| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 307/2026/00109/И |
| Дугаар | 192/ШШ2026/00614 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2026/00614
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 48,352,444.16 төгрөгөөс 12,352,444.16 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан ба хариуцагч нь үлдэх 36,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сараас 2027 оны 01 дүгээр сарыг дуустал 12 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч “ банк” ХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 399,712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 230,737 төгрөг, хариуцагчаас 168,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан ший