| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2026/00085/И |
| Дугаар | 301/ШШ2026/00109 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 301/ШШ2026/00109
301/ШШ2026/00109
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Э сумын ..... дүгээр баг, .... дугаар байр .... тоотод оршин суух Б овогт Зны О /ИБД:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Э сумын ...... дүгээр баг, .... дугаар байр ..... тоотод оршин Ч овогт У-ийн Ө /ИБД:......./-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч З.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Ө-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч З.О татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч З.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,2000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,2000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.О олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах асуудлаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй үлдэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН