Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/1233

 

2025          10              29                                                                          2025/ДШМ/1233

 

Д.Э-, Б.О-, Ч.Э- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Алтантуяа, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Амармөрөн,

шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

шүүгдэгч Б.О-,

шүүгдэгч Д.Э-, Б.О- нарын өмгөөлөгч Ц.Батбаяр,

шүүгдэгч Ч.Э-, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, шүүгч Г.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1494 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э-, Б.О- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Э-, Б.О-, Ч.Э- нарт холбогдох эрүүгийн 2309000000653 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б- овгийн Д-ын Э-, .........,

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 570 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, /РД: Д-/;

2. Б- овгийн Б-ын О-, .........,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 164А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.12 дугаар зүйлд зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, /РД: Б-/;

3. Б- овгийн Ч-ын Э-, ............,

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 6,000 төгрөгөөр торгох ялаар,

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 139 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 271 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/1062 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдсэн, /РД: Ч-/.

1. Шүүгдэгч Д.Э- нь Б.О-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ж- 15 дугаар гудамж 1557 тоотод байрлах зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, хохирогч Б.А-ийн эзэмшлийн 10 кг борц, ястай үхрийн мах 40 кг, 3 ширхэг аяны хөнжил, 2 цаасан хайрцагтай ястай үхрийн мах, баатрын хэлбэртэй 3 ширхэг хос сувинер, олсоор уясан худгийн шар өнгөтэй мотор зэрэг эд зүйлсийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,738,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хадатын амны задгайд байрлах зуслангийн байшингийн цонхны хаалт төмрийг эвдэн, цонхыг нь онгойлгон нэвтэрч, хохирогч Э.Б-ий эзэмшлийн хивс 1 ширхэг, багаж 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, хайрцаг 2 ширхэг, чемодан 1 ширхэг, куртик 1 ширхэг, 50кг шуудайтай будаа, ариун цэврийн цаас 1 ширхэг, хөгжим 1 ширхэг, цонх зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,471,004 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн задгайд байрлах зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, хохирогч Ш.Т-ын эзэмшлийн дуков 1 ширхэг, плитка 1 ширхэг, печь 1 ширхэг, гэрэл 2 ширхэг, өвс хадагч 1 ширхэг, гэрэл 9 ширхэг, сет 1 ширхэг, дрилл 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, шүүс шахагч 1 ширхэг, цагаан хэрэглэл 1 ширхэг, хөнжил 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 5,766,602 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, М--1, 6 дугаар гудамжны задгайд байрлах зуслангийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, хохирогч С.М-ийн эзэмшлийн зурагтыг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 230,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Г- амны задгайд байрлах зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, хохирогч Э.А-ын эзэмшлийн зурагт 1 ширхэг, оёдлын машин 1 ширхэг, майхан 2 ширхэг, 20 кг үхрийн мах, 30 ширхэг хэвийн боов, хоолны сав 2 ширхэг, аяны ширээ сандал 1 ширхэг, баримал 1 ширхэг, тень 1 ширхэг, цонхны хамгаалалт төмөр 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,316,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Г- зуслангийн задгай тоотод байрлах хохирогч Б.Б-ы эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, барилгын А шат 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 146,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, С--2, 10-1061 тоотод байрлах хохирогч Б.Л-ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан,

2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт С- зуслангийн задгай тоотод хохирогч З.У-ын эзэмшлийн байшингийн цонхны хаалтыг эвдэж, вакум цонхыг түлхэн нэвтэрч, 32 инчийн "Sony" загварын LCD зурагт, ХЬох-360 загварын тоглоом зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, А-айн 6 тоотод байрлах хохирогч Г.Б-ийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хий хураагч компрессор 1 ширхэг, резьба татагдагч багажийн цуглуулга 1 хайрцаг, хуванцар труба /хоолой/ наадаг багажийн цуглуулга 1 хайрцаг, төмөр иштэй сүх 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 279,560 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, С- зуслан 15-1511 тоотод оршин суух иргэн Д.Б-ийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, хурган дотортой эмэгтэй хүний хар өнгийн дээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, оёдлын машин 1ширхэг, усны насос 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,507,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 20-оос 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, М-н 1-727 тоотод байх иргэн Ц.Б-гийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, зурагт 1 ширхэг, дрилл 2 ширхэг, хөрөө 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 653,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Х-ын зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Х.Б-гийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, айргийн ваар 2 ширхэг, битүү чанагч 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 164,800 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо С-ийн зуслангийн 1527 тоотод оршин суух хохирогч М.М-ийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг лоомоор хөшиж ^онгойлгон хууль бусаар нэвтэрч, дрилл 2 ширхэг, хөрөө 2 ширхэг, вибратор 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 576,800 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 20-ны үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Н- 11 тоотод оршин суух Б.Б-идын эзэмшлийн монгол гэрт нэвтэрч, "Эл жи" брэндийн 32 инчийн зурагт, 20 кг үхрийн мах, хурган дотортой дээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,710,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, М-н зуслангийн задгай тоотод оршин иргэн Д.Ч-ын эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, хадуур 1 ширхэг, тастагч 1 ширхэг, гар дрилл 1 ширхэг, хувцас, дээл 2 ширхэг, монгол гутал 1 ширхэг, гутал 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,626,050 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 09-нөөс 19-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Б-ийн задгай тоотод байрлах зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч хохирогч Д.Э-ийн эзэмшлийн Sony брэндийн 55 инчийн зурагт, sony брэндийн камер, зургийн аппарат, дунд гарын мөнгөн аяга, шилэн таваг, бууз, хутга, ус буцалгагч, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,792,479 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 09-нөөс 19-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Б-ийн задгай тоотод байрлах 8 ханатай Монгол гэрийн хаалгыг, зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, хохирогч Ш.Н-ын эзэмшлийн хөх өнгийн торгон гадартай, цагаан өнгийн хурган дотортой Монгол дээл 1 ширхэг, бор өнгийн хурган дотортой, шаргал өнгийн гадартай Монгол дээл 1 ширхэг, 40 литрийн битүү чанагч 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,140,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, М-н 1 дүгээр гудамжны задгай тоотод байрлах зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч хохирогч Б.Б-гийн эзэмшлийн Gardina брэндийн өвс хаддаг машин 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг, 39 размерын эмэгтэй годон гутал 1 хос, эрэгтэй хүний Солонгос улсад үйлдвэрлэсэн өвлийн дотортой бор өнгийн савхин хүрэм 1 ширхэг, бор өнгийн хөвөнтэй дээл 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,352,370 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, С-н 4-29 тоотод байрлах хохирогч Р.А-гийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, үхрийн мах, цахилгаан хөрөө костюм пиджак, халаагуур, пүүз, гутал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,488,400 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 12-ноос 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, М-н 7-37 тоотод байх хохирогч М.А-ийн зуслангийн байшинд нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, гаанс (Хаш соруул), хөөрөг (Халтар манан), сангийн бойпор (утлага сав), гуулин цутгамал луу, гуулин цутгамал бүргэд, гөрөөс 2 ширхэг (гуулин лам), бөөгийн мөнгөн толь, мөнгөн аяга хийдэг уут 2 ширхэг (уутны мөнгөн бөгж ембүүтэй, хамба хилэн уут), гаансны уут (хуучны хоргой), хонины гулууз мах (54 килограмм), үхрийн мах (110 килограмм, идэшний мах) зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3,968,990 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр Б-н задгай тоотод оршин суух Д.Х-гийн зуслангийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эрэгтэй монгол гутал 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг, плитка 1 ширхэг, өрмийн хошуу 1 ширхэг, дрилл 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, метр 1 ширхэг, дугуй хийлэгч 1 ширхэг, таславчны ком 1 ширхэг, гутал 1 ширхэг, цахилгаан утас 50 метр, түгжээ 1 ширхэг, цоож 8 ширхэг, гинжтэй цоож 8 ширхэг, жижиг сүх 1 ширхэг, том сүх 1 ширхэг, тайл 1 ширхэг, леботка 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, майхан 1 ширхэг, багажийн ком 1 ширхэг, резва татагч 1 ширхэг, хайч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,093,960 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Т-ын 4-271 тоотод оршин суух хаягтай иргэн Д.Э-ийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Би Эс Би загварын 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 479,960 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, З-ны зуслангийн задгай тоот иргэн А.Э-гийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, 65 инчийн Самсунг загварын зурагт 1 ширхэг, 43 инчийн Hsien’s загварын зурагт 1, хийн компрессор, гар дрилл, багажийн ком, цохилттой дрилл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 5,843,830 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, З-ны зуслангийн задгай тоотод оршин суух хаягтай иргэн Ч.О-ийн эзэмшлийн байшингийн гаражны хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч 4 ширхэг сандал, 3 ширхэг майхан, 1 ширхэг сүүдрэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,743,200 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, А-ын 1-202 тоотод байрлах иргэн Б.Х-ын гэрт хууль бусаар нэвтэрч, нокио 800 гар утас, 2 боодол асаагуур зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,320,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, З- зуслангийн задгай тоотод оршин суух Б.А-ын эзэмшлийн байшингийн цонхыг гараараа түлхэж онгойлгон хууль бусаар нэвтэрч, Самсунг брэндийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 375,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Төв аймгийн Ж- сумын Загдал 4 дүгээр баг, Сэвсүүлийн даваа гэх газарт орших Н.С-ын эзэмшлийн цэнхэр өнгийн зөөврийн вагончик дотроос цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг, Хаскурна 455 маркийн цахилгаан хөрөө 1 ширхэг, Хаскурна 357 маркийн цахилгаан хөрөө 2 ширхэг, Хаскурна 365 маркийн цахилгаан хөрөө 1 ширхэг, Штиль 382 маркийн цахилгаан хөрөө 1 ширхэг, Штиль 460 маркийн цахилгаан хөрөө 1 ширхэг, АИ-92 шатахуун 80 литр, масло 60 литр, кабелийн утас 50 метр зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Н.С-т 13,318,000 төгрөгийн хохирол учруулсан,

Т- Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Шинэ хорооллын задгай тоотод байрлах Д.У-ын эзэмшлийн байшингаас 2022 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 1 ширхэг 6.25 гр монетон гинж, 1 ширхэг 6.25 гр монетон гинж, 1 ширхэг 7.5 гр кулон, 1 ширхэг 3.75 гр кулон, 1 ширхэг монетон ээмэг, 1 ширхэг алтан ээмэг, 1 ширхэг 3.4 гр монетон бөгж, 1 ширхэг dell notebook, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяганы үнэлгээ, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч нийт 6,883,640 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Т- Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Баянцогтын уулын ар” гэх газарт байх иргэн Ч.Э-рын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, гэрийн хойморт байсан 6 цагаантай мөнгөн эмээл, мөнгөн хазаар, суман модон ташуур, 2 ширхэг хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, 20,105,400 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Т- Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмрийн 15-11 тоот иргэн Д.Б-гын байшингийн цонхоор орж байшинд байсан их гарын мөнгөн аяга 5 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, алтан бугуйвч, алтан бөгж 3 ширхэг, мөнгөн бөгж 10 ширхэг, 1 цэн алт, мана чулуун эрх 1 ширхэг, цэвэр шүр 5 ширхэг, бэлнээр 1,300,000 төгрөг, хромон гутал 1 хос, мөнгөн хуяг /50 лан мөнгө орсон/ 1 ширхэг, 100 лан мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч нийт 33,928,730 төгрөгийн хохирол учруулсан,

Т- Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмрийн 1-17 тоот дахь иргэн Б.З-ын эзэмшлийн байшинд эзэмшлийн өвөлжөөний хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч Н.О-ийн манан хөөрөг, ясан хөөрөг, монетон ээмэг, алт, монетон бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлан авч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хохирогчид 10,260,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө Т- Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн Байшинтын 9-5 тоотод оршин суух хаягтай Д.Н-ийн байшингийн цоожийг эвдэж дотроос нь хурган дотортой дээл 2 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, хүүхдийн монгол гутал 1 ширхэг, алтан гадас одон 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Д.Н-ид 4,952,260 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Т- Аргалант сумын Аргалын Уул 1 дүгээр багийн нутаг Агьтын 305 тоотод байрлах Ш.Б-ы эзэмшлийн байшинд цонхыг нь эвдлэн нэвтэрч, мөнгөн тоногтой хуучны жийжүү дөрөөтэй эмээл 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг, хулсан ташуур 1 ширхэг, сур 5-н алд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч нийт 6,030,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Т- Э-эсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг, Уртын гол гэх газар нутаглах А.Б-ийн гэрээс 12 цагаантай мөнгөн тоноглолтой 1 ширхэг мөнгөн эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 12,772,700 төгрөгийн хохирол учруулсан,

Т- Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн төвд үйл ажиллагаа явуулдаг н.Б-ын эзэмшлийн авто засварын агуулахын хаалгыг 2022 оны 04 дүгээр сарын 05-аас 06-ны шилжих шөнө зөвшөөрөлгүй эвдлэн нэвтэрч хохирогч Т.И-н эзэмшлийн 100 кг ямааны ноолуур хулгайлсан хулгайлан авч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хохирогчид 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Т- Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг, Цагаан хөтөл гэх газар иргэн Б-ийн гэрээс 10-н завхай мөнгөн тоногтой эмээл, цул мөнгөн хазаар, цул мөнгөн хутга, мөнгөн тоногтой эмээлийн мод, мөнгөн тоногтой хулсан ташуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 9,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Т- Баянхангай сумын 1 дүгээр багийн Хөгжил хотхоны 2-202 тоотод оршин суух иргэн С.Б-ы байшингийн цонхыг хөшиж онгойлгон дотогш нэвтэрч авдарт нь байсан 5 ширхэг мөнгөн аяга, хос алтан ээмэг, мөнгөн бөгж, мөнгөн гинжний кулон, шүүгээнд нь байсан эмэгтэй хүний булган шуба зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,225,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Т- Аргалант сумын Хөшөөт 2 дугаар Баянцогт уулын ард Өргөө гудамж, 538 тоотод орших иргэн Б.Б-ын хашаанд байх контейнерын цоожийг эвдэж дотроос нь үхрийн мах 4 шуудай, хөлдөөгч 1 ширхэг, ямааны тал өрөөл мах 12 кг, “Ар экс 450-Лексус” автомашины обудтай дугуй 4 ширхэг, 2*3 хэмжээтэй хивс 1 ширхэг, 3*4 хэмжээтэй 1 ширхэг, тоногтой бор авдар 2 ширхэг, сийлбэртэй бор авдар 1 ширхэг, цэрэг эмээл 1 ширхэг, аяганы ком 1 ширхэг, жордан нэртэй пүүз 1 ширхэг, карбон нэртэй пүүз 1 ширхэг, майхан 1 ширхэг, таслагч 1 ширхэг, дрилл 1 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, хар панер 1 ширхэг зэрэг А эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Б.Б-т 10,014,850 төгрөгийн хохирол учруулсан,

Т- Э-эсант сумын “Эрээн-Ухаа” гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 11-ний шөнө хохирогч Б.Н-ийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдлэн нэвтэрч түүний өмчлөлийн ТОЗ-8 маркийн буу, нэг суран бугуйл хулгайлан авч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хохирогчид 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 18-нд Т- Заамар сумын Хайлааст 3 дугаар багт байрлах иргэн Д.Ц-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч Gold-1000, GРZ-70008 загварын 2 ширхэг металл хайгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 18,634,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 06-аас 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Т- Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн 4 дүгээр хэсэг 1-1 тоотод байх Н.Д-ийн эзэмшлийн байшингийн зүүн урд талын байшингийн цонхоор нэвтэрч зурагт 1 ширхэг, 1 хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг, 6 хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг, эмээлийн 10 цагаан мөнгөн хослол, чулуун хөөрөг 1 ширхэг, годон гутал 1 ширхэг, сэгсүүргэн дээл 1 ширхэг, 1 хэмжээтэй зэсэн аяга 1 ширхэг, 4 хэмжээтэй хуучны мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Н.Д-т 10,219,100 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 09 дүгээр сарын 16-аас 17-ны шилжих шөнө Т- Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Алтандорнодын 6-608 тоотод байх иргэн Д.Б-ийн эзэмшлийн байшингийн цонхоор орж 12 цагаантай эмээл 1 ширхэг, мөнгөн аяга 12 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, ташуур 1 ширхэг, толгойн мөнгөн зүүлт 1 ширхэг, 1 ширхэг арьсан материалтай үүрдэг цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч нийт 43,969,800 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.О-, Ч.Э-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, А-ийн задгай тоотод байрлах хохирогч Б.Н-ийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, Самсунг маркийн 50 инчийн зурагт 1 ширхэг, үлээдэг тень 1 ширхэг, цахилгаан тень 1 ширхэг зэрэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, А-ийн задгай тоотод байх хохирогч С.Г-ын зуслангийн байшинд нэвтэрч, тень 1 ширхэг, тогоо 1 ширхэг, чемодан цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, А- 15-1578 тоотод 2023 оны 01 дүгээр сарын 13-аас 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөрт шилжих шөнө хохирогч Э.Т-ийн орон байранд нэвтэрч, хөшиг 2 ширхэг, халаагуур 4 ширхэг, плитка 1 ширхэг, хивс 2 ширхэг, хөнжил 2 ширхэг, гар дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Б-ий энгэрийн задгай тоотод оршин суух иргэн Б.Ж-ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, зурагт 1 ширхэг, сандал 1 ширхэг зэрэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 561,800 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Х-ын 1 дүгээр гудамж задгай тоот иргэн С.Б-ын эзэмшлийн хувийн байшингийн цонхыг эвдлэн нэвтэрч, хивс 1 ширхэг, цүнх 1 ширхэг, усны сав 1 ширхэг, плитка 1 ширхэг, багаж 1 ширхэг, сандал 2 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, хундага 8 ширхэг, таяг 1 ширхэг, олс 1 ширхэг, өрөм 1 ширхэг, таслагч 1 ширхэг, хөрөө 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 670,600 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ө-ийн задгай тоотод байрлах иргэн Б.Лундаагийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч чемодан, махны машин, цахилгаан хөрөө, мужааны багажийн ком, харуул, тогтоо, малгай, куртик зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 191,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Я-ын задгай тоотод байрлах хохирогч Д.Б-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, дээл 3 ширхэг, бурхан 1 ширхэг, гипсон морь 1 ширхэг, шармал бурхан 1 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 4,550,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ө-ийн Б-ий энгэрийн задгай тоотод байрлах иргэн Д.О-ы эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, ногоон үстэй дээл, ширээний гэрэл, шилэн сав, хул зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,545,750 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 08-ний өдрийн хооронд хохирогч Р.Ц-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ц-гийн задгай тоотод байрлах зуслангийн байшинд цонхыг түлхэх үйлдлийн аргаар нэвтэрч, Булган шуб 3 ширхэг, нөмрөг 1 ширхэг, хантааз 1 ширхэг, малгай 3 ширхэг, коньяк 1 ширхэг, чемодан 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3,102,080 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Т- Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг "Ц-" гэх газарт байрлах иргэн Н.Г-гийн эзэмшлийн өвөлжөөний амбаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, годон гутал, хонда маркийн мотор, хивс, карабин буу, шилэн аяга, шилэн таваг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,505,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 04 дүгээр сарын 03-наас 08-ны хооронд Т- Баян-Өнжүүл сумын Цээл 1 дугаар багийн нутаг дэвсгэр Баянгийн энгэрийн "Г-" гэх газарт байрлах иргэн Д.Ж-гийн эзэмшлийн контейнерт нэвтэрч, 10 литрийн зэс хувин 1 ширхэг, эрэгтэй хүний хөх өнгийн дарханы үзүүрсэг дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой хөх өнгийн дээл 1 ширхэг, дунд гарын мөнгө аяга 11 ширхэг, эмэгтэй хүний хар хээтэй хөх өнгөтэй үйтэн хуаран хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний бор шар өнгийн сэгсүүргэн дээл 1 ширхэг, бор цагаан хосолсон орны бүтээлэг 1 ширхэг, ногоон өнгийн орны бүтээлэг 2 ширхэг, дээлийн торго 2 ширхэг, эрэгтэй хүний хар өнгийн хурган дээл 1 ширхэг, үйлдвэрийн хурган дотор 8 ширхэг, хурган дотор 30 ширхэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 9,970,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ц-гийн 1-62 тоот иргэн О.Д-гийн эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 50 килограммын даацтай 3 шуудай мах, 1 шуудай чацарганыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,565,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Я-ын богинын задгай тоотод иргэн С.Ч-ын эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, эл жи загварын 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, М-н зуслангийн задгай тоот иргэн Д.Д-ын эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч скайворт загварын 40 инчийн зурагт, виски 3 шилийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 648,750 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 16-аас 18-ны өдрийн хооронд С- дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М-н зуслангийн задгай тоотод байрлах Н.М-ы эзэмшлийн баригдаж байгаа байшингийн цонхыг хагалан нэвтэрч, шалны каркет 16 ширхэг, хөрөө 2 ширхэг, уртасгагч 1 ширхэг, хөөс 15 ширхэг, тень 1 ширхэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,546,980 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Т- Лүн сумын 3 дугаар баг Туулын 133 тоотод байрлах иргэн Ш.Х-ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 12 цагаантай мөнгөн эмээл, 2 ширхэг булган малгай, 1 ширхэг халтар манан хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 10,850,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Т- Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг Бөхөг гэх газарт байрлах иргэн Р.С-ийн хашаанд байх 40 тонны контейнер 1 ширхэг, 20 тонны контейнер 2 ширхэг, хашааны гүйдэг хаалга 1 ширхэг, 400 метрийн урттай модон хашаа, фермийн төмөр хаалга 2 ширхэг, оспо хавтан 30 ширхэг, төмөр ор 6 ширхэг, зуух 5 ширхэг, 50 метрийн урттай цахилгааны утас, гагнуурын аппарат 1 ширхэг, 8 тонны ёонкс 1 ширхэг, шонгийн мод 6 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Р.С-т 35,146,800 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө Т- Лүн сумын 3 дугаар багийн нутаг Төв Цэгээний 123 тоот хашаанд байх иргэн Д.А-ийн байшингийн баруун талын цонхыг онгойлгон орж дотроос нь 43 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй хүний өвлийн түрийтэй гутал 1 ширхэг, эмэгтэй хүний Adidas 41 размерын пүүз 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Д.А-т 1,490,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Т- Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг “А-” гэх газарт байх иргэн А.Х-гийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж гэрийн хойморт байсан авдраас 12 цагаантай эмээлийн тоног, хазаарын тогоруу, гаансны сэтлүүр, цохилуур, мөнгөн гулдмай, мөнгөн аяганы ёроол, мөнгөн хавтас, цул мөнгө, эмээлийн даруулга, хормойн боолт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, 22,116,080 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Т- Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг Тэрэгтийн гол гэх газар байрлах иргэн Б.С-ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийн цоожийг эвдэлж, нэвтрэн 12 цагаантай мөнгөн эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 15,437,500 төгрөгийн хохирол учруулсан,

Т- Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутаг, Аржын 1-1 тоотод 2021 оны 07 дугаар сарын 16-30-ны өдрийн хооронд Т- Алтанбулаг сум Сумт 1 дүгээр багийн нутаг “Аржын 1-1 ” тоотод хулгай орж 6*1,50 хэмжээтэй Э-эт хивс 1 ширхэг, 2*1,50 хэмжээтэй Э-эт хивс 2 ширхэг, 2*1,50 хэмжээтэй улаан хивс 1 ширхэг, самсунг нэртэй нөүтбүүк 1 ширхэг, 40, 37 размерын годон гутал 2 ширхэг, булган малгай 1 ширхэг, бага гарын цагаан хаш хөөрөг 1 ширхэг, жижиг архи хундагалдаг мөнгөн аяга 1 ширхэг, БНХАУ-н Саки нэртэй төмөр савтай архи 1 ширхэг, хүүхдийн цүнх, 20 метр урттай уртасгагч, зөөврийн гэрэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 4,680,000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Д.Э- нь дангаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд С- аймгийн Хархорин сум Вангийн Овоо баг Сансар 3-22 тоот хашаанд оршин суух хохирогч У.Ч-ын эзэмшлийн байшингийн хаалгыг эвдлэн нэвтрэн орж, очиртой өндөр гэгээн гуулин алтан шармал бурхан 1 ширхэг, уламжлагдаж ирсэн А- судар 2 ширхэг, малын банзрагч судар 1 ширхэг, дотор талдаа судартай майны үсэгтэй хүрд 1 ширхэг, сангийн бойпор 1 ширхэг, бор өнгийн 20-25 литрийн багтаамжтай ваар 1 ширхэг, 100 кг жин 1 ширхэг, 30 кг жин 1 ширхэг, хөнгөн цагаан хувин 1 ширхэг, гуулин өргөлийн жижиг аяга 9 ширхэг, бор арьсан чемодан 1 ширхэг, хэрэм, зааны дүрстэй шаазан тоглоом 2 ширхэг, модон бүдүүн эрх 1 ширхэг, модон тагш аяга 1 ширхэг, гар хийцийн хуйгүй модон иштэй хутга 1 ширхэг, ногт 1 ширхэг, сур 1 ширхэг, хөөргөний хуучин даалин 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 4,422,500 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 09 дүгээр сарын 24-өөс 26-ны өдрийн хооронд С- аймгийн Хархорин сумын Э-этолгой баг, Арцатын 1а-8 тоотод байх Д.С-гийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, хуучин цагийн дунд гар мөнгөн аяга 1 ширхэг, цэцгэн хээтэй мөнгөн товч 7 ширхэг, 3 см өндөртэй гуутай шавар бурхан 2 ширхэг, 2 см өндөртэй гуутай шавар бурхан 2 ширхэг, 7 см өндөртэй мөнгөн гуутай шавар бурхан 2 ширхэг, эмэгтэй хүн барьдаг алтан нуухтай, шүрэн толгойтой халтар манан хөөрөг 1 ширхэг, цагаан өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг зэрэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 5,555,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 09 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө С- аймгийн Хархорин сумын Э-этолгой багийн Арцат 6-10 тоотод байх хохирогч С.Ж-гийн эзэмшлийн байшинд нэвтэрч, мөнгөн аяга 12 ширхэг, эмээлийн мод 1 ширхэг, мөнгөн завхай 18 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 6,267,316 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө С- аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг, Од хорооны 1-16 тоотод оршин суух хохирогч Д.Ү-ын гараж буюу агуулахад хууль бусаар нэвтрэн орж шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, гаансны мөнгөн сэтгүүр, цагаан өнгийн чулуун 15см урттай соруул, монгол 2 ширхэг уутан тамхины хавчаар, хуучин цагийн модон тагш орос хуучин, 41 размерын хромон гутал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Ү-ад 6,254,000 төгрөгийн, мөн өдөр тус хашаанд байх хохирогч Ц.Т-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг, Манал нэртэй модон гуутай зурмал бурхан 1 ширхэг Ногоон дарь эх нэртэй бурхан 1 ширхэг, Зүүдэг сахиус 1 ширхэг, жижиг мөнгөн цөгц 1 ширхэг, том мөнгөн цөгц 2 ширхэг, Цагаан шүхэрт нэртэй судар 1 ширхэг, эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эрэгтэй хүний буриад гутал 1 хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ц.Т-т 2,060,000 төгрөгийн хохирол тус тус учруулж нийт 8,314,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 20-оос 25-ны өдрийн хооронд С- аймгийн Хархорин сумын Вангийн Овоо баг Сансар 7-18 тоотод байх хохирогч Ж. Д-гийн байшинд хууль бусаар нэвтэрч, домбо 1 ширхэг, хувин 2 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,160,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 09 дүгээр сарын 27-ноос 30-ны хооронд С- аймгийн Хархорин сумын Орхон багийн Бага нарийн гэх газар байрлах Д.Л-ын өвөлжөөний гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хохирогч П.Б-гийн хурганы илдсэн арьс 25 ширхэг, мөнгөн товч 12 ширхэг, булган малгай 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, гутал 1 ширхэг, бүс 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,435,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө С- аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн 1-23 тоотод байх иргэн Г.Б-ын байшингийн цонхоор нэвтэрч алтан шармал бурхан 1 ширхэг, 10 завхай мөнгөн хяртай эмээл 1 ширхэг, гуулин хүрд 1 ширхэг, сангийн бойпор 1 ширхэг, тахилын цөгц 1 ширхэг, хайрцагтай алтан гадас одон 1 ширхэг, улаан хайрцагтай алтан бөгж 1 ширхэг, шаазан Энх-Амгалан хааны сувинер 1 ширхэг, монетан бөгж 1 ширхэг, Маань ганбан нэртэй судар 2 ширхэг, хүрэн торгон баринтагтай хуучны модон барласан судар 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, дарс 3 ширхэг, шармал ээмэг 2 ширхэг, гар утас 2 ширхэг, сувинер 2 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 5,854,070 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр С- аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг Э-эзуугийн гудамж 2-188 тоотод байх Д.А-ийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 18 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3,110,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө С- аймгийн Хархорин сумын Арцат Дэнжийн 4-4 тоотод оршин суух Б.Ц-гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,127,316 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 05-аас 15-ны өдрийн хооронд С- аймгийн Бат- Өлзий сумын 5 дугаар багийн 15 дугаар гудамж 2013 тоотод байх Д.Б-ийн байшинд хууль бусаар нэвтэрч, хурган дотортой дээл, хромон гутал, арьсан гутал, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж, шинэ цагийн манан хөөрөг, дээр үеийн цог хийдэг индүү, сүүлийн үеийн цахилгаан индүү, даруулгатай эмэгтэй мөнгөн бүс, савхин богино дээл тус бүр 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,290,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 01-ээс 11-ний өдрийн хооронд С- аймгийн Бат- Өлзий сумын 3 дугаар багийн 7-714 тоотод байх Ч.Б-ын байшинд хууль бусаар нэвтэрч мөнгөн хазаар 5 ширхэг, мөнгөн аяга 8 ширхэг, хөөрөг 2 ширхэг, эмээлийн мөнгөн тоноглол, мөнгөн ташуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 18,350,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр С- аймгийн Хужирт сумын Шивээт 4 дүгээр багийн 01-18 тоотод байх Ш.М-ийн байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Ж.Ш-д мөнгөн хазаар 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, монетон гинж 2 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, Грегус архи 1 ширхэг, виски 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 13,240,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд С- аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг Бэлийн 15-1514 тоотод оршин суух Б.Н-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн даруулгатай бүс 1 ширхэг, 2 литрийн Монгол архи, гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,185,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд С- аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 101в тоот хохирогч П.Л-гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж годон гутал 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 690,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр С- аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутагт оршин суух Ж.Л-гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг, бэлэн мөнгө 2,620,000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 5,660,00 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 08-10 дугаар сарын хооронд С- аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух С.О-ы гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 2 ширхэг, 32 инчийн хэмжээтэй зурагт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,227,000 хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 21-нээс 25-ны өдрийн хооронд С- аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн Шивээтийн 21-03 тоотод оршин суух Ц.Н-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж 10 завхай мөнгөн эмээл, мөнгөн ташуур, мөнгөн хазаар, мөнгөн хударга, 6 завхай эмээлийн хэрэглэл, дуран зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 23,012,500 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр С- аймгийн Хужирт сумын 5 дугаар баг, Шунхлайн 11-06 тоотод оршин суух Г.Г-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 7 ширхэг, монетон бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,836,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд С- аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг Өвгөн Жалгын 8-05 тоотод оршин суух Ц.Б-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж Чүнчүгноров их гарын хөөрөг, мөнгөн нуух ясан халбагатай Чүнчүгноров толгойтой, Гартаам бага гарын хуучин цагийн угалзтай шүрэн толгой, Оюу нуух мөнгөн хажтай, төмөр халбагатай, мөнгөн аяга 9 ширхэг, айргийн хул 2 ширхэг, мөнгөн бүс 2 ширхэг, шахмал мөнгөн хазаар 2 ширхэг, эмээлийн 10 завхай мөнгөн хэрэглэл 85 см урттай эмээлийн хяр 2 ширхэг, монетон ээмэг, алтан бөгж 1 ширхэг, бэлэн мөнгөн 50,000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 28,575,240 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө С- аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг, Шар булгийн 15-09 тоотод оршин суух Б.А-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 1 ширхэг, 10 завхай мөнгөн эмээл, хэт хутга 1 ширхэг, мөнгөн бүс 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.А-т 15,110,000 төгрөгийн, мөн тус хашаанд байх хохирогч Б.А-гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бүс зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.А-д 550,000 төгрөгийн хохирол, нийт 15,660,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 12-ноос 18-ны өдрийн хооронд С- аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух Т.Б-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 8 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3,326,900 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө С- аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух А.Ч-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 6 ширхэг, мөнгөн бүс 2 ширхэг, монетон ээмэг, бөгж, мөнгөн товч 1 ширхэг, архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 25,508,098 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд С- аймгийн Хужирт сумын 5 дугаар баг Шунхлайн 17-02 тоотод оршин суух Д.ОтГ-мэгийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 5 ширхэг, зэсэн аяга 1 ширхэг, мөнгөн цөгц 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, хэт хутга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 2 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, мөнгөн хутга, мөнгөн халбага сэрээ, виски архи, ээмэг бөгж, кулон, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 13,390,321 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд С- аймгийн Хархорин сумын Э-этолгой баг, Арцатын 3-04 тоотод оршин суух Т.Ж-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж булганы арьс, монетон гинж, хөөрөг, гуулиар хийсэн шагай зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Т.Ж-т 2,194,400 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө С- аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутагт байрлах Үлэмж төгөлдөр нэртэй барьцаалан зээлдүүлэх төвд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж хохирогч Б.Г-ын мөнгөн аяга, эрэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, бэлэн мөнгө 3,000,000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 7,152,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө С- аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багт оршин суух Р.Г-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, гинж, цулгуй мөнгө зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,086,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө С- аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Анар нэртэй амралтын газрын 16 дугаартай гэрт хууль бусаар нэвтрэн орж тухайн гэрт байрлаж байсан Солонгос улсын иргэн Ж-ны Самсунг Эс-22 загварын гар утас, Солонгос улсын иргэн Л- Самсунг Эс-22 загварын гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 7,599,840 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цэцэг" нэртэй барааны дэлгүүрээс хохирогч П.Б-ийн эзэмшлийн "Iphone 13 promax" маркийн гар утсыг тус дэлгүүрийн лангуун дээрээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдэхдээ бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож нийт нэр бүхий 94 хохирогчид 596,964,466 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт;

2. Шүүгдэгч Б.О- нь Д.Э-той бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ж- 15 дугаар гудамж 1557 тоотод байрлах зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, хохирогч Б.А-ийн эзэмшлийн 10 кг борц, ястай үхрийн мах 40 кг, 3 ширхэг аяны хөнжил, 2 цаасан хайрцагтай ястай үхрийн мах, баатрын хэлбэртэй 3 ширхэг хос сувинер, олсоор уясан худгийн шар өнгөтэй мотор зэрэг эд зүйлсийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,738,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 04 цагийн үед С- дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Х-ын амны задгайд байрлах зуслангийн байшингийн цонхны хаалт төмрийг эвдэн, цонхыг нь онгойлгон нэвтэрч, хохирогч Э.Б-ий эзэмшлийн хивс 1 ширхэг, багаж 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, хайрцаг 2 ширхэг, чемодан 1 ширхэг, куртик 1 ширхэг, 50кг шуудайтай будаа, ариун цэврийн цаас 1 ширхэг, хөгжим 1 ширхэг, цонх зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,471,004 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд С- дүүргийн 19 дүгээр хороо, Г- задгайд байрлах зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, хохирогч Ш.Т-ын эзэмшлийн дуков 1 ширхэг, плитка 1 ширхэг, печь 1 ширхэг, гэрэл 2 ширхэг, өвс хадагч 1 ширхэг, гэрэл 9 ширхэг, сет 1 ширхэг, дрилл 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, шүүс шахагч 1 ширхэг, цагаан хэрэглэл 1 ширхэг, хөнжил 2 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 5,766,602 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр С- дүүргийн 19 дүгээр хороо, М-1, 6 дугаар гудамжны задгайд байрлах зуслангийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч, хохирогч С.М-ийн эзэмшлийн зурагтыг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 230,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд С- дүүргийн 19 дүгээр хороо, Г- амны задгайд байрлах зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, хохирогч Э.А-ын эзэмшлийн зурагт 1 ширхэг, оёдлын машин 1 ширхэг, майхан 2 ширхэг, 20 кг үхрийн мах, 30 ширхэг хэвийн боов, хоолны сав 2 ширхэг, аяны ширээ сандал 1 ширхэг, баримал 1 ширхэг, тень 1 ширхэг, цонхны хамгаалалт төмөр 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,316,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хүртэл хугацаанд С- дүүргийн 19 дүгээр хороо Г- зуслангийн задгай тоотод байрлах хохирогч Б.Б-ы эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, барилгын А шат 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 146,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр С- дүүргийн 20 дугаар хороо, С-2, 10-1061 тоотод байрлах хохирогч Б.Л-ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан,

2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд С- дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт С- зуслангийн задгай тоотод хохирогч З.У-ын эзэмшлийн байшингийн цонхны хаалтыг эвдэж, вакум цонхыг түлхэн нэвтэрч, 32 инчийн "Sony" загварын LCD зурагт, Хbох-360 загварын тоглоом зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн хооронд С- дүүргийн 15 дугаар хороо, А-айн 6 тоотод байрлах хохирогч Г.Б-ийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, хий хураагч компрессор 1 ширхэг, резьба татагдагч багажийн цуглуулга 1 хайрцаг, хуванцар труба /хоолой/ наадаг багажийн цуглуулга 1 хайрцаг, төмөр иштэй сүх 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 279,560 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр С- дүүргийн 20 дугаар хороо, С- зуслан 15-1511 тоотод оршин суух иргэн Д.Б-ийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, хурган дотортой эмэгтэй хүний хар өнгийн дээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, оёдлын машин 1ширхэг, усны насос 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,507,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 20-оос 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд С- дүүргийн 19 дүгээр хороо, М-н 1-727 тоотод байх иргэн Ц.Б-гийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, зурагт 1 ширхэг, дрилл 2 ширхэг, хөрөө 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 653,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд С- дүүргийн 20 дугаар хороо, Х-ын зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Х.Б-гийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, айргийн ваар 2 ширхэг, битүү чанагч 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 164,800 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд С- дүүргийн 20 дугаар хороо, С-ийн зуслангийн 1527 тоотод оршин суух хохирогч М.М-ийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг лоомоор хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч, дрилл 2 ширхэг, хөрөө 2 ширхэг, вибратор 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 576,800 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 20-ны үед С- дүүргийн 15 дугаар хороо, Н- 11 тоотод оршин суух Б.Б-идын эзэмшлийн монгол гэрт нэвтэрч, "Эл жи" брэндийн 32 инчийн зурагт, 20 кг үхрийн мах, хурган дотортой дээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,710,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн хооронд С- дүүргийн 19 дүгээр хороо, М-н зуслангийн задгай тоотод оршин иргэн Д.Ч-ын эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, хадуур 1 ширхэг, тастагч 1 ширхэг, гар дрилл 1 ширхэг, хувцас, дээл 2 ширхэг, монгол гутал 1 ширхэг, гутал 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,626,050 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 09-нөөс 19-ний өдрийн хооронд С- дүүргийн 20 дугаар хороо, Б-ийн задгай тоотод байрлах зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч хохирогч Д.Э-ийн эзэмшлийн Sony брэндийн 55 инчийн зурагт, Sony брэндийн камер, зургийн аппарат, дунд гарын мөнгөн аяга, шилэн таваг, бууз, хутга, ус буцалгагч, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,792,479 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 09-нөөс 19-ний өдрийн хооронд С- дүүргийн 20 дугаар хороо, Б-ийн задгай тоотод байрлах 8 ханатай Монгол гэрийн хаалгыг, зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, хохирогч Ш.Н-ын эзэмшлийн хөх өнгийн торгон гадартай, цагаан өнгийн хурган дотортой Монгол дээл 1 ширхэг, бор өнгийн хурган дотортой, шаргал өнгийн гадартай Монгол дээл 1 ширхэг, 40 литрийн битүү чанагч 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,140,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд С- дүүргийн 19 дүгээр хороо, М-н 1 дүгээр гудамжны задгай тоотод байрлах зуслангийн байшингийн цонхыг эвдэн нэвтэрч хохирогч Б.Б-гийн эзэмшлийн gardina брэндийн өвс хаддаг машин 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг, 39 размерын эмэгтэй годон гутал 1 хос, эрэгтэй хүний Солонгос улсад үйлдвэрлэсэн өвлийн дотортой бор өнгийн савхин хүрэм 1 ширхэг, бор өнгийн хөвөнтэй дээл 1 ширхэг зэрэг эд зүйлийг Тоёота приус-20 маркийн .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,352,370 төгрөгийн хохирол учруулсан,

 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд С- дүүргийн 19 дүгээр хороо, С-н 4-29 тоотод байрлах хохирогч Р.АмарБ-гийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, үхрийн мах, цахилгаан хөрөө, 1 костюм пиджак, халаагуур, пүүз, гутал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,488,400 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 12-ноос 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох С- дүүргийн 19 дүгээр хороо, М-н 7-37 тоотод байх хохирогч М.А-ийн зуслангийн байшинд нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, гаанс (Хаш соруул), хөөрөг (Халтар манан), сангийн бойпор (утлага сав/, гуулин цутгамал луу, гуулин цутгамал бүргэд, гөрөөс 2 ширхэг (гуулин лам), бөөгийн мөнгөн толь, мөнгөн аяга хийдэг уут 2 ширхэг (уутны мөнгөн бөгж ембүүтэй, хамба хилэн уут), гаансны уут (хуучны хоргой), хонины гулууз мах (54 килограмм), үхрийн мах (110 килограмм, идэшний мах) зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3,968,990 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Б-н задгай тоотод оршин суух Д.Х-гийн зуслангийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эрэгтэй монгол гутал 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг, плитка 1 ширхэг, өрмийн хошуу 1 ширхэг, дрилл 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, метр 1 ширхэг, дугуй хийлэгч 1 ширхэг, таславчны ком 1 ширхэг, гутал 1 ширхэг, цахилгаан утас 50 метр, түгжээ 1 ширхэг, цоож 8 ширхэг, гинжтэй цоож 8 ширхэг, жижиг сүх 1 ширхэг, том сүх 1 ширхэг, тайл 1 ширхэг, леботка 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, майхан 1 ширхэг, багажийн ком 1 ширхэг, резва татагч 1 ширхэг, хайч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,093,960 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Т-ын 4-271 тоотод оршин суух хаягтай иргэн Д.Э-эчимэгийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, Би Эс Би загварын 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 479,960 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Т-ын 4-95 тоотод байрлах иргэн К.Ц-гийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 340,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, З-ны зуслангийн задгай тоот иргэн А.Э-гийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, 65 инчийн Самсунг загварын зурагт 1ш, 43 инчийн Hsien’s загварын зурагт 1, хийн компрессор, гар дрилл, багажийн ком, цохилттой дрилл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 5,843,830 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, З-ны зуслангийн задгай тоотод оршин суух хаягтай иргэн Ч.О-ийн эзэмшлийн байшингийн гаражны хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч 4 ширхэг сандал, 3 ширхэг майхан, 1 ширхэг сүүдрэвч зэргийг хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,743,200 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, А-ын 1-202 тоотод байрлах иргэн Б.Х-ын гэрт хууль бусаар нэвтэрч, Нокиа 800 гар утас, 2 боодол асаагуур зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,392,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, З- зуслангийн задгай тоотод оршин суух Б.А-ын эзэмшлийн байшингийн цонхыг гараараа түлхэж онгойлгон хууль бусаар нэвтэрч, Самсунг брэндийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 375,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Т- Ж- сумын Загдал 4 дүгээр баг, Сэвсүүлийн даваа гэх газарт орших Н.С-ын эзэмшлийн цэнхэр өнгийн зөөврийн ваГ-к дотроос цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг, Хаскурна 455 маркийн цахилгаан хөрөө 1 ширхэг, Хаскурна 357 маркийн цахилгаан хөрөө 2 ширхэг, Хаскурна 365 маркийн цахилгаан хөрөө 1 ширхэг, Штиль 382 маркийн цахилгаан хөрөө 1 ширхэг, Штиль 460 маркийн цахилгаан хөрөө 1 ширхэг, АИ-92 шатахуун 80 литр, масло 60 литр, кабелийн утас 50 метр зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Н.С-т 13,318,000 төгрөгийн хохирол учруулсан,

Т- Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Шинэ хорооллын задгайд тоотод байрлах Д.У-ын эзэмшлийн байшингаас 2022 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 1 ширхэг 6.25 гр монетон гинж, 1 ширхэг 6.25 гр монетон гинж, 1 ширхэг 7.5 гр кулон, 1 ширхэг 3.75 гр кулон, 1 ширхэг монетон ээмэг, 1 ширхэг алтан ээмэг төгрөг, 1 ширхэг 3.4 гр монетон бөгж, 1 ширхэг dell notebook, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяганы үнэлгээ, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч нийт 6,883,640 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 8 дугаар сарын 04-нөөс  05-нд шилжих шөнө Т- Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Баянцогтын уулын ар” гэх газарт байх иргэн Ч.Э-эбаатарын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж гэрийн хойморт байсан 6 цагаантай мөнгөн эмээл, мөнгөн хазаар, суман модон ташуур, 2 ширхэг хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, 20,105,400 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Т- Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмрийн 15-11 тоот иргэн Д.Б-гын байшингийн цонхоор орж байшинд байсан их гарын мөнгөн аяга 5 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, алтан бугуйвч, алтан бөгж 3 ширхэг, мөнгөн бөгж 10 ширхэг, 1 цэн алт, мана чулуун эрх 1 ширхэг, цэвэр шүр 5 ширхэг, бэлнээр 1,300,000 төгрөг, хромон гутал 1 хос, мөнгөн хуяг /50 лан мөнгө орсон/ 1 ширхэг, 100 лан мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч нийт 33,928,730 төгрөгийн хохирол учруулсан,

Т- Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмрийн 1-17 тоотод дахь иргэн Б.З-ын эзэмшлийн байшинд эзэмшлийн өвөлжөөний хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч Н.О-ийн манан хөөрөг, ясан хөөрөг, монетон ээмэг, алт, монетон бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлан авч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 10,260,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө Т- Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн Байшинтын 9-5 тоотод оршин суух хаягтай Д.Н-ийн байшингийн цоожийг эвдэж дотроос нь хурган дотортой дээл 2 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, хүүхдийн монгол гутал 1 ширхэг, алтан гадас одон 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Д.Н-ид 4,952,260 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Т- Аргалант сумын Аргалын Уул 1 дүгээр багийн нутаг Агьтын 305 тоотод байрлах Ш.Б-ы эзэмшлийн байшинд цонхыг нь эвдлэн нэвтэрч мөнгөн тоногтой хуучны жийжүү дөрөөтэй эмээл 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг, хулсан ташуур 1 ширхэг, сур 5-н алд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч нийт 6,030,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Т- Э-эсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг Уртын гол гэх газар нутаглах А.Б-ийн гэрээс 12 цагаантай мөнгөн тоноглолтой 1 ширхэг мөнгөн эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 12,772,700 төгрөгийн хохирол учруулсан,

Т- Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн төвд үйл ажиллагаа явуулдаг н.Б-ын эзэмшлийн авто засварын агуулахын хаалгыг 2022 оны 04 дүгээр сарын 05-аас 06-ны шилжих шөнө зөвшөөрөлгүй эвдлэн нэвтэрч хохирогч Т.И-н эзэмшлийн 100 кг ямааны ноолуур хулгайлсан хулгайлан авч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хохирогчид 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Т- Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цагаан хөтөл гэх газар иргэн Б-ийн гэрээс 10-н завхай мөнгөн тоногтой эмээл, цул мөнгөн хазаар, цул мөнгөн хутга, мөнгөн тоногтой эмээлийн мод, мөнгөн тоногтой хулсан ташуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 9,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Т- Баянхангай сумын 1 дүгээр багийн Хөгжил хотхоны 2-202 тоотод оршин суух иргэн С.Б-ы байшингийн цонхыг хөшиж онгойлгон дотогш нэвтэрч авдарт нь байсан 5 ширхэг мөнгөн аяга, хос алтан ээмэг, мөнгөн бөгж, мөнгөн гинжний кулон, шүүгээнд нь байсан эмэгтэй хүний булган шуба зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,225,000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Т- Аргалант сумын Хөшөөт 2 дугаар Баянцогт уулын ард Өргөө гудамж, 538 тоотод орших иргэн Б.Б-ын хашаанд байх контейнерын цоожийг эвдэж дотроос нь үхрийн мах 4 шуудай, хөлдөөгч 1 ширхэг, ямааны тал өрөөл мах 12 кг, “Ар экс 450-Лексус” автомашины обудтай дугуй 4 ширхэг, 2*3 хэмжээтэй хивс 1 ширхэг, 3*4 хэмжээтэй 1 ширхэг, тоногтой бор авдар 2 ширхэг, сийлбэртэй бор авдар 1 ширхэг, цэрэг эмээл 1 ширхэг, аяганы ком 1 ширхэг, жордан нэртэй пүүз 1 ширхэг, карбон нэртэй пүүз 1 ширхэг, майхан 1 ширхэг, таслагч 1 ширхэг, дрилл 1 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, хар панер 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Б.Б-т 10,014,850 төгрөгийн хохирол учруулсан,

Т- Э-эсант сумын “Эрээн-Ухаа” гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 11-ний шөнө хохирогч Б.Н-ийн өвөлжөөний байшингийн хаалгыг эвдлэн нэвтэрч түүний өмчлөлийн ТОЗ-8 маркийн буу, нэг суран бугуйл хулгайлан авч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хохирогчид 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 18-нд Т- Заамар сумын Хайлааст 3 дугаар багт байрлах иргэн Д.Ц-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч Gold-1000, GPZ-70008 загварын 2 ширхэг металл хайгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 18,634,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 06-аас 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Т- Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багийн 4 дүгээр хэсэг 1-1 тоотод байх Н.Д-ийн эзэмшлийн байшингийн зүүн урд талын байшингийн цонхоор нэвтэрч зурагт 1 ширхэг, 1 хэмжээтэй мөнгөн аяга 2 ширхэг, 6 хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг, эмээлийн 10 цагаан мөнгөн хослол, чулуун хөөрөг 1 ширхэг, годон гутал 1 ширхэг, сэгсүүргэн дээл 1 ширхэг, 1 хэмжээтэй зэсэн аяга 1 ширхэг, 4 хэмжээтэй хуучны мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Н.Д-т 10,219,100 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 09 дүгээр сарын 16-аас 17-ны шилжих шөнө Т- Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг, Алтандорнодын 6-608 тоотод байх иргэн Д.Б-ийн эзэмшлийн байшингийн цонхоор орж 12 цагаантай эмээл 1 ширхэг, мөнгөн аяга 12 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, ташуур 1 ширхэг, толгойн мөнгөн зүүлт 1 ширхэг, 1 ширхэг арьсан материалтай үүрдэг цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч нийт 43,969,800 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Д.Э-, Ч.Э-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, А-ийн задгай тоотод байрлах хохирогч Б.Н-ийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, самсунг маркийн 50 инчийн зурагт 1 ширхэг, үлээдэг тень 1 ширхэг, цахилгаан тень 1 ширхэг зэрэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, А-ийн задгай тоотод байх хохирогч С.Г-ын зуслангийн байшинд нэвтэрч, тень 1 ширхэг, тогоо 1 ширхэг, чемодан цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, А- 15-1578 тоотод 2023 оны 01 дүгээр сарын 13-аас 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөрт шилжих шөнө хохирогч Э.Т-ийн орон байранд нэвтэрч, хөшиг 2 ширхэг, халаагуур 4 ширхэг, плитка 1 ширхэг, хивс 2 ширхэг, хөнжил 2 ширхэг, гар дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Б-ий энгэрийн задгай тоотод оршин суух иргэн Б.Ж-ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, зурагт 1 ширхэг, сандал 1 ширхэг зэрэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 561,800 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Х-ын 1 дүгээр гудамж задгай тоот иргэн С.Б-ын эзэмшлийн хувийн байшингийн цонхыг эвдлэн нэвтэрч, хивс 1 ширхэг, цүнх 1 ширхэг, усны сав 1 ширхэг, плитка 1 ширхэг, багаж 1 ширхэг, сандал 2 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, хундага 8 ширхэг, таяг 1 ширхэг, олс 1 ширхэг, өрөм 1 ширхэг, таслагч 1 ширхэг, хөрөө 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 670,600 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ө-ийн задгай тоотод байрлах иргэн Б.Л-гийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч чемодан, махны машин, цахилгаан хөрөө, мужааны багажийн ком, харуул, тогтоо, малгай, куртик зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 191,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Я-ын задгай тоотод байрлах хохирогч Д.Б-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, дээл 3 ширхэг, бурхан 1 ширхэг, гипсон морь 1 ширхэг, шармал бурхан 1 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 4,550,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ө-ийн Б-ий энгэрийн задгай тоотод байрлах иргэн Д.О-ы эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, ногоон үстэй дээл, ширээний гэрэл, шилэн сав, хул зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,545,750 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 08-ны өдрийн хооронд хохирогч Р.Ц-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ц-гийн задгай тоотод байрлах зуслангийн байшинд цонхыг түлхэх үйлдлийн аргаар нэвтэрч, Булган шуб 3 ширхэг, нөмрөг 1 ширхэг, хантааз 1 ширхэг, малгай 3 ширхэг, коньяк 1 ширхэг, чемодан 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3,102,080 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Т- Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг "Ц-" гэх газарт байрлах иргэн Н.Г-гийн эзэмшлийн өвөлжөөний амбаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, годон гутал, хонда маркийн мотор, хивс, карабин буу, шилэн аяга, шилэн таваг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,505,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 04 дүгээр сарын 03-наас 08-ны хооронд Т- Баян-Өнжүүл сумын Цээл 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянгийн энгэрийн "Г-" гэх газарт байрлах иргэн Д.Ж-гийн эзэмшлийн контейнерт нэвтэрч, 10 литрийн зэс хувин 1 ширхэг, эрэгтэй хүний хөх өнгийн дарханы үзүүрсэг дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой хөх өнгийн дээл 1 ширхэг, дунд гарын мөнгө аяга 11 ширхэг, эмэгтэй хүний хар хээтэй хөх өнгөтэй үйтэн хуаран хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний бор шар өнгийн сэгсүүргэн х^цээл 1 ширхэг, бор цагаан хосолсон орны бүтээлэг 1 ширхэг, ногоон өнгийн орны бүтээлэг 2 ширхэг, дээлийн торго 2 ширхэг, эрэгтэй хүний хар өнгийн хурган дээл 1 ширхэг, үйлдвэрийн хурган дотор 8 ширхэг, хурган дотор 30 ширхэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 9,970,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ц-гийн 1-62 тоот иргэн О.Д-гийн эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 50 килограммын даацтай 3 шуудай мах, 1 шуудай чацарганыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,565,000 төгрөгийн хохирол учруулсан;

2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Я-ын богинын задгай тоотод иргэн С.Ч-ын эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, эл жи загварын 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, М-н зуслангийн задгай тоот иргэн Д.Д-ын эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч скайворт загварын 40 инчийн зурагт, виски 3 шилийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 648,750 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 16-аас 18-ны өдрийн хооронд С- дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М-н зуслангийн задгай тоотод байрлах Н.М-ы эзэмшлийн баригдаж байгаа байшингийн цонхыг хагалан нэвтэрч, шалны паркет 16 ширхэг, хөрөө 2 ширхэг, уртасгагч 1 ширхэг, хөөс 15 ширхэг, тень 1 ширхэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,546,980 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Т- Лүн сумын 3 дугаар баг Туулын 133 тоотод байрлах иргэн Ш.Х-ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 12 цагаантай мөнгөн эмээл, 2 ширхэг булган малгай, 1 ширхэг халтар манан хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 10,850,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Т- Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг Бөхөг гэх газарт байрлах иргэн Р.С-ийн хашаанд байх 40 тонны контейнер 1 ширхэг, 20 тонны контейнер 2 ширхэг, хашааны гүйдэг хаалга 1 ширхэг, 400 метрийн урттай модон хашаа, фермийн төмөр хаалга 2 ширхэг, оспо хавтан 30 ширхэг, төмөр ор 6 ширхэг, зуух 5 ширхэг, 50 метрийн урттай цахилгааны утас, гагнуурын аппарат 1 ширхэг, 8 тонны ёонкс 1 ширхэг, шонгийн мод 6 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Р.С-т 35,146,800 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө Т- Лүн сумын 3 дугаар багийн нутаг Төв Цэгээний 123 тоот хашаанд байх иргэн Д.А-ийн байшингийн баруун талын цонхыг онгойлгон орж дотроос нь 43 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй хүний өвлийн түрийтэй гутал 1 ширхэг, эмэгтэй хүний Adiddas 41 размерын пүүз 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Д.А-т 1,490,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өдөр Т- Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг “А-” гэх газарт байх иргэн А.Х-гийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж гэрийн хойморт байсан авдраас 12 цагаантай эмээлийн тоног, хазаарын тогоруу, гаансны сэтлүүр, цохилуур, мөнгөн гулдмай, мөнгөн аяганы ёроол, мөнгөн хавтас, цул мөнгө, эмээлийн даруулга, хормойн боолт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, 22,116,080 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Т- Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг, Тэрэгтийн гол гэх газар байрлах иргэн Б.С-ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийн цоожийг эвдэлж, нэвтрэн 12 цагаантай мөнгөн эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 15,437,500 төгрөгийн хохирол учруулсан,

Т- Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутаг Аржын 1-1 тоотод 2021 оны 07 дугаар сарын 16-30-ны өдрийн хооронд Т- Алтанбулаг сум Сумт 1 дүгээр багийн нутаг “Аржын 1-1” тоотод хулгай орж 6*1,50 хэмжээтэй Э-эт хивс 1 ширхэг, 2*1,50 хэмжээтэй Э-эт хивс 2 ширхэг, 2*1,50 хэмжээтэй улаан хивс 1 ширхэг, самсунг нэртэй нөүтбүүк 1 ширхэг, 40, 37 размерын годон гутал 2 ширхэг, булган малгай 1 ширхэг, бага гарын цагаан хаш хөөрөг 1 ширхэг, жижиг архи хундагалдаг мөнгөн аяга 1 ширхэг, БНХАУ-н Саки нэртэй төмөр савтай архи 1 ширхэг, хүүхдийн цүнх, 20 метр урттай уртасгагч, зөөврийн гэрэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 4,680,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Ч.Э-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Т-ын 4-30а тоотод оршин суух иргэн С.Х-гийн Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, халтар манан хөөрөг, даалин зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Я-ын задгай тоотод хохирогч С.Б-ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, 50 инчийн ухаалаг зурагт, эрэгтэй хүний өвлийн гутал, хөрөө, дрилл зэрэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ц-гийн задгай тоот хохирогч О.Н-гийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч, хурган дээл 1 ширхэг, гар хийцийн монгол гутал 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн савхин куртик 1 ширхэг, цагаан даавуун дотортой дээл 1 ширхэг, улаан үйтэн хоор дээл 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, ээмэг 1 ширхэг, улаан хүрэн савхин дээл 1 ширхэг, нимгэн хөх куртик 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,453,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Н- аймгийн Дэрэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Цантын 2-6 тоот хашаанд байрлах хүн байнга амьдрах зориулалтай Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хохирогч Д.Т-гийн эзэмшлийн мөнгөн аяга 4 ширхэг, орны бүтээлэг 2 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, бяслаг 10 кг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,290,000 төгрөгийн, мөн тус хашаанд байрлах хүн байнга амьдрах зориулалтай Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Ц.Ү-ийн эзэмшлийн хөөрөг 1 ширхэг, дарс 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,020,000 төгрөгийн, мөн тус хашаанд байрлах хүн байнга амьдрах зориулалтай Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Д-ийн эзэмшлийн мөнгөн аяга 17 ширхэг, хормойн боолт 1 ширхэг, монетон ээмэг 2 ширхэг, мөнгөн зүүлт 1 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10,620,000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 16,930,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдэхдээ бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож нийт нэр бүхий 70 хохирогчид 407,333,825 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт;

3. Шүүгдэгч Ч.Э- нь Д.Э-, Б.О- нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо А-ийн задгай тоотод байрлах хохирогч Б.Н-ийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч, Самсунг маркийн 50 инчийн зурагт 1 ширхэг, үлээдэг тень 1 ширхэг, цахилгаан тень 1 ширхэг зэрэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, А-ийн задгай тоотод байх хохирогч С.Г-ын зуслангийн байшинд нэвтэрч, тень 1 ширхэг, тогоо 1 ширхэг, чемодан цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо А- Д- тоотод 2023 оны 01 дүгээр сарын 13-аас 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөрт шилжих шөнө хохирогч Э.Т-ийн орон байранд нэвтэрч, хөшиг 2 ширхэг, халаагуур 4 ширхэг, плитка 1 ширхэг, хивс 2 ширхэг, хөнжил 2 ширхэг, гар дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Б-ий энгэрийн задгай тоотод оршин суух иргэн Б.Ж-ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, зурагт 1 ширхэг, сандал 1 ширхэг зэрэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 561,800 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Х-ын 1 дүгээр гудамж задгай тоот иргэн С.Б-ын эзэмшлийн хувийн байшингийн цонхыг эвдлэн нэвтэрч, хивс 1 ширхэг, цүнх 1 ширхэг, усны сав 1 ширхэг, плитка 1 ширхэг, багаж 1 ширхэг, сандал 2 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, хундага 8 ширхэг, таяг 1 ширхэг, олс 1 ширхэг, өрөм 1 ширхэг, таслагч 1 ширхэг, хөрөө 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 670,600 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ө-ийн задгай тоотод байрлах иргэн Б.Л-гийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч чемодан, махны машин, цахилгаан хөрөө, мужааны багажийн ком, харуул, тогтоо, малгай, куртик зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 191,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр , Я-ын задгай тоотод байрлах хохирогч Д.Б-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, дээл 3 ширхэг, бурхан 1 ширхэг, гипсон морь 1 ширхэг, шармал бурхан 1 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 4,550,000 төгрөгийн хохирол учруулсан;

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ө-ийн Б-ий энгэрийн задгай тоотод байрлах иргэн Д.О-ы эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, ногоон үстэй дээл, ширээний гэрэл, шилэн сав, хул зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,545,750 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 08-ны өдрийн хооронд хохирогч Р.Ц-ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ц-гийн задгай тоотод байрлах зуслангийн байшинд цонхыг түлхэх үйлдлийн аргаар нэвтэрч, Булган шуб 3 ширхэг, нөмрөг 1 ширхэг, хантааз 1 ширхэг, малгай 3 ширхэг, коньяк 1 ширхэг, чемодан 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3,102,080 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Т- Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг "Ц-" гэх газарт байрлах иргэн Н.Г-гийн эзэмшлийн өвөлжөөний амбаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, годон гутал, хонда маркийн мотор, хивс, карабин буу, шилэн аяга, шилэн таваг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3,505,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 04 дүгээр сарын 03-наас 08-ны хооронд Т- Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг дэвсгэр Баянгийн энгэрийн "Г-" гэх газарт байрлах иргэн Д.Ж-гийн эзэмшлийн контейнерт нэвтэрч, 10 литрийн зэс хувин 1 ширхэг, эрэгтэй хүний хөх өнгийн дарханы үзүүрсэг дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой хөх өнгийн дээл 1 ширхэг, дунд гарын мөнгө аяга 11 ширхэг, эмэгтэй хүний хар хээтэй хөх өнгөтэй үйтэн хуаран хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний бор шар өнгийн сэгсүүргэн дээл 1 ширхэг, бор цагаан хосолсон орны бүтээлэг 1 ширхэг, ногоон өнгийн орны бүтээлэг 2 ширхэг, дээлийн торго 2 ширхэг, эрэгтэй хүний хар өнгийн хурган дээл 1 ширхэг, үйлдвэрийн хурган дотор 8 ширхэг, хурган дотор 30 ширхэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 9,970,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ц-гийн 1-62 тоот иргэн О.Д-гийн эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 50 килограммын даацтай 3 шуудай мах, 1 шуудай чацарганыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,565,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Я-ын богинын задгай тоотод иргэн С.Ч-ын эзэмшлийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, эл жи загварын 50 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, М-н зуслангийн задгай тоот иргэн Д.Д-ын эзэмшлийн зуслангийн байшинд нэвтэрч скайворт загварын 40 инчийн зурагт, виски 3 шилийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 648,750 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 16-наас 18-ны өдрийн хооронд С- дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М-н зуслангийн задгай тоотод байрлах Н.М-ы эзэмшлийн баригдаж байгаа байшингийн цонхыг хагалан нэвтэрч, шалны паркет 16 ширхэг, хөрөө 2 ширхэг, уртасгагч 1 ширхэг, хөөс 15 ширхэг, тень 1 ширхэг эд зүйлийг учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,546,980 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Т- Лүн сумын 3 дугаар баг Туулын 133 тоотод байрлах иргэн Ш.Х-ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 12 цагаантай мөнгөн эмээл, 2 ширхэг булган малгай, 1 ширхэг халтар манан хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах .зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 10,850,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Т- Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг Бөхөг гэх газарт байрлах иргэн Р.С-ийн хашаанд байх 40 тонны контейнер 1 ширхэг, 20 тонны контейнер 2 ширхэг, хашааны гүйдэг хаалга 1 ширхэг, 400 метрийн урттай модон хашаа, фермийн төмөр хаалга 2 ширхэг, оспо хавтан 30 ширхэг, төмөр ор 6 ширхэг, зуух 5 ширхэг, 50 метрийн урттай цахилгааны утас, гагнуурын аппарат 1 ширхэг, 8 тонны ёонкс 1 ширхэг, шонгийн мод 6 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Р.С-т 35,146,800 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө Т- Лүн сумын 3 дугаар багийн нутаг Төв Цэгээний 123 тоот хашаанд байх иргэн Д.А-ийн байшингийн баруун талын цонхыг онгойлгон орж дотроос нь 43 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй хүний өвлийн түрийтэй гутал 1 ширхэг, эмэгтэй хүний Adiddas 41 размерын пүүз 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Д.А-т 1,490,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өдөр Т- Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг “А-” гэх газарт байх иргэн А.Х-гийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж гэрийн хойморт байсан авдраас 12 цагаантай эмээлийн тоног, хазаарын тогоруу, гаансны сэтлүүр, цохилуур, мөнгөн гулдмай, мөнгөн аяганы ёроол, мөнгөн хавтас, цул мөнгө, эмээлийн даруулга, хормойн боолт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, 22,116,080 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Т- Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багийн нутаг Тэрэгтийн гол гэх газар байрлах иргэн Б.С-ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийн цоожийг эвдэлж, нэвтрэн 12 цагаантай мөнгөн эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 15,437,500 төгрөгийн хохирол учруулсан,

Т- Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутаг, Аржын 1-1 тоотод 2021 оны 07 дугаар сарын 16-30-ны өдрийн хооронд Т- Алтанбулаг сум Сумт 1 дүгээр багийн нутаг “Аржын 1-1 ” тоотод хулгай орж 6*1,50 хэмжээтэй Э-эт хивс 1 ширхэг, 2*1,50 хэмжээтэй Э-эт хивс 2 ширхэг, 2*1,50 хэмжээтэй улаан хивс 1 ширхэг, Самсунг нэртэй нөүтбүүк 1 ширхэг, 40, 37 размерын годон гутал 2 ширхэг, булган малгай 1 ширхэг, бага гарын цагаан хаш хөөрөг 1 ширхэг, жижиг архи хундагалдаг мөнгөн аяга 1 ширхэг, БНХАУ-н Саки нэртэй төмөр савтай архи 1 ширхэг, хүүхдийн цүнх, 20 метр урттай уртасгагч, зөөврийн гэрэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хууль бусаар хулгайлан авч, бусдад 4,680,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.О-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Т-ын 4-30а тоотод оршин суух иргэн С.Х-гийн Монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, халтар манан хөөрөг, даалин зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Я-ын задгай тоотод хохирогч С.Б-ын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч, 50 инчийн ухаалаг зурагт, эрэгтэй хүний өвлийн гутал, хөрөө, дрилл зэрэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,375,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ц-гийн задгай тоот хохирогч О.Н-гийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч, хурган дээл 1 ширхэг, гар хийцийн монгол гутал 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн савхин куртик 1 ширхэг, цагаан даавуун дотортой дээл 1 ширхэг, улаан үйтэн хоор дээл 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, ээмэг 1 ширхэг, улаан хүрэн савхин дээл 1 ширхэг, нимгэн хөх куртик 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,453,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Н- аймгийн Дэрэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цантын 2-6 тоот хашаанд байрлах хүн байнга амьдрах зориулалтай монгол гэрт хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор Тоёота приус-20 маркийн ....УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж буюу машин механизм ашиглаж хохирогч Д.Т-гийн эзэмшлийн мөнгөн аяга 4 ширхэг, орны бүтээлэг 2 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, бяслаг 10 кг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,290,000 төгрөгийн, мөн тус хашаанд байрлах хүн байнга амьдрах зориулалтай монгол гэрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Ц.Ү-ийн эзэмшлийн хөөрөг 1 ширхэг, дарс 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,020,000 төгрөгийн, мөн тус хашаанд байрлах хүн байнга амьдрах зориулалтай монгол гэрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Б.Д-ийн эзэмшлийн мөнгөн аяга 17 ширхэг, хормойн боолт 1 ширхэг, монетон ээмэг 2 ширхэг, мөнгөн зүүлт 1 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 10,620,000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 16,930,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Ч.Э- нь дангаараа 2022 оны 09 дүгээр сарын 17-21-ний өдрийн хооронд С- дүүргийн 12 дугаар хороо, Д- 3-164 тоотод оршин суух иргэн Ц.А-ийн эзэмшлийн Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, ВSВ брэндийн 32 инчийн LCD зурагт болон МNВС төхөөрөмж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 399,920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдэхдээ бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, нийт нэр бүхий 28 хохирогчид 145,035,260 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

С- дүүргийн прокурорын газраас: Д.Э-, Б.О-, Ч.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Э-, Б.О-, Ч.Э-ыг нарыг “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 09 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.О-ыг 07 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Э-ыг 05 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-т энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 05 жил, 6 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/1062 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 6 сар, 07 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 07 жил, 07 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-, Б.О-, Ч.Э- нарын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 839 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-, Б.О-, Ч.Э- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Р.С-ийн 34,071,800 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан талаарх гомдол, холбогдох материалыг хэргээс хуулбарлан Т- Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Э-, Б.О-, Ч.Э- нараас шийтгэх тогтоолын хавсралтад заасан хохирлыг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С- дүүргийн Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, А- 3-30 тоотод оршин суух Б-ийн Б-гад хариуцуулсан “Toyota Prius 20” маркийн .... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Б-ийн Б-га /РД: Б-/-д буцаан олгохыг, мөн тээврийн хэрэгслийн үнэ болох 10,153,125 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Д.Э-оос 3,384,375 төгрөгийг, шүүгдэгч Б.О-аас 3,384,375 төгрөгийг, шүүгдэгч Ч.Э-аас 3,384,375 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Э-, Б.О-, Ч.Э- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1494 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зүйл, хэсгээр 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр шийтгүүлсэн. Дээрх гэмт хэрэгт холбогдож, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдэхгүй тодорхой бус шалтгааны улмаас 2 жил 3 сар 19 хоног 461 дүгээр хорих ангид хоригдсон. Тус хэрэгт хоригдсон 2 жил гарангын хугацаанд мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хууль бус ажиллагаа хийгдэж цаг хугацааг удаашруулж байсан бөгөөд дээрх хугацаанд би төрсөн ээж М.З-, төрсөн ах Д.Э-, бэр эгч Г.М- нарыгаа хорвоогоос алдаж, тэднийхээ оршуулгад оролцох гэж удаа дараа хуулийн хүрээнд Монгол Улсын иргэн хүний хувьд хүсэлт гаргаж байсан хэдий ч прокурорын буруутай үйл ажиллагааны улмаас батлан даалтад гараагүй хэргийг удаашруулсанд гомдолтой байна. Хэрэг хянан шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаагүй гэж бодож байна. Мөн миний эрх зүйн байдал маш ихээр дордож байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Надад холбогдох хэргийг гүйцэд шалгаагүй тул дараах хэргүүдийг нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Үүнд:

Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хамаарах тус дүүрэгт үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл хэсгээр яллагдагчаар татагдсан гэх 22050361903641 дугаартай хөрөнгө завших гэмт хэрэг,

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хамаарах 2311004750096 дугаартай хулгайлах гэмт хэргүүдийг нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Дээрх хэргүүдийг удаа дараа амаар болон албан ёсны бичгээр хуулийн хүрээнд өнгөрсөн 2 жил 3 сар гарангын хугацаанд хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл огт хүлээж аваагүй, шийдвэрлэж өгөөгүйд миний эрх зүйн байдал маш ихээр дордож байгаад би гомдолтой байна. Мөн миний хувьд дээрх гэмт хэрэгт холбогдсондоо маш ихээр харамсан гэмшиж байгаа бөгөөд өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна. Иймд та бүхэн миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж дээрх гэмт хэргүүдийг хуулийн хүрээнд нэгтгэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие Д.Э- нарт холбогдох эрүүгийн 2309000000653 дугаартай хэрэгт үлдсэн хэргүүдээ нэгтгүүлэх хүсэлтэй байна. Үүнд: Баянгол дүүргийн 2 дугаар хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. Уг хэргүүдийг нэгтгэж, дахин яллуулахгүйгээр нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Дээрх хэргүүдийг нэгтгүүлэх хүсэлтийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч өдийг хүртэл авч хэлэлцээгүй, шийдвэрлэж өгөлгүй бидний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Иймд та бүхэн миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж, дээрх хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Э-ы өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э-ы эрх ашгийг хамгаалж оролцсон. Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Э-, Б.О- нарт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг гаргаж өгсөн. Шүүх хуралдаанд дээрх хэргүүдийг нэгтгэж шалгах шаардлагатай байна, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан ба уг хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Д.Э-ы хувьд өөр дүүрэг болон орон нутагт хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн тул эдгээр гэмт хэргүүдийг нэгтгүүлэхээр хүсэлт гаргасан. Ц.Батбаяр өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримт дээр байгаа асуудлуудыг шүүхийн шатанд хэлсэн боловч хүлээж авч байгаагүй. Прокурорын хувьд яарч яллах дүгнэлт үйлдээд хэргээ шүүхэд шилжүүлсэн. Уг хүсэлтийг прокурорт удаа дараа тавьж байсан. Тухайн үед өнөөдрийн шүүх хуралдаанд орсноос өөр прокурор байсан. Хүлээж авахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал үүссэн байна, нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна гэх агуулгаар шүүхэд хандсан боловч хүлээж аваагүйд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Э-, Б.О- нарын өмгөөлөгч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн 2309 00000 0653 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг зөрчсөн асуудал бий. 48 дугаар хавтаст хэргийн 69 дүгээр талд шүүх хуралдааныг хойшлуулсан тогтоол авагдсан. Тухайн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээж аваад 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцэж шүүх хуралдааныг хойшлуулсан тогтоол үйлдэгдсэн. Гэтэл прокурорын зүгээс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Д.Э-ыг яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, тухайн тогтоолтой танилцуулсан. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хэргийн материал танилцуулж, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 319/А дугаартай яллах дүгнэлтийг гардуулсан. 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 16 хавтас, 3800 хуудас хэрэг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл өнөөдөр шүүхэд 49 хавтас, 12,000 хуудас хавтаст хэрэг хянагдаж байна. Өмгөөлөгчийн зүгээс үүн дээр алдаа гарсан байна гэж харж байна. Бичиглэлийн алдаа юу эсхүл өөр алдаа юу гэдгийг дүгнэх боломжгүй байна. Миний гаргаж өгсөн баримтад байх Сонгинохайрхан дүүргээс ирсэн баримт дээр байх 6 яллах дүгнэлтийн тухайд залилах гэмт хэрэг бус хулгайлах гэмт хэрэг. Бусад миний гаргаж өгсөн 62 ширхэг яллагдагчаар татсан тогтоол нь тусдаа дугаартай үйлдлүүд. Өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улсын их хурлаар хэлэлцэгдэж, Эрүүгийн хуульд өөрчлөлд орж, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа яллагдагчаар татсан тогтоолыг яллагдагчид гардуулж өгнө гэх эрх зүйн зохицуулалтын дагуу дээрх яллах дүгнэлтүүдийн хувийг гардаж авсан. Боломжтой хуулбаруудыг тухайн гардуулсан Цагдаагийн байгууллагуудаас нь хуулбар үнэн тэмдэг даруулж авсан. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зааснаар хэргийг нэгтгэж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд Ц.Батбаяр өмгөөлөгчтэй санал нэг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн нь хууль нийцэх байх гэж харж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар гэм буруутайд тооцсон. Гэтэл тухайн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Ч.Э-ын үйлдэл эргэлзээтэй байна гэж дүгнэсэн. Мөн миний үйлчлүүлэгч тухайн хэрэг болох цаг хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт СӨХ болон зам засварын газарт ажиллаж байсан. Өөрийнхөө үйлдсэн гурван гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөг. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох гэмт хэргийг эргэлзээтэй нөхцөл байдал байна хэмээн үзэж түүнд ашигтайгаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс 29 үйлдэлд 10 жилийн хорих ялын хэмжээг санал болгосон. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ 7 жил, 7 хоногийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний зүгээс Д.Э- болон Б.О- нартай 3 үйлдэлд хамт явсан. Үлдсэн 26 үйлдлийн цаг хугацаанд би ээжтэйгээ хамт амьдарч байсан. Намайг хоригдож байх хугацаанд ээж минь нас барсан. Би Д.Э-д чи залуу хүн учраас наад үйлдлийг чинь би авъя гэж хэлээд авсан. Түүнийгээ анхан шатны шүүхэд тайлбарласан боловч авч хэлэлцээгүй. Хоёр жилийн хугацааг нэмж нэгтгээд 7 жил, 7 хоногийн хугацааг тогтоосон. Миний зүгээс 2 жил болон 5 жил, 6 сарын хугацааг тус тус эдлэх саналтай байна. ...” гэв.

Прокурор Б.Амармөрөн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний зүгээс хэргийг анхан шатны шүүхэд шилжсэнээс хойш орсон. Анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэхэд буюу намайг энэ хэрэг дээр ажиллаж эхлэхэд 49 хавтаст хэрэг байсан. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс 16 хавтаст хэрэг байсан боловч шүүх дээр очоод нэмэгдсэн мэтээр тайлбарлаж байна. Энэ хэрэг өмнө нь буюу шүүхэд шилжүүлсний дараа 60 хоногийн хугацаагаар хойшилсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарт холбогдох хэргийг нэмж нэгтгэх асуудлаар буюу шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж хойшилсон. Тухайн 60 хоногийн хойшилсон хугацаанд бусад дүүрэг, нэгжүүдэд хэрэг байгаа эсэх талаар албан бичиг хүргүүлсэн. Үүний хариуд албан нэгжүүдээс холбогдох хэрэг байхгүй гэж хариу ирсэн. Тиймээс шүүгдэгч нарт холбогдох хэрэгт 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхэд хэрэг шилжиж ирсэнтэй холбоотой шүүгдэгч нарын зүгээс өмгөөлөгч нараа сольж шинээр өмгөөлөгч авч байсан. Мөн тухайн шинээр оролцож буй өмгөөлөгч хэргийн материалтай танилцах зэрэг шалтгаанаар удаа дараа хугацаа өнгөрч байсан асуудал бий. Гэтэл шүүгдэгч нарын зүгээс мөрдөгч, прокурорын зүгээс шалтгаалан хэрэг удааширч байна, бидний эрх зүйн байдлыг дордуулж байна гэх зэргээр тайлбарладаг. Харин бидний зүгээс хэргийг аль болох түргэн шуурхай шийдвэрлэж, шүүгдэгч нарын үйлдсэн өөр гэмт хэрэг байгаа эсэхийг нотлох ажиллагааг хийж, хэргийг шүүхэд түргэн, шуурхай шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.Э-ы өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгч буй 62 ширхэг яллагдагчаар татах тухай тогтоолын хувьд 2025 оны 09 дүгээр сараас 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Э-, Б.О- нарыг яллагдагчаар татсан тогтоол байна. Хэргийг анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сард шийдвэрлэсэн. Хэргийг шийдэж байх тухайн хугацаанд шүүгдэгч нарт холбогдох хэрэг байхгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Харин Д.Э-ы ярьж буй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг байгаа тул үүнийгээ нэмж нэгтгүүлнэ гэх зүйл яригдсан. Гэтэл нэгэнт гэм буруугийн хурал зарлагдсан хэргийг прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэмжээнд шийдвэрлэнэ гэх үндэслэлээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Уг үйлдлийн тухайд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээс өөр зүйл анги буюу 17.4 дүгээр зүйлд заасан завших төрлийн гэмт хэрэг учраас шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс хэргийг үргэлжлүүлэн хэлэлцсэн нөхцөл байдал бий. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Яллагдагчаар татсан гэмт хэргүүдийг тусад нь шийдвэрлэх боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Э-, Б.О- нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Э-, Б.О-, Ч.Э- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Прокуророос шүүгдэгч Д.Э-, Б.Отгонбаатар, Ч.Э- нарыг бүлэглэн 2020 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Т- Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг Бөхөг гэх газарт байрлах иргэн Р.С-ийн хашаанд байх 40 тонны контейнер 1 ширхэг, 20 тонны контейнер 2 ширхэг, хашааны гүйдэг хаалга 1 ширхэг, 400 метрийн урттай модон хашаа, фермийн төмөр хаалга 2 ширхэг, оспо хавтан 30 ширхэг, төмөр ор 6 ширхэг, зуух 5 ширхэг, 50 метрийн урттай цахилгааны утас, гагнуурын аппарат 1 ширхэг, 8 тонны ёонкс 1 ширхэг, шонгийн мод 6 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, машин механизм ашиглаж, хууль бусаар авч хохирогч Р.С-т 35,146,800 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хохирогч Р.С-ийн хохирлоос 1,075,000 төгрөгийг хангаж, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Р.С-ийн 34,071,800 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан талаарх гомдол, холбогдох материалыг хэргээс хуулбарлан Т- Цагдаагийн газарт хүргүүлэхийг даалгаж...” шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Тодруулбал; анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “...хохирогч Р.С-ийн хулгайд алдсан гэх эд зүйлийн үнэлгээ хийгдсэн 14 төрлийн хөрөнгөөс төмөр ор 645,000 төгрөг, цахилгааны 50 метр утас 75,000 төгрөг, цахилгааны 100 метр утас 190,000 төгрөг, гагнуурын аппарат 165,000 төгрөг зэргийг шүүгдэгч нар хулгайлж авсан нь нотлогдсон гээд учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж олгох, бусад эд зүйлсийг тогтоолгохоор Т- цагдаагийн газарт хүргүүлэхийг даалгасан дүгнэлт хийсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь, хохирогч Р.С-т учирсан хохирлын зарим хэсэг нотлогдоод зарим нь нотлогдохгүй байна гэж хохирлын хэмжээг дахин тогтоолгохоор цагдаагийн газарт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж тус тус зааснаар шүүх хохирлыг нэг мөр шийдвэрлэх ёстой.

Нэг хохирогчид холбогдох хохирол, хор уршигтай холбоотой хэсгийг заримыг шийдээд бусдыг нь тусдаа шалгуулах гэсэн байдлаар шийдвэрлэвэл шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордох бөгөөд нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны нийтээр хүлээн зөвшөөрөөгдсөн зарчим алдагдахад хүрнэ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Э-, Б.О-, Ч.Э- нар нь зөвхөн хохирогч Р.С-тэй холбоотой үргэлжилсэн хулгайн үйлдэлд 2 удаа шүүгдэх нөхцөл байдал байгаа нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Нөгөө талаар анхан шатны шүүхээр шийдэгдэх үед тодорхойгүй байсан буюу шийдсэний дараа нэр бүхий шүүгдэгч нарыг яллагдагчаар татах, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гарсан байна.

Анхан шатны шүүхийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй ч шүүгдэгч нарын хувийн болон эрх зүйн байдалд  шууд нөлөөлөхөөр хэмжээний баримтууд гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хувийн байдалтай холбоотой баримтууд болон адил төрлийн гэмт хэрэгт прокурор, цагдаагийн байгууллага дээр шалгагдаж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тогтоосон асуудлыг нэмж нэгтгэн шалгаж, нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж заасан.

Иймд Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1494 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Э-, Б.О- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээж авах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Э-, Б.О-, Ч.Э- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1494 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Э-, Б.О-, Ч.Э- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ц.МӨНХТУЛГА

 

                       ШҮҮГЧ                                          Т.АЛТАНТУЯА

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ