Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/1276

 

 

 

   2025             11            11                                      2025/ДШМ/1276

 

 

Э.Схолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхжин /цахимаар/,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч М.Даваадорж /цахимаар/,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Эрхэмбаярын бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаар эсэргүүцлээр Э.С холбогдох 2508000870424 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.С, ......... оны ...... дугаар сарын .........-ны өдөр .......... аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажил хийдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт .........дүүргийн .......дүгээр хороо, ........ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

..........аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 512 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны ны өдрийн 182 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 4 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан /РД:........../.

Шүүгдэгч Э.С нь “үргэлжилсэн үйлдээр 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, МАБ-н 2-1 тоотод хохирогч   эзэмшлийн хар өнгийн “Самсунг А52” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад 800.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 8-35 тоотод хохирогч М.У“орон дээр хэвтэж байх үед” нь түүний хүзүүндээ зүүсэн монетон гинжийг таслан авч зугтаасан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад 1.344.150 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Соногдуулсан 3/гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Э.Сурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шүүхээс оногдуулсан хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Саас 800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Над, 1.344.150 төгрөгийг гаргуулж хохирогч М.Утус тус олгож, энэ хэрэгт эрүүгийн 2508000870424 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Эрхэмбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Э.С нь урьд 5 удаагийн ял шийтгүүлж байсан ба Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1293 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 4 хоногийн хорих ялаас суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байх хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Гэтэл Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2025/ШЦТ/2118 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Сын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн үйлдлийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг зөрчиж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг хэрхэх талаар шийтгэх тогтоолдоо хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” Г эжээ.

Шүүгдэгч Э.С шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч М.Даваадорж шүүх хуралдаанд: “Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг зөрчсөн учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Прокурор Б.Энхжин шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Э.С нь урьд 5 удаагийн ял шийтгүүлж байсан ба Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1293 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 4 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байх хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Гэтэл Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2118 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Сын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн үйлдэлд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг зөрчиж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг хэрхэх талаар шийтгэх тогтоолдоо хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэлүүд тогтоогдож байна. Үүнд: 

Шүүгдэгч Э.С нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1293 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж /хх 168-171/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 04 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон болох нь /хх 174-175/ нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах байдлыг тодорхой зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол  тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заажээ.

Шүүгдэгч Э.Сыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182 дугаар захирамжаар 2 сар 04 хоногийн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд буюу  2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байхад Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Сыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ гэж заасан хуулийн заалтыг хэрэглэлгүй өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг хэрхэх талаар орхигдуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр болжээ.

Дээрх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2118 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Эрхэмбаярын бичсэн эсэргүүцлийн агуулгыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчнгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2118 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Эрхэмбаярын бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Шүүгдэгч Э.Сурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧ                                                     Н.БАЯРМАА

ШҮҮГЧ                                                     П.ГАНДОЛГОР