| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2026/00071/И |
| Дугаар | 301/ШШ2026/00091 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 301/ШШ2026/00091
301/ШШ2026/00091
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, .... дүгээр хороо, У хот ..... тоотод байрлах “Г банк” ХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Э сумын .... дүгээр баг, Б хорооллын ..... тоотод оршин суух Б овогт Т-ын Г /ИБД:......./-д холбогдох,
3,461,503.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 3,461,503.92 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч Т.Галбадрах шүүхэд гаргасан хүсэлтдээ: Т.Г миний бие “Г банк” ХК-ийн 3,461,503.92 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 4 хувааж сар бүр 865,390.98 төгрөг төлнө. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Т.Г-ын 4 хувааж сар бүр 865,390.98 төгрөг төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г банк” ХК нь хариуцагч Т.Г-д холбогдуулан нийт 3,461,503.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 3,461,503.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамж 70,335 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35,167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 35,167 төгрөг, хариуцагч Т.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 35,167 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн нэхэмжилсэн 3,461,503.92 төгрөгийг хариуцагч Т.Г сар бүр 865,390.98 төгрөгөөр 4 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,335 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35,167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 35,167 төгрөг, хариуцагч Т.Г улсын тэмдэгтийн хураамж 35,167 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Т.Г сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН