| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Арвинбуянгийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 201/2016/00115/э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2016-11-17 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 110
*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,
Прокурор С.Ариунаа,
Ялтан *******,
Ялтны өмгөөлөгч Ө.Батболд нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Д.Цэдэнпэлжээ, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан *******ийн давж заалдсан гомдлоор *******д холбогдох эрүүгийн 201511000025 дугаартай хэргийг 2016 оны 10 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Дорнод аймгийн Гурванзагал суманд 1980 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн *******ын 23 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 02 сарын 05-ны өдрийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2001 оны 04 сарын 02-ны өдрийн 21 дүгээр магадлалаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 11 сарын 05-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 5508000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******ын ******* /РД - ******* *******/.
******* нь 2014 оны 12 сарын -ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг "Шүр" захын нутаг дэвсгэрт байрлах "Аригүн" зоогийн газрын урд талд үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн иргэн *******ын цээжин тус газарт хутгалж хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,
2015 оны 03 сарын 18-ны өдрийн 23-24 цагийн орчимд Дорнод аймгийн Гурванзагал сумын төвд иргэн ыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,
Мөн 2015 оны 08 сарын 05-ны өдрийн 22 цагийн орчим Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн "" гэх газарт иргэн ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор: Дорнод аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, *******ын Буян-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, давтан үйлдлээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. 181.2.4-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан *******ийн цагдан хоригдсон нийт 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан *******эс гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролд унааны зардал 31600 /гучин нэгэн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн дугаар байрны 27 тоотод оршин суух, хохирогч овогт ын //-т олгож, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь хохирогч *******, нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 09 сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Ялтан ******* давж заалдах гомдолдоо: Би Сансарбаярыг хутгалах байтугай гар хүрээгүй байтал шүүх Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 гэж зүйлчлэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргээс үүдэлтэйгээр намайг хилс хэрэгт ээрч ар араас нь өөр хэргүүд нэмж гэмт хэрэгтэн болгож байгаад маш их гомдолтой байна. Эрдэнэбат ахын манай хүүд өгсөн дааганаас болж бид зодолдсон асуудлыг танхайн гэмт хэрэг болгосон. Энэ бүх хилсдүүлэлт Нэргүйбаатар мөрдөн байцаагч, Ариунаа прокурор нараас болсон. 2015 оны 08 сарын 05-ны өдөр би , нартай ийнд очсон. Гэтэл нар хоорондоо хэрэлдэж бөөн асуудал үүсч тэр дундуур намайг ыг өшиглөж 31600 төгрөгийн хохирол учруулсан гэж 3 жил 6 сарын хорих ял шийтгэсэнд үнэхээр гомдолтой байна. Миний бие эхнэр хүүхдүүдийн хамт хүнд хэцүү нөхцөлд амьдардаг. Намайг үнэхээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол хохирогч нар бүгд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул надад оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 4 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.
******* нь 2014 оны 12 сарын -ны өдөр 10-11 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг "Шүр" захын нутагт байрлах "Аригүн" зоогийн газрын урд талд "хонь авсан эсэх"-ээс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч *******ыг хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 2015 оны 03 сарын 18-ны өдрийн 23-24 цагийн орчимд Дорнод аймгийн Гурванзагал сумын төвд ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогч ад хүч хэрэглэн зодож, бие махбодид нь "доод уруулд язарсан шарх, цээжинд буглаа" бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, 2015 оны 08 сарын 05-ны өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн "" гэх газарт айлын хонины хашааны амыг тайлах гэсэн түүний үйлдлийг хориглосон хохирогч ыг үл ялих зүйлээр шалтаглан үсдэх, багалзуурдах, гуя руу өшиглөх зэргээр хүч хэрэглэж, бие махбодид нь "гуяны цус хуралт зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч *******ын “…Хоёр удаа сэгсрээд цохих шиг болоод яваад өгсөн...Нэг цаг орчмын дараа...цээжнээс халуу оргиод байхаар нь куртикээ тайлаад сөхөөд харахад хоёр газар зүсэгдсэн, цус урсаж байсан” гэх /1-р хавтас 97, 196-198, З-р хавтас 42-44/ мэдүүлэг, гэрч ын “…Цамцыг нь сөхөөд харахад зүүн талын хавирганыхаа ойролцоо хоёр удаа хутгалуулсан байхаар нь би цагдаад мэдэгдээд, эмнэлэг рүү такси бариад явсан” гэх /1-р хавтас 12-13, 3-р хавтас 31/ мэдүүлэг, хохирогч ын "...Эзэнгүй айлын хашаанд оруулаад юм ярилгүй гараараа миний уруул руу цохиод, намайг газарт унахад цээж рүү өшиглөж байхад…” гэх /1-р хавтас 94-95, 2-р хавтас 10/ мэдүүлэг, гэрч гийн "... ******* Эрдэнэбат ахтай уулзаж юм яриад алхсан. Тэгсэн чинь Эрдэнэбат "яа, намайг цохичихлоо" гэж орилсон юм...Эрдэнэбатын нүүрийг харахад уруул нь хавдаж сэтэрсэн байна..." гэх /1-р хавтас 102-103/ мэдүүлэг, гэрч ын мэдүүлэг /1-р хавтас 100-101/, гэрч гийн /1-р хавтас 98-99/ мэдүүлэг, хохирогч ын "...******* гэж залуу нь … араас гүйцэж ирээд үснээс татаж унагаасан. Би босоод зугтаахад дахин гүйж ирээд хөлнөөс татаж унагаад дээр гарч суугаад багалзуурдаад, дараа нь босоод зүүн талын гуя руу өшиглөөд байсан” гэх /2-р хавтас 119-120, 162/ мэдүүлэг, гэрч ын /2-р хавтас 127-1/ мэдүүлэг, гэрч М.ийн “ эгч ******* хонины хашааны ам нээхээр нь "чи яах гээд байгаа юм бэ" гэхэд араас хөөж байгаад үсдэж унагаад зодсон гэж ярьсан” гэх /2-р хавтас 121-122/ мэдүүлэг, гэрч Чулуунбаатарын /2-р хавтас 132/ мэдүүлэг, анхны үзлэгийн тодорхойлолт /1-р хавтас 20, 107, 2-р хавтас 141/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд /1-р хавтас 21, 108, 2-р хавтас 142, 3-р хавтас 46/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /2-р хавтас 2, 3-р хавтас 48-49/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, ялтанд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдалд тохирчээ.
Иймд ялтан *******ийн “Ялыг тэнсэж хянан харгалзах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
А.ЭНХБААТАР