| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/01397/И |
| Дугаар | 192/ШШ2026/00952 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2026/00952
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, тосгонд байрлах ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, хотхон, байр, тоот хаягт оршин суух******* /РД: /-д холбогдох
290 475 460 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь Л.Тунгалагт холбогдуулан 290 475 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ******* ХК нь Оросын Холбооны улсын Янта-Т хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр******* дугаартай Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тухайлбал шар буурцгийн шахдас худалдан авдаг байсан бөгөөд бүтээгдэхүүн худалдан авах бүрд дээрх гэрээний хавсралт гэрээгээр бүтээгдэхүүний нэр, хэмжээ, үнийг тохиролцож худалдан авалт хийдэг байсан юм. Дээрх гэрээний дагуу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хавсралт №5, хавсралт №6 гэрээнүүдийг байгуулж, нийт 130 тонн шар буурцгийн шахдасыг нийт 5'774'860 рублиэр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан юм. ******* ХК-ийн хувьд гэрээний төлбөрийг мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэнээр дамжуулан гуйвуулдаг байсан бөгөөд Оросын Холбооны Улсын "Янта-Т" хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хавсралт №5, хавсралт №6 дугаар гэрээнүүдийн төлбөр болох 5'774'860 рублийг мөнгөн гуйвуулга урьд нь хийлгэж байсан иргэн Л.Тунгалагтай тохиролцож, тухайн өдрийн ханш болох 50.3 төгрөгөөр тооцож нийт 290'475'460 төгрөгийг түүний ХААН банкин дахь төгрөгийн 5080008689 дугаартай данс руу 2022 оны 12 сарын 27-ны өдөр өөрийн Голомт банкин дахь төгрөгийн 1705025354 дугаарын данснаас шилжүүлсэн байдаг. Иргэн Л.Тунгалаг хугацаанд нь гуйвуулгыг бүрэн хийгээгүйгээс ачилт хийх вагон цуцлагдаж хавсралт №5, хавсралт №6 дугаартай хавсралт гэрээнүүдийн дагуу хүлээн авах 130 тонн шар буурцгийн шахдасыг хүлээн авах боломжгүй болсон бөгөөд ******* ХК-ийн зүгээс худалдагч Оросын Холбооны Улсын "Янта-Т" хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гэрээний төлбөрийг шаардахад мөнгөн гуйвуулга хийсэн хүн лүү нь дутуу шилжүүлсэн 2'887'430 рублийг буцаан шилжүүлсэн талаарх баримтыг цахим шуудангаар ирүүлсэн. Улмаар мөнгө гуйвуулах үүрэг хүлээсэн иргэн Л.Тунгалагаас 290'475'460 төгрөгийг шаардахад буцаан төлөхийг илэрхийлж байсан боловч одоо хүртэл ямар нэгэн шалтаг хэлж төлбөрийг шилжүүлэхээс зайлсхийж байгаа бөгөөд 2023 оны 03 сарын 16-ний өдөр талуудын хооронд үйлдсэн Тооцоо нийлсэн актаар 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дотор буцааж өгнө гэсэн боловч энэ үүргээ биелүүлэхээс татгалзсаар байгаа болно. Иймд мөнгөн хөрөнгийг хүлээн авсан этгээд болох Л.Тунгалагаас 290 475 460 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар буцаан гаргуулахаар шаардаж байна гэв.
2. Л.Тунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: "*******" ХК-ийн тус шүүхэд гаргасан 290 475 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Л.Тунгалаг нь "*******" ХК-тай бизнесийн гэрээ хэлэлцээр, эдийн засгийн талаар харилцаж байгаагүй. Тус шүүх дээр ирж хэргийн баримтуудтай танилцсан ч ямар үндэслэлээр надаас 290 475 460 төгрөг гаргуулна гэж шаардаж буйг ойлгохгүй байна. Б.Тунгалаг нь ам бүл 4, хүүхдүүдийн хамт амьдардаг. Элэгний хатуурлын 4 р үеийн хүнд өвчтэй, эмчилгээг 7 хоногт 3 удаа хийлгэдэг болно. /гэсэн тайлбар гаргасан/ Нэхэмжлэлд рублийг мөнгөн гуйвуулга урьд нь хийлгэж байсан иргэн Л.Тунгалагтай тохиролцож гэжээ, 2022 оноос өмнө Л.Тунгалаг валют гүйлгээний шилжүүлэг, арилжаа, солилцоог "******* "ХК-тай болон, бусад иргэн, хуулийн этгээдтэй огт хийж байгаагүй. Миний арилжааны банк дахь дансны хуулгаар нотлогдоно. (Тухайн үеийн дансны мэдээллийг холбогдох арилжааны банкнуудаас гаргуулахаар хандсан, хариу ирээгүй. Янта-Т" ХХК -аас гэрээний төлбөрийг Мөн нэхэмжлэлд ... ОХУ-ын шаардахад мөнгөн гуйвуулга хийсэн хүн лүү дутуу шилжүүлсэн 2 887 430 рублийг гэж дурджээ. Л.Тунгалагт энэ дурдагдсан рубль шилжиж буцаан шилжүүлсэн ирээгүй. (Дутуу шилжигдсэн гэх рублийг Янта -Т" ХХК руу хэн шилжүүлсэн, Янта - Т" ХК хэний дансанд шилжүүлсэн талаарх мэдээллийг гаргуулах хүсэлтэй байна. Л.Тунгалагаас шаардахад буцаан төлөхийг илэрхийлж гэжээ. Тус ХК-аас байсан, ямар нэгэн шалтаг хэлж, тооцоо нийлсэн акт үйлдсэн Л.Тунгалагаас хэзээ, хаана уулзаж, шаардаж байсан талаар бичгийн баримтууд ирүүлж байгаагүй гэдэг. Мөн нэхэмжлэлд Тооцоо нийлсэн акт гэх 2023 оны 03 дугаар сарын 16 ний өдөр үйлдсэн актад Л.Тунгалаг гарын үсэг зураагүй, 7 хоног дотор энэ их хэмжээний мөнгийг буцаан төлөх эх үүсвэр орлого Л.Тунгалагт байгаагүй. Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн " Эксклюзивчэнж ББСБ" ХХК ийн дүрмийг нэхэмжлэгч тал ямар байдлаар олж авсан нь ойлгомжгүй, тухайн байгууллагын санхүүгийн болон бизнесийн нууцад хамаарахаар гэж бодож байна. Энд дурдагдсан ХХК -ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Д.Алдартөгс бөгөөд Л.Тунгалагийн гэр бүлийн хүн байсан, хүнд өвчний улсаас 2023 оны 07 сарын 12-ны өдөр нас барсан. Одоогоор өв нээгдээгүй. хувь нийлүүлсэн хөрөнгөгүй болно гишүүнчлэлгүй, хувьцаа эзэмшигч биш Валют арилжааны үйл ажиллагаа эрхэлж байсан Д.Алдартөгс, хариуцагч Л.Тунгалаг нар 2006.06.28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Д.Алдартөгс нь 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн 2013 оноос н.Бадралтай 50,50 хувийн хөрөнгө оруулалтаар Бадралын Богинын аманд барьж буй барилгын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн, гэртээ" хүүхдүүдээ сайн асар гэрийн ажлаа хий гэдэг байснаас Л.Тунгалаг нь 2005,2007,2013 онд төрсөн хүүхдүүдээ 2016 оны 11 дүгээр сарын 16 хүртэл хүүхдээ харан ББСБ-д болон өөр газарт хөдөлмөр эрхлээгүй буюу нас барсан нөхрийнхөө аливаа бизнес санхүүд оролцож байгаагүй. Хэрэв Д.Алдартөгсийн эрхэлж байсан аливаа бизнес гэр бүлийн бүхий л хэрэгцээнд зарцуулагдаж байсан бол Л.Тунгалаг тодорхой хэмжээнд санхүүг зохих байдлаар хянах хэмжээний албан тушаалтан байх байсан. Л.Тунгалаг нь өөрийн эрхэлсэн хөдөлмөр, орлогогүй удаан хугацаанд хүүхдүүдээ харсан, өөрт нь орлого хэрэгтэй байсан учир 2016 оны 11 дүгээр сарын 26-нд Пекасо ХХК -д ажилд орсон, НДШ-ийг тус компани 2018 оны 1 дүгээр сараас төлсөн ч нийтдээ 8 жил ажиллаж байна. ******* ХК-тай холбогдох болсон шалтгаан нь мөнгөн гуйвуулга хийсэн данс Л.Тунгалагийн эзэмшдэг данс болно.*******ны энэ дансаар зөвхөн ******* ХК-ийн гуйвуулсан гэх их хэмжээний мөнгө орж, тэр мөнгийг дансны дээд хязгаарын гүйлгээгээр гаргасан байдаг. Шилжүүлсэн мөнгийг Л.Тунгалаг өөрийн данснаас буцаан гаргаагүй, энэ үйлдэлд оролцоогүй буюу өөрөөр хэлбэл энэ дансаар валют арилжаа солилцоо, бусдад зээл гаргаж төлүүлж байгаагүй. Д.Алдартөгс иргэнээр болон өөрийн эрхэлж буй бизнесийн үйл ажиллагааны явцад иргэн, ААН, банк зэрэгт их хэмжээний өр төлбөртэй байснаас эрх бүхий байгууллагаас байгууллагынх нь болон өөрийнх нь дансны хөдөлгөөнийг хаасан учраас Л.Тунгалагийн дансаар дээрхи мөнгийг авч гүйлгээ хийснээр Л.Тунгалаг уг мөнгийг хэрэглэж, өөрийн хэрэгцээнд зарцуулсан мэт харагдаж байгаа болно. (Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Д.Алдартөгсийн болон Эксклюзивчэнж ББСБ” ХХК ийн дансыг хэдийд битүүмжилсэн талаарх мэдээллийг гаргуулах хүсэлтэй байна. Ингэснээр Д.Алдартөгс ББСБ-ын хэрэгцээнд уг дансыг ашигласан болох нь нотлогдоно.) Д.Алдартөгс нь нас барахаас өмнөх 2 жил орчимд зан ааш нь хувирч, ууртай түрэмгий болж тусдаа байр түрээсэлж амьдарч байсан тул байгууллагын санхүү, эрхэлж байсан аж ахуй, бизнесийн талаар мэдэхгүй, нягтлан нь "захирал Тунгаа эгчдээ ажлын талаар мэдээлэл өгч болохгүй, байгууллагын нууц шүү" гэж хэлсэн гэснийг сонссон. 2023 оны 6 сард бие нь муудан, асаргаа хэрэгтэй болж түрээсийн байрнаас гарч гэртээ ирсэн. Энэ үед хүнд өвчтэй, хүүхдүүдийн эцэг тул асарч, эмчлүүлж байсан. Энэтхэг улсад элэг солиулах хагалгаа, эмчилгээнд 2023 оны 06 дугаар сарын 01 ний өдөр яваад 2023 оны 7 дугаар сарын 12 ны өдөр нас барсан. Энэтхэг улсад ирж асарч өгөхийг гуйхад Л.Тунгалаг хүний ёсоор очиж, 10 000 000 орчим төгрөгийн цалингийн зээл авч, зардлаа хийж очиж байсан бөгөөд энэ зээлийг сар бүрийн 430 000 төгрөгөөр төлж байгаа, 3 жилийн хугацаатай гэрээтэй. хэрэв Д.Алдартөгсийн бизнест оролцож, банк бусын үйл ажиллагаа болон валют арилжаа солилцоонд оролцож байсан бол тодорхой хэмжээний орлоготой байж, нөхрийнхөө эмчилгээг сувилгааг хийлгэх хэмжээний мөнгөн хуримтлалтай байх байсан./Баримтыг хавсаргав/ 2023 оны 09 дүгээр сараас Д.Алдартөгсөөс авлагатай байсан гэх хүмүүс гэрээр нь ирж, утсаар ярих зэргээр дарамталж, сүрдүүлж байгаа гэдэг. Л.******* өөрийн дансаа битүүмжлэлтэй гэдгийг мэдсэн өдрөө л лавлаж шүүхээс данс хаасан гэдгийг мэдэж шүүгчийн туслахтай уулзаж л ******* ХК ийн нэхэмжлэл, баримтуудтай танилцсанаас өөрөөр өмнө нь тус ХК болон тэдний хамаарал бүхий хүмүүстэй аливаа уулзалт, харилцаа үүсгэж байгаагүй. Иймд Л.Тунгалаг нэхэмжилж буй мөнгийг авч өөрийн хэрэгцээнд зарцуулаагүй, Янта ХК-д дутуу гэх гуйвуулга хийгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Өөрийн дансыг эзэмшиж, ашиглаж байгаагүй. Талийгаач нөхрийн ажиллуулдаг банк бус санхүүгийн байгууллага нь их хэмжээний өр төлбөртэйгийн улмаас өөрийнхөө дансыг ашиглах боломжгүй тул миний дансыг ашиглаж зарим гүйлгээг хийдэг байсан. Тухайн мөнгийг би өөрөө захиран зарцуулаагүй, нөхөр маань 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нас барсан тул хэрхэн зарцуулсныг мэдэхгүй. Иймд мөнгийг авч ашиглаж захиран зарцуулсан этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2024.02.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.03.16-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2020.01.01-ний өдрийн******* тоот гэрээ, 2021.12.08-ны өдрийн 2020.01.01-ний өдрийн******* тоот гэрээний нэмэлт гэрээ, 2022.12.26-ны өдрийн 2020.01.01-ний өдрийн******* тоот гэрээний хавсралт 5, 2022.12.26-ны өдрийн 2020.01.01-ний өдрийн******* тоот гэрээний хавсралт 6, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.27-ны өдрийн 183/ШЗ2023/19376 тоот шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.17-ны өдрийн 183/ШШ2023/03777 дугаартай шийдвэр, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.02.19-ний өдрийн 1101 дугаартай тоот, Голомт банк ХК-ийн цахим гүйлгээний баримт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 4-23 тал/
4. Хариуцагчаас: Л.Тунгалагийн******* ХК-ийн 2024.05.15-ны өдрийн 5219481259 тоот дансны дансны хуулга, итгэмжлэл, 2018.08.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, нууцын баталгаа, Пекасо ХХК-ийн 2025.12.16-ны өдрийн 25/04 дугаартай албан бичиг, Эксклюзивчэнж ББСБ ХХК-ийн 2023.03.24-ний өдрийн 2023014 тоот албан бичиг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 40-43, 49, 111-115, 117-118 тал/
5. Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас Л.Тунгалаг /РД: ШБ72052364/ нь Эксклюзивчэнж ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч мөн эсэх талаарх лавлагааг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д. Алдартөгс /РД: УХ68103013/, Эксклюзивчэнж ББСБ ХХК /РД:5365449/-ийн дансыг хэдийнээс битүүмжилсэн талаарх лавлагааг, нэхэмжлэгч ******* ХК-иас Янта ХК руу дутуу шилжүүлсэн гэх 2 887 430 рублийг хаанаас хэн шилжүүлсэн, Янта ХК-иас хэнд буцаан шилжүүлсэн талаарх баримт, Хаан банк ХК-иас, Л.Тунгалагийн эзэмшлийн*******ин дахь 5080008689 тоот дансны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 290 475 460 төгрөгийн гүйлгээний баримтыг, Голомт банк ХК-иас ******* ХК-ийн эзэмшлийн Голомт банкин дахь 1705025354 тоот дансны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 290 475 460 төгрөгийн гүйлгээний баримтыг тус тус нотлох баримтаар гаргуулж хэрэгт бүрдүүлсэн байна. /хх 89-90, 92-94,110, 131-132, 134-135 тал/
Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Л.Тунгалагт холбогдуулан 290 475 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 2022.12.27-ны өдөр 290 475 460 төгрөгийг Оросын холбооны улс руу мөнгөн гуйвуулга хийх зорилгоор иргэн Л.Тунгалагийн данс руу шилжүүлсэн. Ийнхүү иргэн Л.Тунгалагийн данс руу шилжүүлэх болсон шалтгаан нь түүний нөхрийн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан Янта Т ХХК-тай байгуулсан шар бурцагны шахдас авах зорилготой байсан. Гэтэл гэрэээний дагуу шар буурцагны шахдас ирээгүйн улмаас Янта Т ХХК-тай холбогдоход төлбөр дутуу төлөгдсөн гэх үндэслэлээр бараа материалыг шилжүүлээгүй, харин дутуу төлбөрийг шилжүүлсэн этгээдэд буцаасан гэх тайлбарыг өгсөн. Л.Тунгалагийн зүгээс бидэнд 290 475 460 төгрөгийг буцаан шилжүүлээгүй. Шаардахад өгнө гэх тайлбарыг тухайн үед гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд мөнгөн хөрөнгийг хүлээн авсан этгэээдээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар буцаан гаргуулахаар шаардаж байна гэж үндэслэлээ тодорхойлж байна.
3. Хариуцагч Л.Тунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн гэх*******ин дахь өөрийн дансыг эзэмшиж ашиглаж байгаагүй. Талийгаач нөхрийн маань ажиллуулдаг байсан банк бус санхүүгийн байгууллага их хэмжээний өр төлбөртэйгийн улмаас хуулийн этгээдийн дансыг ашиглах боломжгүй, харин миний дансыг ашиглаж зарим гүйлгээг хийдэг байсан. Тухайн мөнгийг би өөрөө захиран зарцуулаагүй, хаашаа ямар гүйлгээ хийснийг мэдэхгүй. Нөхөр маань 2022.07.12-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан учир хэрхэн зарцуулсныг мэдэхгүй байна. Иймд мөнгийг авч ашгилаж, захиран зарцуулсан этгээд нь биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар дараах үлй баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 ******* ХК-ийн эзэмшлийн Голомт банк ХК дахь 1705025354 тоот данснаас 290 475 460 төгрөгийг ******* ХК-с рубль авах шар буурцгийн шахдас гэх гүйлгээний утгаар Л.Тунгалагийн эзэмшлийн******* ХК дахь 5080008689 тоот данс руу шилжүүлсэн, /хх 132, 135 тал/
4.2 Л.Тунгалагийн эзэмшлийн*******ин дахь 5080008689 дугаарын данснаас 2022.12.27-ны өдөр 5041720071 дугаарын данс руу 143 175 285 төгрөгийг 8 удаагийн зарлагын гүйлгээгээр, 2887430rub+4000rub baraa zahialga Edik, 2887430+4000+1000 Edik.d гэх утгатай шилжүүлсэн, /хх 135 тал/
4.3 2020.01.01-ний өдөр Янта Т ХХК, ******* ХК нарын хооронд******* дугаартай, 250 000 000 рублийн үнэ бүхий гэрээ байгуулагдсан, /хх 9-15 тал/
4.4 2022.12.26-ны өдөр******* дугаар гэрээний хавсралт 5,6 дугаар гэрээ байгуулагдаж, тус бүр 65 тонн хэмжээтэй 2 887 430 рублийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон, /хх 16-19 тал/
4.5 2025.10.16-ны өдрийн байдлаар Л.Тунгалагийн нэр дээр хуулийн этгээд бүртгэлгүй, /хх 90 тал/
4.6 2022.12.29-ний өдөр 1626 төлбөрийн даалгавараар Янта Т ХХК-иас 2 887 430 рублийг “496/71782727/0320 дугаартай гэрээний дагуу ******* ХК-д 2022.12.28-ны өдрийн 7213 дугаартай тоот гүйлгээгээр алдаатай илгээсэн төлбөрийн буцаан олголт” гэх утгатай Сбер банкин дахь /Волго-Вятский/ Рида Алтанцэцэгийн эзэмшлийн******* дугаар данс руу шилжүүлсэн, /хх 92-94 тал/
4.7 2023.03.24-ний өдөр Эксклюзивчэнж ББСБ-аас Улсын ерөнхий Прокурорт хүсэлт хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 118 тал/
5. Зохигч маргаан бүхий мөнгөн хөрөнгийг хариуцагч Л.Тунгалагийн талийгаач нөхөр Д.Алдартөгсийн эзэмшлийн Эксклюзивчэнж ББСБ-аар дамжуулан Оросын холбооны улс руу мөнгөн гуйвуулга хийх зорилгоор шилжүүлсэн үйл баримтад маргаангүй, харин хариуцагч Л.Тунгалаг нь мөнгийг захиран зарцуулаагүй гэх үндэслэлээр буцаан төлөх үүрэгтэй эсэхэд маргаантай.
6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар заасан.
Хэргийн баримтаар нэхэмжлэгчээс 2022.12.27-ны өдөр 290 475 460 төгрөгийг хариуцагч Л.Тунгалагчийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн, хариуцагчийн данснаас 2022.12.27-ны өдөр 5041720071 дугаарын данс руу 143 175 285 төгрөгийг 8 удаагийн зарлагын гүйлгээгээр, 2887430rub+4000rub baraa zahialga Edik, 2887430+4000+1000 Edik.d гэх утгатай шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна.
Иймд 2022.12.27-ны өдөр 290 475 460 төгрөгийг хүлээн авсан этгээд нь хариуцагч Л.Тунгалаг мөн байгааг, тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан хүлээлгэн өгсөн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйг харьцуулан дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
7. Зохигч маргаан бүхий мөнгөн хөрөнгийг хариуцагч Л.Тунгалагийн талийгаач нөхөр Д.Алдартөгсийн эзэмшлийн Эксклюзивчэнж ББСБ-аар дамжуулан Оросын холбооны улс руу мөнгөн гуйвуулга хийх зорилгоор шилжүүлсэн үйл баримтад маргаангүй хэдий ч хариуцагч Л.Тунгалаг өөрийн эзэмшлийн дансыг удирддаггүй тухайн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй гэх татгалзал бичгийн баримтаар нотлогдоогүй гэж үзсэн болно.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 610 328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Л.Тунгалаг /РД: /-аас 290 475 460 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК /РД: /-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 610 328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Тунгалагаас 1 610 328 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ