Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2026/00123

 

 

 

 

 

 

 

 

                                                                                        301/ШШ2026/00123

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Э сумын .... дугаар баг, Ц ..... дугаар гудамжны .... тоотод оршин суух Б овогт Т-ийн З /ИБД: ..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Э сумын .... дүгээр баг, .. .... дугаар гудамжны .... тоотод оршин суух Я овогтой Б-ын М /РД:...../-д холбогдох,

525,000  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний ажиллуулдаг барааны дэлгүүрээс М нь 12 сард болон 2025 онд цувуулан 525,000 төгрөгийн бэлэн хувцсыг зээл авсан. Одоо болтол өгөөгүй. Иймд М-ээс барааны үнэ болох 525,000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа Б.М миний З-ийн 525,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зандансүрэнгээс 525,000 төгрөгийн бараа авсан нь үнэн. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Б.М холбогдуулан 525,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 525,000  төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 16,400 төгрөгөөс 8,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 8,200 төгрөг, хариуцагч Б.М-с улсын тэмдэгтийн хураамж 8,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зандансүрэнд тус тус олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.З-ийн нэхэмжилсэн 525,000 төгрөгийг хариуцагч Б.м төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 16,400 төгрөгөөс 8,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 8,200 төгрөг, хариуцагч Б.М улсын тэмдэгтийн хураамж 8,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зандансүрэнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН