| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/10813/И |
| Дугаар | 192/ШШ2026/01330 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2026/01330
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газар” ТБАГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Оюут болор эрдэнэс” ГХОХХК-нд холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 150,554,535 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын санд төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2026 оны 07 дугаар 01-ний өдрийн дотор сар бүр 20,000,000 төгрөгөөр төлж барагдуулсан тохиолдолд алдангийг 20 хувиар бууруулах нөхцөлтэй эвлэрч байна. 2026 оны 02 дугаар сард 20,000,000 төгрөгийг төлнө. Хэрэв төлөөгүй тохиолдолд алданги хэвээрээ байх нөхцөлөөр талууд харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газар” ТБАГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Оюут болор эрдэнэс” ГХОХХК-аас 455,361.5 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого (100200100941)-нд нөхөн төлүүлсүгэй.
3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД