2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2026/01900

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 11 192/ШШ2026/01900

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хатанбат би даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: **********************тоот хаягт оршин суух **********************-ын нэхэмжлэлтэй,

 

Ажилласан жил тогтоолгох хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Бадамжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ********** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тэтгэвэрт гарах болоод бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр дээр миний овог нэр ********** гэж бичигдсэн байсан. Миний овог ***** байтал хөдөлмөрийн дэвтэр дээр буруу бичсэнээс үүдэж тэтгэвэрт орж чадахгүй байгаа. Иймд миний №307547 тоот Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч *********болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх ***********хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ********* нь 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгосон №307547 тоот Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь Завхан аймгийн Цагаанчулуут сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 32 тоот 2 дугаар шатны сургууль явуулсан дүнгийн тухай захирамжийн 1 дүгээр хавсралтад ...*********** ... Холбоо гэж, , Завхан аймгийн холбооны газрын даргын 1989 оны 03 дугаар сарын 27 өдрийн 29 тоот шагнал цалин олгох тушаалын хавсралтад ... ******* гэж, мөн газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 22 тоот кино үзүүлэх тухай тушаал, түүний хавсралтад ... Цагаанчулуут... монтёр ********* гэж, мөн газрын даргын 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тушаалд ... монтёр ********* өргөдлийг шийдвэрлэсэн гэж, мөн газрын даргын 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаар ажилд шилжүүлэн түр томилох тушаалд ... Монтёр ********** салбарын эрхлэгчээр гэж, мөн газрын даргын 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаар ажлаас чөлөөлөх ажилд томилох тушаалд ... холбооны салбарын эрхлэгч ********гэж тус тус дурдсан баримтаар нотлогдож байна.

 

Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан *********************** нь 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгосон №307547 тоот Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан ************************ нь 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгосон №307547 тоот Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАТАНБАТ