2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2026/01208

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч, Г  ХХК, Т  ХХК нарт холбогдох 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, шаардлагын хүрээнд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд ус алдуулан гэм хор учруулснаа хүлээн зөвшөөрч, ус алдсан шалтгаан нөхцлийг бүрэн арилгах буюу дээд давхарт байрлах В  /Т  ХХК-ийн эзэмшлийн/ террасыг Япон Улсад үйлдвэрлэсэгдсэн Уратан гэх ус тусгаарлагч материалаар 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор засварын ажлыг эхлүүлж чанарын өндөр түвшинд дахин ус алдахгүй болгож засварлах, дахин ус алдахгүй болмогц Т.Х н өмчлөлийн   тоот хаягт байршилтай 86 м.кв үйлчилгээний талбайд дээд давхрын терраснаас ус алдаж, шарлаж бохирдсон хэсгийг чанарын өндөр түвшинд засварлаж ус алдахаас өмнөх байдалд сэргээх засах, засварын ажлын бараа материалын зардлыг Това бридж ХХК бүрэн хариуцаж, засвар хийж ажиллах хүчийг Г  ХХК хариуцах, засварын ажлыг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор эхлүүлж, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн дуусгах, терраснаас дахин ус алдахгүй болсныг бүрэн баталгаажуулсны дараа талууд харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Г ХХК, Т  ХХК нар нь үүргээ сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г  ХХК, Т  ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 240,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Энэхүү тогтоолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД А.САРАНТУЯА

 

Х.ЭНХЗАЯА