Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1253

 

 

    2025            11           04                                         2025/ДШМ/1253

 

О.А, Г.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа, Т.Азжаргал,

шүүгдэгч О.А ,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2050 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Азжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.А, Г.Э нарт холбогдох ................... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г.Э, ........... оны 08 дугаар сарын 16-нд ............ аймгийн ........... суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, .......... мэргэжилтэй, “..........” ХХК-нд ..........ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............дүүргийн ..........дугаар хороо, ....... дүгээр гудамж ........... тоотод оршин суух, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй,

-2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 240.000 төгрөгөөр торгох ял,

-2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2009 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 73А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлий 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 67 дугаартай захирамжаар хорих ял эдлэх хугацаанаас 08 сар 02 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 438 дугаартай “Ялаас өршөөн хасах тухай” захирамжаар 325 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг хасаж биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 5 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 47 дугаартай “Хорих ялаас чөлөөлөх тухай” захирамжаар ялын хугацаа дуусаж суллагдсан,

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 61 дугаартай захирамжаар хорих ял эдлэх хугацаанаас 11 сар 26 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, /РД:......................./;

2. О.А, .........оны ........ дугаар сарын ...........-нд .......... аймагт төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .......... дүүргийн ........... дугаар хороо, ............ гудамж ....... тоотод оршин суух хаягтай,

2010 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3 дахь хэсэгт зааснаар нийт 11 жил 09 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтад зааснаар оногдуулсан ялаас 09 жил 03 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 02 жил 06 сараар тогтоож, 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 201 дугаартай “Хугацааны өмнө тэнсэн суллах тухай” захирамжаар 09 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шиитгүүлж, Дархан-уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 257 дугаартай “Ялаас өршөөн хасах тухай” захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 02 жилийн хорих ялыг хасаж, 03 жил 03 сар 01 хоногийн хорих ялыг биечлэн эдпүүлэхээр шийдвэрлэсэн. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 382 дугаартай “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх тухай” захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 04 хоногийн хорих ялаас чөлөөлж сулласан,

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 960 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 694 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 376 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 628 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД:................/.

Шүүгдэгч Г.Э нь 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 42 дугаар гудамж 42 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Лтай “манай эхнэртэй маргалдлаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж улмаар түүний биед баруун хоншоорын урд хана, хамар ясны баруун хана зөрүүгүй, зүүн хана зөрүүтэй, таславчийн зөрүүгүй хугарал, баруун зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

мөн согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Е-sport цахим тоглоомын газрын хажууд хохирогч Э.Иийг “эхнэр Мөнгөнтуяатай дотно харилцаатай байснаа ярьлаа” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүр рүү нь гараараа цохиж, газарт унахад нь хөлөөрөө толгой руу нь өшиглөж, биед нь баруун зулай, чамархай яс хөхлөг сэртэн, чихний гадна суваг дайрсан шугаман хугарал, дух ясны цөмөрсөн хугарал, зүүн хацрын нум ясны бяцарсан хугарал, тархины зүүн талын бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн дух, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, уруулд шарх бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

шүүгдэгч Г.Э, О.А нар 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хохирогч Г.Мтай хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баянбалбар” зочид буудлаар үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Мг унтаж байхад нь түүний өмсөж яваад тайлаад тавьсан цаа бугын арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч О.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Бичээч овогт Г.Э-г“хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, О.Аг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 3 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 03 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Ад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 16 жил 07 сар 26 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 17 /арван долоо/ жил 01 /нэг/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч О.Ад оногдуулсан 17 жил 01 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч О.Агийн энэ хэрэгт цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Г.Э цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Эд урьд авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөгдсөн талаарх шийдвэрийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлж, Шүүгдэгч Г.Э хохирогч Э.Иийн эмчилгээний зардалд 11.884.737 төгрөг, хохирогч Ц.Лгийн эмчилгээний зардалд 450.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.Эаас хохирогч Э.Иийн эмчилгээний зардалтай холбоотой Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлбөл зохих 9.557.967 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хохирогч Ц.Лгийн эмчилгээний зардалтай холбоотой Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлбөл зохих 49.920 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, тухайн байгууллагын нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдолдоо: “Г.Эби Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн байдаг. 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн уг гэм буруугийн шүүх хуралдааны үеэр Г.Эаас “миний хууль ёсны эрх ашгийг хамгаалах өмгөөлөгч Г.Алтанчимэг нь гаргасан саналдаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “12.000.000” төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эсхүл 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялуудыг тусад нь эдлүүлэх тухай хүсэлтийг гаргасан боловч “...Г.Э нь урьд өмнө нь удаа дараа ял шийтгүүлж байсан...” гэх үндэслэлээр миний болон миний өмгөөлөгчийн “...Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт, мөн хохирогч Э.Иийн “...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” Г.Эд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээж аваагүй нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Г.Э миний бие нь хэдийгээр урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан хэдий ч “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” үйлдэж байгаагүй.  Уг гэмт хэрэг үүсэх нөхцөл байдлыг хохирогч Э.И нь өөрөө бий болгож  Г.Э миний гэр бүлийн гишүүн болох эхнэр С.Мөнгөнтуяаг тохуурхан доромжилсны улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдал бий болсон. Гэсэн ч Г.Э би уг гэмт хэргийн гэм буруугийн асуудал болоод хохирол төлбөр дээр ямар нэгэн байдлаар маргадаггүй, эрүүгийн хэрэгт үүссэн хохирол төлбөрийг бүрэн гүйцэт төлж барагдуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хурдан шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн болно. Мөн Г.Э би хорихоос өөр төрлийн ял болох торгох ялыг биелүүлэх, төлж барагдуулах бүрэн боломжтой, чадвартай “Тэнүүн Үндэс” ХХК-д Операторчин, жолооч ажил хөдөлмөр эрхэлдэг. Эхнэр, охины хамт амьдардаг зан байдлын хувьд бусдад, нийгэмд аюулгүй нэгэн гэдгээ давхар дурьдая. Иймд 2024/ШЦТ/2050 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Г.Э миний болон миний өмгөөлөгч Г.Алтанчимэг мөн хохирогч Э.Иийн санал нарыг үндэслэн хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү хэмээн Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс хичээнгүйлэн хүсье” гэжээ,

Шүүгдэгч Г.Эы өмгөөлөгч Т.Азжаргал давж заалдах гомдолдоо: “... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024-ШЦТ-2050 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянуулж өөрчлөлт оруулахаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдап, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэснийг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Нэгдүгээрт: Г.Э, О.А нарт холбогдох 2408026620517 дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааны хувьд дараах зөрчилтэй зүйл байх бөгөөд түүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоох эрх бүхий албан тушаалтны зүгээс шаардлагатай ажиллагаа, түүний дүнд бүрдсэн нотлох баримтад тал бүрээс нь дүгнэлт өгч чадаагүй байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байх бөгөөд процесс ажиллагааны явцад дараах нотлох баримтын зөрүүг арилгах арга хэмжээг авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

1. Г.Эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хэргийн тухайд: Хохирогч Э.Иэд учирсан гэмтлийн зэргийг тогтоох тухай 2024.07.19-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, түүний дагуу томилогдсон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, ахлах дэслэгч Д.Дунгаамаа №10047дугаартай “Шинжээчийн дүгнэлт’’-ийг гаргахдаа Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Б.Тэмүүжингийн эмчилгээний түүхэд үндэслэжээ. Энэ нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам’’-ын 2.2-т заасны дагуу хохирогч Э.И нь 2024.07.14-ний өдрөөс 2024.07.29-ний өдрийг дуустал Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан тул өөрийн биеэр очиж, Шүүхийн шинжээч эмчид үзүүлэх боломжгүй байсан тул эмнэлгийн баримт бичиг болон шаардлагатай бусад баримтад үндэслэхээр заасан. Тиймээс “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 2.2-2.4-т заасны дагуу эмчлэгч эмч Б.Тэмүүжингийн гэмтлийн шинж, эмнэлзүйн явц, шинжилгээний үр дүн, онош бүрэн тусгагдсан эмчийн гарын үсэг тэмдгээр баталгаажсан өвчтний түүх, амбултороор эмчлүүлэгсдийн карт, хяналтын карт, яаралтай тусламжийн хуудас, лабораторийн болон багажийн шинжилгээний зураг, бичлэг зэргийг агуулсан баримт бичигт үндэслэж дүгнэлтээ гаргахаар заажээ. Тухайлбал шинжээч эмчийн дүгнэлт бүхэлдээ Гэмтэл согог судлалын үндэсний хүрээлэнгийн эмч Б.Тэмүүжингийн үйлдсэн баримт бичигт үндэслэх учиртай. Тухайлбал Шинжээчийн дүгнэлтийн буюу 1-р хавтаст хэргийн 55 дугаар талд “духны баруун дээд хэсэгт 4.2 см өргөн, 1.6 см хүртэл цөмөрсөн хуучин хугаралтай, хамар яс зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай” гэсэн дүгнэлт үзлэгээр тогтоогдсон талаар бичсэн байх атал тухайн шинжээч эмчийн дүгнэлт хэсгийн 1 дэх хэсэгт “Дух ясны цөмөрсөн хугарал, зүүн хацрын нум ясны бяцарсан хугарал” гэмтэл тогтоогдлоо гэж бичсэн бөгөөд 2 дахь хэсэгт дээрх гэмтлүүд нь “мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үйсгэгднэ", 3 дахь хэсэгт “дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” тул Хүний эрүул мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам’’-ын дагуу хохирлын “хүнд” зэрэг тоггоогдлоо гэжээ. Энэхүү шинжээч эмч шинжилгээний дүгнэлтээ гаргахдаа бүхэлд нь эмчилгээний материалд үндэслэсэн байх боловч эмчлэгч эмчийн хуучин гэмтэл, шинэ гэмтэл, өвчтөний онош зэргийг ялгаж, салгаж дүгэлтээ мэргэжлийн дагуу зөв, үндэслэлтэй гаргаагүй бөгөөд, мөрдөгчийн “үзүүлэгчийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ, “үзүүлэгчийн биед учирсан гэмтэл шинэ эсвэл хуучин эсэх” гэсэн асуултуудад огт хариулт өгөөгүйгээс гадна шинжээчийн дүгнэлтийн гол зүйл болох хуучин гэмтлийг бүхэлд нь Э.Иэд учирсан хохиролын хүнд зэрэгт хамааруулж, бүхэлд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үйлдэгдсэн байх боломжтой гэж дүгнэсэн нь “Шинжээчийн дүгнэлт” бүхэлдээ шинжилгээ гаргахад тулгуурласан эмнэлгийн баримт бичгээс зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох нь Эрүүгийн хэрэгт зайлшгүй нотолбол зохих зүйл бөгөөд мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “гэмт хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл” мөрдөн байцаалтыг дуусгах талаар хуульчилсан байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.2-т заасны дагуу “Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно", 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан нотолбол зохих зүйл түүний хор уршгийг тогтоох шинжээчийн дүгнэлт нотолгооны зөрүүг үүсгэсэн байх тул 32.1.1-т заасны дагуу Г.Эы Э.Иэд учруулсан хохирол, хор уршийг тодорхойлох гол нотлох баримт нь шинжилгээний дүгнэлтийг гаргахдаа үндэслэсэн анхдагч нотлох баримт болох Э.Иийн эмчлэгч эмчийн эмчилгээний түүх, онош, шинэ хуучин гэмтлийг тодорхойлсон баримт бичгээс зөрүүтэй байна. Иймд Анхан шатны шүүх хэргийг шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ гол нотлох баримтаар Шинжээч эмчийн №10047 дугаартай дүгнэлтийг дурдсан нь Г.Эы учруулаагүй хуучин байсан гэмтлийг Г.Эыг шийтгэхэд гол нотлох баримтаар дурдсан нь хэргийн бодит байдпыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтын зөрүүг гаргалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж Г.Эд 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээд шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1.4-т заасны дагуу Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, 12.300.000 төгрөгийн торгох ялаар сольж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Учир нь, шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын бусад төрлийн адил хүчин чадалтай ба шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр түүнийг үнэлнэ. Шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, тэдгээрээр үгүйсгэгдэж байгаа тохиолдолд түүнийг нотолгооны бусад хэрэгслээс илүүд авч үзэх үндэсгүй юм. Шинжээчийн дүгнэлтийн талаарх шүүхийн дүгнэлт бүхий үнэлгээ шийдвэрт бүрэн тусгагдсан байх ёстой. Ингэхдээ шинжээчийн дүгнэлт юунд тулгуурласан, шинжилгээнд гаргаж өгсөн бүх баримт судлагдсан эсэх, мөрдөгчийн тавигдсан асуулт бүрт хариу өгөгдсөн эсэхийг шүүх дүгнэлтэндээ тусгасан байвал зохино. Гэтэл шүүх шийтгэх тогтоолдоо энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Мөрдөгчөөс шинжээчийн асуусан асуултад хариулаагүй, шинэ хуучин эсэхийг тодорхойлоогүй, шинжилгээний материалд бүрэн шүүхээс дүгнэлт хийгээгүй, шинжээчийн дүгнэлт шинжилгээний материал зөрүүтэй, нотлох баримт байсаар байтал шүүх хэргийн тал бүрээс нь нотлолгүй, ялгаа заагийг гаргаагүй, шүүхийн шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх гол нотлох баримт болгосон.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” зүйлийг дурдвал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус хуулийн 4.3 дугаар зүйлд заасны дагуу прокурор бүхэлд нь хянан шалгах ажиллагааг явуулна хэмээн заасан. Гэтэл прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгагааны явцад хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж болох дараах ажиллагаа явагджээ. Тухайлбал, 1-р хавтаст хэргийн 22 дугаар талд Г.Э Э.Иийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэргийн газрыг хамгаалалтад авсан баримт тухайн хэргийн баримт биш тухайн өдөр гарсан хулгайн хэргийн газрыг хамгаалалтад авсан баримт байна. Мөн тус хавтаст хэргийн 33 дугаар талд хохирогчоор Э.Иийг тогтоосон тогтоол, мөн хохиогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд Э.Иийн Регистрийн дугаарыг ТИ80071318 гэж өөр хүний регистрийн дугаараар бичсэн байна. Мөн 2-р хавтаст хэргийн 146 дахь талд “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоож, 2025 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр 49920 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болохыг мөрдөн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор тогтоосон байх бөгөөд тухайлбал сарын дараах авсан эмчилгээг урьдчилан өмнөх хугацаанд авсан мэтээр тогтоосон нь хууль хэрэглээний ноцтой алдаа юм. Мөн “3-р хавтаст хэрэгт Улсын яллагчийн 299 дугаар “Мөрдөн байцаалтаын хэргийг нэгтгэх тухай тогтоол”-д яллагдагч Г.Эы үйлдсэн гэх хэргийг нэгтгэхдээ Г.Э биш Э.Пүрэвсүрэн гэж өөр хүний үйлдсэн гэмт хэргийг нэгтгэх талаар бичсэн байх бөгөөд дээрх процесс ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд зөвхөн прокурор эрх бүхий албан тушаалтан үйлддэг бөгөөд Шүүхээс тухайн процесс ажиллагааны алдааг засах, өөрчлөх боломжгүй тул энэхүү алдаа бүхэлдээ ЭХХШтХ-ийн 39.5 дугаар зүйлийн 1-дэх хэсгийн 1.3-т заасны дагуу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” байх тул түүнийг нь анхан шатны шүүх үндэслэн шийтгэх тогтоолыг гаргасан байгаа нь хүчингүй болгох үндэслэлийг хангаж байна.

3. Г.Э, О.А нарт холбогдох 2408026620517 дугаартай эрүүгийн хэрэгт тэднийг бүлэглэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Г.Мн "Годон гутал"-ыг хулгайлсан гэж анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоожээ. Энэхүү хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1-дэх хэсгийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэж байна. Тухайлбал, 3-р хавтаст хэргийн 69-р талд “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”-д 1 минут 20 секундын бичлэгт ангийн үстэй куртиктэй, шаргал өнгийн ноосон цамцтай Домбоо гэх зүс таних хүнтэй хамт хар бараан өнгийн өмд куртиктэй Г.Э буудлын өрөөнөөс түрүүлж гарч ирэн гар ариутгагчаар гараа ариутган зогсож байтал О.А хар бараан өнгийн зүйл сугавчлаад гарч ирж байгаа нь камерт бичигдэж, үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Тухайлбал, О.А гутлыг ганцаараа авч гарч ирж байгаа нь харагдаж байх бөгөөд хохирогчийн 2024.01.31-ний өдрийн мэдүүлгээр “Г.Э Г.Э” нар яагаад байгаа нь мэдэгдэхгүй гутлыг нь аваад зарчихъя” гэсэн мэдүүлэг, 2024.02.21-ний өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд мөрдөгчөөс таньтай хамт байсан О.А Г.Энар нь таны гутлыг авахдаа таниас зөвшөөрөл авсан эсэхийг ярина уу? гэсэн асуултад “Үгүй ээ, би тухайн үед унтаж байсан учраас огт мэдэхгүй, зөвшөөрөл өгөөгүй юм аа” гэх мэдүүлэг 40 дүгээр талд авагджээ. Гэтэл Шүүхээс хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, мөн шүүгдэгчийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, Г.Э, О.А нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх боловч эдгээр хоёр этгээд гэмт хэргийг бүлэглэн үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцсон эсэх, үйлдлээрээ хэрхэн нэгдсэн эсэх, гэмт хэргийг хамтран үйлдэхдээ шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоонд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, хэргийг бүхэлд нь тал бүрээс нь бүрэн бодит байдлыг тогтоогоогүй буюу шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт авагдсан нотлох баримтын зөрүүг арилгаагүй, шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий бичигдээгүй байх бөгөөд түүний улмаас харилцан адилгүй үйлдэл оролцоотой байтал ялыг ялгамжтай биш ижил оногдуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.2-т заасны дагуу “Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” байх тул шүүхээс өгч буй Г.Эы гэм бурууд өгөх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байх тул 39.1.4-т заасны дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсний дагуу Г.Эд оногдуулсан 6 сарын хорих ялыг 2,700,000 төгрөгөөр торгох ялаар сольж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Учир нь, Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх гэдэг нь эрүүгийн гэмт хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцлийг тогтооход ач холбогдолтой бөгөөд шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлнэ. Гэтэл Г.Эы хулгайн гэмт хэрэг О.Атай бүлэглэн үйлдэх болсон шалтгаан нөхцөл шалтгаант холбоог тогтоогоогүй байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Шүүхийн шийдвэрт “шүүгдэгч Эрдэнэбулган, шүүгдэгч Адьяа нарын бүлэглэж үйлдсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэж үзсэн байгаа хэдий ч Эрдэнэбулганыг ямар үүргээр тухайн гэмт хэрэгт оролцсон, хэрхэн авсан гэдгийг хөдөлбөргүй тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан байтал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрдэнэбулган, Адьяа нарын гүйцэтгэсэн үүрэг нь нийгмийн хор аюулын шинжээрээ ялгамжтай байх атал шүүхийн шийдвэрээр шүүгдэгч нарын гүйцэтгэсэн үүргийг ялган тодорхойлолгүй адилхан байдлаар тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт. Г.Эд хулээлгэсэн эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Г.Эы зүгээс Шүүх хуралдааны явцад шинээр өөрийн хувийн байдалтай холбоотойгоор хохирогч Э.Иийн шүүх хуралд оролцохгүй гэсэн хүсэлт, хохирогч Э.Иийн иргэний үнэмлэхний хуулбар, хохирол төлсөн тухай дансны хуулга, "Эрдэнэбулганы дансаараа цалин хөлс авч байгаа талаарх өөрийн төлбөрийн чадварыг нотолсон дансны хуулга, мөн өөрийн өргөмөл охин болох Отгонсайхны Отгонцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг 8 хуудас баримтыг шинээр гаргаж өгсөн байх тул ЭХХШтХ-ийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 -т заасны дагуу хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Учир нь анхан шатны шүүхээс Г.Эд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ялыг нэгтгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирлоо бүрэн төлсөн, хохирогчийн шүүх хуралдаанд оролцохгүй, Г.Эд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү, гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй гэдэг өөрийн хүсэл зоригийг шүүх хуралдаанд бичгээр илэрхийлсэн байтал шүүх тухайн нөхцөл байдлыг ял оногдуулахдаа, шүүгдэгчийн хувийн байдлыг тоггоохдоо харгалзан үзээгүй байна. Харин Г.Эы хувийн байдалд урьд өмнө шүүхээр шийтгүүлж байсан ял зэмлэлийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан байх бөгөөд хавтас хэрэгт авагдсан Г.Эы урьд өмнө авсан ял шийтгэлийн лавлагаа, түүний шийтгэх тогтоол тус бүрийг хавсаргасан бөгөөд тухайн баримтыг шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтад харгалзан үзсэн атлаа, Г.Э урьд өмнө шүүхийн шийтгэх тогтоолоор ял зэмлэл авсан хэдий боловч мөн л адил Шүүхийн захирамжаар хугацааны өмнө суллах, хийсэн хэрэгтээ гэмшсэн, засарч хүмүүжсэн тухай нийт хавтас хэргийн хуудаст авагдсан байтал адил шүүхийн тогтоол, захирамжийг харгалзан үзээгүй байгаа нь шүүх цагаатгах талын нотлох баримтыг үгүйсгэж, яагаад үгүйсгэж байгаагаа шийдвэртээ тусгаагүй, хэт яллах талыг барьсан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Учир нь хэрэгт цугласан хавтаст хэргийн материалд нийт 27 хуудас бүхий Г.Эыг засарч хүмүүжсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болохыг нотолж шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллах тухай шийдвэрийг нэгэн адил харгалзан үзэх ёстой бөгөөд харгалзан үзэх үндэслэлгүй талаараа шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна. Эдгээр нотлох баримт нь хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар шүүхээс гарч буй эрхийн актын үндэслэлийг тодорхойлох талаар Улсын дээд шүүхээс шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг тайлбараар тодорхойлсон байдаг. Тухайлбал, Г.Эд ял оногдуулахдаа хуульд заагаагүй хүндрүүлэх нөхцөл байдлыг үндэслэх, ялыг буруу нэгтгэх зэрэг зөрчлийг энд дурьдаж болно. Хувийн байдлыг ялыг хүндрүүлэх үндэслэл болгосон. Хохирогчинй хуучин гэмтэлийн асуудлыг ялган тогтоогоогүй. Хулгайн хэрэгт Эрдэнэбулганы үйлдлийн оролцоог зүйлчлээгүй, бүлэглэн гэсэн бол хамтран оролцооны хэлбэрийг тодорхойлогүй, ялыг Г.Эгаас ялгамжтай оногдуулаагүй, ялын хэмжээ түүний үйлдэл оролцоонд тулгуурлаагүй байна гэж үзэж байна. Тухайлбал, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Г. Эрдэнэбулганы яллагдагчаас авсан мэдүүлэгт Эрдэнэбулган нь “Би хохирол барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн (хх 103). Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1.1-т “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн яллагдагч зарим хэргээ хүлээн зөвшөөрөөгүй бол түүнд холбогдох хэргийг бүхэлд нь ердийн журмаар хянан шийдвэрлэнэ” хэмээн заасныг харахад Г.Э нь үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байх учир хэргийг хялбаршуулан шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж болохоор байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1.2 дахь хэсэгт зааснаар “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргана”. Яллагдагч Эрдэнэбулган нь хялбар журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан байх ба “Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай саналыг мөрдөгч 2024 оны 11 сарын 11-ний өдөр гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1.2 дахь хэсгийг хангасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэж заасан байна. Үүнээс харахад үйлдсэн гэмт хэргээ зөвшөөрсөн байхад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсан. Гэвч Г.Эы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааны алдааг зөвтгөх, гэмт хэргийн нотолбол зохих зүйл нотлогдсон хэмээн үзэхгүй. Тиймээс Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024-ШЦТ-2050 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсний дагуу тус шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн Г.Эд холбогдох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэжээ,

Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд: “Өөрийн гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ,

Шүүгдэгч Г.Эы өмгөөлөгч Б.Балжидмаа шүүх хуралдаанд: “Миний зүгээс шүүгдэгч Г.Эы өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхээс эхлэн оролцож байна. Хавтаст хэргийн материалтай танилцахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Э яллагдагчаар татагдсан гурван шалтгаан байдаг. Гэсэн хэдий ч шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явц болон анхан шатны шүүх хуралдааны бүх явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байсан. Анхан шатны шүүхээс ял шийтгэх оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргээс гурван төрлийн сонгох санкцуудын хамгийн хүнд болох хорих ялыг сонгож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Г.Эы тухайд нөгөө хоёр болох эрүүл мэндэд учруулсан гэмт хэрэгт торгох ялаар шийтгэгдсэн. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус бүрд торгох ял оногдуулан хулгайлах гэмт хэрэгт зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, тухайн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хоёрдугаарт хавтаст хэргийн 202 дугаар талд яллагдагчийн өгсөн мэдүүлэг бий. Өөрөөр хэлбэл хохирогч Т.Индэрт нь cu-гийн гадна тааралдаад Г.Эы эхнэрийн эсрэг зүй бус үг хэллэг хэлсэн. Тухайн мэдүүлэгт зохисгүй үг хэллэг байдаг учраас өмгөөлөгчийн зүгээс хуудасны тоог дурдаж байна. Эхнэрийг нь доромжилсон учраас Т.Индэртийн эрх чөлөөнд халдсан. Гэвч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарах нөхцөл байдал гарсан байна хэмээн дүгнэж байна. Шүүгдэгч өөрийн найзын охиныг 8 сартай байхад нь өөр дээрээ авч өсгөсөн. Ажлаа хийхдээ байнга өөрийн биеэр охиноо асардаг байсан. Цэцэрлэгт хүргэж өгч авдаг. Охин 8 сартай байхдаа Г.Эы асрамжид ирсэн учраас анхнаасаа өөрийнхөө аав хэмээн ойлгож эхэлсэн. Г.Э хоригдсонтой холбоотой түүний 4 настай охины сэтгэл зүй хэцүү байгаа. Аавыгаа нэхэж, цэцэрлэгт явахгүй нөхцөл байдалтай байгаа. Г.Эы тухайд урьд өмнө нь ял шийтгэл эдэлсэн нь энэ гэмт хэрэгт заавал хорих ял эдлэх үндэслэл болохгүй хэмээн үзэж байна. Хувийн байдалтай нь уялдуулан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Г.Э тодорхой эрхэлсэн ажилтай. Ингэснээр эхнэр, хүүхдээ тэжээн амьдралаа сайхан авч явъя гэсэн бодолтой байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ,  

Шүүгдэгч Г.Эы өмгөөлөгч Т.Азжаргал шүүх хуралдаанд: “Миний бие өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзнэ үү хэмээн дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч болон прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Гэтэл процесс ажиллагааны явцад дараах эргэлзээг арилгалгүй анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Тухайлбал шүүгдэгч Г.Эд холбогдох Эрүүгийн хуулийн 11.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хохирогч Э.Иэд учирсан гэмтлийн зэргийг тогтоох тухай 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, түүний дагуу томилогдсон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, ахлах дэслэгч Д.Дунгаамаа №10047дугаартай “Шинжээчийн дүгнэлт’’-ийг гаргахдаа Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Б.Тэмүүжингийн эмчилгээний түүхэд үндэслэжээ. Өөрөөр хэлбэл материалд үндэслэж гэмтлийн зэргийг гаргасан байна. Энэ нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам’’-ын 2.2-т заасны дагуу хохирогч Э.И нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан тул өөрийн биеэр очиж, Шүүхийн шинжээч эмчид үзүүлэх боломжгүй байсан тул эмнэлгийн баримт бичиг болон шаардлагатай бусад баримтад үндэслэхээр заасан. Тиймээс “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 2.2-2.4-т заасны дагуу эмчлэгч эмч Б.Тэмүүжингийн гэмтлийн шинж, эмнэлзүйн явц, шинжилгээний үр дүн, онош бүрэн тусгагдсан эмчийн гарын үсэг тэмдгээр баталгаажсан өвчтний түүх, амбултороор эмчлүүлэгсдийн карт, хяналтын карт, яаралтай тусламжийн хуудас, лабораторийн болон багажийн шинжилгээний зураг, бичлэг зэргийг агуулсан баримт бичигт үндэслэж дүгнэлтээ гаргахаар заажээ. Тухайлбал шинжээч эмчийн дүгнэлт бүхэлдээ Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Б.Тэмүүжингийн үйлдсэн баримт бичигт үндэслэх учиртай. Тухайлбал шинжээчийн дүгнэлтийн буюу 1-р хавтаст хэргийн 55 дугаар талд “духны баруун дээд хэсэгт 4.2 см өргөн, 1.6 см хүртэл цөмөрсөн хуучин хугаралтай, хамар яс зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай” гэсэн дүгнэлт үзлэгээр тогтоогдсон талаар бичсэн байх атал тухайн шинжээч эмчийн дүгнэлт хэсгийн 1 дэх хэсэгт “Дух ясны цөмөрсөн хугарал, зүүн хацрын нум ясны бяцарсан хугарал” гэмтэл тогтоогдлоо гэж бичсэн бөгөөд 2 дахь хэсэгт дээрх гэмтлүүд нь “мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үйсгэгднэ", 3 дахь хэсэгт “дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” тул Хүний эрүул мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам’’-ын дагуу хохирлын “хүнд” зэрэг тоггоогдлоо гэжээ. Энэхүү шинжээч эмч шинжилгээний дүгнэлтээ гаргахдаа бүхэлд нь эмчилгээний материалд үндэслэсэн байх боловч эмчлэгч эмчийн хуучин гэмтэл, шинэ гэмтэл, өвчтөний онош зэргийг ялгаж, салгаж дүгэлтээ мэргэжлийн дагуу зөв, үндэслэлтэй гаргаагүй бөгөөд, мөрдөгчийн “үзүүлэгчийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн ямар зэрэгт хамаарах вэ, “үзүүлэгчийн биед учирсан гэмтэл шинэ эсвэл хуучин эсэх” гэсэн асуултуудад огт хариулт өгөөгүйгээс гадна шинжээчийн дүгнэлтийн гол зүйл болох хуучин гэмтлийг бүхэлд нь Э.Иэд учирсан хохиролын хүнд зэрэгт хамааруулж, бүхэлд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үйлдэгдсэн байх боломжтой гэж дүгнэсэн нь шинжээчийн дүгнэлт бүхэлдээ шинжилгээ гаргахад тулгуурласан эмнэлгийн баримт бичгээс зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох нь эрүүгийн хэрэгт зайлшгүй нотолбол зохих зүйл бөгөөд мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “эмт хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл мөрдөн байцаалтыг дуусгах талаар хуульчилсан байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.2-т заасны дагуу “Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно", 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих зүйл түүний хор уршгийг тогтоох шинжээчийн дүгнэлт нотолгооны зөрүүг үүсгэсэн байх тул 32.1.1-т заасны дагуу Г.Эы Э.Иэд учруулсан хохирол, хор уршийг тодорхойлох гол нотлох баримт нь шинжилгээний дүгнэлтийг гаргахдаа үндэслэсэн анхдагч нотлох баримт болох Э.Иийн эмчлэгч эмчийн эмчилгээний түүх, онош, шинэ хуучин гэмтлийг тодорхойлсон баримт бичгээс зөрүүтэй байна. Иймд Анхан шатны шүүх хэргийг шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ гол нотлох баримтаар Шинжээч эмчийн №10047 дугаартай дүгнэлтийг дурдсан нь Г.Эы учруулаагүй хуучин байсан гэмтлийг Г.Эыг шийтгэхэд гол нотлох баримтаар дурдсан нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтын зөрүүг гаргалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж Г.Эд 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээд шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, 12,300,000 төгрөгийн торгох ялаар сольж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Учир нь, шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын бусад төрлийн адил хүчин чадалтай ба шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр түүнийг үнэлнэ. Шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, тэдгээрээр үгүйсгэгдэж байгаа тохиолдолд түүнийг нотолгооны бусад хэрэгслээс илүүд авч үзэх үндэсгүй юм. Шинжээчийн дүгнэлтийн талаарх шүүхийн дүгнэлт бүхий үнэлгээ шийдвэрт бүрэн тусгагдсан байх ёстой. Ингэхдээ шинжээчийн дүгнэлт юунд тулгуурласан, шинжилгээнд гаргаж өгсөн бүх баримт судлагдсан эсэх, мөрдөгчийн тавигдсан асуулт бүрт хариу өгөгдсөн эсэхийг шүүх дүгнэлтэндээ тусгасан байвал зохино. Гэтэл шүүх шийтгэх тогтоолдоо энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Мөрдөгчөөс шинжээчийн асуусан асуултад хариулаагүй, шинэ хуучин эсэхийг тодорхойлоогүй, шинжилгээний материалд бүрэн шүүхээс дүгнэлт хийгээгүй, шинжээчийн дүгнэлт шинжилгээний материал зөрүүтэй, нотлох баримт байсаар байтал шүүх хэргийн тал бүрээс нь нотлолгүй, ялгаа заагийг гаргаагүй, шүүхийн шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх гол нотлох баримт болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйлийг дурдъя. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус хуулийн 4.3 дугаар зүйлд заасны дагуу прокурор бүхэлд нь хянан шалгах ажиллагааг явуулна хэмээн заасан. Гэтэл прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгагааны явцад хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж болох дараах ажиллагаа явагджээ. Тухайлбал, 1-р хавтаст хэргийн 22 дугаар талд Г.Э Э.Иийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэргийн газрыг хамгаалалтад авсан баримт тухайн хэргийн баримт биш тухайн өдөр гарсан хулгайн хэргийн газрыг хамгаалалтад авсан баримт байна. Мөн тус хавтаст хэргийн 33 дугаар талд хохирогчоор Э.Иийг тогтоосон тогтоол, мөн хохиогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд Э.Иийн Регистрийн дугаарыг............... гэж өөр хүний регистрийн дугаараар бичсэн байна. Мөн 2-р хавтаст хэргийн 146 дахь талд “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоож, 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр 49,920 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болохыг мөрдөн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор тогтоосон байх бөгөөд тухайлбал сарын дараах авсан эмчилгээг урьдчилан өмнөх хугацаанд авсан мэтээр тоггоосон нь хууль хэрэглээний ноцтой алдаа юм. Мөн 3-р хавтаст хэрэгт Улсын яллагчийн 299 дугаар “Мөрдөн байцаалтаын хэргийг нэгтгэх тухай тогтоолд яллагдагч Г.Эы үйлдсэн гэх хэргийг нэгтгэхдээ Г.Э биш Э.Пүрэвсүрэн гэж өөр хүний үйлдсэн гэмт хэргийг нэгтгэх талаар бичсэн байх бөгөөд дээрх процесс ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд зөвхөн прокурор эрх бүхий албан тушаалтан үйлддэг бөгөөд Шүүхээс тухайн процесс ажиллагааны алдааг засах, өөрчлөх боломжгүй тул энэхүү алдаа бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-дэх хэсгийн 1.3-т заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул түүнийг нь анхан шатны шүүх үндэслэн шийтгэх тогтоолыг гаргасан байгаа нь хүчингүй болгох үндэслэлийг хангаж байна. Гуравдугаарт Г.Э, О.А нарт холбогдох 2408026620517 дугаартай эрүүгийн хэрэгт тэднийг бүлэглэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Тухайлбал хохирогч Г.Мн "Годон гутал"-ыг хулгайлсан гэж анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоожээ. Энэхүү хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1-дэх хэсгийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Тухайлбал, 3-р хавтаст хэргийн 69-р талд байх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл-д 1 минут 20 секундын бичлэгт ангийн үстэй куртиктэй, шаргал өнгийн ноосон цамцтай Домбоо гэх зүс таних хүнтэй хамт хар бараан өнгийн өмд куртиктэй Г.Э буудлын өрөөнөөс түрүүлж гарч ирэн гар ариутгагчаар гараа ариутган зогсож байтал О.А хар бараан өнгийн зүйл сугавчлаад гарч ирж байгаа нь камерт бичигдэж, үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Тухайлбал, О.А гутлыг ганцаараа авч гарч ирж байгаа нь харагдаж байх бөгөөд хохирогчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн мэдүүлгээр “Г.Э Г.Э” нар яагаад байгаа нь мэдэгдэхгүй гутлыг нь аваад зарчихъя” гэсэн мэдүүлэг, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд мөрдөгчөөс тантай хамт байсан О.А Г.Эрдэнэбулнан нар нь таны гутлыг авахдаа таниас зөвшөөрөл авсан эсэхийг ярина уу? гэсэн асуултад “Үгүй ээ, би тухайн үед унтаж байсан учраас огт мэдэхгүй, зөвшөөрөл өгөөгүй юм аа” гэх хохирогчийн зөрүүтэй мэдүүлэг 40 дүгээр талд авагджээ. Гэтэл шүүхээс хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, мөн шүүгдэгчийн мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, Г.Э, О.А нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх боловч эдгээр хоёр этгээд гэмт хэргийг бүлэглэн үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцсон эсэх, үйлдлээрээ хэрхэн нэгдсэн эсэх, гэмт хэргийг хамтран үйлдэхдээ шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоонд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, хэргийг бүхэлд нь тал бүрээс нь бүрэн бодит байдлыг тогтоогоогүй буюу шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт авагдсан нотлох баримтын зөрүүг арилгаагүй, шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий бичигдээгүй байх бөгөөд түүний улмаас харилцан адилгүй үйлдэл оролцоотой байтал ялыг ялгамжтай биш ижил оногдуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.2-т заасны дагуу “Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул шүүхээс өгч буй Г.Эы гэм бурууд өгөх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэсний дагуу Г.Эд оногдуулсан 6 сарын хорих ялыг 2,700,000 төгрөгөөр торгох ялаар сольж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Учир нь, Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх гэдэг нь эрүүгийн гэмт хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцлийг тогтооход ач холбогдолтой бөгөөд шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлнэ. Гэтэл Г.Эы хулгайн гэмт хэрэг О.Атай бүлэглэн үйлдэх болсон шалтгаан нөхцөл шалтгаант холбоог тогтоогоогүй байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Шүүхийн шийдвэрт “шүүгдэгч Эрдэнэбулган, шүүгдэгч Адьяа нарын бүлэглэж үйлдсэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэж үзсэн байгаа хэдий ч Эрдэнэбулганыг ямар үүргээр тухайн гэмт хэрэгт оролцсон, хэрхэн авсан гэдгийг хөдөлбөргүй тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан байтал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрдэнэбулган, Адьяа нарын гүйцэтгэсэн үүрэг нь нийгмийн хор аюулын шинжээрээ ялгамжтай байх атал шүүхийн шийдвэрээр шүүгдэгч нарын гүйцэтгэсэн үүргийг ялган тодорхойлолгүй адилхан байдлаар тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хэрэг болсон газарт шүүгдэгч нараас гадна дахин нэг хүн байсан бөгөөд тухайн этгээдийг хэрэгт ямар оролцоотой байсныг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл гурван этгээд байхад шүүгдэгч нарт холбогдуулж хэргийг шалгасан нь учир дутагдалтай хэмээн үзэж байна. Хоёрдугаарт. Г.Эд хулээлгэсэн эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Г.Эы зүгээс Шүүх хуралдааны явцад шинээр өөрийн хувийн байдалтай холбоотойгоор хохирогч Э.Иийн шүүх хуралд оролцохгүй гэсэн хүсэлт, хохирогч Э.Иийн иргэний үнэмлэхний хуулбар, хохирол төлсөн тухай дансны хуулга, "Эрдэнэбулганы дансаараа цалин хөлс авч байгаа талаарх өөрийн төлбөрийн чадварыг нотолсон дансны хуулга, мөн өөрийн өргөмөл охин болох Отгонсайхны Отгонцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг 8 хуудас баримтыг шинээр гаргаж өгсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Учир нь анхан шатны шүүхээс Г.Эд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ялыг нэгтгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирлоо бүрэн төлсөн, хохирогчийн шүүх хуралдаанд оролцохгүй, Г.Эд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү, гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй гэдэг өөрийн хүсэл зоригийг шүүх хуралдаанд бичгээр илэрхийлсэн байтал шүүх тухайн нөхцөл байдлыг ял оногдуулахдаа, шүүгдэгчийн хувийн байдлыг тоггоохдоо харгалзан үзээгүй байна. Харин Г.Эы хувийн байдалд урьд өмнө шүүхээр шийтгүүлж байсан ял зэмлэлийг харгалзан үзэж хорих ял оногдуулсан байх бөгөөд хавтас хэрэгт авагдсан Г.Эы урьд өмнө авсан ял шийтгэлийн лавлагаа, түүний шийтгэх тогтоол тус бүрийг хавсаргасан бөгөөд тухайн баримтыг шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтад харгалзан үзсэн атлаа, Г.Э урьд өмнө шүүхийн шийтгэх тогтоолоор ял зэмлэл авсан хэдий боловч мөн л адил шүүхийн захирамжаар хугацааны өмнө суллах, хийсэн хэрэгтээ гэмшсэн, засарч хүмүүжсэн тухай нийт хавтас хэргийн хуудаст авагдсан байтал адил шүүхийн тогтоол, захирамжийг харгалзан үзээгүй байгаа нь шүүх цагаатгах талын нотлох баримтыг үгүйсгэж, яагаад үгүйсгэж байгаагаа шийдвэртээ тусгаагүй, хэт яллах талыг барьсан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Учир нь хэрэгт цугласан хавтаст хэргийн материалд нийт 27 хуудас бүхий Г.Эыг засарч хүмүүжсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болохыг нотолж шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллах тухай шийдвэрийг нэгэн адил харгалзан үзэх ёстой бөгөөд харгалзан үзэх үндэслэлгүй талаараа шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна. Эдгээр нотлох баримт нь хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар шүүхээс гарч буй эрхийн актын үндэслэлийг тодорхойлох талаар Улсын дээд шүүхээс шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг тайлбараар тодорхойлсон байдаг. Тухайлбал, Г.Эд ял оногдуулахдаа хуульд заагаагүй хүндрүүлэх нөхцөл байдлыг үндэслэх, ялыг буруу нэгтгэх зэрэг зөрчлийг энд дурьдаж болно. Хувийн байдлыг ялыг хүндрүүлэх үндэслэл болгосон. Хохирогчийн хуучин гэмтэлийн асуудлыг ялган тогтоогоогүй. Хулгайн хэрэгт Эрдэнэбулганы үйлдлийн оролцоог зүйлчлээгүй, бүлэглэн гэсэн бол хамтран оролцооны хэлбэрийг тодорхойлогүй, ялыг Г.Эгаас ялгамжтай оногдуулаагүй, ялын хэмжээ түүний үйлдэл оролцоонд тулгуурлаагүй байна гэж үзэж байна. Тухайлбал, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Г. Эрдэнэбулганы яллагдагчаас авсан мэдүүлэгт Эрдэнэбулган нь “Би хохирол барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн. Энэ талаарх баримт хавтаст хэргийн 103 дугаар талд бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн яллагдагч зарим хэргээ хүлээн зөвшөөрөөгүй бол түүнд холбогдох хэргийг бүхэлд нь ердийн журмаар хянан шийдвэрлэнэ” хэмээн заасныг харахад Г.Э нь үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байх учир хэргийг хялбаршуулан шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж болохоор байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргана” гэж заасан. Яллагдагч Эрдэнэбулган нь хялбар журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан байх ба хэргийг шүүхэд шилжүүлэх тухай саналыг мөрдөгч 2024 оны 11 сарын 11-ний өдөр гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хангасан байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэж заасан байна. Үүнээс харахад үйлдсэн гэмт хэргээ зөвшөөрсөн байхад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсан. Гэвч Г.Эы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааны алдааг зөвтгөх, гэмт хэргийн нотолбол зохих зүйл нотлогдсон хэмээн үзэхгүй. Тиймээс Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/2050 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсний дагуу тус шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Г.Эд холбогдох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү хэмээн хүсэж байна. Мөн Г.Эы хувийн байдалтай холбоотой буюу засарч хүмүүжсэнтэй холбоотой дараах нэмэлт мэдээллийг хэлье. Г.Э хувийн зан байдлын хувьд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хорих ял эдлэхээс өмнө хугацааны суллах тухай шүүгчийн захирамжийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон хорих ангийн дотоод журмыг чанд мөрдөн сахиж албан хаагчийн тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлж хуульд заасны дагуу 5 сар, 10 хоногоор шагнуулсан гэх баримт хавтаст хэргийн 86 дугаар талд бий. 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Г.Эы зан байдал болон засрал хүмүүжлийн тодорхойлолтод Г.Э нь хорих ангид ирсэн цаг хугацаанаас хойш ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй, ял эдэлж байх хугацаандаа ажил хөдөлмөрт идэвхитэй хамрагдсан, 6 удаа шагналын хоногуудаар шагнагдсан, зан байдлын хувьд сэтгэн бодох чадвар сайтай, найз нөхдийн дунд нийтэч, эвсэг найрсаг харьцаатай, тусархуу зантай, хөдөлмөрт хандах хандлага, анги аймгаас зохион байгуулж буй уралдаан тэмцээнд идэвхи санаачлага гарган оролцдог гэх тодорхойлолт хавтаст хэргийн 87 дугаар талд бий. 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ялтны зан байдлын тодорхойлолтод Г.Э ял эдэлж байх хугацаандаа албан хаагчийн тавьсан үүрэгт даалгаврын цаг тухайд нь гүйцэтгэдэг, тус ангид мөрдөгддөг хууль дүрмүүдийг сайн дагаж мөрддөг байсан, хичээл сургалтад идэвхитэй оролцдог, бусадтай эвсэг найрсаг харьцаатай, нийгэм, хамт олны дунд биеэ авч явах төлөвшил тодорхой хэмжээнд төлөвшсөн гэж хавтаст хэргийн 91 дүгээр талд авагдсан. Хавтаст хэргийн 118 дугаар талд техникийн засвар үйлчилгээ хийх, дотор үйдвэрлэлийн байранд даалин оёх, нийтийг хамарсан ногооны зэрлэг зулгаах, хураах хөдөлмөрт идэвхитэй оролцдог, хөдөлмөрт хамрагдаж, хууль дүрмийн дагуу шагналын хоногоор шагнагдсан, сахилгын зөрчил гаргаагүй, өөрийгөө бусдад илэрхийлэх чадамжтай, ар гэрийн халамж сайн, аливаа зүйлийг хурдан ойлгодог, ямар нэгэн сөрөг зан ажиглагдаагүй, хүнд тусалдаг, ажил хөдөлмөр болон өөртөө хандах хандлага сайн, уурлаж бухимдах зүйл ажиглагдаагүй, харилцаа холбоо тогтооход сайн байсан хэмээн тодорхойлсон. Мөн хавтаст хэргийн 119 дүгээр талд Г.Э хорих ангиас явуулдаг сургалтуудад бүрэн хамрагдсан, хүмүүжлийн бүх ажилд хамт олгоо төлөөлөн, тэмцээн уралдаанд оролцдог, өөрийн сөрөг зан чанарыг бууруулах арга хэмжээнд хамрагдсан, хоригдож байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон хорих ангийн дотоод журмыг чанд сахин биелүүлдэг, өөрийгөө бусдад илэрхийлэх чадамж сайтай, ар гэрийн анхаарал халамж сайн, аливаа зүйлийг хурдан ойлгодог, сөрөг зан ажиглагдаагүй, бусдад тусархаг, ажил хөдөлмөр болон өөртөө хандах хандлага сайн, Бухимдах зүйл ажиглагдаагүй гэх тодорхойлолт бий. Хавтаст хэргийн 122 дугаар талд хууль дүрэм, журмыг мөрдөн албан ёсны шаардлагыг тухай бүрд нь биелүүлж байгаа, өөрийгөө бусдад илэрхийлэх чадамжтай зэргээр мөн адил дурдсан. Шүүгдэгчийн зүгээс 11,000,000 гаруй төгрөгийн хор хохирлыг төлсөн. Энэхүү хор хохирлыг хараад үзэхэд эмчилгээний зардлаас гадна гутлын эзний хохирлыг бүрэн барагдуулсан. Гэмт хэрэгт учруулсан хохирлыг арилгахын тулд хичээн ажилласан. Хуульд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн хувийн байдал болон ял хөнгөрүүлэхтэй холбоотой баримтуудыг гаргаж болно хэмээн заасан учраас миний зүгээс дараах баримтуудыг гаргасан. Г.Э өөрийн нас барсан найзын охиныг өргөж авсан бөгөөд 2022 оноос хойш тухайн охинтой хамт амьдарч байгаа. Эхнэрийн хамтаар тухайн хүүхдийг өсгөдөг. Хүүхдийн төрсний гэрчилгээг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Энэ талаарх оршин суух газрын тодорхойлолтыг мөн нотлох баримтаар гаргаж өгсөн. Өргөж авсан ээжийн нотариатаар батлуулсан хуулбарыг гаргаж өгсөн. Мөн охиныг өргөж авснаас хойш буюу 2024 онд охины өөрийнх нь төрсөн аав нас барсны тодорхойлолтыг гаргаж өгсөн. Г.Эы эхнэрийн нэр дээрх зээлийн гэрээг бид хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Бонго маркийн автомашиныг 11,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд энэхүү зээлийн төлөлт гэж сард 800,000 гаруй төгрөгийн зээл төлдөг. Энэхүү зээлийг Г.Эы ээж тэтгэврийн зээл авч төлж байна. Мөн Г.Э өөрийнхөө эхнэрийн хамт aqua  маркийн машиныг зээлж авсан бөгөөд уг зээлийг одоогийн байдлаар түүний эхнэр төлж байгаа. Гэвч одоогийн байдлаар түүний эхнэр ажилгүй бөгөөд түүний ээж тэтгэврийн байдалтай байгаа. Г.Э ээжийгээ асрах үүргийн гүйцэтгэдэг. Мөн өөрийн бага насны охиныг өсгөн хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн учраас хувийн байдалтай холбоотой гаргаж өгсөн эдгээр нотлох баримтыг харгалзан үзэж Г.Эд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ,

Шүүгдэгч О.А шүүх хуралдаанд: “Би өөрийн гэм буруугаа шүүхийн шатанд хүлээн зөвшөөрч, огт маргаагүй. Харин миний найз Г.Эд хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Энэ хүн амьдралын төлөө зүтгэж, ажил төрөл хийх чин хүсэлтэй...” гэжээ,

Прокурор Д.Рэгзэдмаа шүүх хуралдаанд: “Өмгөөлөгчийн зүгээс хохирогч Т.Индэртийн биед учирсан шинжээчийн дүгнэлтийг тогтоохдоо хуучин хугаралыг шинэ гэмтлээс ялгаж салгалгүйгээр хүнд зэргийн гэмтэл хэмээн тогтоосон хэмээн тайлбарлаж байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Индэртийн гэмтлийн зэргийг бүхэлд нь Хүний эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг хэмээн үзсэн. Уг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хохирогч Т.Индэртийн биед шүүгдэгч хүнд гэмтэл учруулсан хэмээн дүгнэсэн. Хэргийн газрыг хамгаалтад авсан баримт тухайн хэргийн баримт бус тухайн өдөр гарсан хулгайн хэрэг гарсан газрыг хамгаалтад авсан баримт байсан хэмээн тайлбарлаж байна. Магадгүй өөр гэмт хэргийн хамгаалтад авсан баримт орсныг үгүйсгэхгүй. Гэвч тухайн хэргийн газарт үзлэг хийсэн баримтууд хохирогч Т.Индэртэд учирсан үйл явдлыг баримтжуулсан буюу хяналтын камерын бичлэгийн дагуу хэргийн газрын үзлэгийг хийж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Эрүүл мэндийн даатгалын лавлагаагаар хохирогч н.Ложидмаа 49,920 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь тогтоогдсон. Гэтэл үйл баримт нь гэмт хэрэг үйлдэхээс өмнөх үйл явдалаар буюу 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын лавлагаагаар гараад ирсэн байна гэх асуудлыг ярьж байна. Хохирогчийн хувьд тухайн цаг хугацаанд авагдсан лавлагаа мэдээлэл гарч ирсэн нь хэрэгт авагдсан. Үүнийг анхан шатны шүүх энэ талаарх баримтуудаар дахин иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр шийтгэх тогтоолд дурдсан. Мөн Г.Э үйлдсэн гэх хэргийг нэгтгэхдээ Г.Э бус Э.Пүрэвсүрэн гэх хүний үйлдсэн гэмт хэргийг нэгтгэх талаар бичсэн байна гэх асуудлыг өмгөөлөгч дурдаж байна. Нэгтгэх тогтоолыг хийхдээ шүүгдэгчийн нэрийг буруу бичсэн байгаа хэдий ч тогтоолд дурдагдсан хэргийн үйл баримт нь Г.Эд холбогдох хэргийн үйл баримтыг бичсэн. Тиймээс тухайн хэргийн зүйлчлэл болон хэрэгт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Бичгийн алдаа гаргасан байна хэмээн харж байна. Мөн өмгөөлөгчийн гомдлын гуравдугаар хэсэгт хохирогчоос авсан мэдүүлгийн зөрүүг арилгаагүй гэх тайлбарыг хэлж байна. Хохирогчийн зүгээс хоёр удаагийн мэдүүлгийг өгсөн. Гэмт хэрэг хохирогчийг унтаж байхад буюу түүнийг унтаж байхад шүүгдэгч нар түүний гутлыг аваад гарсан байдаг. Хохирогчийг унтахаас өмнө уг асуудал яригдаж байсан. Үүнтэй холбоотой хохирогчийн зүгээс эхний мэдүүлгийг өгсөн. Үүний дараагаар хохирогчийг унтасны дараа тухайн гутлыг аваад гарсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Үүнд мэдүүлгийн зөрүүг арилгаснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдээгүй хэмээн үзэх боломжгүй. Бусад хэрэгт авагдсан нотлох баримт болох хяналтын камерын бичлэг болох тухайн буудалд угтагчаар ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Үүний дараагаар өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарын хамтран үйлдсэн гэмт хэргийн үйлдэл оролцоог ялгаж үзэлгүйгээр ялыг оногдуулсан нь үндэслэлгүй хэмээн тайлбарлаж байна. Анх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахад тухайн хоёр шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэж, хохирогчийн мэдүүлгээр тухайн хоёр этгээд гутлыг авахаар ярилцсан нь тогтоогдсон. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул уг хоёр шүүгдэгчийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн байдал зэрэгт нь уялдуулж анхан шатны шүүхэд хэрэг тус бүрд ял оногдуулсан. Миний зүгээс гэмт хэрэг бүрд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна хэмээн үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан үзэхээр заасан. Хувийн байдал гэдэгт шүүгдэгчийн нас, хүйс, гэр бүлийн байдал, сэтгэл зүй, бие махбодийн байдал, эрх зүйн байдал зэрэг багтана. Эдгээрийг харж, дүгнэсний эцэст анхан шатны шүүхээс тохирох ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байгаа учраас анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх О.А, Г.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Азжаргал нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Жамбаа: “... манай хүү Гэмтэл согог судлалын үндэсний төвд байна гэхээр нь шууд ажиллаасаа чөлөө аваад тэр өдрөө Улаанбаатар хот руу ирж улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиход миний хүү сэхээний тасагт гавал тархиндаа хүнд гэмтэл авсан гэж байсан. Ер нь найдлага бага шүү гэж хэлсэн. 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр тархиндаа яаралтай хагалгаанд орж улмаар 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд эмчлүүлж байгаад эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарсны дараа Баянхошуунд байрлах хувийн эмнэлэгт холбогдогч этгээд нь тусалж, улмаар 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд эмнэлгээс 10 хоногийн дараа гараад Дархан-Уул аймагт очиж орон нутгийн эмчийн хяналтад орж гэрээрээ бичиж өгсөн эм тариаг ууж 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд асарч сувилсан. Одоо биеийн байдал нь гайгүй болсон ч хэлж ярьж байгаа зүйлээ ойлгож ухамсарлах чадваргүй, өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй, уурлаж уцаарладаг болсон. Тухайн үед эмч нар тархиндаа хүнд гэмтэлтэй, чамархай нь хугарсан байна гэж хэлж байсан. Одоо байнгын асаргаа сувилгаанд, хүн харьж байхгүй бол ийш тийш алга болдог. Өөрийгөө илэрхийлэх ямар ч чадваргүй. Уур уцаар ихтэй болсон байна. Биеийн байдал нь ерөнхийдөө тогтворжсон ч өөрийгөө илэрхийлэх, ярих чадвар муутай, үл ойлгогдох зүйлс ярьдаг сэтгэцийн эмгэгтэй болсон” гэх мэдүүлэг /1 хх 41-43/,

- гэрч Энхтөрийн Эрхэмхүслэн: “... би 2024 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 07 цаг 30 минутын үед ээлж хүлээн авч, СU-гийн худалдагчаар ажиллаж байсан юм. 2024 оны 7 дугаар сарын 14-ний шөнө 01 цаг болж байхад манай СU-гийн зүүн талд буюу хаалганы харалдаа согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс зодолдоод байх шиг байсан. Тэгээд харахад доогуураа улаан эрээн шорттой эрээн пүүзтэй, ногоон малгайтай намхан туранхай залуу, саарал өнгийн майк байсан билүү, пудволктой өндөр том биетэй махлаг залуу хоёр заамдалцаад зогсож байснаа ногоон малгайтай намхан туранхай залуу нь газар унасан. Тэгээд П.Алтанжингоо цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 180 см орчим өндөртэй, махлаг хүн байсан” гэх мэдүүлэг /1 хх 45-46/,

- гэрч Цэрэнбалтавын Түвшинбат “... би 2024 оны 7 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудпын хойд талд байх СU орох гээд явж байтал зүс таних Бэхболатад Индэрт гэх залуу агсам тавиад байж байсан. Тэгтэл Индэрт гэх залуу Эрдэнэбулганы эхнэр Мөнгөнтуяаг хэл амаар доромжилтол Эрдэнэбулган Индэрт гэх залууг гараараа цохиж унагаагаад хөлөөрөө нүүрэн хэсэгт нь дэвсэж өшиглөтөл Индэрт газарт хэвтээд үлдсэн. Би Бэхболатыг дагуулаад Шөлөндөө орохоор явсан юм. Тухайн үед Бэхболат, Индэрт, Эрдэнэбулган болон цагаан өнгийн урт хувцастай үл таних гомо залуу нар байсан” гэх мэдүүлэг /1 хх 52/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 10047 тоот дүгнэлтэд:  “... Э.Иийн биед баруун зулай, чамархай яс хөхлөг сэртэн, чихний гадна суваг дайрсан шугаман хугарал, дух ясны цөмөрсөн хугарал, зүүн хацрын нум ясны бяцарсан хугарал, тархины зүүн талын бөмбөлөгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн дух, зулайн хатуун хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт тогтоогдлоо. 4. Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх /1 хх 54-57/,

- 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр “хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 14-22/, 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е-sport цахим тоглоомын газрын гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 26-29/, 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 103 дугаартай хохирогч Э.Иэд хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1 хх 60-66/,

- хохирогч Цэндсүрэнгийн Ложидмаа “... би 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 42 дугаар гудамж 42 тоотод байх зүс таних Ариунаа гэж дууддаг хуурай эгчийн гэрт найз Одончимэг, Алзахгүй нарын хамт очсон ба намайг очиход нэлээн олон танихгүй согтуу хүмүүс байсан. Зүс танихаас Г.Э, Мөнгөнтуяа нар байсан. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ согтуу байсан ба Чинбаа гэх залуутай Мөнгөнтуяа, Отгонбат нар нийлээд нэгнийгээ өдөж хоргоогоод байсан. Нэгнийгээ арай ч зодчихгүйхэн шиг нудраад байсан. Тэгээд гэрийн хаалга онгойлгочихоор нь би хаалгаа хаагаач гэж хэлэхэд Мөнгөнтуяа гэх эмэгтэй над руу агсраад улмаар үсдэж аваад газар унагасан. Тэгээд миний гуя, хөл рүү өшиглөсөн. Тэгтэл түүний нөхөр гэх Эрдэнэбулган гэх залуу босож ирээд миний нүүр рүү гараа атгаж байгаад 2 удаа хүчтэй нүүр рүү цохисон. Тэгээд миний хамраас цус гараад нүүр ам хавдсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн, өөр маргаан зодоон болоогүй. Тухайн үед хамт Одончимэг, Апзахгүй нар байсан ба Мөнгөнтуяа, Эрдэнэбулган нар байсан өөр хүмүүс байсан эсэхийг анзаараагүй. Мөнгөнтуяа надтай анх маргалдаад улмаар намайг үсдээд газар унагаад гуя хэсэг рүү нэг удаа дэвссэн тэгтэл түүний нөхөр гэх Эрдэнэбулган гэх залуу босож ирээд эхнэрээ холдуулаад миний нүүр рүү хоёр удаа гараа атгаж байгаад цохисон ба миний хамраас цус гараад нүд шууд хавдсан надад учирсан гэмтлийг Эрдэнэбулган гэх залуу гараараа хоёр удаа цохиж учруулсан. Өөр маргаан зодоон болоогүй. Мөнгөнтуяа намайг үсдээд гуя руу дэвссэн боловч ямар нэгэн гэмтэл шарх учраагүй” гэх мэдүүлэг /2 хх 245-246/,

- гэрч Я.Ариунаа: “би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 42 дугаар гудамж 42 тоотод амьдардаг байсан бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр буюу Цэргийн баярын маргааш өдөр хамтран амьдрагч Чинбаа, найз Эрдэнэбулган, Мөнгөнтуяа нартай хамт явж байгаад Ононтуул, Лонжидмаа, Одмаа нартаа тааралдсан. Тэгээд манай гэрт очоод “Экс” нэртэй архи аваад хувааж уусан. Тэгээд архи ууж байгаад Лонжидмаатай Отгонбат, Мөнгөнтуяа нартай маргалдаад байсан ба Эрдэнэбулган босож ирээд Ложидмаагийн нүүр рүү нь гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Өөр маргаан зодоон болоогүй. Тухайн үед Ложидмаа, Мөнгөнтуяа нар хоорондоо маргалдаад улмаар Эрдэнэбулган манай эхнэртэй маргалдлаа гээд Ложидмаагийн нүүр рүү нь гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Өөр маргаан зодоон болж гэмтэж бэртсэн хүн байхгүй” гэх мэдүүлэг /2 хх 248/,

- гэрч Батбилэгийн Чинбаатар "... би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 42 дугаар гудамжны 42 тоотод амьдардаг байсан бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр буюу Цэргийн баярын маргааш өдөр хамтран амьдрагч Ариунаа, найз Эрдэнэбулган, Мөнгөнтуяа нартай хамт явж байгаад Ононтуул, Ложидмаа, Одмаа нартай тааралдсан. Тэгээд манай гэрт очоод “Экс” нэртэй архи аваад хувааж уусан. Би архи уугаад тасраад унтаад өгсөн байсан. Дараа нь сонссоноор Ложидмааг Эрдэнэбулган цохиж биед нь гэмтэл учруулсан гэх асуудал болсон байсан. Дараа нь Ариунаагаас сонссоноор Ложидмааг Эрдэнэбулган хамтран амьдрагчаа өмөөрч зодсон гэсэн” гэх мэдүүлэг /3 хх 1/,

- гэрч Алтаншагайн Одончимэг “... 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ложидмаа, Ононтуул, Алзахгүй бид нар “Дүүхээ” төвийн урд явж байгаад Ариунаа, Чинбаатар, Эрдэнэбулган, Мөнгөнтуяа нартай таараад Ариунаагийн гэрт очиж 0,75 литрийн “Экс” нэртэй архи хувааж ууж байгаад би гараад бие засаад орж ирэхэд Ложидмаа нь Эрдэнэбулганд зодуулчихлаа гээд нүд нь хавдчихсан байсан. Намайг хамт байхад болон бие засаад орж ирсний дараа ямар нэгэн маргаан зодоон болоогүй. Тухайн үед намайг бие засаад буцаад орж ирсний дараа Ложидмаа Мөнгөнтуяа нар хоорондоо маргалдаад улмаар Эрдэнэбулган өмөөрөөд нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж гэмтээсэн гэж Ложидмаа надад хэлсэн” гэх мэдүүлэг /3 хх 3/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 4118 тоот дүгнэлтэд: “... Ц.Лгийн биед баруун хоншоорын урд хана, хамар ясны баруун хана зөрүүгүй, зүүн хана зөрүүтэй, таславчийн зөрүүгүй хугарал, баруун зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх /2 хх 236-237/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /2 хх 219/,

- хохирогч Г.М “... би 2024 оны 1 дүгээр сарын 29-ний орой 19 цагийн үед өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцагааны 3-29 А тоотоос гараад ажпын хоёр дүү болох Цэнд-Аюуш, Ойдов нэртэй хоёр залуутай Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан дэглий” нэртэй зочид буудлын 213 тоотөрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоносон. Маргааш өдөр нь буюу 2024 оны 1 дүгээр сарын 30-нд Цэнд-Аюуш, Ойдов нар явчихсан ба би тэндээ үлдээд хажуугийн 214 өрөөний үл таних хэсэг хүмүүстэй үргэлжпүүлэн үдээс хойш архи ууж байгаад үдээс хойш 16-17 цагийн үед дахин өөр 2 залуутай танилцаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбалбар” нэртэй зочид буудалд өрөө авч ороод бид 3 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 2024 оны 1 дүгээр сарын 31 -ний үүрээр хэсэг унтаад босоод ирсэн чинь миний годон гутал, “Ю 52” загварын гар утсыг аваад явчихсан байсан. Хоорондоо ярихдаа бүдүүн залууг нь “шулга” гээд, харин туранхай залууг нь “Аагий” гээд байсан. Тухайн 2 хүн намайг дэргэд нь байхад яагаад байгаа нь мэдэгдэхгүй, гутлыг авч яваад зарчихъя гээд яриад байсан. Би одоо бодоход 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан дэглий” нэртэй зочид буудалд гар утсаа цэнэглэж байгаад мартаад явчихсан байна. Тийм учраас гар утасны тал дээр гомдолгүй. Тухайн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр годон гутлаа хулгайд алдахтай бол хамааралгүй. Гар утасны талаар гомдол саналгүй, миний хулгайд алдсан годон гутлыг олж өгч тусална уу” гэх мэдүүлэг /2 хх 18/,

- гэрч Л.Алтанцэцэг “... тухайн өдөр би ажпын байрнаасаа гараагүй ба орой 19-20 цагийн хооронд үл таних 30-35 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүмүүс орж ирээд 2 давхарт 210 тоот өрөөнд орсон. Тухайн иргэд анх орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба би тухайн эмэгтэйд хандаж та энэ 2 эрэгтэй хүнтэй хамт өрөөнд орох зүгээр үү, дараа нь ямар нэгэн асуудалд орох вий гэж сануулсан. Тэгэхэд хамт явж байсан өндөр залууг нь манай нөхөр байгаа юм асуудал гаргахгүй, ороод амарлаа гэжхэлсэн. Түүнээс хойш 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өглөө 10 цагийн үед бас 1 үл таних хүн орж ирээд 210 тоот өрөнд орсон.  Намайг эргээд хувцасны өрөөнд байхад шатаар нөгөө хүмүүс бууж байсан ба өндөр залуу нь курткиндээ юм боочихсон бууж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө эмэгтэй нь таавчигтай бууж ирээд, сая хамт байсан залуучууд миний годон гутлыг аваад явчихлаа гээд гэж хэлсэн. Тэр эмэгтэй анх орж ирэхдээ годон гуталтай, куртиктэй байсан. Өнгийг нь санахгүй байна. Хамт орж ирсэн залуучуудаас нэг нь махлагдуу, намхан биетэй, бор царайтай, бор савхин куртиктэй, бор өнгийн бэлтгэлийн цамц, өмдтэй, улаан малгай пүүзтэй байсан. Харин өндөр залуу нь хар хөх өнгийн урт куртиктэй, урт түрийтэй гуталтай, монхордуу шар царайтай, жижиг үстэй хүн байсан” гэх мэдүүлэг /2 хх 24/,

- гэрч С.Батчимэг: “... 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 10 цаг 30 минутын үед би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуутын 4 дүгээр гудамжны 9 тоотоос гараад өөрийн ажилладаг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбалбар” нэртэй зочид буудалд ажпын байрандаа ирсэн. Намайг ирэхэд 12 болж байсан ба намайг тек хэсэгт байхад 2 давхраас үл таних 3 залуу бууж ирээд хариултаа авъя гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй, өмнөх ээлжийн хүнээс асуугаарай гэхэд манай үүд хэсэгт зогсож байгаад гараад явчихсан. Тухайн 3 залуугийн арай өндөр нь хар өнгийн куртикт юм боочихсон байдалтай зүүн сугандаа хавчуулсан байдалтай байсан ба гарчи хаад гар хоосон эргэж орж ирээд хариултаа аваад гарсан. Би гарсан дараа хяналтын камер харж байхад манай ажпын үүднээс такси бариад явчихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө эмэгтэй нь таавчигтай бууж ирээд сая хамт байсан залуучууд миний годон гутлыг аваад явчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 хх 25/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад:

шүүгдэгч Г.Э нь хохирогч Ц.Лтай “манай эхнэртэй маргалдлаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж улмаар түүний биед баруун хоншоорын урд хана, хамар ясны баруун хана зөрүүгүй, зүүн хана зөрүүтэй, таславчийн зөрүүгүй хугарал, баруун зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн,

мөн согтуурсан үедээ хохирогч Э.Иийг “эхнэр Мөнгөнтуяатай дотно харилцаатай байснаа ярьлаа” гэх шалтгаанаар түүний нүүр рүү нь гараараа цохиж, газарт унахад нь хөлөөрөө толгой руу нь өшиглөж, биед нь баруун зулай, чамархай яс хөхлөг сэртэн, чихний гадна суваг дайрсан шугаман хугарал, тархины зүүн талын бөмбөлгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн дух, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, уруулд шарх бүхий гэмтэл учруулсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн,

шүүгдэгч Г.Э, О.А нар хохирогч Г.Мг унтаж байхад нь түүний өмсөж яваад тайлаад тавьсан цаа бугын арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Эы хохирогч Ц.Лонжидмааг “манай эхнэртэй маргалдлаа” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,

 хохирогч Э.Иийг “эхнэр Мөнгөнтуяатай дотно харилцаатай байснаа ярьлаа” гэх шалтгаанаар түүний нүүр рүү нь гараараа цохиж, газарт унахад нь толгойн тус газар хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,

шүүгдэгч Г.Э, О.А нарын хохирогч Г.Мн цаа бугын арьсан гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Азжаргал нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин “...хорих ялыг хөнгөрүүлж, торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч О.А, Г.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний “халдашгүй байх” эрхийг ноцтойгоор зөрчиж, хууль бус аргаар халдан, хохирогчийн биед тогтоогдсон гэмтэл, түүнээс үүссэн эд, эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулж, ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр буюу 15-30 хувиар тогтонги алдагдуулдаг хор уршигтай.

Иймд шүүгч өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан шүүгдэгч Г.Эы гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа болоод гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэмжээний дотор хэргийн хүрээнд харгалзвал зохих бүхий л нөхцөл байдалд дүгнэлт хийсний эцэст 3 жилийн хорих ялыг сонгон хэрэглэсэн нь Г.Эы үйлдсэн гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Э, О.А нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байх ба тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Азжаргал нарын бичсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Эы өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Б.Индэртийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд шинэ хуучин гэмтлийг ялгаж бичээгүй, хэргийг нэгтгэсэн тогтоолд шүүгдэгчийн нэрийг бичээгүй, хохирогч Г.Мн гутлыг хулгайлсан гэх хэрэгт мэдүүлийг зөрүүг арилгаагүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоогоогүй гэх тайлбарыг гаргасан.

Хохирогч Б.Индэртийн эрүү мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь шинжлэн судлахад Э.Иийн биед баруун зулай, чамархай яс хөхлөг сэртэн, чихний гадна суваг дайрсан шугаман хугарал, тархины зүүн талын бөмбөлөгийн зулай, чамархай, баруун тал бөмбөлгийн дух, зулайн хатуун хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, уруулд шарх гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт тогтоогдсон талаар дүгнэсэн, харин шинжээчийн дүгнэлтэд дух ясны цөмөрсөн хугарал, зүүн хацрын нум ясны бяцарсан хугарал нь хуучин гэмтэл байгаа тулаар уг дүгнэлтийн үйл оношийн шинжилгээний дүгнэлтэд авагдсан байна. Хэдийгээр дүгнэлт хэсэгт энэ талаар дүгнээгүй боловч гэмт хэргийн улмаас хохирогч Б.Индэртийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, уг гэмт хэрэг болсны дараа хохирогч Б.Индэрт нь тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй болсон талаарх шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Жамбаагийн “...гэмт хэргийн улмаас тархиндаа хүнд гэмтэлтэй, чамархай нь хугарсан гэж эмч хэлсэн,  тархины яаралтай хагалгаанд орж улмаар эмнэлгээс гарсан. Одоо биеийн байдал гайгүй болсон ч хэлж ярьж байгаа зүйлээ ойлгож ухамсарлах чадваргүй, өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй, үл ойлгогдох зүйл ярьдаг сэтгэцийн эмгэгтэй болсон...” гэх мэдүүлэг зэргээр хохирогч Б.Индэртийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт бүрэн тогтоогдсон, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч Г.Эд холбогдох хэргүүдийг нэгтгэхдээ шүүгдэгчийн нэрийг зөрүүтэй бичсэн алдаа байгаа боловч энэ нь хэргийн байдлыг бүрэн бодитой тогтооход нөлөөлөхгүй, мөн хохирогч Г.Мн эд зүйлийг шүүгдэгч Г.Э, О.Адьяа нар нь бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн байдалтай нийцсэн, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч нарын мэдүүлийг  үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй болно.

Харин, анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Эыг хохирогч Ц.Лонжидмаад хүндэвтэр хохирол, хохирогч Э.Иэд хүнд хохирол учруулсан үйлдлийг “...хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан...” гэж гэм буруутайд тооцсон байх бөгөөд Эрүүгийн эрх зүйн онолд нийлмэл гэмт хэргийг нэг удаагийн үйлдэлтэй, хэд хэдэн үйлдэлтэй гэж ангилан авч үздэг. Нэг удаагийн үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг гэдэгт нэг санаа зорилгод хүрэхийн тулд хийсэн нэг үйлдэл, эс үйлдэхүйгээр Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хоёр, түүнээс дээш эрх ашигт халдаж үйлдсэн гэмт хэргийг, хэд хэдэн удаагийн үйлдэл бүхий нийлмэл гэмт хэрэг гэдэгт нэг цаг хугацаанд Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийг хэд хэдэн үйлдлээр дараалуулан үйлдсэнийг ойлгох бөгөөд энэ агуулга нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Э нь өөр өөр цаг хугацаанд, хоёр өөр хүний  биед хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан буюу тус тусдаа эхлэл төгсгөлтэй,  цаг хугацаа болон халдлагын зүйл, обьектийн хувьд өөр өөр байхад шүүхээс түүнийг нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамласан нь буруу байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас журамласан заалтыг хасаж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2050 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Азжаргал нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.

2. Шүүгдэгч Г.Э, О.А нарын цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.БОЛОРТУЯА

                    ШҮҮГЧ                                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                 П.ГАНДОЛГОР