| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0455/Э |
| Дугаар | 469 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч П.Нямцэцэг,
шүүгдэгч П.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн П.Б-д холбогдох эрүүгийн 1811013570481 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц овгийн П.Б, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Тэнүүн хас сар ХХК-д тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны 918/б тоотод оршин суух хаягтай,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг давж заалдах шатны шүүхээс 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 11 хоногийн ялыг өршөөн хассан, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 1000-н зам гүүрийн баазын орчим Б.Батжаргалтай маргалдаж толгойн тус газар нь чулуугаар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Батжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 19 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байтал танил Ганаа, Түмээ, зүс таних П.Бнартай тааралдсан. Тэгээд бүгдээрээ ярилцаж байгаад нэг шил архи уухаар болоод Ганаа, Түмээ, П.Бнар 0.75 литрийн Ерөөл архийг гадаад хувааж ууцгаасан. Уг архиа хувааж уугаад дуустал Баярболдын найз ирсэн. Тэгээд дахиад нэг шил 0.75 литрийн Ерөөл архи хувааж уугаад Ганаа, Түмээ бид гурав салаад явсан. Гэтэл П.Бминий араас гартаа чулуу барьж хүрч ирснээ шанаан тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би чи болиоч гээд түлхээд цаашаагаа явтал араас дахиж ирээд толгойнд чулуугаар 2 удаа цохисон...” гэжээ /хх-12/.
Гэрч С.Хашбат мэдүүлэхдээ: “...Намайг очиход Доогий, Ганаа, Түмээ, П.Бнар дээр Батжаргал гэх хүн нэмэгдчихсэн архи уугаад сууж байсан. Сааданд 2 шил архи ууцгаасан. Би тэр хооронд таньдаг хүнтэйгээ уулзчихаад хүрээд ирэхэд П.ББатжаргал хоёр хоорондоо муудалцчихаад сааднаас гудамжны үзүүр хүртэл хэрэлдэж явцгаасан. Тэгтэл Батжаргал Баярболдын гарыг барьж байгаад намайг цохь л доо гээд цохиулах гээд дайраад байсан. Тэгэхээр нь би болиулаад салгаад байж байтал П.Б нь Батжаргалын толгой руу 2-3 удаа цохих шиг болсон чинь Батжаргалын толгойноос цус гоожоод эхэлсэн...” гэжээ /хх-14/.
Шүүхийн шинжилгээ ний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн №5770 дугаар дүгнэлтэд:
“1. Б.Батжаргалын биед толгойн оройн хэсгийн хуйх болон баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн хэсгийн зулгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-23/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30-31/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 1000-н зам гүүрийн баазын орчим Б.Батжаргалтай маргалдаж толгойн тус газар нь чулуугаар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн №5770 дугаар дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Батжаргал нь “...Б.Батжаргал миний бие 2018.5.28-нд П.Баярболдоос хохирол болох нийт 700.000 төгрөг бэлнээр авсан нь үнэн болно. Цаашид гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч П.Баярболдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага буюу хуульд заасан торгох ял оногдуулав.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаагчин овгийн Пунцагноровын Баярболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН