2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2026/00900

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 110,000,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сард 10,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сард 20,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сард 20,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сард 20,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сард 20,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сард 20,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч “С” ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 757,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                Н.ХАНГАЛ