| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/11171/И |
| Дугаар | 192/ШШ2026/01870 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2026/01870
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, о овогт Г М/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоот хаягт оршин суух, Т овогт Ч Д/РД: /-т холбогдох,
270,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.м, түүний өмгөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өсөхбаяр нар оролцов.
(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.Мнь хариуцагч Ч.Дт холбогдуулан 270,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 Г.Мболон Ч.Днар нь 2025 оны 04 сарын 08-ны өдөр нийслэлийн тойргийн нотариатч Г.Оюунчимэг дээр бүртгэлийн 0528 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээгээр Ч.Дт 180,000,000 төгрөгийг хүүгүй, 2025 оны 02 сарын 01-ны өдрөөс 2025 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлсэн. Зээлийн мөнгийг дараах байдлаар Ч.Дт шилжүүлсэн байдаг. 2025 оны 01 сарын 21-ний өдөр Ч.Дийн Худалдаа хөгжлийн банкны * тоот дансанд 50,000,000 төгрөгийг Дээд МС гэсэн утгаар 2025.01.31-нд Ч.Бийн данснаас Хаан банкны 5031214182 тоот данс руу /Г Д/ 30,000,000 төгрөг M-s гэсэн утгаар, Г.М2025.04.08-ны өдөр өөрийн Голомт банкны данснаас 50,000,000 төгрөг бэлнээр авч Ч.Дт өгсөн байдаг. Хариуцагч Ч.Днь 2025 оны 04 сарын 08-ны өдөр тооцоо нийлж зээлийн гэрээ байгуулсан байдаг. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7-д Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, Ч.Д 2025 оны 05 сарын 01-нд зээлийн төлбөр 180,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Гэтэл Ч.Днь гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөөгүй бөгөөд одоог хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Гэрээний 3.7-д заасан заалтын дагуу алданги тооцвол 180,000,000 /100 * 0.5 = 900,000 төгрөг /өдрийн алдангийн хэмжээ/, /5 сар 31 хоног + 6 сар 30 хоног + 7 сар 31 хоног + 8 сар 31 хоног + 9 сар 30 хоног + 10 сар 15 хоног = нийт 168 хоног/, нийт алданги 900,000 * 168 = 151,200,000 төгрөг болсон байна. Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх боломжгүй тул хуулийн дагуу алданги 90,000,000 төгрөг болж байна. Иймд Г.м, Ч.Днарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 180,000,000 төгрөг, алданги 90,000,000 төгрөг нийт 270,000,000 төгрөгийг Ч.Дээс гаргуулж, Г.М надад олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ч.Д хариу тайлбартаа: Миний бие Г.мийн нөхөр Маас 2025 оны 01 сарын 21-нд 50,000,000 төгрөг, 2025 оны 01сарын 31-нд 30,000,000 төгрөг, 2025оны 04 сарын 08-ны өдөр 50,000,000төгрөг авсан болно. Улмаар 2025 оны 04 сарын 08-нд Г.мтэй дээрх авсан нийт 130,000,000 төгрөгийг хүүний хамт тооцож 180,000,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан.
Иймд алданги гэж нэхэмжилсэн 90,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн бид эргэлтийн хөрөнгө болох 500,000,000 төгрөгийн эд зүйлсээ хүнд залилуулж санхүүгийн хүндрэлд орж тухайн зээлийг эргэн төлөх боломжгүй байдалд орсон. Бид Хан-Уул дүүргийн цагдаад хандан тухайн хохирлоо шалгуулж байгаа болно. гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зээлийн гэрээ, Дансны хуулга, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Г.Мдараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ч.Дт 180,000,000 төгрөгийг хүүгүй, 2025 оны 02 сарын 01-ны өдрөөс 2025 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлсэн. 2025 оны 01 сарын 21-ний өдөр 50,000,000 төгрөг, Маас гэсэн утгаар 2025.01.31-нд 30,000,000 төгрөг M s гэсэн утгаар, Г.М2025.04.08-ны өдөр 50,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Хариуцагч Ч.Днь 2025 оны 04 сарын 08-ны өдөр тооцоо нийлж зээлийн гэрээ байгуулсан байдаг. Иймд Г.м, Ч.Днарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 180,000,000 төгрөг, алданги 90,000,000 төгрөг нийт 270,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч Ч.Д нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие Г.м, түүний нөхөр Маас нийт 130,000,000 төгрөгийг авч, хүүний хамт тооцож 180,000,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан. Иймд алданги гэж нэхэмжилсэн 90,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Талууд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Г.Мнь 180,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүй, гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох, зээлдэгч Ч.Дзээлийг хугацаанд нь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна./хх-4/
5. Зохигчдын хооронд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг тодорхойлсон бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Зээлдүүлэгч Г.мээс /түүний нөхөр н.Маас/ 2025.01.21-ний өдөр 50,000,000 төгрөг, 2025.01.31-ний өдөр 30,000,000 төгрөг, 2025.04.08-ны өдөр 50,000,000 төгрөгийг зээлдэгч Ч.Дт бэлнээр болон дансаар шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон. Улмаар хариуцагчаас нэхэмжлэгчид 180,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч зохигчид 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн зохицуулалтыг зээлдүүлэгч зээлийг бодитоор олгосноор зээлээ буцаан шаардах эрхтэй болохыг тодорхойлсон хэм хэмжээг ойлгоно. Иймээс зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
7. Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин гэрээнд заасан алдангийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.
8. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж талууд тохиролцжээ.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 1.2-т Талууд гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлэх үүрэг хүлээжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Мгэрээнд заасан үүргээ биелүүлсэн байх боловч хариуцагч Ч.Дээс зээл төлөх үүргийг зөрчсөн ба зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Мөн зохигчид анзын талаар тохирсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., мөн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан. Зээлийн гэрээний 3.7-д зааснаар зээлдэгч үүргээ биелүүлээгүй нөхцөлд алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах үндэслэлтэй.
9. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 181 хоног байх бөгөөд 180,000,000 төгрөгийн 50 хувиар алдангийг тооцоход 90,000,000 төгрөг болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагчаас дээрх алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
10. Иймд хариуцагч Ч.Дээс зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, алданги нийт 270,000,000 /180,000,000+90,000,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.мд олгох үндэслэлтэй гэж үзлээ.
11. Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,507,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Дээс 270,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.мд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,507,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ