагч М.М, Л.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53,359,646.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.М, Л.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 53,359,646.25 төгрөг гаргуулах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаарх тайлбараа гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.М, Л.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 53,359,646.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, ** тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2******1 дугаартай 49.52 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,163 төгрөгийн 247,581.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М, Л.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжинд 247,581.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 247,581.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Тк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ