| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0276/Э |
| Дугаар | 299 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 299
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч С.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Харчин овогт С-ийн Н.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811010680337 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт . тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт С.ийн Н. /РД: ./,
Шүүгдэгч С.Ннь бусдыг хуурч залиласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Ннь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди төвийн 19-3 дугаар лангууны худалдагч Ч.Золбаяраас "Ай поне 7 плас, Ай поне 5 эс загварын 2 ширхэг гар утас худалдаж авна, мөнгийг нь мобайлаар шилжүүлье" гэж хэлээд хуурч, Ай поне 7 плас, Ай поне 5 эс загварын гар утсыг залилан авч 1.180.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч Ч.Золбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Теди гар утас худалдааны төвийн 2 давхарт 19-03 лангуун дээр гар утас зардаг. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн үед 25 орчим насны эрэгтэй орж ирээд Ай фоне-7 плас маркийн гар утас, Ай фоне-5 Эс маркийн гар утас үзсэн. Тэр залуу эхнэртээ авч өгөх гэж байгаа юм гээд эхнэр рүзүгээ залгаад утсаар дуудсан. Удалгүй эхнэр нь гэх 30 гаруй насны эмэгтэй орж ирээд утсаа үзээд хоёулаа авахаар болсон. Би авна гэхээр нь 2 утсан дээр баталгааны хуудас бичиж өгсөн. Тэгээд эмэгтэй нь 2 утсыг торонд хийгээд аваад хоёулаа хамт гарах гээд байсан. Тэгэхээр нь би тооцоогоо яах гэж байгаа юм бэ гэсэн чинь эрэгтэй нь би мобайлаар тооцоогоо хийнэ гээд эмэгтэйгээ гараад байж бай гээд явуулсан. Эрэгтэй нь миний Хаан банкны 5062025290 дугаартай дансыг аваад мөнгөө хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд миний утсанд мэссэж ирэхгүй болохоор нь хүлээж байгаад өөрийнх нь утасны мобайл цэсийг шалгасан чинь мобайл банкны цэс ч байхгүй байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/
Гэрч А.Энхсарнайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...цайны газар очиж хоолонд ороод сууж байтал 12 цаг өнгөрч байхад Нэмэхбаатар надруу өөрийн 99756167 дугаараас залгаад зээл бүтчихсэн хайр нь утас авах гэж байна Теди төв дээр очоод залгая гээд тасалсан. Тэгээд удалгүй дахиж залгаад хайр нь ирчихсэн утсаа авчихлаа ирээд ай ди хаягаа хийлгээд утсаа авчих гэхээр нь би тэндээс найзуудтайгаа гарсан. Яваад очтол Нэмэхбаатар Ай поне 7 плас болон Ай поне 5 эс маркийн гар утас лангуун дээр гаргаад тавьчихсан байсан. Би Ай ди кодоо хийлгээд 2 утсаа аваад зогсож байтал Нэмэхбаатар миний хайр гараад байж бай хайр нь өөртөө нэг утас авчихаад араас чинь гараад очъё та гурав хүлээж байгаарай гэсэн. Би гадаа 14 цагаас 15 цаг 30 минут хүртэл хүлээсэн Нэмэхбаатарын утас холбогдохгүй болохоор нь найзуудтайгаа хамт гэрлүүгээ явсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/
Гэрч М.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Нэмэхбаатар Энхсарнай руу залгасан. Тэгээд Энхсарнайгаас яасан гэж асуусан чинь Нэмэхбаатар надад утас авч өгнө гэнээ Теди дээр хүрээд ир гэж байна гэхээр нь Ганбаатар, Энхсарнай бид гурав Тедигийн гадаа очоод Энхсарнай дотогшоо орсон. 20-30 минутын дараа 2 ширхэг Ай поне маркын гар утас аваад гараад ирсэн. Нэмэхбаатар авч өгсөн өөрөө удахгүй гараад ирнэ гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/
Яллагдагч С.Н.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Теди" төвийн 2 дугаар давхарт байрлах 19 дүгээр лангуунаас ай поне-7 эс болон ай поне-5 маркийн 2 ширхэг гар утас үзэж байгаад худалдагч залууд нь найз охиндоо авна эхлээд өөрт нь харуулмаар байна гэж хэлээд найз охин Энхсарнайгийн 88663883 дугаарын гар утасруу залгаад хаана байгаа талаар нь асуухад Дэнжийн 1000 ойролцоо найзтайгаа хоол идээд сууж байна гэхээр нь "Теди" төв дээр хүрээд ир гар утас авч өгье гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Энхсарнай найзруу залгаад ирчихлээ хаана нь байгаа юм бэ гэхээр нь 2 дугаар давхарт 19 дугаартай лангуун дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Энхсарнайг ирэхээр нь худадагчийн хажууд үзүүлээд утсаа аваад гарч бай би тооцоогоо хийгээд өөртөө нэг утас үзчихээд араас чинь гарна гэсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй бөгөөд худалдагч залууд мобиалаар шилжүүлнэ гэж хэлсэн. Би өмнө нь Энхсарнайд гар утас авч өгнө гээд хэлчихсэн байсан. Тэгээд тухайн үед гар утас авах мөнгөгүй байсан учраас уг үйлдлийг хийсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байхаа батлаж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 43х/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14х/, Эд зүйлийн үнэлгээ "...Ай поне 7 плас 1.000.000 төгрөг, Ай поне 5 эс 180.000 төгрөг нийт 1.180.000 төгрөг" /хх-ийн 12х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч С.Нэ.ыг бусдыг хуурч залиласан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Нэ.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.