| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/06886/И |
| Дугаар | 192/ШШ2026/02355 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2026/02355
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Отгонбаяр, Г.Баярсайхан нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 112 386 751.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 17 386 751 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 95 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Отгонбаяр, Г.Баярсайхан нар нь 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 719 884 /605 761+114 123/ төгрөгийн 50 хувь болох 359 942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 359 942 төгрөгийг улсын орлогоос буцаан, 359 942 төгрөгийг хариуцагч Ж.Отгонбаяр, Г.Баярсайхан нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ