2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2026/01278

 

2026 01 28   192/ШШ2026/01278

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Чулуунчимэг би:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** байранд байрлах Х ХК /РД:2*********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ** тоотод оршин суух Ц-ийн С /РД:О*******5/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ** тоотод оршин суух Я-ийн С /РД:О*******9/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,544,207.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.С, Я.С нар нь Х Банк ХК-ийн Ялалт бизнес тооцооны төвтэй 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр ЗГ/*****05 тоот зээлийн гэрээ байгуулан 15,700,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай автомашин худалдан авах зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр ЗГ*****05 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр БГ******05 тоот үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ байгуулан, Я.С-ын эзэмшлийн У ШТС-ын дээд талд байршилтай Эрхийн улсын бүртгэлийн Г-0*****0 дугаарт бүртгэгдсэн, 500 мкв хэрэгцээний зориулалттай газар; Зээлдэгчийн гаргасан хүсэлтээр №ЗГ******05 тоот зээлийн гэрээнд 2021 оны 06 дугаар сарын 16-ний өдөр №ЗГ/*****5-01 тоот гэрээгээр Зээлийн гэрээний хугацаа 48 сар гэсэн хэсгийн Зээлийн гэрээний хугацаа: 54 сар гэж хугацааг сунгаж зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж тус тус хугацааг сунгасан. Зээлдэгч Ц.С, Я.С нар нь 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр ЗГ/****5 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 8,176,141.4 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,725,145.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,776.5 төгрөг нийт 14,915,063.7 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Ц.С, Я.С нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 1502 хоногоор зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3.5, 6.1.9 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Ц.С, Я.С нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр ЗГ/****5 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр БГҮ*****05 тоот барьцааны зээлийн гэрээний үүрэгт: А/ Үндсэн зээлийн төлбөрт 7,523,858.6 төгрөг, Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 7,981,885.3 төгрөг, В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,014,463.7 төгрөг, Г/ Нотариатын зардал 24,000 төгрөг, Нийт 16,544,207.6 төгрөг гаргуулах, Зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Я.С-рын эзэмшлийн У ШТС-ын дээд талд байршилтай Эрхийн улсын бүртгэлийн Г-0*******0 дугаарт бүртгэгдсэн, 500 мкв хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ц.С, Я.С нар нь нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 16,544,207.60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд: 1. 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2. 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 3. 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 4. 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 5. 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 6. 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 7. 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 8. 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 9. 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 10. 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 11. 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 12. 2027 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ц.С, Я.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,544,207.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.С, Я.С нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,544,207.60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2027 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Я.С-ын эзэмшлийн У ШТС-ын дээд талд байрлах, улсын бүртгэлийн Г-0*****80 дугаартай, 500 м.кв хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ц.С, Я.С нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,544,207.60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг, 2027 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,378,683.97 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Я.С-рын эзэмшлийн У ШТС-ын дээд талд байрлах, улсын бүртгэлийн Г-0****0 дугаартай, 500 м.кв хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,871 төгрөгийн 155,435.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.С, Я.С нараас улсын тэмдэгтийн хураамжинд 155,435.50 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 155,435.50 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ