| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0273/Э |
| Дугаар | 296 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 296
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Д.Очирваань /¹2009/
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онги овогт Э.ын О.д холбогдох 171101542 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, "Их бараат" ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4 эмээ, 2-7 насны 2 хүүгийн хамт .оотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Онги овогт Э.ын О., /РД: ЦВ87013183/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.О нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч У.Энхболдоос нийт 2.620.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, яллагдагч Э.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Энхболдоос авсан мөнгийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр "АБТС" банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байсныхаа зээлээс 2.400.000 төгрөгийг төлсөн байгаа. Би баримтыг авчирч хэрэгт хавсаргасан байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 64х/,
"...Би Энхболдоос нийгмийн даатгалын шимтгэлийг бөглөж өгнө гэж нийт 2.620.000 төгрөгийг авсан байгаа. Үүнээс би цувуулаад 1.260.000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа, үлдэгдэл 1.360.000 төгрөгөнд цагаан өнгийн болор хөөрөг өгсөн. Энхболд өөрөө үлдэгдэл мөнгөндөө хөөрөг өгч болно гэж хэлсэн тэгээд бид хоёр тохиролцсон байгаа. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна дахин ийм хэрэг хийхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 88х/,
хохирогч У.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Оюунзулаас нийгмийн даатгалыг нэг жилээр нөхөж төлж болох уу гэж асуухад энд ярьж болохгүй гарч байгаад ярьяа гэж хэлээд нэг машинд намайг дагуулж суугаад зөвлөгөө авсан. ...Оюунзул утсаар яриад 2.500.000 төгрөг байвал ямар байна гэж асуухаар нь би наадах чинь яаж бодоод 2.500.000 төгрөг болсон юм бэ гэж асуусан. Тэгсэн эхний 3 сарыг 300.000 төгрөг, дараагийн 3 сарыг 500.000 төгрөгөөр, дараагийн 3 сарыг 600.000 төгрөгөөр, дараагийн 3 сарыг 800.000 төгрөгөөр бодоод 2.520.000 төгрөг болж байна гэж хэлсэн. Би үүнийг сонсоод болж байна гэж зөвшөөрөөд маргааш нь уулзахаар болсон. ...Оюунзул би нийгмийн даатгалд ажилладаг гэж хэлээд надад нийгмийн даатгалын дэвтэр, ажлын жижиг үнэмлэх, ажлын хувцас зэргийг харуулсан. " гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
"...Би Оюунзулд 2.620.000 төгрөг өгсөн байгаа. Оюунзул надад бэлэн 1.260.000 төгрөгийг өгсөн байгаа үлдэгдэл 1.360.000 төгрөг өгөх ёстой байсан. Энэ мөнгөний оронд надад болор хөөрөг өгч хохиролгүй болсон байгаа. Бид хоёр тооцоогоо тулсан. Одоо надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 87х/,
Э.Оын Хаан банкин дахь 5037209981 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.О нь тухайн хэрэг үйлдэгдэх үед Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан байхдаа шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч У.Энхболдын нийгмийн даатгалын шимтгэлийг 1 жилийн хугацаагаар нөхөн бичилт хийж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 2.620.000 төгрөгийн залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч У.Энхболдод шүүгдэгч залилан авсан нийт 2.620.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Оыг бүсдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Од ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдлыг нь харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэв.