| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 102/2025/00091/И |
| Дугаар | 192/ШШ2026/02012 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2026/02012
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Зохигчид дараах байдлаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:
1/ Хариуцагч М нэр дээр гарсан №0тоот үл хөдлөх эд хөрөнгө буюу 0 дүүргийн 0дугаар хороо, а0/ цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 0 байр 0тоот хаягт байршилтай, 0 м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг орон сууцны захиалагч буюу нэхэмжлэгч Б. ээж г /ийн нэр дээр шилжүүлж өгөх;
2/ Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварыг “М” ХХК хариуцан төлөх;
3/ Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 11,983,041.6 төгрөгөөс татгалзсан.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 347,079 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ