| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/04640/И |
| Дугаар | 192/ШШ2026/01583 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2026/01583
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.*******ийн нэхэмжлэлтэй А.Амарсанаад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрч, Сэтгэл зүйч болон эвлэрүүлэн зуучлагчтай уулзаж ярилцан өөрсдийн болон хүүхдүүдийн сайн сайхны төлөө гэрлэлтээ цуцлуулахгүйгээр гэр бүлийн амьдралаа хэвээр авч үлдэн, бие биедээ хайр хүндэтгэлтэй хандан, тайван амгалан, халуун дулаан, аз жаргалтай амьдрахын төлөө хэн хэн нь хичээж амьдрахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг хариуцагч А.Амарсанаагаас, үлдэх 50 хувь болох 35 100 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй бөгөөд тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ