Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1042

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би,  “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “У******* ******* ******* *******” ТӨХК, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох “”У******* ******* ******* *******” ТӨХК-иас зарласан “АС утас, СИП кабель нийлүүлэх тендер”-ийн үнэлгээний хорооноос “Х*******” ХХК-ийг тендерийн шаардлага хангаагүй гэж дүгнэн, үнэлгээ хийхээс татгалзсан шийдвэр, тендерийн ялагчаар “*******” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, ялагчтай байгуулсан гэрээ зэргийг тус тус хүчингүй болгуулж, тендерийн үнэлгээг дахин хийхийг тус тендерийн үнэлгээний хороонд даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “У******* ******* ******* ******* *******” ТӨХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэлээ дэмжихгүй байж, маргаанаа эвлэрлийн журмаар дуусгавар болгож байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь “У******* ******* ******* *******” ТӨХК-нд холбогдуулан гаргасан “У******* ******* ******* *******” ТӨХК-иас зарласан “АС утас, СИП кабель нийлүүлэх тендер”-ийн үнэлгээний хорооноос “Х*******” ХХК-ийг тендерийн шаардлага хангаагүй гэж дүгнэн, үнэлгээ хийхээс татгалзсан шийдвэр, тендерийн ялагчаар “*******” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, ялагчтай байгуулсан гэрээ зэргийг тус тус хүчингүй болгуулж, тендерийн үнэлгээг дахин хийхийг тус тендерийн үнэлгээний хороонд даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр гаргажээ. 

Нэхэмжлэлийг “Х*******” ХХК-ийн захирал Д.Баянцагаан өөрөө гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу Д.Баянцагаан нь “У******* ******* ******* *******” ТӨХК, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь “У******* ******* ******* *******” ТӨХК, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК нь “У******* ******* ******* *******” ТӨХК, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “У******* ******* ******* *******” ТӨХК-ийн зарласан “АС утас, СИП кабель нийлүүлэх тендер”-ийн үнэлгээний хорооноос “Х*******” ХХК-ийг тендерийн шаардлага хангаагүй гэж дүгнэн, үнэлгээ хийхээс татгалзсан шийдвэр, тендерийн ялагчаар “*******” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, ялагчтай байгуулсан гэрээ зэргийг тус тус хүчингүй болгуулж, тендерийн үнэлгээг дахин хийхийг тус тендерийн үнэлгээний хороонд даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА