2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2026/01165

 

 

 

 

 

 

 

 

2026              01               26                                     192/ШШ2026/01165

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,*******,*******,*******,*******, 31 тоот хаягт оршин суух Авгас овогт Чулуунбатын Баттуяа (РД:ПЮ75043061)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,*******,*******,,, 1404 тоот хаягт оршин суух Боржигон овогт Жанчивын Баяржаргал (РД:МЗ74082763)-нд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.

 

Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Би сүүлийн 20 жил үсчинээр ажиллаж байгаа. Хариуцагч нь миний байнгын үйлчлүүлэгч бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг нэмж 5 хувийн хүүтэй, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,500,000 төгрөгийг нэмж мөн 10 хувийн хүүтэй зээлж авсан боловч төлбөрийг огт төлөөгүй. Иймд хүү, алданги нийт 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэв.

 

2.Хариуцагч нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан (хавтаст хэргийн 19 дэх тал), түүнээс хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг түүний 99095506 дугаар утас руу 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр залгаж мэдэгдэхэд “...ойлголоо, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, тайлбар өгсөн байгаа, дамжуулж хэлнэ...” гэх хариуг өгсөн (хавтаст хэргийн 32 дахь тал) байх боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар ямар нэг хүсэлт, баримтыг ирүүлээгүй болно.

 

3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21/25 дугаартай “Зээлийн баталгаа” гэх баримт бичиг, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн огноо бүхий “Мөнгөний баримт” гэх баримт бичиг, нэхэмжлэгчээс хариуцагчийн эзэмшлийн данс руу 4,500,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 3,500,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт, итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг нэмж 10 хувийн хүүтэй, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,500,000 төгрөгийг нэмж мөн 10 хувийн хүүтэй зээлж авсан боловч төлбөрийг огт төлөөгүй. Иймд үндсэн төлбөр, хүү, алданги нийт 30,000,000 гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд урьдчилж мэдэгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” заасны дагуу хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж, түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Нэхэмжлэгч нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн дугаар данснаас Хаан банк дахь хариуцагчийн эзэмшлийн 5166347233 дугаар данс руу 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,500,000 төгрөгийг “99889055 Дуяаас” гэх утгаар, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг “99889055 зэлэв” гэх утгаар, мөн гэх эзэмшигчтэй дугаар данс руу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,500,000 төгрөгийг “99889055 Баяраагаас” гэх утгаар тус тус шилжүүлсэн. (хавтаст хэргийн 7-9 дэх тал)

4.2.Зохигч талууд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нийт мөнгөн дүнгээ 30,000,000 төгрөгөөр тохирч, 2024 оны 60 дугаар сард багтаан төлөх тухай баримт үйлдэж, гарын үсэг зурсан. (хавтаст хэргийн 6 дахь тал)

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

5.1.Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “эг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийн “хариуцагчид 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг нэмж 5 хувийн хүүтэй, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,500,000 төгрөгийг нэмж мөн 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

6.Иймд зохигч талуудын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,500,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3,500,000 төгрөгийг нэг талаас зээлдүүлэх, нөгөө талаас буцаан төлөх гол нөхцөл бүхий Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

6.1.Нэгэнт зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлдэгч буюу хариуцагчаас зээлдүүлсэн 12,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

7.Хавтаст хэрэгт авагдсан “Эс эм би трейд” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21/25 дугаар албан бичгийн ар талд “...1.5,000,000=10%=500,000₮, 2.4,000,000=5%=200,000₮, 3.2,000,000=10%=200,000₮ нийт 11,000,000 авав: нийт 900,000₮ хийх” гэж дурдаж хариуцагч гарын үсэг зурсан, 3,5аас 1,500,000 авсан” гэж дурдсан, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “...нийт мөнгийг хүүтэй хамт 2024 оны 6 сардаа багтаан төлөх болноо, эс бөгөөд харилцан ярилцаж байрны захиалгын гэрээ хийж өгөхөөр тохиров, үндсэн мөнгө, хүүгийн хамт байрны урьдчилгаанд өгөхөөр ярилцав. Нийт мөнгөн дүнгээ 30,000,000 төгрөгөөр тохиров...” гэж дурдаж зохигч талууд гарын үсэг зурсан зэргийг харьцуулан үзэхэд зохигч талууд зээлийн хүүг бичгээр тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7.1.Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүүг шаардах эрхтэй.

 

7.2.Үндсэн зээл болон хүүгийн хэмжээг зохигч талууд 30,000,000 төгрөг гэж тохиролцсон баримтыг хариуцагч нь баримтаар няцаагаагүй болно.

8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 30,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч 30,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ТӨРБОЛД