| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0289/Э |
| Дугаар | 309 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 309
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч А.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хонгор Адууч овогт А-ын Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811008670238 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, тусгай дунд боловсролтой, Хүнс технологийн Политехник коллежийн 3 дугаар ангид Тогооч мэргэжилээр суралцдаг, ам бүл 7, эх, ах, дүү нарын хамт .тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хонгор Адууч овогт А.ын Э.т /РД: ./,
Шүүгдэгч А.Энь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Энь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоот 78 дугаар гудамжны 1083 тоотод бага насны хүүхэд Н.Дөлгөөнтэй түүний хүсэл сонирхлын дагуу зөвшөөрөлцөж удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
А.Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "...2017 оны 12 дугаар сарын эхээр найз охин Н.Дөлгөөнтэй албан ёсоор үерхэж эхэлсэн. Түүнээс хойш 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр утсаар ярьж байгаад Н.Дөлгөөнтэй Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхоны харалдаах автобусны буудаал дээр уулзаж хамтдаа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоот 78 дугаар гудамжны 1083 тоот манай гэр лүү очсон. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй ба анх удаа найз охин Н.Дөлгөөнтэй бэлгийн харьцаанд орж, манайд 3 хоносон. хонохдоо 3 удаа бэлгийн харьцаанд орсон. Үүний дараагаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин найз охин Н.Дөлгөөнтэй уулзаж манай гэрт 3 өдөр хонохдоо 3 удаа, ...2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай гэр лүү очиж, гэрт нь 2 хоног хонохдоо 2 удаа, ... 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Н.Дөлгөөн бид 2 манай гэрээс гараад найз Мөнхзоригийн гэрт нь очиж найзындаа 2 хоног хоносон, 2 удаа бэлгийн харьцаад орсон. 2018 оны 3 дугаар сарын 17-ны өглөө гаднаас Н.Дөлгөөний аав, ээж 2 орж ирж, намайг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн. Н.Дөлгөөнтэй бэлгийн харьцаанд ороход бэлгэвч хэрэглээгүй. Миний бие найз охин Н.Дөлгөөнтэй уулзах болгонд би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, бэлгийн харилцаанд орохдоо харилцан ярилцан тохиролцсоны үндсэн дээр ордог, хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Анх танилцаж байхдаа Н.Дөлгөөн өөрийгөө надад 12-р ангид сурдаг, иргэний үнэмлэхээ аваагүй байгаа гэж хэлж байсан. ...манай эгч Оюун-Эрдэнэ үүргэвчийг нь онгойлгон хичээлийн дэвтрүүдийг нь үзэхэд 8-р ангид сурдгийг мэдээд надад хэлсэн. Би мэдсэн хэрнээ найз охин Н.Дөлгөөнтэй бэлгийн харьцаанд орсон." гэх мэдүүлэг /хх-ийн 45х-47х/,
насанд хүрээгүй хохирогч Н.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Анх 2017 оны 11 дүгээр сарын эхээр байх тухайн өдрийг нь сайн санахгүй байна, Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхоны харалдаах автобусны буудал дээр найз залуу Эрхэмбаяртай уулзаж, царай зүсээ харсан. Ингээд үүний дараа 12 дугаар сарын эхээр А.Эрхэмбаяртай албан ёсоор үерхэж эхэлсэн. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр байх Эрхэмбаяртай утсаар яриад уулзахаар болж Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхоны харалдаах автобусны буудал дээр уулзсан. Ингээд А.Энамайг хамтдаа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоот 78 дугаар гудамжны 1083 тоот манай гэр лүү явъя гэхээр нь би зөвшөөрч гэрлүү нь очсон. Тухайн үед А.Эрхэмбаярын гэрт хүн байгаагүй ба гэрт нь ойр зуурын юм ярьж сууж байгаад гадаа орой болж би тэдний гэрт хонохоор болсон. Энэ хонодог өдөр би анх удаагаа найз залуу А.Эрхэмбаяртай бэлгийн харыцаанд орж, тэднийд 3 хонохдоо 3 удаа бэлгийн харьцаанд орсон. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин найз залуу А.Эрхэмбаяртай уулзаж тэдний гэрлүү очиж 3 хоносон ба 3 удаа бэлгийн харьцаанд орсон. ...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр найз залуу А.Эрхэмбаярын гэр лүү очиж, гэрт нь 2 хоног хоносон, 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А.Эбид 2 гэрээс гараад найз Мөнхзоригийн гэрт нь очсон. Тэднийд 2 хоносон, 2 удаа бэлгийн харьцаад орсон. Ингээд Мөнхзоригийн гэрт нь байхад гаднаас манай аав, ээж 2 орж ирж, Эрхэмбаярд гомдол гаргаж цагдаагийн байгууллагад өгсөн. Манай найз залуу А.Энадтай уулзахаараа намайг гэрлүүгээ дагуулж явахдаа надаас гуйдаг, тэгээд би зөвшөөрч гэрт нь очиж хонодог байсан. А.Энадаас 2 удаа л манай гэрт хоноод яваач гэж гуйж байснаас бусад тохиолдолд гадаа оройтсоны улмаас хонохоор болсон. Бэлгийн харыцаанд орох болгондоо бэлгэвч хэрэглээгүй. Би А.Эрхэмбаяртай фейсбүүкээр танилцахдаа өөрийгөө 12-р ангид сурдаг, иргэний үнэмлэхээ аваагүй байгаа гэж хэлж байсан. Дараа нь А.Эрхэмбаярын гэрт нь очиж хонохдоо би хичээлийнхээ үүргэвчийг гэрт нь үлдээсэн хойгуур А.Эрхэмбаярын эгч Оюун-Эрдэнэ нь миний үүргэвчийг онгойлгон намайг 8-р ангид сурдгийг мэдээд хэлсэн.
... 2018 оны 3 дугаар сарын 13-ны орой А.Эрхэмбаярын гэрт хонохдоо орой бие засах гэж гэрээс нь гарч яваад юманд цохигдсоноос үүссэн, улаан хүрэн өнгөөр үүссэн зүйлүүд нь шимүүлсэн юм.
... 2015 оны 6 дугаар сард намайг хичээлээ тараад явж байхад үл таних 3 хүн намайг хүчиндэж байсан. Тэгээд дараа нь А.Эрхэмбаяртай харилцан тохиролцоод бэлгийн харилцаанд орсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 7х-11х, 24х-25х/
гэрч Д.Нарантуяагийн төрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...гар утсаараа фейсбүүк орж эрэгтэй хүүхэдтэй танилцаж, тэр хүүхэдтэйгээ үерхэж өөрийгөө 12-р ангид сурдаг гэж хэлсэн байна лээ. Тэгээд гзртээ 2-3 хоног ирэхгүй алга болсон. Найзуудаас нь асууж сураглаж найз бандийх нь гэрт нь очиход охин минь тэднийд нүцгэн байж байхаар нь цагдаад өргөдөл гарагасан. Ар гэрийн хараа хяналт сул, энд бидний буруу байгаа. Одоо гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 22х-23х/,
гэрч Б.Оюун-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Найз охиных нь талаар тийм ч сайн мэдэхгүй. 2017 оны 12 дугаар сарын эхээр байх манай дүү Эрхэмбаяр найз охин гэх охиныг гэртээ дагуулаад авчирсан байсан юм. Тэр үед нь би сонирхоод тэр охиноос нэр, насыг нь асуусан юм. Учир нь тэр охин жаахан хүүхэд шиг харагдсан. Тэгсэн тэр охин өөрийгөө "намайг Хулан гэдэг, 12-р ангид сурдаг" гэж хэлж байсан. Тэгээд мөнай дүү Эрхэмбаяр найз охиноо дагуулаад хажуугийн гэрлүү орсон юм. Ингээд би нөгөө охины хичээлийнх нь үүргэвч нь байхаар нь хэддүгээр ангид сурдаг эсэхийг нь мэдэх санаатай үүргэвчийг нь онгойлгон үзэхэд 8-р ангид сурдаг гэсэн хаягтай дэвтэрнүүд байсан. Ингээд би энэ тухай дүү Эрхэмбаярд хэлж байхад манай дүү миний хэлсэнд итгэхгүй, бас манай ээж хүртэл Эрхэмбаярт "наад охин чинь их жаахан хүүхэд шиг харагдаад байна" гэж хэлсэн. Тэгсэн дүү ээж бид хоёрт уурлан "та нар миний найз охиныг хөөлөө" гэж уурлаад байсан..." гэх мэдүүлэг /ххн-ийн 32х-33х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3770 дугаартай "Н.Дөлгөөний биед зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Охин хальс хуучин соривжилттой байна, хугацааг нарийн тогтоох боломжгүй. Бэлгийн замын халдварт өвчингүй байна. Үтрээний арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна." гэх дүгнэлт/хх-ийн 35х/,
Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Хохирогч Н.Дөлгөөн нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй, бүрэн олох гэдэг нь "хүүхэд төрүүлэх, өсгөх, тэжээх, жирэмсэн болж чадах, улмаар тээж чадах" гэдгийг хэлнэ. Тиймээс бэлгийн бойжилт бүрэн олоогүй. Н.Дөлгөөнийг үзэхэд зүүн гарын шуунд хүрэн ягаан өнгийн цус хуралт үүссэн байсан. Энэ нь 3 хоногийн дотор үүссэн гэмтэл байна. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Орой гарч яваад усны тэргэнд цохигдсон гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 39х/,
насанд хүрээгүй хохирогч Н.Дөлгөөн, яллагдагч А.Энарын нас тоолсон тухай тэмдэглэл хх-ийн 20х, 36х/ ..." гэх мэдүүлэг /хх-ийн 14х/, гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн Зх/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч А.Э.ыг арван найман насанд хүрсэн хүн бэлгийн бойжилт бүрэн олоогүй хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Э.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул тус хэргийг прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.