| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0306/Э |
| Дугаар | 326 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 326
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар Т.Солонго,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Тэрбиш /¹0341/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг овогт Батболдын Б.Ст холбогдох 1711006040289 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, 17-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Алаг овогт Батболдын Б.С /РД- РЛ89110334/
Холбогдсон хэргийн талаар: Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын 11 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух хохирогч Ж.Жавзандуламын өмчлөлийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч орон, “Самсунг” загварын 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлан авч нийт 200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Сын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
хохирогч Ж.Жавзандуламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Миний бие Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11-06 тоотод 17 гаран жил оршин сууж байгаа бөгөөд манай хүүхдүүд тусдаа гарсан, манай нөхөр хөдөө уурхайд ажилладаг би ерөнхийдөө гэртээ ганцаараа байдаг юм. ...ажлаа тараад ажлынхантайгаа лагерь явчихдаа гэртээ шөнө 01 цагийн орчим орж ирэхэд гэрийн эд зүйл сандайчсан байдалтай Самсунг брэндийн 32 инчийн ЛСД зурагт алга болсон байсан. Тэгээд тухайн үед цагдаад дуудлага өгсөн. Гэрт ороход жижиг болон том өрөөний цонхнууд онгорхой байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 23-26х/,
Шинжээчийн 06/064 дугаартай "...санд 4 дугаараар оруулсан мөр нь MN004610002568 дугаараар Батболд овогтой Б.С гэх нэрээр орж -байсан хүний дардастай тохирч байна.." гэх дүгнэлт /хх-ийн 51х/, эд зүйлийн үнэлгээ "...Самсунг загварын 32 инчийн ЛСД зурагт 200.000 төгрөг..." /хх-ийн 27х/, тэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 54-56х/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 14-17х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, эзгүй байсан айлын цонхоор хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлийг нь хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн байх ба Чингэлтэй дүүргийн прокурорын газар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ж.Жавзандулам нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролыг бүрэн барагдуулж авсан болохоо илэрхийлсэн баримт /хх-ийн 86х/ хавтас хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Ст ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хэргээ хүлээн зөвшөөрч буй байдал, учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдлыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ялыг оногдуулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Нокиа” маркийн 1 ширхэг гар утас нь шүүгдэгч Б.Сын эзэмшлийн эд зүйл байх ба тэрбээр орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахдаа үлдээгээд явсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд уг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц Б.Сэрэглэнбаярт “Нокиа” маркийн гар утасыг буцаан олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.