2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2026/01253

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,892,477 төгрөгийг хариуцагч Ж.У  2026.02.20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026.03.20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026.04.20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026.05.20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026.06.20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026.07.20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026.08.20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026.09.20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026.10.20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026.11.20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг,2026.12.20-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2027.01.20-ны өдрийн дотор 4,892,477 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Ж.У т 15,892,477 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч Х б" ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,412 төгрөгөөс 118,706 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.У с улсын тэмдэгтийн хураамжид 118,706 төгрөг, улсын орлогоос 118,706 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х б" ХК-д олгосугай.

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ