2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2026/01383

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 57,857,918.17 төгрөгийг хариуцагч В.О , Б.Б нар төлөхийг хүлээн зөвшөөрч, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох В.О , Б.Б нарын өмчлөлийн   тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 47,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч В.О , Б.Б нарт 57,857,918.17 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч  Б Б " ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч В.О , Б.Бнар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Ч.Он өмчлөлийн В.о, Б.Бнарын өмчлөлийн   тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 46,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаалж гүйцэтгээгүй үүргийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517,440 төгрөгөөс 258,720 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч В.О, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 258,720 төгрөг, улсын орлогоос 258,720 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б б" ХК-д олгосугай.

 

5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ