| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/07773/И |
| Дугаар | 192/ШШ2026/01872 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2026/01872
| 2026 02 11 | 192/ШШ2026/01872 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, дугаар байр, тоот хаягт оршин суух, регистрийн дугаартай, Б овогт Ч Жнэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн дүгээр хороо, С, тоот хаягт байрлах, регистрийн дугаартай, И ХХК-д холбогдох,
Орон сууц захиалгаар барих гэрээг цуцалж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 64,000,000 төгрөг, хохиролд 99,080,000 төгрөг, үнэлгээний зардал 660,000 төгрөг, нийт 163,740,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.Ж түүний өмгөөлөгч Ц.Э Л.С
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ИХХК-тай харилцан тохиролцож, И ХХК болон О ХХК нарын Баянгол дүүргийн 22 дугаар хороонд барьж буй Өргөө ресидэнс нэртэй 54 айлын барилгын 1 дүгээр ээлжийн Б блок, 1 дүгээр орцны 5 давхар, С тоот 40 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан. Уг гэрээгээр орон сууцны нэг м.кв-ийг 1,600,000 төгрөгөөр тооцож, нийт 64,000,000 төгрөг төлөх үүргийг захиалагч миний бие, гүйцэтгэгч буюу хариуцагч нь уг орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусган хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээсэн. Миний хувьд гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлж 64,000,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны 5166537596 тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус тус төлсөн. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй орон сууцыг шилжүүлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч надад худалдсан орон сууцыг С.Тэгшжаргал, Э.Гантулга нарт давхардуулан худалдаж, тэдгээр хүмүүс нь тус тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04580 дугаартай шүүхийн шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Нэгэнт хариуцагч нь гэрээ болон хуулиар хүлээсэн орон сууцыг чанар, эрхийн доголдолгүйгээр, хугацаандаа шилжүүлж өгөх, орон сууцтай холбогдох бусад мэдээллийг үнэн зөвөөр өгөх зэрэг олон үүргээ зөрчиж, гэрээ нь цаашид хэрэгжих боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгч миний бие гэрээг цуцлах эрхтэй юм. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс сүүлийн 4 жилийн хугацаанд орон сууц, барилгын материалын үнэ огцом өсөж нэхэмжлэгч надад сэтгэл санаа болон эд хөрөнгийн маш их хохирол учирсан. Хэрэв орон сууцыг шилжүүлж, миний бие өмчлөгч болсон бол надад ийм их хэмжээний хохирол учрахгүй байх байсан. Учир нь тусгай мэдлэг бүхий үнэлгээчний дүгнэлтээр тухайн байршилд хоёр өрөө орон сууц худалдан авахад нэг м.кв-ыг 4,077,000 төгрөгөөр тооцож 163,080,000 төгрөгөөр худалдан авахаар байна. Тус байрны өнөөдрийн зах зээлийн ханш 163,080,000 төгрөг байх бөгөөд үүнээс анх гэрээ байгуулах үеийн орон сууцны үнэ 64,000,000 төгрөгийг хасахад 99,080,000 төгрөг нь надад учирсан бодит хохирол гэж үзэж байна. Мөн дээрх үнэлгээг гаргуулахад үнэлгээчний ажлын хөлсөнд 660,000 төгрөг төлсөн. Иймд анх гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр И ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээг цуцалж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 64,000,000 төгрөг, гэрээг цуцалсны улмаас учирсан хохиролд 99,080,000 төгрөг, үнэлгээний хөлс буюу зардал 660,000 төгрөг, нийт 163,740,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч И ХХК шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Ж Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 08/11/01 дугаар тодруулга, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ИХХК, Өргөө резиденс 54 айлын нэрс, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Тэгш сонголт эстимэйт үнэлгээ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Тэгш сонголт эстимэйт үнэлгээ ХХК-ийн 660,000 төгрөгийн нэхэмжлэх зэргийг,
Хариуцагчаас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /нотлох баримтын шаардлага хангаагүй/-г нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШЗ2025/31734 дугаар шүүгчийн захирамжаар шаардсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ирсэн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 220502371 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 667 дугаартай Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны тодорхойлолт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШЗ2026/05953 дугаар шүүгчийн захирамжаар шаардсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас И ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04580 дугаар шийдвэр зэрэг баримтууд ирснийг хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Жхариуцагч И ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар барих гэрээг цуцалж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 64,000,000 төгрөг, гэрээг цуцалсны улмаас учирсан хохиролд 99,080,000 төгрөг, ажлын хөлс буюу зардал 660,000 төгрөг, нийт 163,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие хариуцагч Ивээлт цамхаг констракшн ХХК-тай орон сууц захиалан барих гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн боловч орон сууцыг шилжүүлж өгөөгүй тул анх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч тал өмнө нь С.Т Э.Гнартай гэрээ байгуулсан атлаа надад давхардуулан худалдаж, эдгээр хүмүүс нь тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шийдвэрээр тэднийг өмчлөгчөөр тогтоож, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсныг мэдсэн. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ивээлт цамхаг констракшн ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээг цуцалж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 64,000,000 төгрөг, гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 99,080,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний хөлс буюу зардал 660,000 төгрөг, нийт 163,740,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.С нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хүлээн авсан өдрөөс хойш 14 хоног буюу 2025 оны 11 дүгээр сарын 27-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.
5.Ч.Жавзанпагма 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр И ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, гүйцэтгэгч И ХХК Баянгол дүүргийндүгээр орц, 5 давхрын С тоот, 40 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч орон сууцны нэг м.кв-ийн үнийг 1,600,000 төгрөгөөр тооцож, нийт 64,000,000 төгрөг төлөхөөр тохирсон байх ба гэрээний 3.1-т 64,000,000 төгрөг 100 хувь бэлэн төлөлтөөр төлөв. Төлбөр тооцоо бүрэн дууссан болно. Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш орон сууцны үнэд өөрчлөлт орохгүй гэжээ.
6.Зохигч гэрээгээ орон сууц захиалгаар барих гэрээ гэж нэрлэсэн ч илэрхийлсэн хүсэл зориг, тэдний хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд хариуцагчийн барьж буй барилгаас орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч үнийг нь төлөхөөр тохирсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.
7.Нэхэмжлэгч Ч.Ж2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5с байрны урьдчилгаа төлбөрт гэж 54,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5с байрны үлдэгдэл хаав гэж 10,000,000 төгрөг, нийт 64,000,000 төгрөг төлсөн нь Ч.Ж 5022513466 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
8.Өөрөөр хэлбэл Ч.ЖХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн боловч хариуцагч орон сууцыг шилжүүлэн өгөхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Ин ХХК-д холбогдуулан гаргасан.
9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Ж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц захиалгаар барих гэрээг цуцалж, гэрээний үр дагаврыг арилгуулах гэж өөрчилсөн ба үндэслэлээ... И ХХК надтай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулахын өмнө иргэн Э.Гантулгатай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, тэрээр өмчлөгч болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, нэгэнт хариуцагч нь гэрээ болон хуулиар хүлээсэн орон сууцыг чанар, эрхийн доголдолгүйгээр, хугацаандаа шилжүүлж өгөх, орон сууцтай холбоотой бусад мэдээллийг үнэн зөвөөр мэдээлэх үүргээ зөрчиж, гэрээ нь цаашид хэрэгжих боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул гэрээг цуцлах эрхтэй гэж нэхэмжлэлдээ дурджээ.
10.Нэхэмжлэгч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас С.Т нарын нэхэмжлэлтэй ИХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийг гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шийдвэрийн хувь ирснийг хэрэгт хавсаргасан.
11.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04580 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 54 айлын Өргөө ресиндес хотхоны 1 дүгээр ээлжийн Б блок байр, 1 дүгээр орц, 5 дугаар давхрын С тоот 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Т нарыг тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч И ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
12.Дээрх шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт... нэхэмжлэгч Э.ГИвээлт цамхаг констракшн ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, хариуцагчийн хэрэгжүүлж буй төсөл болох Баянгол дүүргийн 22 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/, 54 айлын Өргөө ресиденс хотхоны 1 дүгээр ээлжийн Б блок, 1 дүгээр орц, 5 давхрын С тоот, 40 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 1 м.кв үнэ 1,387,500 төгрөг буюу 55,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба нэхэмжлэгч төлбөрийг 100 хувь төлж, гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч И ХХК орон сууцыг 2021 оны 2 дугаар улиаралд багтаан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нар шаардах эрхтэй гэж дүгнэсэн байна.
13.Хариуцагч И ХХК 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Э.Ггэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг 55,500,000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг 100 хувь хүлээн авсан атлаа 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ч.Ж дахин орон сууц захиалгын гэрээ байгуулан 64,000,000 төгрөгийн төлбөр авч давхардуулж зарсан нь дээрх шүүхийн шийдвэр, зохигчийн тайлбараар тогтоогдов.
14.Дээр дурдсанаар хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, давхардуулж зарсан, тус орон сууцны өмчлөгчөөр С.Тнар тогтоогдсон, тодруулбал, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т ...Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол... нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т ...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй... зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулахаар шаардсаныг буруутгах үндэслэлгүй.
15.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т ...Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй... гэж, 227 дугаар зүйлийн 227.3-т ...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно... гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Тэгш сонголт эстимэйт үнэлгээ ХХК-иар үнэлгээ хийлгэхэд Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 54 айлын Өргөө ресиденс хотхоны 1 дүгээр ээлжийн Б блок, 1 дүгээр орц, 5 давхрын С тоот, 40 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 163,080,000 төгрөгөөр үнэлсэн байна.
16.Нэхэмжлэгч орон сууцны одоогийн зах зээлийн ханш буюу дээрх үнэлгээг үндэслэн 163,080,000 төгрөгнөөс 2021 оны 9 дүгээр сард орон сууцны үнэнд төлсөн 64,000,000 төгрөгийг хасаж тооцон 99,080,000 төгрөг, үнэлгээний хөлс буюу зардал 660,000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн, татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нотлоогүй болно.
Иймд зохигчийн хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан, гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205.1-т заасан үр дагавар үүсэх бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 64,000,000 төгрөг, гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 99,080,000 төгрөг, гарсан зардал 660,000 төгрөг, нийт 163,740,000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хангаж, хариуцагч И ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ж олгох нь зүйтэй.
17.Хариуцагч И нэхэмжлэлийн хувийг гардуулахаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажиллагаа хийсэн боловч хаягтаа байхгүй гэх үндэслэлээр гардуулах боломжгүй болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан.
18.Тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШЗ2025/43865 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч И констракшн ХХК-ийн төлөөлөгчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн ба 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Ц.С шүүхэд биечлэн ирж, нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй, улмаар нэхэмжлэгч 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
19.Хариуцагч И нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардан авч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ мөн л биелүүлээгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлоно гэж зааснаар Ив ХХК-д холбогдох хэрэг хэлэлцэх шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цагт товлон хариуцагч И шүүх хуралдааны товыг мэдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан.
20.Гэвч тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Стовлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй ба шүүх хэргийн оролцогчдыг бүрэн оролцуулж, мэтгэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
21.Харин тус шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч И ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг Шүүхийн Хур системээс, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/04580 дугаар шийдвэрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаснаар шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13.30 цагт товлон зарлаж шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хариуцагч И ХХК-ийн төлөөлөгч Ц.С99117978 дугаарын утас руу удаа дараа залгахад аваагүй тул мессежээр шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн.
22.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т ...Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ... гэж заасан ба хариуцагчийн төлөөлөгч Ц.Сшүүхээс нэхэмжлэлийн хувь гардаж авсан, хариуцагчаар татагдсанаа мэдсэн атлаа шүүхэд ирээгүй, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т ... Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна... гэж зааснаар түүний утсанд мессеж бичсэнийг тов мэдэгдсэн гэж үзэх ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй ба дээр дурдсанаар хоёр удаагийн шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч И ХХК-ийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
23.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И ХХК-иас 163,740,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ж олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ин ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 676,650 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас 676,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ж олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН