| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/09127/И |
| Дугаар | 191/ШШ2026/02692 |
| Огноо | 2026-02-23 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2026/02692
2026 02 23 191/ШШ2026/02692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Сөүлийн гудамж, Тайм ******* *******, ******* давхар, *******10 тоот хаягт оршин суух, гийн ******* /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, хороо, Ардчилсан ын төв байр хаягт байрлах, Ардчилсан д холбогдох
20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,
Хариуцагчийн өмгөөлөгч А.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Л.******* нь 1990 оны сүүлч, 1991 оны эхээр Ардчилсан ын гишүүнээр элсэж, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажил хийж гүйцэтгэж ирсэн.
Намын сонгуульт гишүүн ын эрх бүхий байгууллагын дэмжлэгээр төрийн, улс төрийн албан тушаалд нэр дэвших, сонгох, сонгогдох эрхтэй гэж заасны дагуу улс төрийн албан тушаалд нэр дэвших хуулийн болон бусад тусгай шаардлага хангасан гэж үзээд 2016 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан аас Сэлэнгэ аймгийн 27-р тойрогт нэр дэвшүүлэхээр болсон байдаг.
Ийнхүү нэр дэвшигч болсноор Ардчилсан д 20,000,000 төгрөгийг төлөх ёстой гэсний дагуу 2016 оны 05 сарын 06-ны өдөр Ардчилсан ын банкны тоот дансанд тус мөнгөн дүнг нэр дэвшигч Л.******* гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн.
Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас нэхэмжлэгч Л.*******ийг Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлээгүй.
Тиймээс Ардчилсан аас 20,000,000 төгрөгийг буцаан олгохыг хүсэхэд санхүүгээс нь шилжүүлэх тухай хэлсээр 2021 оны 11 сар болсон ба Л.******* нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 20,000,000 төгрөгөө нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар ... хариуцагч Ардчилсан ын даргаар улсын бүртгэлд хэн бүртгэгдсэн эсэх нь тодорхой бус буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар хариуцагчийг төлөөлөн оролцох этгээд хэн болох нь тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдож байна гээд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасны үндэслэл тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож байна гэж дүгнэсэн.
Мөн уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгч нь дээрх нөхцөл байдал арилсны дараа нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй гэсэн.
Хариуцагчийг төлөөлөх ын дарга сонгогдож, бүртгэгдсэн байх тул Улсын Их Хуралд нэр дэвшүүлэхээр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг хариуцагч Ардчилсан аас гаргуулахаар дахин нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ардчилсан ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантуяа шүүхэд гаргасан тайлбартаа:
Л.*******ийн Ардчилсан д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн нэр дэвшилттэй холбоотой асуудал гэх бөгөөд тухайн үед аас сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа нэр дэвшигчээс ямар нэгэн мөнгө төгрөгийн барьцаа, дэнчин хэлбэрээр мөнгө төгрөг авдаггүй байсан.
Тиймээс 2016 оны 05 сарын 06-ны өдөр Л.*******ээс Ардчилсан ын данс руу шилжүүлсэн төгрөгийн гүйлгээг юунд зориулагдсан болон юунд зарцуулагдсан нь тухай үеийн ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий болон ын санхүүг зарцуулах эрх бүхий этгээдүүд мөн санхүүгийн баримт зэргээр тодорхой болох юм.
Ардчилсан ын удирдлагууд 2016 оны 05 сарын 06-ны өдрөөс хойш хэд хэд солигдсон юм.
Иймд дээрх нөхцөл байдалтай уялдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Л.******* нь итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
20,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Ардчилсан нь итгэмжлэл, хариу тайлбараа баримтаар ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ардчилсан д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Л.******* нь Ардчилсан д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад мөн шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Ардчилсан ын даргаар улсын бүртгэлд хэн бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөх этгээд тодорхой бус үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 5-6 дугаар тал/
Нэхэмжлэгч Л.******* нь ...2016 оны Монгол Улсын их хурлын сонгуульд Ардчилсан аас Сэлэнгэ аймгийн 27-р тойрогт нэр дэвшүүлэхээр болсон тул д 20,000,000 төгрөг төл гэсний дагуу төлсөн. Гэтэл тодорхойгүй шалтгааны улмаас нэр дэвшүүлээгүй. Иймд 20,000,000 төгрөгөө нэхэмжилнэ,
Хариуцагч Ардчилсан ... Нэр дэвшигчээс аливаа хэлбэрээр мөнгө авдаггүй байсан. Л.*******ийн ын данс руу шилжүүлсэн мөнгөний зориулалт, зарцуулалт санхүүгийн баримтаар тодорхой болно. 2016.05.06-ны өдрөөс хойш ын удирдлага хэд хэдэн удаа солигдсон. ... Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан болно.
Л.******* нь 2016 оны 05 сарын 06-ны өдөр Ардчилсан ын банк дахь тоот дансанд Нэр дэвшигч Л.******* гүйлгээний утгатай 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.
/ХХ-ийн 4 дүгээр тал/
2016 оны 05 сард хүчин төгөлдөр үйлчилж байсан Улс төрийн ын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан гишүүний татвар, д өгөх хандивтай холбоотой дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдлаа.
Хариуцагч Ардчилсан 2016 оны 05 сарын 06-ны өдөр Л.*******ээс Ардчилсан ын данс руу шилжүүлсэн мөнгөний зориулалт, зарцуулалт тухайн үеийн ын эрх бүхий этгээдүүдийн болон санхүүгийн баримтаар тодорхой болно гэх тайлбар гаргасан хэдий ч нэхэмжлэлийн хувь гардан авсан 2025 оны 10 сарын 17-ны өдрөөс хойш 2026 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл 128 хоногийн хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан ба хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.
Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлэх ба үүрэг үүсээгүй гэдэг нь тэдний хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.
Хариуцагч Ардчилсан нь банк дахь тоот данс тухайн ын данс талаар хариу тайлбартаа дурдсан ба ын удирдлагууд 2016 оны 05 сарын 06-ны өдрөөс хойш удаа дараа солигдсон нь тухайн мөнгийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ардчилсан аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ардчилсан аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ардчилсан аас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/45874 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасныг баримтлан хариуцагч Ардчилсан ын арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 20,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН