| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2026/00075/И |
| Дугаар | 301/ШШ2026/00088 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 301/ШШ2026/00088
301/ШШ2026/00088
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: А аймгийн Х сумын Х баг, У ..... тоотод оршин суух, Б овогт Ц-ын Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Х сумын Б багт оршин суух, Б овогт Л-ийн Н-д холбогдох,
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйлгахыг даалгах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Л.Нарангэрэлээр миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, түүнд мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэж, худал мэдээллээ няцааж, залруулга хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: .... Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг, Улаан хужирын 06-602 тоотод оршин суух, Б овогт Ц Э миний бие Архангай аймгийн Х сумын Бургалтай багт оршин суух, Л Н холбогдуулан өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, түүнд мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэж, худал мэдээллээ няцааж, залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Тус иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь надаас уучлалт гуйсан, байгууллын эрхлэгчид энэ тараалаа хэлсэн, хариуцагч бид хоёр эвлэрэн хэлэлцсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр нэхэмжлэгч миний бие танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Л.Н-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөг, хариуцагч Л.Н-ээс улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Н-д холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ц.Э хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч Ц.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөг, хариуцагч Л.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН