2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2026/00882

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******,******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох 24,530,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,530,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, цаашид 2026 оны 04 дүгээр сард багтаан 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сард багтаан 1,000,000 төгрөг,  2026 оны 06 дугаар сард багтаан 1,000,000 төгрөг,  2026 оны 07 дугаар сард багтаан 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сард багтаан 1,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сард багтаан 1,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сард багтаан 1,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сард багтаан 1,000,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сард багтаан 1,000,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сард багтаан 2,000,000 төгрөг, 2027 оны 02 дугаар сард багтаан 2,000,000 төгрөг, 2027 оны 03 дугаар сард багтаан 2,000,000 төгрөг, 2027 оны 04 дүгээр сард багтаан 2,000,000 төгрөг, 2027 оны 05 дугаар сард багтаан 2,000,000 төгрөг, 2027 оны 06 дугаар сард багтаан 2,000,000 төгрөг, 2027 оны 07 дугаар сард багтаан 2,530,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгөөс 167,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч ******* 140,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******,******* нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                           Г.ТӨРБОЛД