| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 1941000650131 |
| Дугаар | 2025/ДШМ/1332 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 13.6.1., 22.1.1., 22.4.2., 22.4.4., 22.5.1., 22.5.2., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/1332
2025 11 27 2025/ДШМ/1332
Н.О, О.Э, Ц.Ч,С.Ж,
М.А, Х.Т, Б.Б, Ч.С,
Н.Ж, Ш.Л, Н.Х,
Б.Бу нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Хулан,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх,
шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
шүүгдэгч Ч.Сын өмгөөлөгч Б.Дашдорж,
шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч О.Санчирбал,
шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Баясгалан,
шүүгдэгч Ц.Ч,
шүүгдэгч Ш.Л, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1482 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч О.Баясгалан, шүүгдэгч М.А, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Алтансүх, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Ш.Л-гийн өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, Н.О, О.Э, Ц.Ч, С.Ж, М.А, Х.Т, Н.Ж, Ш.Л, Ч.С, Н.Х, Б.Б нарт холбогдох 1941000650131 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б.Б,
2. Н.Х,
3. Ч.С,
4. О.Э,
5. С.Ж,
урьд: Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 49 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 198 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих, мөн хуулийн 194 дүгээр зүйлийн 2-т зааснаар нягтлан бодох бүртгэлийн ажил эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жил хорих ял тус тус шийтгүүлж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилээр тогтоож, Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялыг нэмэгдэл ялын хамт өршөөн хэлтрүүлсэн,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 33/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар нягтлан бодох бүртгэлийн ажил, албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 cap баривчлах ял шийтгүүлж байсан,
6. Н.О,
7. М.А,
8. Б.Бу,
9. Ц.Ч,
10. Н.Ж,
11. Ш.Л,
12. Х.Т,
Холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа, өөрийн найз Н.Хтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр;
“Сохомон” ХХК-ийн татварын хяналт шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагчийг томилж хяналт шалгалт хийлгүүлэхийн тулд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Н.Х-аар дамжуулан “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогч Б.Ж-гаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5,000,000 төгрөгийн хахууль авсан,
“Шилдэг шилтгээн” ХХК-ийн татварын хяналт, шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б нарыг томилж татварын хяналт шалгалтыг хийлгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын байцаагчийн акт гаргуулсны хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Н.Х-аар дамжуулан “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.О-ээс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийн, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкаар дамжуулан авсан,
“Бест шүес” ХХК-ийн татварын хяналт шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч О.Э, Ч.С нарыг томилж татварын хяналт шалгалтыг хийлгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын байцаагчийн акт гаргуулсны хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Н.-Хаар дамжуулан “Бест шүес” ХХК-ийн захирал Б.Т, нягтлан бодогч Л.Х нараас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20,600,000 төгрөгийг банкны харилцах дансаар, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эхнэр Б.У-р дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн дүү Б.Б-ын найз Г.Г-ын банк нь дахь харилцах дансаар 5.000.000 төгрөгийг тус тус хахуульд авч, үргэлжилсэн үйлдлээр бусдаас нийт 70,600,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
мөн Б.Б нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа тус хэлтсийн нягтлан бодогч Б.Б-ийг төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцүүлж давуу байдал бий болгох зорилгоор 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан өрөөнд хахуулийн 2,000,000 төгрөгийг авч, 2019 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн албаны зөвлөлийн төв байрны гадна талбайд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын шалгалтын цахим систем хариуцсан референт ажил эрхэлж байсан М.А-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
2. Шүүгдэгч Н.Х нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай Б.Б-тэй санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр;
Б.Б-ийн үйлдсэн “Сохомон” ХХК-ийн татварын хяналт шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагчийг томилж хяналт шалгалт хийлгүүлэхийн тулд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогч Б.Ж-гаас хахууль авсан гэмт хэрэгт, Б.Б-ийн хахууль авч татварын хяналт шалгалтыг хийлгэж, улсын байцаагчийн акт гаргаж өгөх саналыг “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогч Б.Ж-д уламжилж, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ж-гаас 5.000.000 төгрөгийг бэлнээр авч, Б.Б-д дамжуулан өгч хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан,
Б.Б-ийн үйлдсэн “Шилдэг шилтгээн” ХХК-ийн татварын хяналт, шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б нарыг томилж татварын хяналт шалгалтыг хийлгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын байцаагчийн акт гаргуулсны хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.О-ээс хахууль авсан гэмт хэрэгт, Б.Б-ийн хахууль авч татварын хяналт шалгалтыг хийлгэж, улсын байцаагчийн акт гаргаж өгөх саналыг “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.О-д уламжилж, улмаар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийг Н.О-ээс банкны харилцах дансаар шилжүүлэн авч Б.Б-д дамжуулан өгч хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан,
Б.Б-ийн үйлдсэн “Бест шүес” ХХК-ийн татварын хяналт шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч О.Э, Ч.С нарыг томилж татварын хяналт шалгалтыг хийлгүүлж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын байцаагчийн акт гаргуулсны хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Бест шүес” ХХК-ийн захирал Б.Т, нягтлан бодогч Л.Х нараас хахууль авсан гэмт хэрэгт, Б.Бийн хахууль авч татварын хяналт шалгалтыг хийлгэж, улсын байцаагчийн акт гаргаж өгөх саналыг “Бестшүес” ХХК-ийн нягтлан бодогч Л.Х-т уламжилж, улмаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20,600,000 төгрөгийг банкны харилцах дансаар, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр тус тус Л.Х-ээс авч, Б.Б-д 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б.У-р дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн дүү Б.Б-ын найз Г.Г-ын банкин дахь харилцах дансаар 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгч хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан,
мөн Н.Х нь Ш.Л, Н.Ж нартай санаатай нэгдэж, өөртөө “Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хуурамч болохыг анхааруулсан мэдээллийг цахим системээс устгуулж" давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэсний Байгууллагын гудамж38-4 тоотод байрлах “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтэн Х.Т-тай түүний танил Н.Ж-ээр дамжуулан холбогдож, нэмэгдсэн өртгийн албан татварын “И-баримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгуулахын тулд, мөн устгуулсны хариуд Х.Тд;
Н.Ж-ээр дамжуулан 30,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр,
өөрийн эзэмшлийн 00000000 тоот данснаас Х.Т-гийн эзэмшлийн 00000000 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг,
Ш.Лд Х.Т-гийн данс руу “Камерын мөнгө” гэсэн утгаар мөнгө шилжүүл гэж хэлж Ш.Л-гийн төрлийн хүн болох Д.Б-ийн эзэмшлийн 0000000000 тоот данснаас 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр Х.Т-гийн эзэмшлийн 0000000000 тоот дансанд 27,950,000 төгрөгийг,
Ш.Лгийн эзэмшлийн 0000000000 тоот данснаас Х.Т-гийн эзэмшлийн 0000000000 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20.000. 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг, нийт 117,950,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
мөн Н.Х нь Ш.Л-тэй санаатай нэгдэж, Н.Ж-т гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Х.Т-д албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 117,950,000 төгрөгийг хахууль өгч, И-баримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгуулж дэмжлэг үзүүлсний хариуд 2019 оны 03 дугаар сарын 18-аас 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр 11,800,000 төгрөгийг Ш.Л-гийн садны хүн болох Д.Б-гийн эзэмшлийн ХААН банк дахь 00000000 тоот данснаас Н.Ж-ийн эзэмшлийн ХААН банк дахь 00000 тоот дансаар,
2019 оны 03 дугаар сарын орчим 1,500,000 төгрөгийг банкны харилцах дансаар, 10,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчим бэлнээр, 2018 оны 12 дугаар сард 5,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрт бэлнээр тус тус хахуульд өгсөн гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
3. Шүүгдэгч Ч.С нь нийтийн албан тушаалтан буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст Татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа О.Э-тай бүлэглэн хахууль өгөгч “Бестшүес” ХХК-ийн захирал Б.Т-ын татварын хяналт шалгалт хийлгэх ашиг сонирхлын үүднээс тус компанийн 2018, 2019 оны татварын хяналт шалгалтыг хийсний хариуд Б.Б-ээр дамжуулан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,
мөн Ч.С нь Ц.Ч-ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жастын 50 дугаар байрны 15 давхрын 92 тоотод оршин суух Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Р-ийн эзэмшлийн орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх хуулиар хамгаалагдсан эрхэнд халдсан,
түүнчлэн дээрх үйлдлийг хийх явцдаа Ц.Ч-тай бүлэглэн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Р-ийг ямар ч шалтгаангүйгээр зодож, цохин биед нь зүүн 2,3,4,5,6-р хавирганы хугарал, зүүн сарвуунд шарх, хүзүү, цээж, нуруу, баруун шуунд цус хуралт, хоёр тохой, баруун сарвуу, нуруунд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
4. Шүүгдэгч О.Э нь нийтийн албан тушаалтан буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст Татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Ч.С-тай бүлэглэн хахууль өгөгч “Бестшүес’’ ХХК-ийн захирал Б.Т-ын татварын хяналт шалгалт хийлгэх ашиг сонирхлын үүднээс тус компанийн 2018, 2019 оны татварын хяналт шалгалтыг хийсний хариуд Б.Б-ээр дамжуулан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,
5. Шүүгдэгч С.Ж нь “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Сохомон” ХХК-ийг татварын хяналт шалгалтад хамруулж, улсын байцаагчийн акт гаргуулж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Н.Х-аар дамжуулж 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
6. Шүүгдэгч Н.О нь “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанийг татварын хяналт шалгалтад хамруулж, улсын байцаагчийн акт гаргуулж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Н.Х-аар дамжуулж 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийн, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийг нийт 35,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
7. Шүүгдэгч М.А нь Төрийн албаны ерөнхий шалгалт авах цаг хугацаанд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын шалгалтын цахим систем хариуцсан референт ажил эрхэлж байхдаа,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “албан үргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчиж Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах комисст ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж шалгалтад оролцохоор бүртгэгдсэн Б.Бу-ийг уг шалгалтад тэнцүүлэх ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн дарга Б.Б-ээр дамжуулан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн албаны зөвлөлийн төв байрны гадна талбайд 2019 оны 11 дүгээр сард бэлнээр 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хахууль авч,
улмаар 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөл, “Лидервишн групп” ХХК хооронд байгуулсан ТАЗ/201906001 дугаартай “Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем хөгжүүлэх, нэвтрүүлэх” гэрээ байгуулж, Төрийн албаны шалгалтын цахим системийг хийж гүйцэтгэж, ерөнхий шалгалтын үеэр “Лидервишн групп” ХХК-ийн захирал Д.Ж “админ” эрхтэйгээр ажиллах явцдаа Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн ерөнхий мэдлэгийн шалгалтад 20 оноо авч Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам, загвар батлах” тухай тогтоолын 1 дүгээр хавсралтын 8.2-д заасан “Ерөнхий мэдлэгийн 35 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шалгалтад орох эрхтэй” гэсэн болзлыг хангаагүй байхад шалгалтын оноог 49 болгон нэмэгдүүлж өөрчлөн дараагийн шалгалтад тэнцүүлсэн,
8. Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэх буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Б-ээр дамжуулан 2019 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Төрийн албаны зөвлөлийн төв байрны гадна талбайд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын шалгалтын цахим систем хариуцсан референт ажил эрхэлж байсан М.А-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн;
9. Шүүгдэгч Ц.Ч нь Ч.С-ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жастын 50 дугаар байрны 15 давхрын 92 тоотод оршин суух Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Р-ийн эзэмшлийн орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх хуулиар хамгаалагдсан эрхэнд халдсан гэмт хэргийг,
түүнчлэн дээрх үйлдлийг хийх явцдаа Ч.С-тай бүлэглэн гүйцэтгэж Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Р-ийг ямар ч шалтгаангүйгээр зодож, цохин биед нь зүүн 2,3,4,5,6-р хавирганы хугарал, зүүн сарвуунд шарх, хүзүү, цээж, нуруу, баруун шуунд цус хуралт, хоёр тохой, баруун сарвуу, нуруунд зулгаралт, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан;
10. Шүүгдэгч Н.Ж нь нийтийн албан тушаалтнаар буюу Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Н Х, Ш.Л нартай санаатай нэгдэж, тэдэнд нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хуурамч болохыг анхааруулсан мэдээллийг цахим системээс устгуулж давуу байдал бий болгох зорилгоор Н.Х-ын хүсэл зоригийн дагуу 30,000,000 төгрөгийг түүнээс бэлнээр авч өөрийн танил Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэсний Байгууллагын гудамж 38-4 тоотод байрлах “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УҮГ-ын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтэн ажилтай Х.Т-д 2019 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт дамжуулан өгч, нэмэгдсэн өртгийн албан татварын “Ибаримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгаж өгөхийг гуйж устгуулсан,
Н.Х-ын эзэмшлийн 00 тоот данснаас Х.Т-гийн эзэмшлийн 00 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг шилжиж орсны дараа Х.Т-гаас дахин “И-баримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгаж өгөхийг гуйж устгуулсан,
Ш.Л-гийн садны хүн болох Д.Б-ийн эзэмшлийн 00 тоот данснаас 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр Х.Т-гийн эзэмшлийн 00 тоот дансанд 27,950,000 төгрөг,
Ш.Л-гийн эзэмшлийн 00 тоот данснаас Х.Т-гийн эзэмшлийн 00 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20.000. 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөхөд Х.Т-тай танил, татварын байгууллагад хамт ажилладаг нөхцөл байдлаа ашиглан зуучилж, Н.Х, Ш.Л нараас Х.Т-д нийт 117,950,000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,
мөн Н.Ж нь Н.Х, Ш.Л нарт давуу байдал бий болгох зорилгоор гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, Х.Т-д албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 117,950,000 төгрөгийг хахууль өгч, “И-баримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгуулж дэмжлэг үзүүлсний хариуд Ш.Л-гээс 2019 оны 3 дугаар сарын 18-аас 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр 11,800,000 төгрөгийг Ш.Л-гийн садны хүн болох Д.Б-ийн эзэмшлийн ХААН банк дахь 00 тоот данснаас өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 00 тоот дансаар,
Н.Х-аас 2019 оны 3 дугаар сарын орчим 1,500,000 төгрөгийг банкны харилцах дансаар, 10,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн орчим бэлнээр, 2018 оны 12 дугаар сард 5,000,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрт тус тус авч, үргэлжилсэн үйлдлээр бусдаас нийт 28,300,000 төгрөгийн хахууль авсан,
11. Шүүгдэгч Ш.Л нь Н.Х, Н.Ж нартай санаатай нэгдэж, өөртөө “Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хуурамч болохыг анхааруулсан мэдээллийг цахим системээс устгуулж” давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэсний Байгууллагын гудамж 38-4 тоотод байрлах “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтэн Х.Ттай түүний танил Н.Ж-ээр дамжуулан холбогдож, нэмэгдсэн өртгийн албан татварын “И-баримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгуулахын тулд, мөн устгуулсны хариуд өөрийн садангийн хүн болох Д.Б-ийн эзэмшлийн 00 тоот данснаас 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр Х.Т-ы эзэмшлийн 00 тоот дансанд 27,950,000 төгрөгийг,
өөрийн эзэмшлийн 00 тоот данснаас Х.Т-гийн эзэмшлийн 00 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг, нийт 57,950,000 төгрөгийн хахууль өгсөн,
мөн Ш.Л нь Н.Х-тай санаатай нэгдэж буюу бүлэглэн Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Ж-т гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Х.Т-д хахууль өгөхөд дэмжлэг үзүүлсний хариуд 2019 оны 3 дугаар сарын 18-аас 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр 11,800,000 төгрөгийг өөрийн садны хүн болох Д.Б-ийн эзэмшлийн ХААН банк дахь 00 тоот данснаас Н.Ж-ийн эзэмшлийн ХААН банк дахь 00 тоот дансаар шилжүүлэн хахуульд өгсөн,
12. Шүүгдэгч Х.Т нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэсний Байгууллагын гудамж 38-4 тоотод байрлах “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын Систем төлөвлөлтийн албанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын байцаагч ажилтай Н.Ж-ийн гуйлтаар Ш.Л, Н.Х нарын “Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт хуурамч болохыг анхааруулсан мэдээллийг цахим системээс устгуулах” ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын “И-баримт” санхүүгийн системийн “Таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу” гэсэн мэдээллийг устгахын тулд, мөн устгасны хариуд Н.Ж-ээр дамжуулан Н.Хаас 30,0000,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр,
Н.Х-ын эзэмшлийн 00 тоот данснаас өөрийн эзэмшлийн 00 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг,
Ш.Л-гийн төрлийн хүн болох Д.Б-ийн эзэмшлийн 00 тоот данснаас 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 13 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн 00 тоот дансанд 27,950,000 төгрөгийг,
Ш.Л-гийн эзэмшлийн 00 тоот данснаас өөрийн эзэмшлийн 00 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг, нийт 117,950,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас:
1. Шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
2. Шүүгдэгч Н.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
3. Шүүгдэгч Ч.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
4. Шүүгдэгч О.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
5. Шүүгдэгч С.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
6. Шүүгдэгч Н.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
7. Шүүгдэгч М.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
8. Шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
9. Шүүгдэгч Ц.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
10. Шүүгдэгч Ц.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар,
11. Шүүгдэгч Ш.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
12. Шүүгдэгч Х.Т-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, мөн нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгч, зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Н.Х-ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, мөн хахууль өгөх гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Ч.С-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орох гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт буруутайд,
шүүгдэгч О.Э-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч С.Ж-г өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.О-ийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М.А-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Б-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ц.Ч-ыг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орох гэмт хэргийг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт буруутайд,
шүүгдэгч Н.Ж-ийг нийтийн албан тушаалтан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ш.Л-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Х.Т-г үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Н.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Ч.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Ц.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Н.Ж-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Ш.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Х.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
шүүгдэгч Б.Б-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Н.Х-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 29,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 29,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.С-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 9,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Ч-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Жт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 18,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож,
шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 15 хоногийг 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж, нийт түүнд 29,775 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 29,775,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х.Т-ы цагдан хоригдсон 1 хоногийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаас хасаж, 9.985 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.985.000 төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Т-гаас 117,950,000 төгрөгийг, Н.Х-аас 60,600,000 төгрөгийг, М.А-ас 2,000,000 төгрөгийг тус тус хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, шүүгдэгч Б.Б-ээс хураан авсан Авлигатай тэмцэх газрын Төрийн банк дахь гэрээт хадгаламжийн хайрцагт хадгалж байгаа 10,000,000 төгрөгийг, шүүгдэгч Н.Жийн хохирол нөхөн төлөхөөр Авилагтай тэмцэх хохирол нөхөн төлөх Төрийн сангийн 100900000717 дугаартай дансанд байршуулсан 28,300,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод шилжүүлж, Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ч.С, Ц.Ч нараас тус бүрээс 296.517 төгрөг, нийт 593.034 төгрөгийг гаргуулж хохирогч Хун Ха Рюнгид олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн байдалтай нийцээгүй талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Миний хувьд “Сохомон” ХХК, “Шилдэг шилтгээн” ХХК болон “Бест шүес” ХХК нарт татварын хяналт шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагчийг томилж хяналт шалгалт хийлгүүлэхийн тулд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Н.Х-аар дамжуулан нийт 70,600,000 төгрөгийн хахууль авсан, мөн М.А-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэж гэж анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж гэм буруутайд тооцсон.
2019 оны 03 дугаар сард Татварын ерөнхий газраас “ажлаа өг” гэсэн дарамт, шахалт ирсэн. Миний бие ямар үндэслэлээр ажлаа өгөх ёстой талаараа асууж, асуудал үүсгэсэн учраас уг хэргийн процесс эхэлсэн гэж миний зүгээс үздэг. Татварын ерөнхий газраас намайг “ажлаа өг” гэснээс хойш Авлигатай тэмцэх газраас хөрөнгө орлогын мэдүүлэг дээр шалгалт оруулсан. Тухайн шалгалтаар миний хөрөнгө оруулгын мэдүүлгээс ямар нэгэн зөрчил илрээгүй. Нийслэлийн татварын газар болон Татварын ерөнхий газраас 4-12 сарын хооронд нийт 6 удаагийн шалгалтыг миний болон манай байцаагч нарын хийсэн ажлууд дээр нэг бүрчлэн явуулсан. Тухайн явуулсан бүх шалгалтаас ямар ч зөрчил илрээгүй. Манайхаас ямар нэгэн байдлаар алдаа, зөрчил гаргасан ажил хийж гүйцэтгээгүй болох нь удаа дараагийн шалгалтаар баталгаажсан. Дээрх шалгалтуудыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын ажлыг авахын тулд оруулсан гэж миний зүгээс харж байгаа. “Ажлаа өг” гэхэд нь өгөхгүй байсан учраас дарамт, шахалт болох байдлаар олон удаагийн шалгалтыг оруулсан. Эхэндээ ямар учиртай “ажлаа өг” гэж байгааг нь ойлгохгүй байсан учраас надад ажлаа өгөх үндэслэл байхгүй гэх байр суурьтай шалгалтуудад нь ороод явсан тэгсэн сүүлдээ дэндүү их дарамт ирээд би тэсэхгүй 2019 оны 12 сард ажлаа өгөх шийдвэр гаргаж, Татварын Ерөнхий газрын даргатай уулзаж ажлаас гаргах өргөдлөө өгсөн. 2020 оны 1 дүгээр сарын 1-2-ны өдрийн хавьцаа миний ажлаас гаргах тушаал гарах байсан боловч 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр бүтцийн өөрчлөлт орж Сангийн яамнаас чөлөөлөх тушаалууд гарахгүй зогсоод миний тушаал 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр гарсан. Миний бие Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын ажлаас гарах өргөдлөө өгснийхөө дараагаар 2020 оны 1 дүгээр сарын дундуур Монгол Ардын Намын дэргэдэх Стратеги академийн дэд захирлаар томилогдож очоод, ажлаа хүлээж аваад засварын ажлуудаа эхлүүлсэн.
Б.Б болон Н.Х нарын 10,000,000 төгрөгийг харилцаа нь зээлийн харилцаа байсан ба тухайн мөнгийг зээлсэн шалтгаан нь “Стратеги академийн дэд захирлаар ажилд орсон ба шинээр орж байгаа өрөөндөө засвар хийх шаардлагатай байгаа,... “хажуугийн өрөөг манай дүү Тулгаа түрээслэх гэж байгаа юмаа, Тулгаад 10 сая зээлээд түрээсийг төлүүлчихвэл тэр мөнгөөр нь засвараа хийх гээд байгаа юм” шийтгэх тогтоолын 14-15 дахь тал/ гэж Н.Хт хэлсэн ба тухайн мөнгөөр засвар болон түрээсийн төлбөрийг төлсөн болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдоно. /10хх 3-17 дүгээр хуудас, /
Мөн тухайн 10 сая төгрөгийг Б.Б нь Н.Х-т 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр буцаан өгсөн талаар тэмдэглэл үйлдэн нотариатаар баталгаажуулсан баримт хавтаст хэрэгт байгаа нь тухайн мөнгө нь хахууль өгсөн бус зээлийн харилцаа байсан гэдгийг нотолно.. /10 дугаар хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/
Н.Х-ын хувьд Эрүүгийн цагдаагийн газар шалгагдаж байгаа Б.Б-д өгсөн гэх 60,600,000 төгрөгийг өөртөө ашиглан амины орон сууц барихдаа барилгын материал худалдаж авсан талаарх анхан шатны нотлох баримтуудаа гаргаж өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны явцад өөрөө ашигласан Б.Б-д өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч дээрх төлбөрийг өөрөө төлөх тухайгаа шүүх хуралдааны явцад хэлсэн байдаг.
Түүнчлэн Иргэний эрх зүйн зээлийн харилцаа болох Н.Х-аас зээлсэн 10,000,000 төгрөгийг хахууль авах гэмт хэрэг гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Манай дүү “Залуусын эерэг нөлөө” гэх төрийн бус байгууллагын үүсгэн байгуулчихсан ажил хэрэг гүйцэтгээд явж байсан юм. Төрийн бус байгууллага нь ашгийн төлөө бус байгууллага болохоороо нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа түлхүү явуулдаг байсан. Дүүгийн маань оффисын байр түрээсийн байр байсан. Миний шинээр орсон ажлын байр нь 3 түрээсийн өрөөтэй байсан учраас дүүгийнхээ төрийн бус байгууллагад түрээслүүлье, түрээсээ жилээр нь төлчихвөл хямдхан юм байна гэж бодод энэ талаар дүүтэйгээ болон төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Гантулгатай ярилцсан. Дүү маань “одоохондоо мөнгө байхгүй байна. Та хүнээс зээлж өгөх боломжтой юу” гэж асуусан. Тэгээд Н.Х-аас 10.000.000 төгрөг зээлэхээр болсон. Н.Х нь татварын талаар зөвлөгөө өгдөг, татварын тайлан баланс гаргадаг, бүх дүүргийн татварын хэлтэс болон аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт оруулж явдаг хүн байсан. Өмнө нь хамт ажиллаж байсан учраас манай ажил дээр ирэхээрээ өрөөнд орж ирээд мэнд мэдээд гардаг байсан. Тэр үед Н.Х-ыг манай өрөөгөөр орж ирэхэд нь би түүнд хандаж “ажлаа өгч байгаа. Өөр ажил руу шилжиж байгаа” гэж байсан. Н.Х-ыг засварын компанитай гэдгийг нь мэдээд “засвар хийлгэе” гэж хэлэхэд Н.Х “манай ажилтнууд өөр газарт ажилтай байгаа” гэж хэлсэн. Би тэр үед мөн Н.Х-аас “10.000.000 төгрөг зээлэх үү, би дүүдээ зээлж өгч байгаа юм. 1 сарын дараа буцааж өгнө. Дүүгийн маань мөнгө орж ирэхээр шууд өгнө” гэж асуухад тэрээр “оны дараа бүтээгээд өгье” гэж хэлсэн. Ярьж тохиролцсоны дагуу оны дараа Н.Х-аас залгаад “5.000.000 төгрөг олчихлоо, мөнгөө яаж өгөх үү” гэж асуухад нь миний бие шинэ ажлын байран дээрээ засвар хийгээд муухай хувцастай байсан тул “эхнэрээ явуулчихъя” гэж хэлээд эхнэрээ явуулсан. Манай эхнэр Н.Х дээр очоод 5.000.000 төгрөгийг авсан. Дараа нь засварын ажил дуусах дөхөхөд би Н.Х-аас “нөгөө үлдэгдэл 5.000.000 төгрөгөө зохицуулах боломж байна уу” гэж залгаж асуусан. Тухайн үед би завсар хийсэн хүмүүстээ хөлсийг нь өгөх хэрэгтэй байсан. Тэр үед Н.Х надад хандаж “би Эрээнд явж байна. Чи над руу дансаа явуулчих” гэж хэлсэн. Би Баттулга дүү рүүгээ яриад дансны дугаар аваад явуулах гэсэн утас нь болохгүй байсан тул Гантулга рүүгээ яриад дансны дугаарыг нь авч явуулсан. Энэ талаарх баримт гүйцэтгэх ажиллагааны магадалгаанд тусгагдсан байгаа. Ингээд Г-ын дансаар 5.000.000 төгрөг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орж ирснээр Х-аас нийт 10.000.000 төгрөг зээлсэн байгаа. Миний бие Стратеги академийн нягтлан бодогч Г-ийг дуудаж уулзаад “...“Залуусын эерэг нөлөөлөл” төрийн бус байгууллага нь 100% мөнгөө төлсөн учир гэрээгээ байгуул...” гэж хэлсэн. Г нь манай дүүгийн төрийн бус байгууллагатай 1 жилээр гэрээг байгуулж холбогдох баримтуудыг үйлдэж, нягтлан бодох бүртгэлийн хуульд заасны дагуу тайлан баланстаа тусгаад явсан. Намайг анх 70.600.000 төгрөгтэй холбоотой буруутгасан. Эхлээд 10.000.000 төгрөгийн асуудал яригдаж байгаад 2020 оны 12 дугаар сард хэрэг прокурорт буцахад 70.600.000 төгрөгийн асуудал яригдах болсон
2. Мөн “Шилдэг шилтгээн”, “Бест шүес” гэдэг компаниудыг огт мэдэхгүй. “Бест шүес” гэдэг компанийн захирал, нягтлантай огт уулзаж үзээгүй. Тэгэхэд 70,600,00 төгрөгийн хохирол учирсан гэж байгааг миний зүгээс их гайхаж байна. Анхан шатын шүүх дээр Н.Х мэдүүлэгтээ “60,600,000 төгрөгийг нь би өөрөө хувьдаа хэрэглэсэн. Б.Б-ээс уучлалт байна. 10,000,000 төгрөг нь зээлийн харилцаа байсан” гэж мэдүүлдэг. Түүний энэ мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Би Н.Х-ыг анхан шатны шүүх хуралдааны үеэр үнэнээ хэлэхэд нь үнэхээр их баярласан. Мөн энэ хүн яагаад урьд нь үнэнээ хэлж болоогүй юм бол гэхэд хорино гэсэн маш их дарамтад байсан болохоор үнэнээ хэлж чадаагүй нөхцөл байдалтай байсан.
Б.Б нь хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлт, гомдлыг шууд хүлээн авч татварын улсын байцаагч нарыг томилох болон татварын хяналт шалгалтад хамруулах, татварын улсын байцаагчийн акт гаргах эрх бүхий этгээд биш бөгөөд энэ нь хавтаст хэрэг авагдсан ажлын байрны тодорхойлолтоос харагдах бөгөөд татварын хяналт шалгалтад шууд нөлөөлөх, шийдвэр гаргах албан тушаалтан биш болох нь тогтоогдоно. /3 дугаар хавтаст хэргийн 191-193 дугаар хуудас/
Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Бест шүес” ХХК-ийн захирал Б.Т хүсэлтээ татварын хэлтэст гаргаж бүртгэлд хамрагдсан байдаг. Тус өдрийн 11 цаг 26 минутад Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Захиргаа, хуулийн тасгийн дэд дарга Б.З-д шилжүүлэлт хийж очсон бөгөөд 13 цаг 46 минутад Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс “Нарантуул” зах хариуцсан татварын тасаг, Тасгийн дарга К.Н руу шилжүүлэлт хийгдсэн.
Үүний дараа К.Н-с тус өдрийн 15 цаг 03 минутад Баянзүрх дүүргийн татварын хэлтэс, “Нарантуул” зах хариуцсан татварын тасаг, Статистикийн ажил хариуцсан татварын улсын байцаагч С.М-д шилжүүлсэн ба С.М нь тухайн хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг “Хяналт шалгалтын фишер программ”-д оруулах эрхтэй этгээд бөгөөд аж ахуй нэгжүүдэд хэлтсийн даргын баталсан хяналт шалгалт хийх татварын улсын байцаагчийн хуваарийг оруулснаар томилолт үүсдэг. /10 дугаар хавтаст хэргийн 24-33 дугаар хуудас/
С.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт мөн ойлгомжтойгоор тайлбарлаж хэлсэн байдаг./12 дугаар хавтаст хэргийн 105 дугаар хуудас/
Дээрх шат дамжлагатайгаар татварын улсын байцаагчийг томилдог бөгөөд миний хувьд тухайн Аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч, шууд томилолт үүсгэх ямар ч боломжгүй юм.
Тухайн 3 компанийн хувьд албан ёсны хүсэлтээ өгсний үндсэн дээр тухайн шат дамжлагын дагуу татварын улсын байцаагч томилогдон хяналт шалгаж хийгдэж Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулсан нь давуу байдал бий болгосон гэх шинжийг хангахгүй байхад шүүх тухайн нөхцөл байдлыг нотлох баримтад тооцолгүй гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
3. Тухайн М.А-д хахууль өгсөн гэх үйлдэл нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогддоггүй. Мөн М.А болон Б.Б нараас анх гэрчээр мэдүүлэг авахдаа шаардлага хангаагүй өрөөнд камерын бичлэг хийгээгүй, аудио бичлэг хийгээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажиллагаанд мөрдөгч нар хууль баримтлаагүй явагдсан нь тогтоогддог.
Үндэсний дата төвийн дахин томилогдсон 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийн дагуу шинжээч Г.П өгсөн мэдүүлэгт дурдсанаар “...Б.Б нь шалгалт өгөөд тэнцсэн байсан ...” гэх гэж мэдүүлсэн миний үйлчлүүлэгч Б.Б нь дээрх гэмт хэрэгт холбоо хамааралгүй бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтээр тухайн шалгалтын дүнгийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй нь нотлогдон тогтоогдож байхад гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. 12 дугаар хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/
Мөн тус хэргийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй, намайг хахууль авсан болон хахууль өгсөн гэх үйлдлүүд нь хавтаст хэргийн хүрээнд ямар нотлох баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй байна.
ХОЁР. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ БУРУУ ХЭРЭГЛЭСЭН ТАЛААР
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т заасан “Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр” мөн 2.3-т заасан “ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;”-ийг тусгана гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эцэст нь хэлэхэд миний бие ямар нэгэн байдлаар дээрх 3 компанид давуу байдал олгоогүй, захирал, нягтлантай бодогч нартай нь холбогдож байгаагүй. Би 3 охинтой, нэг хүүтэй ам бүл зургуулаа амьдардаг. Төрийн албанд 10 гаруй жил ажилласан. Энэ хэргээс болж анхан шатны шүүх төрийн албанд ажиллах эрхийг маань 8 жилийн хугацаагаар хассан шийдвэр гаргасан. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг хэлсээр буруутгаж байгаа явдал гэж харж байгаа. Иймд миний холбогдсон хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Би төрийн албандаа орж хоёргүй сэтгэлээр дахин зүтгэж ажиллахыг хүсэж байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дүгээр зүйлийн 2-т “ бухнн л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Алтансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэлгүй 1 асуудал байдаг. Тодруулбал шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Б.Б-ээс 10.000.000 төгрөгийг гаргуулахаар тусгасан байдаг атлаа үндэслэл буюу дүгнэлт хэсэг дээрээ Б.Б-ийг нийт 70,600.000 төгрөгийн хахууль авсан гэж дүгнэсэн байдаг.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1482 дугаар Шийтгэх тогтоол (цаашид “Шийтгэх тотггоол” гэх) Б.Б-ийн холбогдсон хэргийн үйлдэл холбогдлыг ямар нотлох баримтыг үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 болон мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байна.
Анхан шатны шийтгэх тогтоолдоо Б.Б-ийн үйлдэлд гэмт хэргийн ямар оролцоо байгаа талаар болон Н.Х гэдэг хүнтэй хамтарч ямар гэмт хэрэг үйлдсэн гэх нарийвчлан дүгнэлт хийж, эргэлзээгүйгээр ойлгомжтой хэлбэрээр бичээгүй. Энэ юуг харуулж байн вэ гэвэл миний үйлчлүүлэгчийн үйлдэл, оролцоо нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэх нь эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нөхцөл байдлыг шууд бий болгож байна.
Шийтгэх тогтоолын 31-32 дугаар талд хэргийн үйл баримтын талаар Б.Б-ийг “... Н.Х-аар дамжуулан “Сохомон”ХХК-ийн нягтлан бодогч Б.Жгаас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийн хахууль авсан,”, “... Шилдэг шилтгээн ХХК-ийн татварын хяналт, шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б нарыг томилж татварын хяналт шалгалтыг хийлгүүлж, 2020.02.12-ны өдөр улсын байцаагчийн акт гаргуулсны хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Н.Х-аар дамжуулан Шилдэг шилтгээн ХХК-ийн нягтлан бодогч Н.О-ээс 2020.02.03-ны өдөр 20.000.000 төгрөгийн, 2020.2.12-ны өдөр 15.000.000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкаар дамжуулан авсан” “Бест шүес” ХХК-ийн татварын хяналт, шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч О.Э, Ч.С нарыг томилж татварын хяналт шалгалтыг хийлгүүлж, 2020.02.12-ны өдөр улсын байцаагчийн акт гаргуулсны хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Н.Х-аар дамжуулан “Бест шүес” ХХК-ийн Захирал Б.Т, нягтлан бодогч Л.Х нараас 2020.02 .04-ны өдөр 20.600.000 төгрөгийг банкны харилцах дансаар, 2020.02.12-ны өдөр өөрийн эхнэр Б.Уянгаар дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн дүү Б.Б-ын найз Г.Г-ын банкан дах харилцах дансаар 5.000.000 төгрөгийг тус тус хахуульд авч, үргэлжилсэн үйлдлээр бусдаас нийт 70.600.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэжээ.
Б.Бийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш анхнаас нь маш тогтвортой мэдүүлэг өгдөг бөгөөд эхнэр У болон дүү Б.Б нараар дамжуулж авсан гэх 10 сая төгрөгийг дүүдээ зээлж авч өгсөн талаар тогтмол мэдүүлдэг.
Мөн тухайн 10 сая төгрөгийг зээл байсан гэдгийг яллагдагч Х-ын хувьд ч мөн адил хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн зээлсэн мөнгийг гэрч Б.Б-аас гаргаж өгсөн нотлох баримтаар нотолно.
Тус нотлох баримт нь 5 дугаар хавтаст хэргийн 108 дугаар хуудсанд авагдсан байх бөгөөд агуулга нь Н.Х нь Б.Ба-д зээлсэн 10 сая төгрөгөө буцааж нэхэн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч баримт үйлдэж түүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед ч тэр Н.Х нь үнэн бодит байдлыг хэлж Б.Б-д 10.000.000 төгрөгөөс өөр мөнгө өгөөгүй харин өгсөн 10 сая нь бол Б.Б зээлээчээ гэсэн болохоор л өгсөн талаараа дурдаад мөн бусад мөнгийг өгсөн мэт мэдүүлж байсандаа уучлал гуйсан болно.
Өөрөөр хэлбэл Н.Х-ын шүүхэд гаргасан шинэчилсэн мэдүүлгээр болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудын хувьд дээрх үйл баримт тогтоогддог бөгөөд Б.Б-ийн яллах дүгнэлтэд дурдагдсан, шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дээр үйлдэл холбогдол мөн дараах байдлаар үгүйсгэгддэг. Үүнд:
2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Бест шүес” ХХК-ийн захирал Б.Т нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэст хандан татварын хяналт шалгалтад хамрагдах хүсэлтээ БЗД-ийн татварын хэлтсийн бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн байдаг. Төрийн байгууллагын ирсэн бичгийн бүртгэл хяналтын картанд бичиг хэргийн ажилтан бүртгэснээр он, сар, цаг, минуттайгаа дараагийн эрх бүхий холбогдох албан тушаалтан болох Баянзүрх дүүргийн татварын хэлтэс, Захиргаа, хуулийн тасгийн дэд дарга Б.З-д цохолт хийн очсон. Үүний дараа 3 цагийн дараа Эрсдэл статистикийн ажил хариуцсан тасгийн дарга К.Н-д цохолтоор ирсэн байдаг.
Үүний дараа К.Н нь 1 цаг 30 минутын дараа Эрсдэлийн байцаагч С.М-д цохолт хийн очсон байдаг. Өөрөөр хэлбэл С.М нь татварын хяналт шалгалтаар орох үндэслэлтэй гэж үзээд фишер программд оруулж мөн хэрхэн шийдвэрлэсэн талаарх шивэлтийг хүртэл өөрөө оруулсан байдаг, Дээрх бүх процесс-д миний үйлчлүүлэгч огт оролцдоггүй бөгөөд ингэх ч ямар ч боломж байхгүй юм.
С.М нь татварын фишер программд оруулсныхаа дараа 2020 оны 01 сарын 31-ний өдөр 2020/04 дугаар албан бичгээр шалгуулахаар хүсэлтийг Б.Б-д ирүүлсэн байдаг. Ингээд фишер программд оруулсан компаниудын жагсаалтыг үндэслэн сул байгаа байцаагч нарын орон тоог харгалзан байцаагч нарыг хуваарилан, төлөвлөж даргадаа танилцуулдаг. Ингээд танилцуулснаар тухайн үеийн дарга С.Т баталсан байдаг бөгөөд Б.Б-ийн боловсруулсан төлөвлөгөөг дарга нь өөрчлөх ч бүрэн эрхтэй байдаг байна. Миний үйлчлүүлэгчийн хийж гүйцэтгэх ажил зөвхөн төлөвлөгөө боловсруулснаар дуусах бөгөөд үүнээс өөр ямар ч үйл ажиллагаанд оролцдоггүй оролцох ч эрхгүй, боломжгүй юм. Өөрт ногдсон чиг үүргийн хүрээнд хяналт шалгалтын хуваарь гаргасан нь авлигын гэмт хэрэгт холбогдох нь үндэслэлгүй юм.
Мөн гэрч н.М-с авсан гэрчийн мэдүүлэгт тэрээр албаны дарга нь татварын байцаагч нарт нөлөөлөх ямар ч боломжгүй өөрөөр хэлбэл аж ахуй нэгж хүсэлт өгөхөөр тухай хүсэлт нь бичиг хэргээр дамжин хэлтсийн дарга дээр очих ба хэлтсийн даргаас эрсдэлийн дарга руу, дараа нь эрсдэл хариуцсан байцаагч н.М рүү цохогдож тэрээр эрсдэл тооцон программд уншуулаад томилолт үүсгэдэг болно. Энэ процесс ажиллагаанд Б.Б дарга нөлөөлөх боломжгүй гэсэн байдаг. /12хх 105-106/
Мөн гэрч Ч.С-ын 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хууль сануулж авсан мэдүүлэгт /12хх 71-72/ “ би болон О.Э Б.Б-ээс 1 сая төгрөг авсан зүйл байхгүй. Ер нь 1 сая ч гэлтгүй ямар ч мөнгө аваагүй. Мөн 1 сая төгрөг өгнө ч гэж хэлж байгаагүй” гэж мэдүүлсэн байна.
Мөн яллагдагч Н.Х 2021.6.15-ны өдөр өгсөн мэдүүлэгт мөрдөгчөөс “Та дээрх мөнгөнөөс хэдийг нь хувьдаа авч, хэдийг нь Б.Б-эд өгсөн бэ” гэхэд Н.Х хариулахдаа “ зөвлөгөөний мөнгө. Б.Б-эд бол өгсөн юм байхгүй”, мөрдөгчөөс үргэлжлүүлэн асууна “тэгвэл та дээрх мөнгийг хариуцах ёстой болж байна гэж ойлгож болох уу?” гэхэд Н.Х хариулахдаа “компани иргэд хооронд хийсэн зөвлөгөөний мөнгө” гэжээ. Өөрөөр хэлбэл Н.Х-ын “Бестшүес” ХХК-иас авсан гэх 35 сая төгрөгтэй холбоотой ямар ч асуудлыг миний үйлчлүүлэгч Б.Б мэдэхгүй бөгөөд харин Н.Х нь Б.Б-ийн нэрийг барьж, эсхүл өөрийн өмнө нийслэлийн татварын газар ажилладаг гэж хэлэн иргэд, хуулийн этгээдийг залилж байсан байх магадлалтай байгаа юм. Энэ үйлдэлтэй нь миний үйлчлүүлэгч Б.Б нь ямар ч холбоо хамааралгүй болохыг тогтмол мэдүүлдэг болно.
Мөн шалгагдсан “Бест шүес” ХХК-нд ашигтай ямар нэгэн үйлдэл үйл ажиллагаа огт явуулаагүй болох нь тогтоогддог. Жишээлбэл 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан Шийтгэлийн 0303598 дугаартай 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр авсан хуудас. Тус хуудсаар Бест шүес ХХК нь татварын зөрчилтэй гарсан тул түүнийг нь Зөрчлийн тухай хуулийн 11.19, 1.1, 1.2, Татварын ерөнхий хуулийн 74.1-т заасныг тус тус үндэслэн 5,343,070 төгрөгөөр торгож шийтгэсэн байна.
Өөрөөр хэлбэл давуу байдал бий болгосон гэх компанийг шалгаж харин ч хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж албаны чиг үүргээ шударгаар байцаагч Ч.С болон О.Э нар гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
Мөн 2 дугаар хавтаст хэргийн 114-116 дугаар талд авагдсан нотлох баримтыг мөрдөгч шинжлэн судлаагүй байна. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10/428аЗ дугаар албан бичгийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн Нийслэлийн татварын газарт хүргүүлсэн байна. Тус албан бичигт “... О.Э, Ч.С нарын 2020.02.12-ныөдөр гаргасан 24200100045 дугаар зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл үндэслэлтэй эсэхэд дахин хяналт, шалгалт хийж хариуг бичгээр 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ирүүлж, хамтран ажиллана уу” гэжээ.
Дээрх албан бичгийг хариуг Татварын ерөнхий газраас 2020.04.20-ны өдрийн 07/1276 тоот албан бичгээр хүргүүлсэн байх бөгөөд албан бичгийн 4-т “ ... Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа орлогын хэмжээ, татварын төрөл, үйл ажиллагааны чиглэлийг харгалзан хяналт шалгалтын харьяаллыг тогтоож болно. гэж зааснаар харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн татварын хэлтэс татварын хяналт шалгалт хийсэн байх тул 2647923 регистрийн дугаартай “Бестшүес” ХХК-д татварын хяналт шалгалтыг дахих хийх шаардлагагүй болно.” гэжээ.
Ингээд мөрдөгчийн хувьд дахин албан бичгийг Нийслэлийн татварын газарт хүргүүлж Ч.С болон О.Э нарын үйлдсэн актыг Авлигатай тэмцэх газрын 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 06/11506 тоот албан бичгийн дагуу “Бест шүес” ХХК-ийн татвар төлөлт, ногдуулалтын байдалд 2018-2019 оны байдлаар шалгалтыг Нийслэлийн татварын газраар 2 дахь удаагаа хийлгэсэн байна.
Ингээд тус шалгалтыг хийж гүйцэтгэсэн татварын байцаагч болох А.Бадам дахин шалгалтын талаарх гэрчийн мэдүүлгийг 2021.03.03-ны өдөр өгсөн. Тус мэдүүлэгт /11хх 70-71/: мөрдөгчөөс “Ч.С, О.Э нар нь тус компанийн 2018-2019 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийхдээ тасгийн дарга Б.Б-ийн хууль бус нөлөөнд автаж 360,240,220 төгрөгийн төлбөр оногдуулахаар байхад 5,343,070 төгрөгийн шийтгэлийн хуудас бичсэн байна. Энэ нь үндэслэлтэй юм уу? Энэ талаар ямар шалгалт хийсэн бэ?” гэж асуухад гэрч Б.А хариулахдаа “Бест шүес” ХХК-ийн дээрх дурдсан 2018-2019 оны санхүүгийн баримтууд, журналыг авч үзсэн, тухайн үедээ 5 сая төгрөгийн шийтгэлийн хуудас бичсэн нь үндэслэлтэй байсан.” гэж маш тодорхой зөвтгөсөн мэдүүлэг өгсөн.
Мөн гэрч А.Б-с 2021.03.03-ны өдөр мөрдөгч гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлэгт /11хх 71-74/ мөрдөгчөөс мөн адил асуултыг асуухад гэрч А.Б-с “... Тэгэхээр Ч.С, О.Э нарыг шалгалт хийх үед дээрх падаанууд байгаагүй учраас 5 сая төгрөгийн шийтгэлийн хуудас бичсэн нь зөв гэж бодож байна ” гэж мөн л Ч.С болон О.Э нар нь бусдад давуу байдал олгож шалгасан зүйл байхгүй байгаа талаар мэдүүлсэн байна. Гэтэл энэ нотлох баримтыг мөрдөгч огт үнэлэлт өгөөгүй байна. Мөн гэрчээс асууж байгаа асуултууд нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин дан хөтөлж асуусан байх нь харагдаж байна.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Оргилын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11б/6732 тоот Татварын ерөнхий газарт хүргүүлсэн албан бичгийн /11хх 51-68/ агуулгыг харвал тус албан бичгийн хавсралтад заасан иргэн, аж ахуй нэгж/үүнд: Мойлтхайрхан ХХК болон Шилдэг Шилтгээн ХХК/ -нарын нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийлгэсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж дурджээ. Өөрөөр хэлбэл НӨАТ-ийн хий бичилт буюу хуурамч падааны асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба шалгаж хуурамч гэдгийг нь тогтоосны дараа л татварын байцаагч нар хуурамч НӨАТ падаан гэдгийг нь мэдэх боломжтой юм. Гэтэл үүнийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагаа 2020.10.02-ны өдрийн Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын албан тоотыг Эрүүгийн цагдаагийн алба хүлээн авч хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэснээр эхэлж байгааг маш тодорхой харж болно.
Харин Б.Б-ийг төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцүүлж давуу байдал бий болгох зорилгоор ... хахуулийн 2.000.000 төгрөг авч ... М.А-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2.000.000 төгрөгийг өгсөн гэмт хэргийн тухайд бодит байдал дээр Б.Б нь биечлэн М.А-тай огт уулзаагүй байдаг.
М.А болон Б.Бээс анх мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтан нь айлган сүрдүүлж хэлээгүй зүйлийг нь хэлсэн болгон, өөрөөр хэлбэл 2 сая төгрөгийг Б.Бээс авсан мэт ээр худал мэдүүлэг бичүүлж авсан байдаг. Энэ талаар М.А болон түүний өмгөөлөгчдийн зүгээс удаа дараа гомдол гаргасан байдаг бөгөөд тэдгээр гомдлыг агуулга болон нөхцөл байдалд үнэн зөв дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна.
Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газар хүнийг шалгаж, мөрдөхдөө тэр ингэж хэлсэн, энэ ингэж хэлсэн гэж гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгон хүнийг яллагдагчаар татан буруутан болгодог хэрнээ нэг мөрдөгчийн талаарх хууль бус үйлдлийн талаар гомдол гаргаж бүр мэдүүлж, өмгөөлөгчөөр дамжуулан гомдол гаргасаар байхад зүгээр л “та хууль зөрчиж мэдүүлэг авсан уу” гэхэд нөгөөх нь “үгүй ээ тийм зүйл байхгүй” гэснээр ямар гогэн шалгалт явуулахгүй орхигдуулсан.
Мөн мэдүүлэг авсан өрөөний камерын бичлэгийг гаргуулахаар Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлэхэд, тус албанаас 2020.5.25-ны өдрийн 11б/3789 тоот албан бичгээр “...техникийн нөхцөл байдлын улмаас хяналтын камерын бичлэгийг гаргаж өгөх боломжгүй байна.” гэж бодит байдлыг нуусан үйлдэл мөн адил тогтоогдож байна.
Мөн Алтанбаганын хувьд хэнээс ч авлига аваагүй. Мөн ямар нэг хүнийг хууль бусаар шалгалтад тэнцүүлээгүй гэдгээ мэдүүлж мөн мөрдөгчийн томилсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Б.Б гэх хүний Төрийн албаны шалгалтын оноог тусгайлан засаж, оноог нь нэмэгдүүлсэн, шалгалтад тэнцүүлсэн зүйл байхгүй байна гэж гаргасан байна.
Дээрхээс үзвэл миний үйлчлүүлэгч авилгал өгсөн гэх нөхцөл байдал нотлох баримтаар огт тогтоогдохгүй байхад мөн л буруутан болгож шалгаж байгаа нь үндэслэлгүй юм.
Б.Б болон А нар нь мөрдөн шалгах ажиллагаа хууль бусаар явж эрх нь зөрчигдсөн талаар удаа мэдүүлж, шүүхэд хүртэл шинэчилсэн мэдүүлгээр хэлээд байхад шүүх түүнийг анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасанчлан шүүх нь шийтгэх тогтоолын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй зэрэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхэд хүргэж байна.
Иймд, Б.Б-ийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй гэж хуульчилсан. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хуульд зааснаар шүүхийн эрхэм зорилго бол иргэнийхээ эрхийг хамгаалах. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн миний хэлсэн үг шийтгэх тогтоолын 79 дүгээр хуудсанд авагдсан байгаа болохыг хэлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс гүйцэтгэх ажиллагааны магадлагааны талаар анхан шатны шүүх хуралдаан дээр их зүйлийг ярьдаг. Өнөөдрийн хурал дээр магадалгаатай холбоотой нарийн зүйлийг ярихгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд “хуульд заасан аливаа нэг хэлбэрээр цуглуулсан баримтуудыг нотлох баримт” гэж заасан байдаг. Аливаа нотлох баримт гэж бүхий л нотлох баримтыг хэлж байгаа юм. Гэтэл прокурор 2020.11.1-ний өдрөөс явсан гүйцэтгэх ажлын үр дүнгүүдийг аваагүй мөртлөө өөрт ашигтай нотлох баримтуудыг 2 дугаар сараас авхуулаад авсан байдаг. Өөрөөр хэлбэл 2 сарын материалыг дутуу авч хэргийн материалд хавсаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалтад “өмгөөлөгч хэргийн бүхий л материалтай танилцах” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх ажлын журмаар болон хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бүгдийг нь хэргийн материалд хавсаргах ёстой. Өмгөөлөгчийн зүгээс бүхий л нотлох баримтуудыг хэргийн материалд тусгах ёстой талаар анхан шатны шүүх хуралдааны үерээр санал гаргаж хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэхэд прокурорын зүгээс шүүх хуралдаан дээр “ач холбогдолтой” нотлох баримтуудыг л хэргийн материалд хавсаргасан гэх тайлбарыг өгсөн байдаг. Өмгөөлөгч нар хэргийн оролцогч нар прокурорыг хэргийн бодит байдлыг тогтоосон, хангалттай хүрэлцээтэй бүхий л нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан гэж бодож байхад тэрээр өмгөөлөх талын нотлох баримтыг хасан хэргийн материалыг бүрдүүлсэн байгаа юм. Шүүх хэргийн бодит байдалд дүн дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг л үнэлж дүгнэлт гарна. Дээрх нөхцөл байдлыг өмгөөлөгчийн зүгээс юу гэж харж байна вэ гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлж болохуйц нөхцөл байдал” гэж харж байгаа. Иймд шүүх бүрэлдэхүүнийг энэ хөндсөн асуудлын талаар шийдвэр гаргахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Давж заалдах шатны шүүх хуульд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянах учраас өмгөөлөгчийн зүгээс уг тайлбарыг хэлж байна. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлох баримтыг бүрдүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлээгүй ноцтой алдаа гаргасан. Мөн прокурорыг мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтаа тавьж чадаагүй байна гэж үзэж байгаа. Тухайлбал мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан прокурорын зөвшөөрлийн хугацааны он сар өдөр зөрүүтэй уг ажиллагааны зөвшөөрлийг нөхөж хийсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны үеэр хүртэл хөндсөн. Нийслэлийн нэг прокурорын зөвшөөрөл олгосон тогтоол байхад эхний 4 шийдвэрийнхэн дугаар зөв явж байснаа 5 дахь шийдвэрийнхэн тогтоол хэд өндөр дугаартай байдаг. Анхан шатны шүүхийг энэ нөхцөл байдлыг хөндсөн боловч дүгнэлт хийгээгүй байдаг. Иймд шүүх шийдвэр гаргахдаа өмгөөлөгчийн дээр дурдсан зүйлүүдийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Н.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....“Шилдэг шилтгээн” ХХК-д миний бие нягтлан бодогчоор огт ажиллаж байгаагүй бөгөөд тус компанийн нягтлан бодогчоор Оюунтөгс гэх эмэгтэй ажилладаг байсан. Гэтэл прокурор хэргийн үнэн байдлыг тогтоолгүйгээр намайг буруутай гэж нотлохыг л хичээсэн. Өөрөөр хэлбэл, “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогчоор хэн гэдэг хүн ажилладаг талаар нотлох баримт огт цуглуулаагүйгээр үл барам татварын хяналт шалгалт хийсэн гэх байцаагч нар нягтлан бодогч гэж нэг эмэгтэй ирж байсан гэх мэдүүлэг өгснийг намайг очсон гэж үзэн хялбаршуулсан хүсэлт авахаар дарамтлан тус компанид нягтлан бодогчоор ажилладаг гэх тодорхойлолтыг “Шилдэг шилтгээн” ХХК-ийн захирал Г.О-р гаргуулж авсан байсан. Би тус компанийн захирал Г.О-ийн үеэлийн хувьд Г.О-ийн татварын зөвлөх үйлчилгээ авах хүсэлтийг өөрийн үеэл дүү Н.А-ын танил гэх Х-т уламжилж, татварын зөвлөгөө авахад нь тусалснаас өөр үйлдэл хийгээгүй билээ.
Прокурор намайг “Шилдэг шилтгээн” ХХК-ийг татварын хяналт шалгалтад хамруулж, улсын байцаагчийн акт гаргуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэж үзжээ. Харамсалтай нь прокурор надад болон “Шилдэг шилтгээн” ХХК-нд яг ямар давуу байдал үүссэнийг огт тайлбарлаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, татварын хяналт шалгалтыг хөрөнгө оруулалт авах, тендерт орох зорилгоор оруулж давуу байдал үүсгэсэн гэж үзсэн бөгөөд тус компани нь хөрөнгө оруулалт авах, эсхүл тендер шалгаруулалтад оролцоход татварын акт ямар ач холбогдолтой байгаад давуу байдал үүсээд байгааг тайлбарлаж чадаагүй буюу угаасаа давуу байдал үүсэх нөхцөл байдал огт байхгүй тул тайлбарлах боломж ч байхгүй юм. Харин ч эсрэгээрээ татварын хяналт, шалгалт орсноор хөрөнгө оруулалт саатах, хойшлох, өр төлбөр үүссэнээр тендерийн шаардлага хангахгүй байх зэрэг сөрөг үр дагавартай байдаг. Үүнийг бизнес эрхэлж байгаа хүн бүр мэддэг байхад прокурор ийм ойлгомжтой зүйлийг давуу байдал гэж үзэж эрүүгийн гэмт хэрэгт буруутган ялласанд үнэхээр гомдолтой байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлээр оролцогчийн ерөнхий шаардлагыг, 16 дугаар зүйлээр санхүүгийн чадавхын шаардлагыг, 17 дугаар зүйлээр техникийн болон туршлагын шаардлагыг тодорхой заасан байдаг. Тус шаардлагын 7.1.12-т “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй бол оролцогчийн ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ”, 16.4-т “Хуулийн дагуу санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй оролцогчоос санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг шаардаж болно” гэж тус тус заасан байна. Бодит байдалд “Шилдэг шилтгээн” ХХК нь татварын хяналт, шалгалтаар 5 орчим сая төгрөгийн акт тавиулж, татварын өртэй болсон байдаг бөгөөд энэ нь давуу байдал бус эсрэгээрээ тендерийн шаардлага хангахгүй сөрөг үр дагаврыг үүсгэж байгаа нь илт ойлгогдож байхад прокурор болон шүүгч огт анхаар үзээгүй, хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн “Шилдэг шилтгээн” ХХК-ийн татварын хяналт шалгалтын актыг дахин шалгуулах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байдаг бөгөөд тус актаар ямар нэг хууль бус үйлдэл илрээгүй байдаг. Мөн Н.О надад ямар давуу байдал үүссэн талаар огт тайлбар байхгүй. Би тус компанийн тайлан тооцоог бүртгэж тайлагнадаг этгээд биш тул хийсэн ажлын үр дүнгээ шалгуулах үндэслэл байхгүй, түүнчлэн надад Г.О-ийн шилжүүлсэн мөнгөнөөс авч үлдэж, өөртөө ашигласан зүйл байхгүй байхад өөртөө давуу байдал үүсгэсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Миний хахууль өгсөн үйлдлийг гүйцэтгэх ажиллагаа гэх нууц ажиллагаагаар тогтоосон гэж буруутгасан. Гэтэл Х болон Б.Б нарын 2020.02.12-ны өдөр хоорондоо утсаар ярьсан ярианы бичлэгт “нөгөө дурак чинь банк хооронд хийчиж” гэж байх бөгөөд энэхүү яриагаар миний 2020.02.12-ны өдөр Х-ын данс уруу шилжүүлсэн 15.000.000 төгрөг хахууль болох нь нотлогдож байна хэмээн дүгнэсэн. Тус өдөр шилжүүлсэн 15.000.000 төгрөг нь миний Хаан банкны данснаас Х-ын Хаан банкны данс уруу өглөө 10 өнгөрөөгөөд шилжсэн байдаг. Түүнчлэн Х нь уг мөнгөний зарцуулалтыг өөрийн зээл болон зуслангийн байшингийн бараа, материал авахад зарцуулснаа ч мэдүүлсэн байдаг бол Б.Б нь энэ мөнгөтэй огт хамааралгүй, аваагүй гэдгээ мэдүүлсэн байдаг. Нотлогдохгүй байгаа нөхцөл байдлыг нотлогдож байгаа мэтээр үзэж хүнийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутган яллаж байна.
Хялбаршуулсан горимоор шалгуулах хүсэлт гаргахад өгсөн мэдүүлгийг өмгөөлөгчгүй, сэтгэл санааны тогтворгүй буюу төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэлзүйн хүнд дарамтад буй эмэгтэй хүнийг мөрдөж байцаах өрөөнд оруулан тулгаж, хөтөлж /өмгөөлөгчийн тайлбарласнаар/ асууж, мөрдөн байцаагч Оюунболд өөрөө хэлж өгч бичүүлсэн мэдүүлэг билээ. Авлигатай тэмцэх газрын өрөөнд мэдүүлэг авсан үйл явц нь бүхэлдээ хууль зөрчсөн болохыг нотолж чадахгүй гарцаагүй байдлыг минь ашиглан хууль зөрчиж байгаад би гомдолтой байна. Н.О миний бие эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, эдийн засагч мэргэжилтэй, таван хүүхдийн ээж энгийн иргэн билээ. Авлига гэдэг нийгэмд асар хортой зүйл гэдгийг гүн гүнзгий ойлгож ухамсарладаг бөгөөд өөрийнхөө чадах хэмжээнд хүүхдийн сайн сайхны төлөө төрийн бус байгууллагад сайн дурын ажил эрхэлдэг, нийгмийн сайн сайханд өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээж явдаг иргэдийн төлөөлөл юм. Гэтэл үйлдээгүй хэргийг үйлдсэн болгож, эрүүгийн гэмт хэрэгтэн болгож байгаад маш их гомдолтой байна. Иймд, гомдлыг хянан хэлэлцэж цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.О-ийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Б.Б нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа, өөрийн найз Н.Х-тай урьдчилсан үгсэн тохиролцож бүлэглэн,
“Шилдэг шилтгээн” ХХК-ийн татварын хяналт, шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б нарыг томилж, татварын хяналт шалгалтыг хийлгүүлж, 2020.02.12-ны өдрөө улсын байцаагчийн акт гаргуулсны хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Н.Х-аар дамжуулан “Шилдэг шилтгээн" ХХК-ийн нягтлан бодогч Н.О-ээс 2020.02.03-ны өдөр 20,000,000 төгрөгийн, 2020.02.12-ны өдөр 15,000,000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкаар дамжуулан авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Н.Х. Д.Б.Б-ийн үйлдсэн “Шилдэг шилтгээн” ХХК-ийн татварын хяналт, шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч Б.Ч, Д.Б нарыг томилж татварын хяналт шалгалтыг хийлгүүлж, 2020.02.12-ны өдөр улсын байцаагчийн акт гаргуулсны хариуд-буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.О-ээс хахууль авсан гэмт хэрэгт, Б.Б-ийн хахууль авч татварын хяналт шалгалтыг хийлгэж, улсын байцаагчийн акт гаргаж өгөх саналыг “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.О-д уламжилж, улмаар 2020.02.03-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 2020.02.12-ны өдөр 15,000,000 төгрөгийг Н.О-ээс банкны харилцах дансаар шилжүүлэн авч Б.Б-эд дамжуулан өгч хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Н.О нь “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанийг татварын хяналт шалгалтад хамруулж, улсын байцаагчийн акт гаргуулж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Б-эд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан H.Х-аар дамжуулж 2020.2.03-ны өдөр 20,000,000 төгрөгийн, 2020.2.12-ны өдөр 15,000,000 төгрөгийн нийт 35.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн I.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Уг хэргийн тухайд прокурорын яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн деспозиц буюу объектив талын шинжийг бол тодорхой заасан байдаг. Дээрх зүйл заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгч байгаа үйл баримт буюу хуулийн шаардлага байдаг. Прокурорын яллах дүгнэлтдээ миний үйлчлүүлэгчийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох шинжээр гэм буруутай гэж үзсэн байдаг. Анхан шатны шүүхийг хэргийг шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтдээ дурдсан үндэслэл гэмт хэргийн шинжээр миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн зүгээс 2020.2.3-ны өдөр мөн оны 2.12-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр мөнгө өгсөн гэдэг энэ үйл баримтыг дурддаг. Уг үйл баримтыг дурдаж гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийхдээ яллагдагч Н.Х-ын мэдүүлгийг үндэслэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар яллагдагч нь өөрийн гэм буруугийн талаар нотлох үүрэг хүлээдэггүй. Прокуророос яллагдагчийн мэдүүлгийг үндэслэж байгаа учир дутагдалтай, хуулийн буруу хэрэглээ гэж харж байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар:
Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг тогтоохдоо /шийтгэх тогтоолын 47- 50/ талд нийт 14 төрлийн нотлох баримтыг дурдсан байгаа ч 35.000.000 төгрөг шүүгдэгч Б.Бэд өгсөн гэх баримт тогтоогдохгүй байна. Нотлох баримтуудыг тодруулбал: Үүнд:
9-р хх-69 дүгээр талд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны Татварын хяналт шалгалт хийх томилолтын хуудас авагдсан. Дээрх баримтад 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 22 хоногийн хугацаанд “Шилдэг шилтгээн” ХХК-д шалгалт хийхээр улсын байцаагч, Б.Ч, Д.Б нар томилогдсон байна.
9-р хх-75 дугаар талд “...2020.02.13-ны өдөр Шилдэг шилтгээн ХХК-н захирал Н.О-г Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулжээ"
9-р хх-17-18 дугаар талд “...2020.02.03-нд Хаан банкны 00 тоот “Ву Жунлун” гэх данснаас 20.000.000 төгрөгийн орлого орж, мөн өдөөр Хаан банкны 00 тоот Н.Хын данс руу “Н.О-ээс” гэх утгатайгаар шилжүүлсэн байна. Дансны үлдэгдэл нь 2,653,716 төгрөг,
2020.02.12-нд 00 тоот Г.Одонцэцэгийн Хаан банкны данснаас 10.000.000 тегрөгийн, 2.499.000 төгрөгийн орлого орж, мөн өдрөө 00 тоот Н.Хын данс руу нийт 15.000.000 төгрөгийн шилжүүлсэн байна. Дансны үлдэгдэл нь 206,964 төгрөг,” гэх Хаан банкны дансны хуулга,
9-р хх-11-12 талд гэрч Б.Чийн мэдүүлэгт “...Шилдэг шилтгээн ХХКг шалгаад дуусгаадах гээд Б.Б шахаад байсан. Яагаад гэхээр саарал жагсаалттай холбоотой Фанднет ХХК-г бас шалгуулах гээд өгсөн байсан. Миний хувьд Фанднет ХХК-г хариуцаж ажиллаж байсан. Шилдэг Шилтгээн ХХК-г бол Б голлож ажилласан” гэх мэдүүлэг,
9-р хх-13-14 талд гэрч Д.Б-ийн мэдүүлэгт “...Шилдэг шилтгээн ХХКиас өөрөө хүсэлт гаргасан байсан. Шалгалтанд орох талаараа хүсэлт гаргасан байсан. Үүний дагуу томилолт үүсээд шалгалт хийхээр болсон. Тэр үед тасгийн дарга Б.Б ажиллаж байсан. Тасгийн дарга Б.Б-ээс томилолт орж ирсэн байсан. Үүний дагуу хяналт шалгалт хийхээр болсон...ер нь бол 10 хоногийн хугацаанд хяналт, шалгалт хийдэг....нөлөөлсөн хүн байхгүй”
9-р хх-57-58 талд яллагдагч Н.Х-ын мэдүүлэгт “...15 сая төгрөгийг....санхүүгийн баримт цэгцлэх ажил хийсэн, санхүү татварын зөвлөгөө өгсөн. Н.О гэдэг хүнд зөвлөгөө өгсөн...Арслан хэлэхдээ манай Н.О эгчийн компанийн тайлан бланс болохгүй байна гэж надтай уулзсан. Баримтуудыг нь цэгцлээд өгөөч гэсэн. Төслийн сонгон шалгаруулалтад орох гээд байгаа юм гэж байсан. Ингээд надтай уулзсан...10 сая төгрөгийг Инвес кор гэдэг авто зээлийн газарт тушааж байсан. Өмнө нь зээл авсан байсан юм. Энэ зээлээ төлсөн. 5 сая төгрөгийг өрхийн хэрэгцээндээ зарцуулсан” гэх мэдүүлэг,
9-р хх-59-60 талд “...тэгэхээр би 15 сая төгрөгөө бараа материал зуслангийн байшингийн засварт зарцуулсан...би мөнгө шилжүүлэхээс өмнөх өдөр нь А руу утсаар яриад мөнгөө яаралтай өг гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
9-р хх-161-162 талд гэрч Н.А-ын мэдүүлэгт “...Шилдэг шилтгээн ХХК нь тендерт орох гээд татварын шалгалт хийлгүүлэх хэрэгтэй болсон гэсэн. Тэгээд би Н.О-ийг А-тай уулзуулсан. Багшийн дээдийн тэнд байдаг кофе шопд уулзуулсан...тэгээд Х нь өөрийнхөө дансны дугаарыг над руу явуулсан, тэрийг нь би Н.Од өгсөн” гэх мэдүүлэг,
9-р хх-75 талд улсын байцаагч Д.Б, Б.Б нар нь 2020.02.12-ны өдөр №0803597 дугаартай шийтгэлийн хуудсаар “...Шилдэг шилтгээн ХХК нь 2017-2019 онуудад татвараа үнэн зөв тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 5544725 регистртэй, Татварын Ерөнхий хуулийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19.1, 11.19.2 заалтуудаар шийтгэл оногдуулах нийт 5,081,563 төгрөг 60 мөнгөний” арга хэмжээ,
10-р хх-20 талд яллагдагч “Шилдэг шилтгээн” ХХК-н хууль ёсны төлөөлөгч Г.О-ийн мэдүүлэгт “...би уг нь зээл гэж бодож мөнгө өгсөн юм. Одоо юу ярихав дээ..,Хаан банкны 00 дугаартай данс нь манай нөхөр Вү Ж-ийн данс байгаа юм. Гэхдээ манай нөхөр энэ талаар мэдэхгүй. Бүх гүйлгээг би хийдэг юм. Н.О-тэй яриад л шилжүүлсэн...яахав татварын зөвлөгөө авах гэж байгаа гэж Н.О над руу ярьсан нь үнэн. Н.О цаашдаа хэнд өгсөн гэдгээ надад хэлээгүй” гэх мэдүүлэг,
10-р хх-65-66 талд яллагдагч Б.Б-ийн мэдүүлэгт “...дээрх тогтоолд дурдсан Шилдэг шилтгээн гэдэг компанийг танихгүй, хамаарал байхгүй, энэ компаниас Н.Х дамжуулж мөнгө авч байгаагүй” гэх мэдүүлэг,
10-р хх-71-72 талд яллагдагч Н.Х-ын мэдүүлэгт “...зөвлөгөөний мөнгө, Б.Б-эд бол мөнгө өгсөн юм байхгүй”...компани, иргэн хоорондын зөвлөгөөний мөнгө” гэх мэдүүлэг,
12-р хх-23 талд “Шилдэг шилтгээн” ХХК-с “баримтын шалгалт хийлгэх талаар хүсэлт”,
13-р хх-01 дүгээр талд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Шилдэг шилтгээн” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Г.О гэх лавлагаа,
13-р хх-04 талд Н.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа,
19-р хх-113 талд яллагдагч Н.О-ийн 2022.08.15-ны өдөр өгсөн “...Г.О энэ хэрэгтэй хамааралтай биш, би ч бас хамааралтай биш болчхоод байгаа юм. Татварын зөвлөгөө авах зориулалттай мөнгө өгсөн...Г.О бид 2 тэр үед хүнд мөнгө зээлүүлдэг байсан юм. Тэгэхээр О тэгэж ойлгосон байхаа...35 сая төгрөгийг...барилгын ажил угаасаа хэцүү байдаг, татварын чиглэлийн зөвлөгөө өгөөд, цаашид ч гэсэн хэрэгтэй хүн татварын зөвлөгөө өгөөд яваачээ, гэдэг зүйлийг ярилцсан. Тухайн үед Х нь нийслэлийн татварын албанд ажилладаг. Татварын зөвлөгөө өгдөг гэж хэлж байсан...Г.О бид 2 буруугүй, Хт мөнгө өгч байгаа гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг,
22-р хх-105 дугаар талд 2024.02.21-ний өдөр өгсөн яллагдагч Н.О-ийн “...Г.О-ийг танина, О манай үеэл байгаа юм. Миний ээж О-ийн төрсөн ах Г-ын охин нь О байгаа юм...Би энэ 35.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ хэнтэй ч тохиролцоогүй. Мөн Б.Б гэж хүнийг танихгүй. Тухайн үед О над руу утсаар ярьсан уу, мессеж бичсэн үү, уулзаад хэлсэн үү гэдгээ бол санахгүй байна, ямартай ч надад О “энэ данс руу 15.000.000 төгрөг, 20.000.000 төгрөгийг хийгээрэй” гэж хэлэхээр нь өөрийнхөө данснаас тэр данс руу нь шилжүүлсэн. Тухайн үед шилжүүлэхдээ хэний данс болох ямар зорилгоор шилжүүлснийг мэдээгүй. Энэ 35.000.000 төгрөгийг бол миний мөнгө биш, надад ийм их мөнгө байхгүй. Энэ гүйлгээг хийхээс өмнө миний данс руу О урьдчилаад шилжүүлсэн байсан. Тухайн үед ямар дансаар О-с мөнгө шилжүүлж байгаа авч байснаа санахгүй байна. Мөнгөний эх үүсвэр бол О-ийн мөнгө....би ямар зорилгоор мөнгө шилжүүлж байгааг асуугаагүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х-ын өгсөн “...2024.04.28-ны өдрийн өгсөн 22-р хх-109-110 талд өгсөн мэдүүлэг худлаа, би Б.Б-эд доллар хэлбэрээр мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг зэргээр дараах эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна.
Учир нь прокурорын яллах дүгнэлтэд Б.Б, Н.Х нарыг бүлэглэн “Бест шүес" ХХК-ийн татварын хяналт шалгалтад хамрагдаж, улсын байцаагчийн акт гаргуулах ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч О.Э, Ч.С нарыг томилж татварын хяналт шалгалтыг хийлгүүлж, 2020.02.12-ны өдөр улсын байцаагчийн акт гаргуулсны хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Бест шүес” ХХК-ийн захирал Б.Т, нягтлан бодогч Л.Х нараас хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан буруутгаж, үйл баримтын тухайд 2020.02.02-ны өдөр 20.600.000 төгрөгийг банкны харилцах дансаар, 2020.02.12-ны өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр тус Л.Х-с авч, Б.Бэд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б.У-р дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийг бэлнээр, 2020.02.20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн дүү Б.Б-ын найз Г.Г-ын банкин дахь харилцах дансаар 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгч хахууль авсан талаар дурджээ.
Хэрэгт “Бест шүес” ХХК-ийн захирал Б.Т, нягтлан бодогч Л.Х нарын үйлдлийг 2024.04.25-ны өдөр 2402000000171 дугаартай хэргийн дугаар олгож, яллагдагч Б.Т нь өөр хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар үндэслэл бүхий мэдээлэл авагдсан гэж /22-р 136-144/ талд тусгаарлах тогтоол гаргаж, үйл баримтыг тогтоогдох эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэсэн.
Учир нь шүүгдэгч Н.Х нь шүүгдэгч Б.Б-эд 2020.02.12-ны өдөр Б.У-р дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийг бэлнээр, 2020.02.20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн дүү Б.Б-ын найз Г.Г-ын банкин дахь харилцах дансаар 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон ч Н.О-ээс шилжүүлэн авсан 35.000.000 төгрөгийг Б.Б-эд шилжүүлэн өгсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.
Хэдийгээр Н.Х нь 22-р хх-109-110 талд “...Энэ 35 сая төгрөгийг данснаасаа бэлнээр гаргаад Б.Б-эд аваачиж өгөх гэтэл Б.Б надад төгрөгөөр хэрэггүй шүү, ам.доллараар солиулаад аваад ирээрэй гэхээр нь Найман шарга орж ам доллароор солиулж аваад Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн гадна буюу Б.Б-ийн ажлын гадна очиж, би машиндаа Б.Б-тэй уулзаж бэлнээр нь өгсөн” гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д заасан “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” нь дангаараа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
Нэгдсэн Үндэстний байгууллага /цаашид НҮБ гэх/-ын Хүний эрхийн хорооноос гаргасан эрүүгийн нийтлэг процесст хамаарах эрх зүйн бичиг баримтуудад гэм буруугүйн зарчмыг тодорхойлохдоо “гэм бурууг яллах тал нотлох үүрэгтэй бөгөөд шүүгдэгч няцаахын тулд өөрийгөө буруугүй болохыг бүрэн нотлох үүрэг хүлээхгүй, зөвхөн эргэлзээ үүсгэхэд хангалттай, шүүгдэгчийн гэм буруу шүүхээр хөдөлбөргүй нотлогдох хүртэл түүнийг гэм буруугүй гэж үзнэ” гэж тусгагдсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг.
Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх учиртай.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүйд хүрвэл үүнийг үндэслэл бүхий эргэлзээнд тооцох ба ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болдог.
Өөрөөр хэлбэл, үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээтэй байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгодог тул шүүгдэгч Н.О нь шүүгдэгч Б.Б-эд албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 35.000.000 төгрөгийг өгсөн, уг мөнгийг Н.Х нь Б.Б-эд өгсөн гэх үйл баримт нотлох баримтаар харьцуулсан, харилцан хамаарал бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой байна. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан хэргийн бодит байдалд нийцээгүй болно.
Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжгүй талаар:
Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй буюу нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд хоорондоо зөрчилтэй тохиолдолд аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй бол эргэлзэхүйц үндэслэлд хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан хуульчилсан.
Авлигын гэмт хэрэг тэр дундаа хахууль өгөх, авах нь нийтийн ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа хэлбэр бөгөөд тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, хахууль өгөгчид ашигтайгаар шийдвэр гаргаж, олон нийтийн сэтгэл зүйд төрд үл итгэх нөхцөлийг бий болгодог үр дагавартай байдаг.
НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцын 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл, эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох, ийм давуу байдлыг олгох, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл, эс үйлдэл хийх зорилгоор өөртөө болон өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах, Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай конвенцын 8 дугаар зүйлийн 1- ийн а-д төрийн албан хаагчид шууд буюу зуучлагчаар дамжуулан өөрийн албан үүргээ биелүүлэх явцад ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэнтэй холбогдуулан тухайн албан хаагчид, хувь этгээд эсхүл хуулийн этгээдэд зориулан ямар нэгэн хууль бус хөрөнгө амлах, санал болгох эсхүл өгөх үйлдлүүдийг оролцогч улс бүр гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээ авахыг үүрэг болгосон.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "авлига" гэж албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгохоор заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан гэм буруугийн зөвхөн шууд “санаатай” хэлбэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцдог.
Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн эдгээр хуульчилсан шинжүүд НҮБ-ын Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай Конвенцуудын үзэл санаатай шууд уялдана.
Авлигын хэрэг нь далд, харилцан ашиг сонирхолд тулгуурласан, бичиг баримтгүй, гэрчгүй үйлдэгддэг онцгой шинжтэй гэмт хэрэг юм.
Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын 28 дугаар зүйлд “гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж тусгасан байна.
Гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.
Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Тодруулбал, хэн нэг этгээд холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчсөн байх нь ухамсарт үйлдэлтэй хамааралтай болох нь энгийн логик бөгөөд үйлдэл ба үр дагаврыг ухамсарласан байдал, тэдгээрийн шалтгаант холбоо буюу объектив хамаарлыг нотолж буй баримтын хүрээ, хязгаарын хэмжээнд дүгнэгдэх ёстой асуудал юм.
Субъектив шинжийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олж авах, бусдад давуу байдал бий болгох гэсэн зорилгод үндэслэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.
Нийтийн албан тушаалтан өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүсэх үр дагаврыг урьдчилан тооцож, түүндээ хүрсэн эсхүл хүссэн үр дүндээ зориуд хүргэсэн эсэх нь гэм буруугийн санаатай хэлбэрийн илэрхийлэл байдаг.
Түүнчлэн, тэрбээр өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус баялаг тэдгээрийн өмчлөх эрхийг олж авах, ямар нэгэн үүргийг гүйцэтгэхээс зайлсхийх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй аливаа ажил, үйлчилгээнд хамрах гэсэн шунахай санаа зорилго эсвэл өс хонзон санах, бусдын захиалгыг гүйцэлдүүлэх, атаархах, албан тушаал дэвшихийг санаархах, бие биенээ хаацайлах, хэн нэгний ивээлд багтах зэрэг хувийн бусад сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нотлохыг шаарддаг.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар заавал нотолбол зохих нотолгооны зүйл болох гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын үндсэн болон нэмэгдэл шинж буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зайлшгүй тогтоох нь нийтийн албан тушаалтны үйлдсэн гэмт хэргийн шинжийг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэхэд ач холбогдолтой.
Нийтийн албан тушаалтан дээр дурдсан шунахай болон хувийн бусад сэдэлтээр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашигласан нь нотлогдоогүй өөрөөр хэлбэл, гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж тогтоогдоогүй тохиолдолд албан тушаалын гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.
Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг нотлох үүргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч субьектүүд болох мөрдөгч, прокурорын зүгээс нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүй гэж үзэхээр байна.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтууд нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай тогтоогдоогүй.
Гэмт хэргийн сэдэлт зорилго; гэм буруугийн хэлбэрийг хангалттай шалгаж, тогтоогоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс шинжээс ялгагдах талаар дүгнэлт хийх шаардлагатай байсан.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримт болох 9-р хх-106-108 талд авагдсан Б.Б-ийн буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын ажлын байрны тодорхойлолт, гэрч Б.Ч, Д.Б нь “Шилдэг шилтгээн” ХХК-ийн захирал Г.О-ийг 2020 оны 01 дүгээр сард өгсөн хүсэлтийн дагуу “Шилдэг шилтгээн” ХХК-д 2020.01.27-ны өдрөөс шалгалт хийгдэж, 2020.02.13-ны өдөр “Шилдэг шилтгээн” ХХК-ийн захирал Г.О-т Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулсан нь давуу байдал бий болгосон шинжийг хангахгүй байна. Иймд, Н.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхны шатны тойргийн шүүх шийдвэр гаргахдаа: 1. Үндэсний дата төвийн шинжээч П.Тэгшбаярын дүгнэлт; 2. М.А миний анхны мэдүүлэг; 3. Д.Ж, Б.Б нарын анхны мэдүүлгийг нотлох баримт болгосон.
Дээрх нотлох баримтуудын хувьд:
Үндэсний дата төвийн шинжээч П.Тэгшбаярын дүгнэлт эргэлзээтэй байсан тул хяналт тавьж байсан прокурорт гомдол гаргасан. Прокурор миний гомдлыг хүлээн авч дахин дүгнэлт гаргуулахаар 3 шинжээчийг томилсон.
Дахин томилогдсон 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийн дагуу шинжээч Г.Пүрэвсүрэн өгсөн мэдүүлэг /12хх-100-101/-тээ “...Б.Б нь шалгалт өгөөд тэнцсэн байсан ...” гэх мэдүүлгийг өгч Б.Б-ийг өөрөө тэнцсэн болохыг нотолсон байдаг.
М.А надаас анх мэдүүлэг авахдаа холбогдох хууль, журмыг ноцтой зөрчиж эрүүдэн шүүсэн бөгөөд энэ тухай Хүний эрхийн Үндэсний комисс, хяналт тавьж байсан прокурор, Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нарт удаа дараа гомдол гаргаж байсан болно.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч мэдүүлэг авсан өрөөний анх надаас мэдүүлэг авсан өдрийн хяналтын камерын бичлэгийг Эрүүгийн цагдаагийн албанаас шаардсан боловч хуулбарлан өгөх боломжгүй талаараа албан бичгээр мэдэгдсэн. Мөн уулзалт, мэдүүлэг өрөөний зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь 2019.10.10-ны өдөр дууссан байхад 2020.02.03-ны өдөр анхны мэдүүлгийг авсан болно.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт мэдүүлэг авсан мөрдөн байцаагчийн гаргасан үйлдлийн талаар гомдол гаргахад ахмад М.Шийрэвнямбын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн.
Энэ нь анхны мэдүүлгийг холбогдох хууль, журмыг ноцтой зөрчиж, эрүүдэн шүүж авсан болохыг нотолж буй хэрэг юм.
Улмаар Д.Ж, Б.Б нараас мэдүүлэг авахдаа мөн л адил холбогдох хууль, журмыг зөрчиж мэдүүлэг авсан болохыг дараа, дараагийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.
Өмнө нь шүүх рүү шилжихэд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “нотолбол зохих зүйлсийг нотлоогүй байна” гэж үзэн прокурорт буцаасан билээ. Шүүхээс буцаасаар байтал ямарваа нэг нэмэлт ажиллагааг явуулалгүй дахин шүүх рүү шилжүүлэн шийдвэрлээд байна.
Анхан шатны тойргийн шүүх эргэлзээтэй шинжээчийн дүгнэлт, эрүүдэн шүүж авсан анхны мэдүүлгүүд дээр үндэслэн гэм буруутай гэж үзсэнд маш их гомдолтой байна.
Тухайн үед яг юу болсон талаар яръя. 2019.11.16-ны өдөр шалгалт 8 цагт эхлэх байсан. Өглөөний 6 цаг болтол системийн хөгжүүлэлт хийсэн. Энэ талаар тэнд байсан шалгалт зохион байгуулж байсан албан хаагчид бүгд мэднэ, гэрчилнэ. Эхний шалгалтыг 8 цагт авсан. Тэгсэн чинь эхний ээлжийн шалгалт өгсөн хүмүүсийн дүнг бараг бүгдийг нь буруу бодсон байсан. Энэ талаар тухайн үед сошиал, хэвлэл мэдээллээр цацагдаж тухайн үедээ нэлээн том асуудал болж байсан. Энэ асуудалтай холбоотой хөгжүүлэгч компанийг дуудаж шалгуулахад программ буруу ажиллачихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь “шалгалт өгсөн хүмүүсийн шалгалт бөглөсөн түүх нь байгаа юу” гэж асуухад “байгаа” гэх хариуг өгсөн. Төв комиссоос чиглэл өгөхдөө “шалгалт өгсөн хүмүүсийн шалгалт өгсөн түүх дээр үндэслээд дүнгийн зөв болох арга хэмжээг ав” гэх чиглэлийг өгсөн. Үүний дагуу бүх хүний дүнг дахин уншуулаад дүнг зөвтгөсөн өгсөн арга хэмжээ авсан. Шалгалт өгсөн бүх хүмүүсийн шалгалтын хуудсыг нэг программаар уншуулж байгаа учраас хэн нэгний буюу тусгайлсан нэг хүний дүнг 1 бүрчлэн уншуулна гэж байхгүй. Тухайн үед хөгжүүлэгч компани шалгалтын хуудсыг бүгдийг нь нэгэн зэрэг уншуулсан. Энэ асуудал дээр буюу хэрэг шалгагдаж байх хугацаанд 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээч нар шалгалтын оноон дээр томилогдсон. Тухайн шинжээч нар дүгнэлтдээ “Б.Б-ийн шалгалт бөглөсөн түүхэнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, засвар ороогүй байна. Уг шалгалтын материалд үндэслэж дүгнэхэд Б.Б нь 49 оноо авсан нь хөдөлгөөнгүй үнэн байна” гэж дүгнэсэн. Миний зүгээс бүрэлдэхүүнтэй шинжээч нар уг асуудлыг хөдөлбөргүй тогтоосон гэж үзэж байгаа. Би тухайн жилийн 11 дүгээр сард системийн хөгжүүлэлт, шалгалтын үед Төрийн албаны зөвлөлийн төв байран дээр байгаагүй. Сансрын Е-мартын тэнд байх нэг газар шалгалт зохион байгуулсан. Шалгалт зохион байгуулж байгаа хүмүүс 14 хоногийн турш тухайн газар байрлаж шалгалтын бэлтгэл хангаж, зохион байгуулах ажлыг явуулсан, тэд байсан хүмүүс гэртээ ч хариагүй. Тэгсэн намайг Төрийн албаны зөвлөлийн төв байрны гадаа Б.Б-тэй уулзаад түүнээс мөнгө авсан гэж буруутгаж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Мөрдөгч нар 2020.02.03-ны өдөр 09 цагийн орчим Төрийн албаны зөвлөлийн төв байран дээр серверт үзлэг хийхээр ирсэн. Серверт үзлэгээ хийсэн. Үүний дараа бид бүхэн Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн. Мэдүүлгээ өгчхөөд цагдаагийн байрнаас гарахад шөнийн 23 цаг өнгөрч байсан. Өөрөөр хэлбэл Би тухайн өдрийн өглөөний 10 цагаас шөнийн 23 цаг өнгөртөл мэдүүлэг тайлбар өгсөн. Тэр хугацаанд мэдүүлэг авч байгаа мөрдөгч нар надтай зүй бусаар, хүнлэг бусаар харьцсан. Тодруулбал “чи яасан нимгэн хувцастай юм бэ? Одоо чамайг шууд хорих гэж байна. Чи хөлдөөд үхчихвэл яахын бэ. Тэлээ, үүдээсэй тайл, очоод боогоод үхчихнэ. Чи жирэмсэн эхнэрээ дууд, жирэмсэн эхнэрээс чинь мэдүүлэг авна” гэх мэтээр хүнлэг бус харьцсан. Би мөрдөгчид хандаж “эхнэр ирж болохгүй. Хэвтрийн дэглэм барьж байгаа” гэж хэлэхэд “тэр хамаагүй” гэж хэлж байсан. 23 цагийн үед намайг цагдаагийн газраас гараад явж байхад Ж-ын эхнэр нэг сартай өлгийтэй хүүхдээ тэвэрчихсэн гадаа зогсож байсан. Гадаа хүйтэн, утаа ихтэй байсан. Ж-ын эхнэрийн өвлийн хүйтэнд ирсэн байсан нөхцөл байдал, надтай харьцсан байдал зэргээс Ж, Б нарт яаж хандсан нь ойлгомжтой гэж миний зүгээс тухайн үедээ бодсон. Тухайн мэдүүлэг авсан байцаагч нар ганцаараа байгаагүй 4,5-уулаа байсан. Нэг нь мэдүүлгээ авдаг нэг нь шивж байсан. Тэгээд мэдүүлгийн явцад яагаад худлаа яриад байгаа юм гэж хэлээд олон удаа дарамталсан. Мэдүүлэг авсан байцаагч нарын талаар холбогдох байгууллагад нь удаа дараа гомдол гаргасан. Энэ талаар шалгасан талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн шалгалтын материалыг шинжлэн судалсан бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт хэргийн материалд хавсаргагдсан байгаа. Надад Б.Б-тэй Төрийн албаны зөвлөлийн төв байрны гадаа уулзаж, мөнгө авсан тохиолдол огт байхгүй
Иймд эргэлзээтэй П.Тэгшбаяр шинжээчийн дүгнэлт, хууль зөрчиж авсан 2020.02.03-ны өдрийн мэдүүлгийг нотлох баримтын жагсаалтаас хасаж, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй томилогдсон шинжээчдийн дүгнэлт буюу Б-ийг өөрөө тэнцсэн болохыг нотолсон байдал, өмгөөлөгчтэйгөөр өгсөн холбогдох хууль, журамд нийцсэн мэдэгдэл, өмнө анхан шатны шүүхээс буцаасан байдал зэргийг харгалзан үзэж тухайн болсон явдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж, бодит байдлыг тогтоож, надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Н.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасан өмгөөлөгчийн зүгээс гомдлыг нь дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатын шүүх шийдвэрээ гарахдаа хууль зөрчиж авсан нотлох баримтуудыг үндэслэж манай үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. М.А-ыг гэм буруутайд тооцож байгаа баримтуудыг дурдвал М.А-ын мэдүүлэг, гэрч Ж-ын мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-ийн мэдүүлэг, П-ын мэдүүлэг, шинжээч Тэгшбаярын гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Шүүгдэгч Б.Б-ээс мэдүүлэг, тайлбар авахдаа хууль зөрчсөн талаар түүний өмгөөлөгчийн зүгээс гомдолдоо хангалттай тайлбарлалаа. Миний үйлчлүүлэгч М.А-ыг Эрүүгийн цагдаагийн газар 09 цаг 30 минутад авчхаад 15 цаг 30 минутад сэжигтнээр мэдүүлэг авч эхлээд 17 цагт дууссан байдаг. Түүнээс сэжигтнээр мэдүүлэг авахдаа, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг тусгайлан тайлбарлаж өгөлгүйгээр өмгөөлөгчгүй мэдүүлэг, тайлбар авсан. Мөн түүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас мэдүүлэг өгчхөөд гарахад шөнийн 23 цаг болж байсан гэж тэрээр илэрхийлдэг. Бүтэн 1 өдөр Эрүүгийн цагдаагийн газар байлгасан нөхцөл байдлаас эрүүдэн, шүүж байцаалт авсан байж болзошгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бус харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд нь хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно…” гэж заасан байдаг. Дээрх хуулийн заалтыг зөрчиж авсан мэдүүлэг нь хууль бус нотлох баримт. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хууль, бусад хуулийг чанд сахиж мөрдөнө...” гэж заасан. Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгч миний үйлчлүүлэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж авсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Анхан шатны шүүх хууль зөрчиж авсан мэдүүлгийг үндэслэж шийдвэр гаргасан байгаа нь үндэслэлгүй байна. Миний үйлчлүүлэгч М.А-ас ямар байдлаар мэдүүлэг авсан тэр аргаараа Ж-аас мэдүүлэг, тайлбар авсан гэж өмгөөлөгчийн зүгээс хардаж байгаа. Учир нь Ж-аас өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан. Ж нь 2 дахь удаагаа буюу яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө сэжигтнээр өгсөн мэдүүлгээ үндэслэлгүй гэж хэлэн өөр агуулгаар мэдүүлгээ өгсөн байдаг. Тодруулбал “ямар нэгэн хүний шалгалтын дүнг зассан асуудал огт байхгүй” гэж мэдүүлсэн байдаг. Шинжээч Тэгшбаярын гаргасан дүгнэлт нь бүрэн бус эргэлзээтэй дүгнэлт байсан. Тодруулбал шинжээчийн дүгнэлтээс “шалгалтын явцад шалгалт авсан программд алдаа гарсан эсэх” гэж асуулт асуухад “алдааг тодорхойлох боломж байхгүй” гэж хариулсан байдаг. Хэрэв программд алдаа гарсан бол хэн хэн гэж хүний шалгалтын тестэд алдаа гарсан бэ, алдааны улмаас ямар засвар өөрчлөлт оруулсан бэ гэж асуухад мөн л “алдааг тодорхойлох боломжгүй” гэж хариулсан байдаг. 82 хүний шалгалтын материалд өөрчлөлт орсон асуудал дээр ямар нэгэн маргаан бол байхгүй. Манай үйлчлүүлэгчээс гомдолдоо Б.Б гэдэг хүний шалгалтын тест дээр засвар орсон эсэх асуудал байгаа эсэхийг шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргаад хүсэлтийн дагуу Нийслэлийн прокуророос бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтэд Б.Б гэдэг хүн “...2019.11.16-ны өдрийн 15 цаг 01 минут 27 секундээс 16 цаг 01 минут 27 секундийн хооронд шалгалт өгсөн байна. Б.Б нь эхний хариултаа 15 цаг 2 минут 4 секунд, сүүлийн хариултаа 15 цаг 58 минут 22 секунд бөглөсөн болох нь хэргийн нотлох баримт өгөгдлийн сангаас харагдаж байна. Тиймээс шалгалтын хугацаанаас хойш шалгалтын хариулт болон сонгосон сонголтод өөрчлөлт орсон гэж өгөгдсөн нотлох баримтуудаас дүгнэх боломжгүй байна...” гэж дүгнэсэн. Үүнээс Б.Б гэдэг хүний шалгалтын материалд тухайлан өөрчлөлт орсон асуудал байдаггүй. Энэ дүгнэлт болон дүгнэлтийг гаргасан Пүрэвсүрэн гэдэг хүний мэдүүлгээр шүүгдэгч Б.Б-ийн шалгалтын оноонд хэн нэгэн засвар, өөрчлөлт оруулсан зүйл тусгагдаагүй. Мөн миний үйлчлүүлэгч М.А-ыг Б.Б-ээр дамжуулж Б.Б-ээс 2,000,000 төгрөг авсан гэж ялладаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгчийг Б.Б-ээр дамжуулж 2,000,000 төгрөг авсан гэдэг үйл баримт тогтоогддоггүй. П-ын мэдүүлгийн талаар ярьж байна. Комиссын хуралдаан дээр ямар нэгэн хувь хүний талаар огт яригдаагүй. Үүнээс Б.Б гэдэг хүний шалгалтын оноог зассан гэх зүйл П-ын мэдүүлэгт огт авагдаагүй. Тэгэхээр энэ Б.Б гэдэг хүнийг оноог зассан гэсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддоггүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заанаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч О.Баясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Б.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах, цагаатгах агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Шийтгэх тогтоолд Б.Б-ийг гэм буруутай гэж үзэхдээ ямар нотлох баримтад үндэслэсэн болохыг нэг бүрчлэн заасан байна. Хавтаст хэргийн 51-54 дүгээр талд авагдсан баримтууд нь дараах үйл баримтыг илэрхийлж байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “...цаг...минут” өгсөн гэх Б.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /6хх 16-17/, 2020 оны 02 дугаар сарын 04-нд шүүгдэгч Б.-Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /6хх 21-23/, М.А-ын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн мэдүүлэг /6хх 24-27/ эдгээр нь бүгд шүүгдэгч тул тэдний өгсөн мэдүүлэг тэднийг өөрсдийг яллах баримт болохгүй бөгөөд энэ нь ЭХШ тухай хуулийн 1.4 зүйлийн 1.3-т "бусад оролцогч" болох бөгөөд тухайн хэрэгт хамаалгүй этгээдийн мэдүүлгийг гэрчийн мэдүүлэг гэж үзэх бөгөөд энэ мэдүүлгийг өөрсдийн эсрэг ашиглаж болохгүй. Бидний энэ авч үзэж буй үйл баримтын хульд ЭХХШ тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно” мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 ба 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж эдгээрийг нотлох баримтаас хасах ба мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож...” ёстой тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.
Мөн дээрх гэрчүүд нь мэдүүлэг авч байх цаг хугацаанд ЭХ 26.1 зүйл буюу Кибер орчинд хууль бусаар халдах зүйлийн 1-д “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан бол...” гэсэн асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байсан цаг хугацаанд авсан мэдүүлэг тул эгээр хүмүүс нь гэрч байж болохгүй тул хууль бусаар цуглуулсан нотлох баримт гэж үзэх ба УДШ-ийн 2023.04.14-ний 16 дугаар тогтоолын 2.5 ба 5.1-дахь зүйлийг зөрчсөн байна
Мөн гэрчийн мэдүүлэг нь цаг хугацааны хувьд зөрүүтэй тул ЭХХШ тухай хуулийн 16.1. дүгээр зүйлийн 11-д “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан тул Б.Б-ийг гэрчээр дуудах үндэслэл байхгүй тул нотлох баримт болохгүйг анхаараагүй байна.
Мөн Үндэсний дата төв УТҮГ 2020.03.27-ны өдрийн 01/195 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээч П.Тэгшбаярын дүгнэлтийн хариулт-5 /6хх 85-94/, Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч П.Тэгшбаярын мэдүүлэг /6хх 95-96/ талд байгаа дүгнэлт ба мэдүүлгээр шалгалтын тест алдаатай байсан ба тест нь алдаатай байсан бөгөөд цахим шалгалтын өгөгдөл нь 1 гэсэн төлөвт байх ёстой байтал 0 гэсэн төлөвт байсан бөгөөд энэ өгөгдлийн алдааг засахад Б.Бу нь шалгалтад тэнцсэн болох нь нотлогдсон байхад ямар үндэслэлээр буруутгасан нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл эдгээр баримтыг ЭХХШ тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу цуглуулсан баримт тул шүүх мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх цагаатгах шийдвэр гаргах байжээ.
Мөн Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны нь хамтын зарчмаар хэрэгжих тул Ерөнхий шалгалт зохион байгуулах төв комиссын ээлжит бус хурлын тэмдэглэл /6хх 110-113/ Төрийн албаны зөвлөлийн шалгалт зохион байгуулах төв комиссын 2019-11-18 тэмдэглэл /бхх 114-117/, Төрийн албаны зөвлөлийн шалгалт зохион байгуулах төв комиссын хурлын тэмдэглэл /бхх 118-127/ зэрэг баримтаар Б.Б шалгалтад тэнцсэн гэж шийдвэр гаргаж байгааг шүүх анхаарсангүй.
Мөн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 170/ нь ЭХХШ тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5-д “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэсэн шаардлага хангахгүй тул мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох,..” ёстой тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ. Мөн энэ тэмдэглэлд тооны утга нь “0” байгаа тул “ямар ч мэдээлэл” байхгүй гэж үзнэ. Гэтэл “2019-12-3-нд 3 удаа мессеж явуулсан тогтоогдож байна” гэсэн байх бөгөөд тэр мессеж нь хэрэгт байхгүй. Хэрэв мессеж бичсэн гэж үзэж байгаа бол тухайн гар утас эзэмшигч бичсэн мессежээ устгасан байсан ч тухайн харилцаа холбооны компанид хадгалагдан үлдсэн байдаг тул түүнийг авч шалгаж баримтжуулж ЭХХШ тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасныг хэрэгжүүлсэн байх ёстой бөгөөд түүнд авагдсан мэдээлэл нь тухай гэмт хэрэг гарсан гэж үзэх цаг хугацаанаас хойш тул түүнийг нотлох баримт гэж үзэхгүй.
Мөн шинжээчийн П.Тэгшбаярын мэдүүлгээр /8хх 221/ Төрийн албаны зөвлөлийн 2020-4-8-ний 02/616 дугаартай албан бичиг, /8хх 100-104/ түүнд хийсэн тэмдэглэл, ТАЗ-ийн 02/582 дугаартай албан бичиг зэрэг нь “Б.Б-ийн шалгалтад өөрөө тэнцсэн болохыг нотлох тул ямар давуу байдлыг бий болгосон гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. ...” Мөн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ- гэж заанаар нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт 7 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 2, 14 дүгээр зүйлийн 3(е), 14 дүгээр зүйлийн 3(д) ЭХХШ тухай хуулийн 16.3 дугаар зүйлийг зөрчсөн яллах дүгнэлтээ прокурор хамгаалж өмгөөлөгч болон шүүгч, шүүгдэгчийн асуултад хариул өгөөгүй тул прокурор мэтгэлцэхээс татгалзаж буй нөхцөлд Б.Б-ийг энэ хэсэгт заасан хууль болон пактын зарчимд нийцүүлэн цагаатгах ёстой гэж үзнэ. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн 2025/ШЦТ/1482 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Б-т холбогдох хэсэгт түүнийг цагаатгасан өөрчлөлт оруулж, хуулийг нэг мөр хэрэгжүүлж өгөөч гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ш.Л-гийн өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Л-г холбогдуулж буй хахууль өгөх гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, нөгөө тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан эсхүл авсан үйлдлээр илэрдэг.
Мөн албан тушаалтан нь хувийн болон хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хууль бусаар ашиглаж байгаагаа ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн шууд санаатай шунахайн зорилготой хэрэг юм.
Харин хахууль өгөгч нь өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холоогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг тэдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлсэн... өөрөөр хэлбэл албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолд нийцсэн ашигтай зүйл хийсэн байхыг ойлгодог.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл, эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгох, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл, эс үйлдэл хийх зорилгоор өөртөө эсвэл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан.
Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенц болон Эрүүгийн хуулийн 22.4дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан гэм буруугийн зөвхөн шууд “санаатай” хэлбэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсвэл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.
Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан эд зүйл өгсөн...” гэх шинжүүдийг заажээ. Эрүүгийн эрх зүйн онолд үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршгийн хоорондох шалтгаант холбоог харгалзаж үзээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс”, “...өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор” хэмээн тус тус заасан нь хахууль авагч этгээд өөрийн албаны чиг үүрэгтэйгээ холбоотойгоор эд зүйлс авсан байхыг шаардсан байна.
Гэвч бодит байдалд Ш.Л нь хахууль өгсөн гээд байгаа хүмүүсээ танихгүй ямар ажил хэргийг бүтээлгэх гэсэн нь тодорхойгүй буюу тогтоогоогүй байж "... НӨАТ-ын б арим т бичиг хуурамч болохыг анхааруулсан мэдээллийг цахим системээс устгуулж дауу байдал бий болгох зорилгоор Х.Т-тай, түүний танил Н.Ж-ээр дамжуулан холбогдож НӨАТ-ын И-баримт санхүүгийн системийн таны худалдан авсан баримт хуурамч тул тайлангаа хавсаргана уу гэсэн мэдээллийг устгуулахын тулд, мөн устгуулсны хариуд өөрийн садангийн хүн Д.Б-ийн данснаас олон удаагийн гүйлгээгээр Х.Т-ы эзэмшлийн дансанд мөнгө шилжүүлж хахууль өгсөн гэж буруутгадаг.
Гэтэл Н.Х нь Ш.Лд Х.Т, Н.Ж нарын дансыг өгч эдгээр данснууд руу мөнгөний тоог нь хэлэн шилжүүлж өгөхийг гуйсан үйл баримт байхад Ш.Л-г хахууль өгсөн гэж буруутган шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон гэж үзэж байгаа.
2. Мөн НӨАТ-тэй холбоотой асуудал мөрдөн байцах албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж буй асуудалтай давхацсан талаар баримт материал гаргаж өгсөн боловч үүнд огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
Өмнө нь энэ хэрэг шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шатны хуралдаанаар хэлэлцэгдэн МБА-нд байгаа асуудалтай нэгтгэх асуудлаар хэрэг прокурорт буцсан ч прокурор эсэргүүцэл бичсэнээр давж заалдах шатны шүүх хэлэлцээд хэргийг шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.
ЭХ-ийн ЕА-ийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт 1 удаа ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай бөгөөд хүний эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй.
Тэгтэл нэг асуудлаар 2 өөр газар 2 зүйлчлэлээр шалгах нь хуульд нийцэхгүй бөгөөд үүнийг нэгтгэж шалгах ёстой гэж үзэж байна. /санхүүгийн тооцоо буюу төлбөр нь эдийн засаг дээрхи хэрэгт хамт тооцогдож байгаа/
3. Мөн түүнийг холбогдуулж буй хэрэг нь цаг хугацааны хувьд 2019 оны 05 дугаар сард үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж заасныг 2020.01.20-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчлөн найруулан өөрчлөлт орсон байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “...Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тоолно...” гэж заасан бөгөөд миний үйлчлүүлэгч Ш.Лд холбогдох хэрэг нь 2019.12.25-ны өдөр төгссөн тул 2020.01.20-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө байх тул Ш.Лгийн холбогдсон хэрэг нь тус хуульд зааснаар шийдэгдэх ёстой бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох зорилготой, шунахай эсхүл хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж заасан байна. Энэ зорилгыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчлан тогтоожээ. Иймд Ш.Л-д холбогдох хэргийг ЭХХШТХ-ийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ш.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчийнхөө давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Би Т, Ж нарыг огт танихгүй. Тухайн үед Н.Х надад 2 дансны дугаар өгөөд шилжүүлэх ёстой мөнгөн дүн болон утгыг нь хэлж өгч байсан. Тэгээд би түүний хэлснээр өгсөн данс руу нь мөнгө шилжүүлсэн. ...” гэв.
Шүүгдэгч Н.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлуудтай холбоотой хэлэх тайлбаргүй. “ гэв.
Шүүгдэгч Н.Х-ын өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч болон миний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөхгүй асуудал байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх саналтай байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Би одоо ажиллахгүй байгаа, тэтгэвэртээ гарсан. Гэртээ байдаг. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс айлын гэрт зөвшөөрөлгүй орсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг бусдын биед санаа хүндэвтэр хохирол учруулан гэдэг үйл баримт нь нотлогдсон гэхэд учир дутагдалтай. Би С-ыг гэрт нь хүргэж өгөх гэж явахдаа уг хэрэгт холбогдсон байдаг. Би гомдолтой байна. ...” гэв.
Шүүгдэгч Ч.С-ын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгч Ч.С-ыг 3 зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдсэн. Тэрээр бусдын бие махбод хүндэвтэр гэмтэл учруулсан, орон байранд нэвтэрсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ямар нэгэн маргаан байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг дээр хууль хэрэглээ болон үйл баримтын дээр тодорхой хэмжээнд маргаж оролцсон. Тодруулбал Б.Б-ээр дамжуулан 1.000.000 төгрөгийн хахууль шаардсан гэдэг асуудал дээр миний үйлчлүүлэгчийн эсрэг зөвхөн Эгийн мэдүүлэг л байдаг өөр зүйл байдаггүй. Хэргийн үйл баримтаас харвал манай үйлчлүүлэгч нь хийх ёстой үйлдлээ хуулийн дагуу хийсэн нөхцөл байдал харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл Ч.С-ын тодорхой акт гаргасан зүйлүүд нь хуульдаа нийцсэн байсан. Тэгэхээр тухайн 1.000.000 төгрөгтэй холбоотой асуудлыг “Бест шүүс” ХХК-иар дамжуулсан, нэхсэн гэдэг асуудал нь эргэлзээтэй байдаг учраас хэргийг бүхэлд нь хянаж үзэж байгаа шүүх бүрэлдэхүүн та бүхэн эдгээр баримтуудыг хянаж үзээд шүүгдэгчид ашигтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг сонслоо. Прокурорын зүгээс тайлбар, дүгнэлтээ хэлэхдээ эхлээд шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Д.Алтансүх, Б.Баатарсайхан нарын гомдол, тайлбарт дүгнэлт хэлье. Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж тухайн 10.000.000 төгрөгийг зээлийн харилцаа байсан гэдэг асуудлыг ярьдаг. Тодруулбал тухайн 10.000.000 төгрөгийг өөрийн дүү Б нь авч орон байрандаа засвар хийсэн гэдэг асуудлыг дурддаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б нь мэдүүлэгтээ “Гантулга найзаасаа 5,000,000 төгрөг аваад “проекц” буюу мөрийтэй тоглоом тоглосон. Засвар хийгээгүй...” гэж мэдүүлдэг. Н.Б.Б-ийг 2020.04.19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. 10,000,000 төгрөгийг зээлийн харилцаа болгож харагдуулахын тулд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны дараа мөнгө өгсөн, авсан тухай хэлцэл гэж хэлцэл хийгээд нотариатаар гэрчлүүлээд зээл мэтээр харагдуулах хэлцэл хийчхэж байгаа юм. Энэ талаар Н.Х-аас мэдүүлэг авч тодруулахад “...Б.Б “би чамд мөнгөө би өгье, тэгээд үүнийг зээл мэтээр хэлцэл хийчихье гээд шахсан. Би шахаад байсан болохоор нь очиж хэлцэл хийсэн...” гэж мэдүүлдэг. Түүний уг мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өнөөдрийг хүртэл мэдүүлэг, тайлбартаа “би татварын улсын байцаагч нарыг томилохгүй. Байцаагч нарын ажилд ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс нөлөөлөх эрх байхгүй гэдэг тайлбарыг өгдөг. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудад “татварын хяналт шалгалт хийх томилолт” гэсэн баримт авагдсан байгаа. Тухайн баримтуудад шүүгдэгч Б.Б-ийн гарын үсэгтэй түүний томилолтууд авагдсан байгаа. Үүнд “Сохомон” ХХК-нд 2020.02.03-ны өдөр томилсон тушаал, “Шилдэг шигтгээн” компанид 2020.01.27-ны өдөр томилсон тушаал, “Бест шүес” ХХК-д 2020.01.21-ний өдөр томилсон тушаалууд авагдсан байдаг. Үүнийг Б.Б-ийн зүгээс томилолт гаргаагүй, намайг томилолт гаргаагүй болох нь Мөндөлийн мэдүүлгээр нотлогдож байгаа гэх тайлбарыг гаргадаг. Мөнхдөл нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэгтээ “...тухайн үед тасгийн дарга нь томилолт хийдэг байсан. Тэр үед Б.Б тасгийн даргаар ажиллаж байсан Б.Б томилсон байж таарна. Харин одоо “Пийшир” гэх цахим программаар томилдог болсон...” гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс харагдахад Б.Б-ийн ярьснаас эсрэгээрээ буюу М-ийн мэдүүлгээр Б.Б-ийн томилолт хийсэн гэдэг нь тогтоогдож байгаа юм. Өмгөөлөгч Д.Алтансүхийн зүгээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 10,000,000 төгрөг гаргуулъя гэж тусгасан атлаа үндэслэл хэсэг дээрээ 70,600,000 төгрөгийг гаргуулъя гэж бичсэн байгаа нь ойлгомжгүй зөрүүтэй байна гэдэг асуудлыг тайлбартаа дурдаж байна. Шийтгэх тогтоол дээр 2 өөр үнийн дүн бичсэн нь зөрүүтэй асуудал огт биш Н.Х, Б.Б нар бүлэглэж нэр бүхий 3 компаниас нийтдээ 70,600,000 төгрөгийн хахуулыг бүлэглээд, урьдчилан үгсэн тохиролцоод авсан байна гэдгийг тогтоочхож байгаа юм. Харин 70,600,000 төгрөгөөс хэн нь хэдэн төгрөгийг авсан, хэн нь хэдэн төгрөгийг хариуцаж төлөх ёстой вэ гэдэг нь өөр асуудал. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хохирол нь өөр ойлголт. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад Н.Х мэдүүлэгтээ “...70,600,000 төгрөгөөс 60,600,000 төгрөгийг нь би авсан. Өөрийнхөө авсан хариуцаж төлнө...” гэж илэрхийлсэн учраас шүүхээс 60,600,000 төгрөгийг шүүгдэгч Н.Х-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин 10,000,000 төгрөгийг Б.Б авсан болох нь нотлох баримтаар гарцаагүй нотлогдон тогтоогдсон учраас Б.Бээр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нарын зүгээс зээлийн харилцааг яагаад хэрэг гэж үзэж байгааг ойлгохгүй байна гэх тайлбарыг удаа дараа гаргаж байгаа. Тухайн мөнгө зээлсэн гэж хэлээд байгаа үйл баримтыг цаг хугацаагаар аваад үзвэл. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Н.Х нь Б.Б-тэй ярихдаа “найз нь оны өмнө нөгөөдхөө амжуулъя гэж их гүйлээ. Хүн амьтан мөнгө төгрөгөө өгөхгүй байна” гэж хэлэхэд. Б.Б нь хариуд нь “одоо гялалзуулахгүй л бол цаг хугацаа байхгүй болчихлоо” гэдэг асуудлыг ярьдаг. Мөн Б.Б нь мэдүүлэгтээ “...Би 2020.03.04-ний өдөр ажлаа өгсөн...” гэж мэдүүлдэг. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл ажлаа өгөхөөсөө тухайн асуудлаа зохицуулах гэсэн санаа харагдаж байгаа юм. 2020.02.03-ны өдөр Н.Оээс Н.Хын дансанд 20,000,000 төгрөг орж ирдэг. Н.О-ээс 20,000,000 төгрөг шилжиж оронгуут Н.Х нь Б.Б-тэй холбоо барьдаг. Тэрээр холбоо барихдаа “нөгөө дурак чинь шилжүүлсэн чинь банк хооронд шилжүүлсэн байна” гэж хэлэхэд Б.Б нь “маргааш болъё” гэж хариу өгдөг. 2020.02.04-ний өдөр “Бест шүес” ХХК-иан захирал Б.Тын эхнэр Ундраагийн данснаас 20,600,000 төгрөг Н.Хын данс руу шилжиж орсон. Мөнгө 02 дугаар сарын 04-ний өдрийн 9 цаг 30 минутад шилжиж орсон байдаг. Гэтэл Н.Х нь 09 цаг 49 минутад Б.Б рүү залгадаг “5 үг солиодохъё” гэж асуухад Б.Б нь “дараа болъё” гэж хариулсан байдаг. 2020.02.12-ны өдрийн 13 цаг 7 минутад Н.О-ээс Н.Х-ын данс руу 15.000.000 төгрөг шилжиж орсон байдаг. 2020.02.12-ны өдөр 21 цагийн үед Б.Б нь эхнэр лүүгээ залгаад “хүнтэй уулзаад юм тосоод аваадах” гэж ярьсан байдаг. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл Н.Х-ын данс руу “Шилдэг шигтгээн”, “Бест шүес” компани нарын хамаарал бүхий этгээдүүдээс мөнгө шилжиж орсны дараагаар Н.Х нь Б.Б-тэй холбогдож “уулзах хэрэгтэй байна. Нөгөөдхийг чинь өгье” гэж хэлсэн байдаг. Үүнээс харахад Н.Х, Б.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцсон болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл дээрх компаниудад хяналт шалгалт хийлгэснийхээ хариуд мөнгө авахаар тохиролцсон юм байна гэдэг нь харагддаг. “Сохомон” ХХК, “Шилдэг шилтгээн” ХХК, “Бест шүес” компанид хяналт шалгалт орсон нь тэдгээрт ямар давуу байдал бий болгосон талаар өмгөөлөгч нарын зүгээс тайлбарлаж байна. Ж, Н.О, Б.Т, Х нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ бүгд нэг зүйлийг ижил мэдүүлсэн байдаг. Тодруулбал “тендерт оролцох гэж байсан. Тухайн үед яаралтай тендерт орох шаардлага үүссэн учраас татварын хянан шалгалтад орох болсон. Ингээд шалгалтад хурдан оруулаад өгөөч гэх хүсэлтийг тавьсан...” гэж мэдүүлдэг. Харин Б.Т, Х, Ж нар нь дээр үйл баримттай холбоотой хариу болгож мөнгө өгсөн болохоо хүлээн зөвшөөрдөг. Энэ талаар мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шүүгдэгч Б.Б нь “Шилдэг шигтгээн” ХХК, “Сохомон” ХХК-ийн талаар огт мэдэхгүй, хүмүүсийг нь танихгүй гэх зүйлийг мэдүүлдэг. Энэ хүмүүсийг таньдаг байсан уу, таньдаггүй байсан уу гэдэг нь хэргийн зүйлчлэлд огт нөлөөлөхгүй. Уг хэргийг Н.Х зохион байгуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа гэж прокурорын зүгээс харж байгаа. Өмгөөлөгч Б.Баатарсайхан нь нууц ажиллагааны магадалгаа нь хууль зөрчсөн учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэх агуулгыг тайлбартаа дурдаж байна гэж прокурорын зүгээс ойлгосон. Нууц ажиллагааны магадалгааны талаар шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгээс эхэлж ярьж эхэлсэн. Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа ямар журмаар, яаж явагддаг талаар анхан шатны шүүх хуралдааны үеэр маш тодорхой тайлбарласан. Өнөөдөр мөн дахин тайлбар хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг дээр мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журмыг Тагнуулын ерөнхий газар болон Улсын ерөнхий прокурор хамтран батална гэж заасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Улсын ерөнхий прокурор болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан 2018.12.26-ны өдрийн 116, 117 дугаартай тоот тушаалаар батлагдсан энэ журам хүчин төгөлдөр мөрдөгдөж явж байгаа. Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах журмын 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад прокурорын хянаж баталгаажуулаагүй мэдээг мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаанд ашиглахыг хориглоно. 6.6-т мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан боловч үр дүн гараагүй, хэрэгт ач холбогдолтой баримт сэлт илрээгүй тухай мэдээг прокурорт хянуулаад нууц ажиллагааны магадалгааг товчлон бичиж болно...” гэж заасан байгаа. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс үр дүнгийн бүхэлд нь хавтаст хэрэгт хавсаргаагүй байна. Нууц магадалгааны тал нь байхгүй гэдэг зүйлийн талаар ярьж байна. Өмгөөлөгчийн зүгээс гар утасны биллд үндэслэж дээрх асуудлыг хөндөж байгаа юм. Өөрөөр хэлбэл Н.Х, Б.Б нар нь тэдний өдөр ярьсан байна. Энэ хоёр хүний энэ хугацаанд ярьсан зүйл магадалгаанд тусгагдаагүй байна гэх зүйлийн талаар ярьж байна. Нууц ажиллагааны магадалгаанд ач холбогдолтой баримт сэлт илрээгүй бол заавал үр дүнг баталгаажуулаад байх шаардлага байхгүй. Товчилж бичиж болно. Товчилж бичиж болох талаар ч журамдаа заачихсан байгаа. Өмгөөлөгч нарын зүгээс прокурор зөвхөн өөрт ач холбогдолтой хэсгийг нь аваад ирсэн байна гэх зүйлийг ярьж байна. Ач холбогдолтой гэдэг нь хэргийг цагаатгах болон яллах талын баримтын аль алийг хэлж байгаа юм. Түүнээс цагаатгах талын баримт байхгүй бол тэрийг заавал тусгана гэсэн ойлголт биш. Өөрөөр хэлбэл нууц ажиллагааны магадалгаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан хууль зөрчиж бүрдүүлсэн баримт биш. Өмгөөлөгчийн зүгээс тухайн магадалгаа нь ямар хууль, дүрэм зөрчиж байгааг тодорхой үндэслэлтэйгээр баримттай тайлбарлаж чадахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх асуудал нь Б.Б, Б.Б, М.А нар дээр хамтдаа яригдана. 2023.08.18-ны өдөр Б.Б-ийн дансанд үзлэг хийсэн. Үзлэгийн явцад 2019.09.21-ний өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр гаргасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан М.А, Жанчив нарын мэдүүлэгт шүүгдэгч Б.Б нь Б.Бийг ажлын өрөөндөө байхад нь 2,000,000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогддог. Энэ талаар Б.Б ч анх мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч М.А, Б.Б, гэрч Ж нараас анх мэдүүлэг авахдаа эрүү, шүүлт тулгаж авсан гэж өмгөөлөгч бүр ярьж байна. Хэргийн оролцогч нараас эрүү, шүүлт тулгаж мэдүүлэг авсан болох нь юугаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй, хэргийн материалд эрүү, шүүлт тулгаж авсан талаар ганц ч нотлох баримт авагдаагүй. Энэ талаар зөвхөн өмгөөлөгч нарын зүгээс л ярьдаг. Өмгөөлөгч нарын зүгээс шинжээч Тэгшбаярын дүгнэлтийн талаар ярьдаг. Тухайн дүгнэлт нь 6 дугаар хавтаст хэргийн 83-87 дугаар хуудас, 8 дугаар хавтаст хэргийн 223-225 хуудсанд авагдсан байгаа. Уг шинжээчийн дүгнэлтэд “2019 оны 11 дүгээр сарын 16-ны шалгалтад 82 иргэн тэнцээгүй бөгөөд шалгалт дууссаны дараа өгөгдлийн санд өөрчлөлт орсон байна” гэж тусгасан байна. Тухайн дүгнэлтээс яг засвар оруулсан уу, үгүй юү, Б.Б-ийн оноог зассан уу, үгүй юү гэдэг дээр бүрэлдэхүүнтэй шинжээч болон дан шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжгүй гэж гарсан байгаа. Шинжээч Тэгшбаяраас гаргасан дүгнэлтэй нь холбогдуулж мэдүүлэг авч тодруулахад тэрээр “өөрчлөлт орсон байна. Гэхдээ засвар хийсэн үү, үгүй юү гэдгийг тогтоох боломжгүй” гэж мэдүүлсэн байдаг. Яагаад ийм эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн бэ гэвэл дүн бодох процесс бүрэн тестэлж амжаагүй байхад шалгалт эхэлсэн учраас программ алдаа гаргаж зарим иргэдийн дүн буруу гарсан байдаг. Ерөнхий шалгалт зохион байгуулсан төв комиссын ээлжит бус шуурхай хуралдаанаар М.А, Ж нарт хамтраад иргэдийн бодит оноог программд оруулах үүрэг даалгавар, чиглэл өгсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “М.А надаас хэдэн иргэдийн оноог засаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрсөн” гэж мэдүүлсэн байдаг. М.А, Ж нарт үүрэг өгсөн болох нь ерөнхий шалгалт зохион байгуулсан төв комиссын ээлжит бус шуурхай хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байгаа. Тухайн ээлжит бус хуралдаан 2019.11.16-ны өдөр болсон. Тэгэхээр шинжээч Тэгшбаярын мэдүүлэг болон Тэгшбаярын гаргасан дүгнэлт, хуралдааны тэмдэглэл, Жанчивын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-ийн шалгалтын огноонд өөрчлөлт оруулсан болох нь хангалттай нотлогдож, тогтоогдож байгаа. Мөн Б.Б гэх хүний 2 сая төгрөг өгсөн, авсан гэдэг асуудлыг прокурор, мөрдөгч тааж тавьсан тоо огт биш. Өгсөн хүн нь 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдгээ анх мэдүүлэгтээ илэрхийлдэг. Авсан хүн нь би Б.Б-ээр дамжуулж 2,000,000 төгрөг авсан гэдгээ мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу, цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна ямар ч хууль журмыг зөрчөөгүй байгаа. Өмгөөлөгч нарын зүгээс ямар хуулийг зөрчсөн, ямар журмыг зөрчиж цуглуулсан талаар хангалттай үндэслэлтэй тайлбарыг гаргаж чадахгүй байна гэж прокурорын зүгээс харж байна. Шүүгдэгч Н.О-ийн өмгөөлөгч болон Н.О-ээс гаргасан гомдол дээр тайлбар хэлье. Н.О-ээс нийтдээ 2020.02.03-ны өдөр Н.Х луу 20,000,000 төгрөгийг 2020.02.12-ны өдөр 15,000,000 төгрөгийг нийтдээ 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Ямар учиртай мөнгө шилжүүлсэн талаар асуухад Н.О болон өмгөөлөгчийнхөн зүгээс “Шилдэг шигтгээн” компанид нягтлан бодогч хийж байгаагүй талаар ярьж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан одоо О-ийн мэдүүлэг болон шүүгдэгч Н.О-ийн өөрийнх нь мэдүүлгээр дээрх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байгаа. 9 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар хуудсанд гэрч О-ийн мэдүүлэг авагдсан байгаа. Тэрээр мэдүүлэгтээ “...Н.О нь манай шилдэг шилтгээн компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан, манай компанийг хариуцан ажиллаж байсан. Яагаад татварын хяналт шалгалт хийлгэх болсон талаар Н.О мэдэж байгаа...” гэж мэдүүлсэн байдаг. Мөн Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хэд хэдэн мэдүүлгээ тогтвортой мэдүүлсэн. Тэрээр мэдүүлгүүддээ “би энэ мөнгийг өгсөн” гэж мэдүүлдэг. Ямар учиртай хяналт, шалгалт хийлгэх болсон талаараа 2020.09.29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурдсан байдаг. Тухайн мэдүүлэгтээ “...хөрөнгө оруулагч нь манай компанийг ямар нэг татварын асуудалгүй компани байх ёстой гэсэн. Хөрөнгө оруулагч нь “Алтан трейд” компани байсан. “Алтан трейд” компани нь Хятад улсын хөрөнгө оруулалттай компани учраас дангаараа тендерт орж болохгүй байсан. Тийм учраас консорциум болж хамтарч орох байсан. Тэр тендер нь 2020 оны 03 дугаар сард зарлагдсан. Энэ тендер нь Хот байгуулалт хөгжлийн газраас зарлагдсан тендер байгаа. Манай компани тендерийн материал худалдаж авчхаад ороогүй яагаад гэхээр ковид гараад Хятадууд нь орж ирэх боломжгүй болчихсон. Ийм учраас бид тухайн үед “Шилдэг шилтгээн” компанид татварын хяналт шалгалт хийлгэх хэрэгтэй болсон. “Алтан трейд” компанитай консорциум хамтраад тендерт орох гэж байсан. Тэгсэн “Алтан трейд” компани нь боломжгүй болсон тэр үед нь “Шилдэг шилтгээн” ХХК-ийг яаралтай татварын хяналт, шалгалтад оруулах болсон...” гэж мэдүүлсэн. 12 дугаар хавтаст хэргийн 110 дугаар хуудсанд авагдсан Н.О-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...би өөрийнхөө сайн дураар татварын хяналт, шалгалтад оруулсан. О энэ талаар мэдэхгүй. Ийм учраас компанийг Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шүүгдэгч Н.О-ийн өмгөөлөгчөөс тайлбартаа миний үйлчлүүлэгчийн өөртөө болон бусдад давуу давуу байдал бий болгосон болох нь тогтоогдохгүй байна. Ямар давуу байдал бий болгосон гэдгийг нь тогтоогоогүй байна. Тодруулбал обьектив болон субьектив байдлыг нотолж чадаагүй байна гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч Н.О-ийн үйлдсэн гэмт хэргийн объектив байдлын шинж Н.Х-ын данс руу 35,000,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр шилжүүлснээр тогтоогдож байгаа. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Шилдэг шигтгээн” компанийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдчихсон. Мөн Н.О ямар учиртай Н.Х-т мөнгө өгсөн талаараа мэдүүлсэн. Энэ мэт хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байхад. Өмгөөлөгч нарын зүгээс нотлоогүй байна, нотолж чадаагүй байна гэдэг үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар татварын хяналт, шалгалтыг ямар учиртай хийлгүүлэх гэж байсан болох нь тодорхой харагдаж байгаа. Тухайн үед татварын хяналт шалгалт хийж байсан байцаагч нараас мэдүүлэг авахад бүгд л Б.Б томилолт гаргаж өгчхөөд өрөөндөө дуудаад энэ 3 компанид яаралтай татварын хяналт шалгалтаар оруулж, дуусга гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Б.Б-ээс “Сохомон” компанид татварын хяналт, шахалт хийгдээгүй гэж тайлбарлаж байна. “Сохомон” компанид татварын хяналт шалгалтыг хийх гэж холбогдох албан тушаалтнуудыг нь дуудсан боловч ирээгүй байдаг. Ямар учиртай ирэхгүй байгаа талаар шалгалт хийхээр очсон байцаагч Б.Бэд танилцуулах гэхэд “наадхаа түр байж байгаарай” гэж улсын байцагчид хэлсэн байдаг. Энэ байдал үргэлжилж байгаад Б.Б ажлаа өгөөд явсан байдаг. Б.Б нь ажлаа өгснийхөө дараа байцаагчдаа хандаж “тайлан, материалыг ирээд аваачих” гэхэд нь очих аваагүй тухайн үед ажилтай байсан гэж мэдүүлсэн байдаг. Баясгалан өмгөөлөгч тайлбартаа Б.Б-ээс 2020.03.04-ний өдөр гэрчээр мэдүүлэг авсан. Мэдүүлэг авсан үндэслэл нь кибер орчинд хууль зөрчиж халдсан гэх үндэслэлээр авсан байна. Манай үйлчлүүлэгч кибер орчинтой холбоотой ажил эрхэлдэггүй, тийм албан тушаалтан биш гэдэг зүйлийг өмгөөлөгчийнхөн зүгээс гомдолдоо тайлбарлаж байна. Уг хэрэгт хэд хэдэн хэрэг нэгтгэгдсэн. Нэгтгэгдсэн нэг хэрэг нь Б.Б-тэй холбоотой хэрэг Б.Бийн 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн асуудал чинь 2020.01.22-ны өдөр болсон үйл баримт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Өөрөөр хэлбэл төрийн албаны ерөнхий шалгалтад оролцож байгаа иргэдийн мэдээллийн санг өөрчилсөн байж өөрчилсөн байж болзошгүй байна гэдгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн цагдаагийн албанаас шалгах явцад Б.Б-ийн 2,000,000 төгрөгийн хахуулийн өгсөн асуудал илрээд харьяаллынх нь дагуу Авлигатай тэмцэх газар луу шилжүүлж дараа нь хэрэг нэгтгэгдэж шалгагдсан байгаа. Юуг гэрчлүүлэх гэж Б.Б-ийг дуудсан юм бэ гэж өмгөөлөгчийн зүгээс ярьж байна. Төрийн албаны шалгалттай холбоотой мэдүүлэг, тайлбар авсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Б.Б мэдүүлэгтээ “М.А гэдэг хүнийг би танихгүй. Шүүх хуралдаан дээр л би харж байна, мэдэхгүй...” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл 2020.4.01-ний өдрийн Б.Б, М.А, Б.Б нарын хоорондын харилцааг шалгаж тогтоохоор ирүүлсэн мессеж болон дуудлагын лавлагаагаар Б.Б, М.А нарын хооронд 3 удаа мессеж бичилцсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мессеж бичсэн гэдэг асуудал дээр огноо байгаа боловч “0” гээд заачихсан байна гэдэг асуудлыг ярьж байна. “0”гэдэг нь ямар нэгэн юм байхгүй болохыг харуулж байна гэж хэлсэн. Мессежний текст нь гарахгүй байгаа учраас 0-ээр илэрхийлэгддэг. Хэрвээ текст гарсан энэ нь өөр хэрэг, текстийг угаасаа гаргах боломжгүй байдаг. Оператор компаниудаас ямар мессеж бичсэн гэдгийг текстээр гаргах боломжгүй учраас тэр нь 0-ээр илэрхийлэгдээд ирдэг. Өмгөөлөгч нараас прокурор мэтгэлцээнд оролцоогүй учраас шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байна. Өмгөөлөгчөөс ямар учиртай ийм байдал гаргаж байгаа вэ гэвэл анхан шатын шүүх хурал дээр Б.Баатарсайхан өмгөөлөгчөөс улсын яллагчаас шүүх хуралдааны явцад асуулт асууна гэдэг хүсэлт тавьдаг. Тэр үед прокурор, улсын яллагчаас бол ямар байр суурьтай байсан бэ гэвэл улсын яллагчаас өмгөөлөгч асуулт асууна гэсэн шүүх хуралдааны процесс, дараалал байхгүй. Прокурор нь өмгөөлөгчийн асуултад хариулдаг субъект биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оролцогч гэж хэнийг хэлэх талаар хуульчлан зохицуулсан. Мөн өмгөөлөгчийг оролцогчоос асуулт асуух боломжтой байдлаар хуульд зохицуулж өгсөн. Оролцогч гэдэг чинь хохирогч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, шүүгдэгч, сэжигтэн, яллагдагчийг, өмгөөлөгчийг ойлгож байгаа. Хэрвээ асуулт асууна гэж байгаа бол эдгээр хүмүүсээс асуу, прокурор бол асуултад хариулахгүй, харин улсын яллагчийн санал дүгнэлтдээ тодорхой тайлбарлана гэдгээ илэрхийлсэн. Улсын яллагчийн зүгээс дүгнэлт, санал гаргах шатандаа дүгнэлтээ хэлж, өмгөөлөгч нарын тайлбарт хариу тайлбар хэлэх байдлаар яллах байр суурьтай оролцож явсан. Энэ процесс нь өөрөө мэтгэлцээн биш юм уу?. Өмгөөлөгч нарын зүгээс мэтгэлцээн хийгээгүй гэж хэлж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаан дээр цагаатгах байр суурьтай оролцсон өмгөөлөгч нар байна. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар мэтгэлцээн явагдаагүй, улсын яллагч яллах байр суурьтай, оролцоогүй юм бол шүүх юуг үндэслэж шийдвэр гаргасан болох нь ойлгомжгүй байдлыг бий болно гэж харж байна. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох, шинжлэн судалсан нотлох баримт, талуудын мэтгэлцээн дээр үндэслэж шийдвэрээ гаргасан гэдэг нь бол тодорхой, ойлгомжтой. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээс ч тодорхой харагдана гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгч Ш.Лгийн өмгөөлөгчийн гомдол болон тайлбарт хариу тайлбар хэлье. Шүүгдэгч Ш.Лгийн өмгөөлөгчөөс Ш.Лг Т, Ж нарыг огт танихгүй гэх зүйлийн талаар ярьж байна. Ш.Л нь Т, Ж нарыг таньж байна уу, танихгүй байна уу гэдэг нь хэргийн зүйлчлэлд огт нөлөөлөхгүй. Ш.Л нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэгтээ ямар учиртай Ж болон Т руу мөнгө шилжүүлсэн болохоо тодорхой мэдүүлсэн. 2020 оны 05 дугаар сарын 07-ноос 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Ш.Л нь өөрийн төрөл садны хүн Бямбахүүгийн дансаар дамжуулаад Тд нийтдээ 57,950,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Ж рүү 2019 оны 03 дугаар сарын 18-наас 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд нийт 11,800,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Ямар учиртай шилжүүлсэн болохоо Ш.Л, Т, Ж нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ дурддаг. Тодруулбал Нөатын бичилтийн системд орж байгаа төлөвийг Тайвнаар устгуулахын тулд энэ мөнгийг шилжүүлсэн гэж мэдүүлдэг. Нөгөө хүн нь ч гэсэн мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ямар учиртай энэ бүгдийг шилжүүлж байгаа болохоо Ш.Л мэдэж байсан нөхцөл байдал мөн тогтоогддог. Өмгөөлөгч нараас мөн Эрүүгийн цагдаагийн албан дээр шалгагдаж байгаа хэрэгтэй уг хэргийг нэгтгэх ёстой байсан гэж тайлбарлаж байна. Энэ асуудлыг давж заалдах шатын шүүхээс хянаж үзээд дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр шийдэгдсэн асуудал. Эрүүгийн цагдаагийн албан дээр өнөөдрийг хүртэл хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Шүүгдэгч Н.Х, Ш.Л нар нь бүлэглэж нөатын бичилтэд хий бичилт хийж, компаниудыг татвараас зайлсхийхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон нөхцөл байдал дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал бол тогтоогдсон. Татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах үйлдэл нь өөрөө тусдаа. Өнөөдрийн хэлэлцэж байгаа энэ хэрэг нь нийтийн албан тушаалтанд хахууль өгөх тусдаа гэмт хэрэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харьяалал нь өөр гэмт хэрэг. Авлигын гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Энэ ч утгаараа уг хэргийн үйл баримт нь тусдаа үйл баримт. Ш.Лг нийтийн албан тушаалтан биш гэж өмгөөлөгчийнхөн зүгээс тайлбарлаж байна. Хахууль өгөгчийн тухайд тусгай субъект байхыг бол шаардахгүй. Харин хахууль өгөгч нь нийтийн албан тушаалтан байвал зүйлчлэл хүндэрдэг. Мөн дээрээс нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлыг ярьж байна. Ш.Л-г 2022.05.19-ний энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүн дээр ямар нэгэн байдлаар хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Шүүгдэгч Ч.С-ын өмгөөлөгч Б.Дашдоржоос гомдол гаргаагүй боловч тайлбартаа бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан болон орон байранд нэвтэрсэн үйлдэл дээрээ маргаагүй гэж илэрхийлж байна. Шүүгдэгч Ч.С-ын өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээрээ анхан шатын шүүх хуралдаанд маргаж оролцсон, сая тайлбартаа анхан шатны шүүхийн маань байр суурийг маань эргэж хараасай гэдэг тайлбарыг өгч байна. Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаагаар Ч.С, Б.Б нарын хоорондын ярьсан харилцаа байгаа. Мөн Эгаас мессеж бичсэн үйлдэл, С, Э нарын “энэ хяналт шалгалтыг яаралтай хийж өгвөл 1,000,000, 1,000,000 төгрөгийг өгье гэдгийг ярьсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа. Уг асуудал нь нууц ажиллагааны магадалгаагаар давхар нотлогдон тогтоогдож байгаа. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Н.О, О.Э, Ц.Ч, С.Ж, М.А, Х.Т, Н.Ж, Ш.Л, Ч.С, Н.Х, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Н.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Ч.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
шүүгдэгч О.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч С.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Н.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч М.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Ц.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
шүүгдэгч Ц.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар,
шүүгдэгч Ш.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Х.Т-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд
Шүүгдэгч Б.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
мөн нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгч, зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Н.Х-ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,
мөн хахууль өгөх гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Ч.С-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орох гэмт хэргийг үйлдсэн,
хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт буруутайд,
шүүгдэгч О.Э-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч С.Ж-г өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.О-ийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М.А-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Б-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ц.Ч-ыг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орох гэмт хэргийг үйлдсэн,
мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт буруутайд,
шүүгдэгч Н.Ж-ийг нийтийн албан тушаалтан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
мөн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ш.Л-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,
шүүгдэгч Х.Т-г үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн 2025/ШЦТ/1482 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шүүхийн шийдвэрийн шаардлагыг хангаагүй, шийтгэх тогтоол дахь хууль зүйн дүгнэлт нь хэт ерөнхий, шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хамтран оролцооны хэлбэр, эрүүгийн хариуцлагын талаар огт дүгнээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, дараах дүгнэлтийг хийв.
3. Шүүх хууль хэрэглэсэн аливаа шийдвэрээ хуульд тулгуурласан үндэслэлээр зөвтгөх, түүнийгээ тайлбарлах үүрэг хүлээх бөгөөд ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр цугларсан хууль ёсны нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоохоос гадна материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв дүгнэлт хийснээр хангагдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн “хууль ёсны байх” шаардлага болно.
Шүүх хууль дээдлэх ёсыг сахиулахын зэрэгцээ өөрөө түүндээ захирагдах ёстой учраас өөрийн шийдвэрийг хууль зүйн оновчтой үндэслэлээр зөвтгөх бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх, ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийн хүрээнд шүүхээс хангалттай ойлгомжтой, хариулт өгөхүйц шийдвэр авах эрхтэй холбогдохоос гадна маргааныг эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зарчимд нийцнэ.
Анхан шатны шүүх Б.Б, Н.О, О.Э, Ц.Ч, С.Ж, М.А, Х.Т, Н.Ж, Ш.Л, Ч.С, Н.Х, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр ял оногдуулахдаа үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхийн шийдвэрт бүрэн тусгаж чадаагүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг жагсаан бичиж, улмаар “...тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон тул шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно. ...” хэмээн хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, түүний агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талаар хуульд заасан шаардлагад нийцүүлж дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзлээ.
Учир нь, шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэг бүрчлэн заасан бөгөөд шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн талуудын дүгнэлт, саналын үндэслэл болгосон баримт, яллах баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг нэг бүрчлэн няцаан үгүйсгэх ёстой.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгч нарын цагаатгах үндэслэл болгосон нотлох баримтуудыг нэг бүрчлэн няцааж, үгүйсгэлгүйгээр “тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон” гэсэн хэт ерөнхий дүгнэлт хийсэн нь дээрх шаардлагыг хангахгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын тус бүрийн санал, дүгнэлтэд заасан үндэслэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтад дурдсан нөхцөл байдалтай шүүх санал нийлэхгүй байгаа бол нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах үүрэгтэй боловч ийнхүү үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгч нарын гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилсан гэж үзэхэд хүргэж байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүх хэдэн хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл, хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэрэгт шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа эсэх, гэмт хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч нарын үйлдэл оролцоо нь ямар нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа зэрэгт нэг бүрчлэн хууль зүйн дүгнэлт өгөх ёстой.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хамтран оролцооны хэлбэрийг ялгаа заагтайгаар нарийвчлан дүгнэлгүй шүүгдэгч нарыг гэмт буруутайд тооцож, ял оногдуулсан нь дээрх шаардлагыг хангахгүй байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь зүйлийг тусгана:
3.1 “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар заажээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтийг хэрхэн хүлээн авсан, хэрхэн хүлээж аваагүй талаараа шийтгэх тогтоолд огт дүгнээгүй, түүнчлэн шүүгдэгч нарт торгох ял оногдуулах болсон үндэслэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хэрхэн ялгамжтай оногдуулж байгаа талаарх үндэслэлээ нэг бүрчлэн ялгаа заагтайгаар дүгнээгүй нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Түүнчлэн, шийтгэх тогтоолын 98 дахь хуудас, 26 дугаар хавтаст хэргийн 136 дахь талд: “...шүүгдэгч Ж.Даваасүрэн нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. ...” гэж энэ хэрэгт огт хамааралгүй хүний нэрийг бичсэн, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад шүүгдэгч Ц.Ч-т оногдуулсан торгох ялыг хэдий хугацаанд, хэсэгчлэн болон бүрэн төлөх эсэх талаар тусгаагүй зэргийг буруутган тэмдэглэж байна.
Иймд, анхан шатны шүүхийн хийгээгүй дүгнэлтийн талаар давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэх хууль зүйн боломжгүй тул дээр дурдсан үндэслэлийн хүрээнд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Н.Х, Ч.С, О.Э, С.Ж, Н.О, М.А, Б.Б, Ц.Ч, Н.Ж, Ш.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Х.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч О.Баясгалан, шүүгдэгч М.А, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Алтансүх, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Ш.Л-гийн өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1482 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Б, Н.Х, Ч.С, О.Э, С.Ж, Н.О, М.А, Б.Б, Ц.Ч, Н.Ж, Ш.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Х.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ