| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хатанбат |
| Хэргийн индекс | 192/2026/02040/И |
| Дугаар | 192/ШШ2026/01901 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2026/01901
2026 02 11 192/ШШ2026/01901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хатанбат би даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ************** /РД: ***********/-ийн нэхэмжлэлтэй,
Ажилласан жил тогтоолгох хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч **********, гэрч Б.О шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Бадамжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Эх нялхаст асрагчаар ажилд орж байсан. Тухайн үед ажилд орохдоо аав нь хэн бэ гэхэд би ********** гэж хэлж бүртгүүлж байсан. Улмаар насанд хүрээд иргэний үнэмлэх авахдаа өөрийн ээж *********** овоглоод иргэний үнэмлэх авсан. Үүнээс үүдэж миний ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байгаа. Иймд 1985-1995 он хүртэл Эх нялхсын төв эмнэлэгт ажиллаж байсан ***********нь *********** мөн бөгөөд бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх ************** хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ************* гэгч нь Эрүүлийг хамгаалах яамны харьяа Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төвд 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь БНМАУ-ын эрүүлийг хамгаалах яамны харьяа хүүхдийн клиникийн төв эмнэлгийн ерөнхий эмчийн 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар ажилд авах тушаалд ... асрагчаар *********** гэж, мөн эмнэлгийн ерөнхий эмчийн 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаар амралтын хуваарь баталсан тушаалын хавсралтад ... 22. *********техник ашиглалтын хэлтсийн лифтчин гэж, мөн эмнэлгийн ерөнхий эмчийн 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаартай Ажил өөрчлөх, чөлөө олгох тушаал, түүний 3 дугаар хавсралтад ... ******** техник ашиглалт лифтчин гэж, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн захирлын 1993 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаар цалин тогтоох тушаалд ... төвийн лифтчин ******** 16/ҮП-аас 2,900 төгрөг гэж тусгагдсан байдал болон гэрч Ц.О мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаанд эцэг/эхийн нэр: *******, нэр: ***, төрсөн огноо: ******** гэсэн, хүсэлт гаргагчийн эцэг, эхийн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд нөхөр *****, эхнэр *******гэсэн, хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан эцэг/эх-ийн паспортын хуулбарт **********************, охин гэсэн, Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төв захирлын 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 82 тоот тушаалын 3 дугаар хавсралтад 1985 онд 8,10 дугаар анги төгсөж районы томилолтоор ирсэн хүмүүс гэсэн жагсаалтын 4-т ********** лифтчин гэж заасан зэргээс харахад хүсэлт гаргагчийн би 16 нас хүрээд эх *********-аар овоглох болсон гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй бөгөөд БНМАУ-ын эрүүлийг хамгаалах яамны харьяа хүүхдийн клиникийн төв эмнэлгийн ерөнхий эмчийн 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар тушаал, мөн эмнэлгийн ерөнхий эмчийн 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаар тушаал, мөн эмнэлгийн ерөнхий эмчийн 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 55 дугаар тушаал, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн захирлын 1993 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаар тушаалд заасан ******, ***** гэх зэргээр заасныг хүсэлт гаргагч *********************** мөн гэж дүгнэлээ.
Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ************************** нь 1987 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***************************** нь 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАТАНБАТ